Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
Хэргийн индекс | 155/2018/01306/И |
Дугаар | 225/МА2019/00001 |
Огноо | 2019-01-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 225/МА2019/00001
2019 01 08 01
М
харьяа Мгийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Мхарьяа Мгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ИХХК-нд холбогдох
Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83,580,000 төгрөг, алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 125,810,000 /нэг зуун хорин таван сая найман зуун арван мянга/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлага хангуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Мхарьяа М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... М нь ИХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хдугаар зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу ИХХК-нд нийт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар 72 сарын хугацаатайгаар хөнгөлөлттэй зээлээр олгосон. Гэвч зээлдэгч ИХХК нь зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1. Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83,580,000 төгрөг, 2. Алданги 41,790,000 төгрөг, 3. Нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, 4. Нийт 125,810,000 /нэг зуун хорин таван сая найман зуун арван мянга/ төгрөгийг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг үндэслэн барьцаа хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИХХК нь 2011 оны 8 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 жилийн хугацаатай, хүүгүй, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулах үйл ажиллагаанд зориулахаар авсан байдаг бөгөөд үүнээс 16,420,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл 83,580,000 төгрөгийн төлбөрийг хийгээгүй байдаг. Зээлийн гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор тохирсон бөгөөд 1,526 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Алдангийг зээлийн үлдэгдэл 83,580,000 төгрөгийн 50 хувиар тооцож 41,790,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нийт дүн 125,390,000 төгрөг байхад 125,810,000 төгрөг гэж зөрүүтэй бодож, алдаа гарган илүү нэхэмжилсэн 420,000 төгрөгийг хасч тооцно. Мөн төлбөрөө бэлнээр өгөхгүй тохиолдолд ямар барьцаа хөрөнгөөс гаргуулах талаар тодорхой заагаагүй байх тул зөвхөн зээлийн үлдэгдэл 83,580,000 төгрөг, алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 125,390,000 /нэг зуун хорин таван сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг ИХХК-иас гаргуулж авна гэжээ.
Хариуцагч ИХХК- захирал Ч.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ИХХК нь Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулахаар тус сангаас 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийн хүүгүй зээл авсан. Тухайн төсөл 2011, 2012, 2013 онд Монгол Улсын хэмжээнд бүх аймгуудад хэрэгжиж, харилцан уялдаа холбоотой ажиллах ёстой байсан. Гэтэл бусад аймгуудад ч Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаагүй, тухайн төсөл улсын хэмжээнд амжилттай хэрэгжээгүйн улмаас манай компани Хөдөө аж ахуйн биржийг аймагтаа байгуулах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон. Энэ байдалд ИХХК-ийн буруу байхгүй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь бусад аймгуудад тухайн төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, Хөдөө аж ахуйн биржүүд цаг хугацаандаа байгуулагдсан бол ИХХК ч ийм алдагдал хүлээхгүй байсан.
Иймд ИХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 83,580,000 төгрөг төлнө. Харин алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 41,810,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ихязгаарлагдмал хариуцлагатай компаниас үндсэн зээлийн үлдэгдэл 83,580,000 /наян гурван сая таван зуун наян мянга/ төгрөг, алданги 41,790,000 /дөчин нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөг, нийт 125,370,000 /нэг зуун хорин таван сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулан Мхаръяа, Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000 /хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ихязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 784,800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль болон гэрээг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас алдангийн төлбөр 41,790,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөвсгөл аймагт Хөдөө аж ахуйн бирж байгуулахаар тус сангаас олгосон төслийн зээлийн хөтөлбөрт үйл ажиллагаанд ИХХК нь оролцож 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 100,000,000 төгрөгийн төслийн зээл авсан бөгөөд компанийн зүгээс Хөвсгөл аймагт малын түүхий эд боловсруулах, чанарын шаардлага хангасан агуулах /склад/ байр барих үйл ажиллагааг цаг хугацаанд нь эхлүүлсэн. Тухайн төсөл 2011, 2012, 2013 онд улсын хэмжээнд бүх аймгуудад хэрэгжиж, харилцан уялдаа холбоотой ажиллах ёстой байсан. Гэтэл нийслэлд болон бусад аймгуудад баригдах ёстой Хөдөө аж ахуйн бирж буюу төвүүд байгуулагдаагүй, тухайн төсөл улсын хэмжээнд амжилттай хэрэгжээгүйн улмаас манай компани ч Хөдөө аж ахуйн биржийг аймагтаа барьж дуусгах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон. Энэ байдалд манай компанийн буруу байхгүй юм. Хөдөө аж ахуйн төв бирж нийслэлд, бусад аймгуудад байгуулагдах ёстой цаг хугацаандаа байгуулагдаж, төв биржийн удирдлага дор бусад аймгууд харилцан уялдаа холбоотойгоор үйл ажиллагаа нь хэвийн явагдсан бол тухайн төслийн зээлийг төлөхөд саад бэрхшээл байхгүй байх байсан.
Мхарьяа М нь тухайн төслийн хэрэгжилтэд цаг тухайд нь хяналт тавьж, шаардлага хүргүүлж зохих арга хэмжээг авсан бол ИХХК нь ийм алдагда хүлээхгүй, алдангийн өр төлбөрт орохгүй байх байсан. Энэ байдалд Мхарьяа Мгийн буруутай үйлдэл нөлөөлсөн, гэрээгээр хүлээсэн хяналт тавих үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг хянан үзэж хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Мхарьяа М нь ИХХК-иас үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 83,580,000 төгрөг, алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 125,390,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ИХХК ...үндсэн зээл 83,580,000 төгрөг төлнө. Харин алданги 41,790,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 41,810,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигч нь 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1- заасан зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, 6 жилийн хугацаатай зээл, 뿿 хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох зээлдүүлэгч Мхарьяа Мгийн захирал М.Баярмагнай, зээлдэгч ИХХК-ийн захирал Ч.Ц нар гарын үсэг зурж зээлийн гэрээг баталгаажуулжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
ариуцагч мөнгө зээлснээ болон алданги тооцохыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, гэрээний үүргийг гэрээний хугацаанд гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөр бичгээр тохирсон байх тул хариуцагч зээлийн гэрээнээс үүссэн үүргийг гэрээнд заасан нөхцлөөр барагдуулах үүрэгтэй.
Хариуцагч нь ...нийслэлд болон бусад аймгуудад баригдах ёстой Хөдөө аж ахуйн бирж буюу төвүүд байгуулагдаагүй, тухайн төсөл улсын хэмжээнд амжилттай хэрэгжээгүйн улмаас манай компани ч Хөдөө аж ахуйн биржийг аймагтаа барьж дуусгах боломжгүй болж хүлээгдсээр компани алдагдалд орсон... гэх тайлбар гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна.
Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй, хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
̺ 뺺 㺺 պ .
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заа. охигчийн байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил . ариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэрээний хугацаа дууссан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоол 㺺 эхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар ...гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөх тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 28,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагч ИХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа илүү төлсөн 28,790 /хорин найман мянга долоон зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Хариуцагч ИХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,690 /гурван зуун ерэн таван мянга зургаан зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Т.ГАНБАТ