Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогч Б.Ббо,
Иргэний хариуцагч Б.Бг, Ж.Б, Ц.Б, Э.Л, Ч.Н, С.ОЦ, Ж.Ц, П.Э, А.Э,
Гэрч Б.Б, Я.С, И.Т, Р.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган, Д.Номин-Эрдэнэ, Б.Содболд,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г овогт Г.Бт холбогдох эрүүгийн 1718004540445 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г овогт Г.Б /РД: ТИ66121016/, 1966 оны 12 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Галын техникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6 дугаар байр, 33 тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дараах нэр бүхий 14 алба хаагч ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан боловч ээлжийн амралтын хугацаа хэтрүүлэн ажилдаа ирээгүй байхад ажилласнаар тооцож цалинг нь олгосон буюу Онцгой байдлын газрын Захиргаа, аж ахуйн нярав С.Оны 2016.12.28-ны өдрөөс 2017.01.21-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 19 хоногийн 653.489 төгрөгийн цалин, ГХУХ-ийн байцаагч Д.Эын 2017.05.01-ний өдрөөс 2017.05.11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 9 хоногийн 452.825 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салаан захирагч Б.Бгийн 2017.10.31-ний өдрөөс 2017.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 26 хоногийн 1.065.162 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ч.Бын 2017.11.01-ний өдрөөс 2017.11.24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 18 хоногийн 796.140 төгрөгийн цалин, жолооч Ж.Бийн 2017.11.02-ны өдрөөс 2017.12.19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 33 хоногийн 1.318.153 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ц.Бын 2017.05.20-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 25 хоногийн 1.088.652 төгрөгийн цалин, салаан захирагчийн орлогч Ч.Нын 2017.11.10-ны өдрөөс 2017.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 18 хоногийн 801.596 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ж.Цн 2017.11.20-ны өдрөөс 2017.12.25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 20 хоногийн 851.063 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч П.Эын 2016.11.15-ны өдрөөс 2016.11.20-ны өдрийг хүртэл, 2017.10.27-ны өдрөөс 2017.11.25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй нийт 24 хоногийн 988.970 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч А.Эийн 2016.11.09-ний өдрөөс 2016.11.20-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 7 хоногийн 297.872 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн жолооч Н.Буын 2016.09.10-ны өдрөөс 2016.09.16-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 5 хоногийн 246.417 төгрөгийн цалин, жолооч Э.Лгийн 2017.02.22-ны өдрөөс 2017.04.18-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 36 хоногийн 1.506.461 төгрөгийн цалин, дуудлага хүлээн авагч С.ОЦийн 2017.05.17-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 36 хоногийн 1.287.140 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн дуудлага хүлээн авагч Д.Агийн 2017.04.02-ны өдрөөс 2017.04.19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 13 хоногийн 604.049 төгрөгийн цалинг тус тус олгосон гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Бын өгсөн: ...2017 онд Дархан-Уул аймагт Иргэдийг гамшгаас хамгаалах дадлага сургалтын барилгыг хамт олны хүч хөдөлмөр, хандив тусламжаар барьж байгуулан Хойд бүсийн гал унтраах техникийн олон төрөлт тэмцээнийг зохион байгуулсан. Мөн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн депогийн барилга, гадна хашаа, гэрэлт хаяг зэргийг албан хаагчдын хандив болон тэдний хүч хөдөлмөрөөр барьж байгуулсан. Ингээд дээрх барилгын ажил болон тэмцээнд амжилттай оролцсон албан хаагчдад нөхөн сэргээх 10 хоногийн чөлөө олгосон.
Тэр жил Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан ойн хээрийн түймэр, Хонгор суманд гарсан малын гоц халдварт өвчний голомт, шар усны үер, цасан шуурга зэрэг гамшгийн нөхцөлд ажилласан хүмүүст тухай бүр нь нөхөн сэргээх 10 хоногийн чөлөөг олгож байсан.
Хамт олны хурлын тэмдэглэлд чөлөө олгосон талаар тусгагдсан байгаа. Харин манай бичиг хэргийн ажилтнууд ажлын хариуцлага алдаж тушаалыг бичиж оруулж ирээгүйгээс мартуулж хоцроосон байсан. Би эдгээр нэр бүхий 14 хүнд олгосон цалингаас өөртөө нэг мянган төгрөг ч ашиглаж байгаагүй. Миний эрх хэмжээнд 10 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох эрх байдаг. Нэг дор 20, 30 хоногийн чөлөө олгосон зүйл байхгүй. Алба хаагчид маань чөлөөгөө биеэр эдлэхгүй цуглуулж байгаад ээлжийн амралт дээрээ нэмж бөөнд нь чөлөөгөө аваад Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. Тэр жил барилга, бүтээн байгуулалтын ажилд цалингаас нь хандив авчихсан байсан учраас ахуй, амьдралыг нь дэмжих үүднээс нэр бүхий хүмүүсийг Бүгд Найрамдах Солонгос улс руу явахад нь чөлөөг нь ээлжийн амралт дээр нь нэмж эдлүүлсэн. Чөлөө олгосон тушаал нь албажиж гараагүй учраас ажил тасалсан мэт харагдаад байгаа юм. Харин Д.Аг чөлөө хүсэхэд өргөдөл дээр нь би цалингүй чөлөө олгохоор цохсон байхад цалинг нь олгосон байна... гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ббоын өгсөн: ...Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар нь 2017 онд албан хаагчдынхаа цалингаас хандив татаж бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Би өөрийн биеэр ирж бүтээн байгуулалтын ажилтай нь танилцаж байсан. Г.Бын хувьд тушаал шийдвэрээ цаг тухайд гаргаагүйгээс ийм зүйл болсон гэж үзэж байна. Илүү олгогдсон мөнгийг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хуваарь гарган мөнгө авсан албан хаагчдын цалингаас нь тодорхой хэмжээгээр сар бүр суутган төлүүлж байгаа учир одоо шүүхээр шийдвэрлүүлэх хохирол төлбөрийн асуудал байхгүй. Онцгой байдлын газрын даргын хувьд 10 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох эрхтэй ба нэг албан хаагчид хэдэн ч удаа цалинтай чөлөө олгож болно. Энийг ямар нэгэн байдлаар хязгаарласан зүйл байхгүй. Хамгийн гол нь цалинтай чөлөө олгосон бол тухай бүрд нь албажуулах ёстой... гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Б.Бгийн өгсөн: Миний бие 2017 онд ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. Тэмцээн уралдаанд амжилттай оролцсон гээд 10 хоногийн чөлөө олгосон. Мөн хээрийн түймэрт явсан гээд 10 хоногийн чөлөө олгосон. Эдгээр чөлөөгөө биеэр эдлээгүй байж байгаад ээлжийн амралт дээрээ нэмж 20 хоногийн цалинтай чөлөөг хамт аваад Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. Надад чөлөө олгосон талаар тушаал шийдвэр өгөөгүй. 20 хоногийн цалинг төлөхөд татгалзах зүйл байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр цалингаасаа 88.000 төгрөгийг суутгуулан төлж байгаа гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ж.Бийн өгсөн: 2017 онд Иргэдийг гамшгаас хамгаалах дадлага сургалтын барилгын ажлыг дуустал барилга дээр ажилласан. Тэр хугацаанд хүний Портер машиныг барьж байсан. Өөрийн хөрөнгөөр тэр машиныг засаж сэлбэсэн. Газрын дарга намайг сайн ажилласан гээд 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн. Мөн 22 дугаар ангийн хашаа барих ажилд сайн ажилласан гээд бас 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн. Хэрэгтэй үедээ цалинтай чөлөөгөө ашиглана гээд биеэр эдлэхгүй байж байгаад ээлжийн амралт авахдаа нэмж чөлөөгөө авсан. Бүгд Найрамдах Солонгос улс руу явахаар виз мэдүүлсэн байсан. Виз гарахаар нь ээлжийн амралтаа аваад явсан. Манай дүү оюутан болох гэж байгаа тул сургалтын төлбөрийг судлах гэж анх очсон. Тэгээд ажил хийж замын зардлаа олсон. Буцаад ирэх гэтэл онгоцны тийз байхгүйгээс болж хугацаа оройтсон. Надад 33 хоногийн цалин олгогдсон асуудал яригдаж байгаа. Би Бүгд Найрамдах Солонгос улс руу явах талаар газрын даргад амаар мэдэгдсэн. Чөлөө олгосон тушаал гаргуулахаар хүсэлт гаргаагүй. Одоо сард 150.000 төгрөг буцаан төлж байгаа гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ц.Бын өгсөн: Бүгд Найрамдах Солонгос улс руу амьдралаа дээшлүүлэх зорилготой явсан. Бас нэг асуудал нь үр шилжүүлэн суулгах асуудлаар явсан. Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз гарсан тул ээлжийн амралт аваад явсан. Онгоцны тийз хойшлогдоод буцах тийз дууссан байсан тул нийт 25 хоног хугацаа хэтрүүлсэн. Бүгд Найрамдах Солонгос явах гэж байгаа талаараа газрын даргад хэлж байсан. Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа даргатай утсаар яриад цалинтай чөлөөгөө эдлэхээр болсон. Би сургалтын цогцолбор барих, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн засвар, хашаа барих зэрэг ажилд биечлэн оролцсон. Мөн цалингаасаа хандив өгсөн тул надад тус бүр 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн. Нийт 20 хоногийн цалинтай чөлөөгөөр шагнуулсан байсан. Үүнийгээ Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа даргатай ярьж чөлөөгөө эдлэхийг хүссэн. Би нийт 27 хоног ажиллаагүй байж цалин авсан учир буцаан төлөхийг зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Э.Лгийн өгсөн: Миний хувьд цалинтай чөлөө авсан. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн. Энэ хугацаанд ээлжийн амралт болон цалинтай 10 хоногийн чөлөөг нэмж авсан. Би цэцэг өвчин гарахад ажилласан. Сургалтын цогцолбор барихад ажилласан. Мөн ажлаа тараад хашаа гагнаж ажилласнаар 10 хоногийн цалинтай чөлөөгөөр шагнуулсан. Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гарахаар нь түүндээ уг 10 хоногийн цалинтай чөлөөг ашигласан. Анх виз захиалахад богино хугацаанд захиалаарай гэж хэлсэн. Очоод буцах онгоцны тийзээ захиалах гэхэд байхгүй гээд ирэх хугацаа маань хойшилсон байгаа. Би Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа нягтлантайгаа утсаар холбогдож визний хугацаанд энд ажил хиймээр байгаа талаараа хэлсэн. Тэгтэл нягтлан би мэдэхгүй гэж хэлсэн. Ирээд хүсэлт бичиж өгсөн. Би хугацаа хэтрүүлж ирээд байгууллагадаа 880.000 төгрөгөөр аккумулятор авч өгье гээд авч өгсөн. Надад 1.500.000 төгрөгийн цалингийн асуудал яригдаж байгаа. Нийт 36 хоногийн ажил хийгээгүй асуудал байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ч.Нын өгсөн: Би 2017 оны ээлжийн амралтыг 4 дүгээр сард эдлэх ёстой байсан боловч эдэлж чадаагүй. Тухайн үед барилгын ажил хийгдэж байсан учир ээлжийн амралт хойшлогдсон. Мөн наадмын дараа Булган аймагт гарсан түймэрт явсан. Тухайн үед 7-8 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз мэдүүлсэн байсан. Ээлжийн амралтыг 10 дугаар сард эдэлсэн. Нийт 20 хоногийн цалинтай чөлөөгөө ээлжийн амралтын хоногтойгоо хамт авахаар хүсэлт өгсөн. Ямар нэгэн байдлаар тушаал гараагүй. Би жилд 1-2 удаа цалинтай чөлөөгөөр шагнагддаг байсан. 2017 онд идэвх санаачилгатай ажилласан гэх үндэслэлээр “Жаргалан” сувилалд амрахаар болсон. Тэгсэн хэдий ч Бүгд Найрамдах Солонгос улсад явахдаа чөлөөгөө хамт ашигласан. Ажиллаагүй байж цалин авсан тул буцааж төлөхөд татгалзах зүйлгүй гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч С.ОЦийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу нөхрийн хамт эмчилгээ хийлгэхээр явсан. Очоод эмчилгээ хийлгээд мөнгө дутахаар нь ажил хийхээр болоод хугацаагаа хэтрүүлсэн. Цэцэг өвчин болон үерийн далан дээр тус тус ажилласан гээд 20 хоногийн цалинтай чөлөө авсан байсныг эдэлсэн. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой төлбөрийг төлөх нь зөв гэж үзэж байгаа. Хэрэв цалинтай чөлөөтэй холбоотойгоор тушаал шийдвэр гарсан бол уг төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байсан гэх тайлбар,
Иргэний хариуцагч Ж.Цн өгсөн: Миний Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз гарсан учир ээлжийн амралтаа авсан. Би ойн сэргээлтийн ажилд яваад 10 хоногийн цалинтай чөлөөгөөр шагнуулсан. Би тэмцээн уралдаан болох гээд ажил шахуу байсан учир амралтаа эдэлж амжаагүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 17-нд Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгч байхдаа цалинтай чөлөөгөөр шагнуулснаа мартаад хэлээгүй орхисон байна лээ. Надад хамт олны хурал дээр чөлөө олгосон. Газрын дарга 1 сарын чөлөө олгох эрхгүй гэдгийг мэдэж байсан боловч даргаас 1 сарын чөлөө хүссэн. Би уг төлбөрийг төлж байгаа. Цалинтай чөлөө олгох тушаал албан ёсоор гараагүй учир төлөх нь зөв гэж үзэж байгаа гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч П.Эын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 20-нд Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад 2017 оны 11 дүгээр сард буцаж ирсэн. Нийт 19 хоногийн хугацаа хэтэрсэн. Тэмцээнд амжилттай оролцсон гээд 10 хоногийн цалинтай чөлөө, Сэлэнгэ аймагт гарсан түймэрт явсан гээд 10 хоногийн цалинтай чөлөө олгогдсон байсан. Чөлөөгөө биеэр эдлээгүй байж байгаад ээлжийн амралт дээрээ нэмж эдэлсэн. Газрын даргын тушаал шийдвэр гарсан бол иргэний нэхэмжлэлийг төлөхгүй байх үндэслэл байсан юм байна лээ. Үнэхээр газрын даргын тушаал шийдвэр байхгүй учир буцааж төлөх нь зөв гэж үзээд төлж байгаа гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч А.Эийн өгсөн: 2016 оны 9 дүгээр сард ээлжийн амралтаа аваад Бүгд Найрамдах Солонгос улс руу ажил хийхээр явсан. 5 хоногийн хэтрэлтэй байгаа. Тухайн үед охин оюутан болсон. Мөнгөний шаардлагатай байсан. Уг иргэний нэхэмжлэлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Би иргэний нэхэмжлэлийг төлөөд дууссан гэх мэдүүлэг,
Гэрч Р.Эгийн өгсөн: ...Гал унтраах 22 дугаар ангийн 8 албан хаагчид ажиллаагүй байхад нь цалин олгосон асуудал байгаа. Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан хүмүүсийн хувьд Шадар сайд болон холбогдох хүмүүсээс үүрэг өгсний дагуу тэмцээн зохион байгуулах, барилга барих ажилд албан хаагчид маань өглөөнөөс орой хүртэл илүү цагаар ажилласан. Мөн тэмцээнд 10-аад албан хаагчид оролцож багаараа хоёр дугаар байранд орсон. Барилга, бүтээн байгуулалтын ажил болон тэмцээнд амжилттай оролцсон албан хаагчдад нөхөн сэргээх цалинтай чөлөө олгосон. Ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан хүмүүсийн хувьд цалинтай чөлөөгөө эдэлж байгаа гэж үзээд ирснээр бүртгээд явсан. Албан хаагчдын цагийн бүртгэлийг би өөрөө бүртгэдэг. Мөн цагийн тооцооны хуудсыг бичиж нягтлан бодогчид өгдөг. Өдөр тутмын цагийн бүртгэл дээр Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан хүмүүсийг чөлөөтэй гэж бүртгэж байсан. Харин нягтланд өгдөг цагийн тооцооны хуудас дээр ирснээр бичиж өгсөн. Ер нь цалинтай чөлөө авсан хүмүүсийг цагийн тооцооны хуудас дээр ирснээр бүртгэдэг. Манай ангийн энэ 8 албан хаагчаас гадна сайн ажилласан гэж цалинтай чөлөөгөөр урамшуулагдсан ч гадаад улс руу явалгүй чөлөөгөө биеэр эдэлсэн албан хаагчид байгаа. Цалинтай чөлөө олгосон тухай тушаал яагаад гараагүйг мэдэхгүй. Газрын дарга амаараа тушаал өгсөн. Би чөлөө олгогдсон гэж ойлгосон... гэх мэдүүлэг,
Гэрч И.Тын өгсөн: ...Иргэний хариуцагч Н.Буын хувьд ээлжийн амралтаа авсан бөгөөд ажилдаа эргэж орохдоо 5 хоног хэтрүүлсэн. Иргэний хариуцагч Э.Л, С.ОЦ нарыг ирсэн гэж бүртгэсэн шалтгаан нь цалинтай чөлөөгөөр шагнагдсан учир ирсэн гэж бүртгэсэн. Иргэний хариуцагч Э.Лгийн хувьд тээврийн хэрэгсэлд аккумулятор авч өгсөн тул цалинтай чөлөө олгож өгнө үү гэсэн миний бичсэн зүйл хүртэл байгаа. Иргэний хариуцагч С.ОЦ утсаар надтай холбогдоод Онцгой байдлын газрын даргаас цалинтай чөлөө авсан талаар хэлсэн. Дараа нь би Онцгой байдлыг газрын даргаас амаар асуухад цалинтай чөлөө өгсөн гэж хэлсэн. Ирцтэй холбоотой асуудлыг би даргад аман хэлбэрээр хэлж мэдэгдээд явдаг... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бын өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Онцгой байдлын ерөнхий газрын тушаалаар Бүгд Найрамдах Солонгос улс руу сургалтад суухаар явсан. Тухайн үед ахлах мэргэжилтэн С.Мөнхбат намайг орлож ажилласан. Хугацаа маш давчуу байсан тул албан ёсоор ажлаа хүлээлгэж өгч амжилгүй явсан. Дарга надад албан хаагчдад цалинтай чөлөө олгосон тухай тушаал гарга гэж хэлж байгаагүй. Би “тушаал гаргах юм уу?” гэж даргаас асуугаагүй. Хамт олны хурлын тэмдэглэл архивд байгаа. Бичигдсэн тэмдэглэлийн дагуу Онцгой байдлын газрын дарга үүрэг өгсөн бол би тушаалыг бичих ёстой. Онцгой байдлын газрын дарга үүрэг өгсний дараа л би тушаал бичдэг... гэх мэдүүлэг,
Гэрч Я.Сы өгсөн: Цагийн бүртгэлд иргэний хариуцагч Д.Аг ирснээр бүртгэсэн байсан учир би цалин бодож олгосон. Хамт олны хурал дээр албан хаагчдыг цалинтай чөлөөгөөр шагнаж байсан. Яг хэн хэн шагнагдаж байсныг нэг бүрчлэн санахгүй байна. Ангийн захирагч цагийн бүртгэлээ гаргаад орлогчоор хянуулаад газрын даргаар батлуулсны дараа над дээр ирээд хэд хоног ажилласан, тасалсан гэдгийг хараад цалинг нь бодож олгодог. Хэрэв албан хаагч цалинтай чөлөө авсан бол цалин нь бүтнээрээ орно. Цалинтай чөлөө бол ажилласан гэдгээрээ л бүртгэгдээд явдаг. Д.Ад цалингүй чөлөө олгохоор цохсон талаар би мэдэхгүй, надад Д.Ад чөлөө олгосон тухай тушаал шийдвэр ирээгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
- Иргэний хариуцагч Ж.Бийн гэрчээр өгсөн: Би Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор 14 дэх жилдээ ажиллаж байна. Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад, тэндээ ажиллаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирж ажилдаа орсон. Ингэхдээ ээлжийн амралтын үндсэн хоног, удаан жилийн нэмэгдэл хоногоо бодуулахад 35 хоног болж байсан. Би сургалтын цамхаг барих ажилд 7 сар тасралтгүй ажилласан учраас дарга Г.Б надад 1 сарын чөлөө өгсөн. Чөлөөний хоногоо ээлжийн амралтын хоног руу нэмээд Бүгд Найрамдах Солонгос улс руу явах хүсэлттэй байгаагаа даргад утсаар хэлсэн. Би байгууллагын эзэмшлийн өөрийн жолооддог портер машинд 4 ширхэг дугуй, 1 ширхэг аккумулятор авч өгөхөөр дарга Г.Бтай тохиролцож Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирж ажилдаа ороод цалингийн дансаа шалгахад намайг ажилласан мэтээр миний цалин дансанд орсон байсан. Би анх цалинтай чөлөө өгсөн гэж ойлгоогүй. Мөн би ээлжийн амралтын хоног, даргын өгсөн 30 хоногоос гадна 10 гаруй хоногийн хугацаа хэтрүүлж ажилдаа орсон. Энэ талаар манай боловсон хүчин болон санхүүгийн ажилтнууд бүгд мэдэж байгаа гэх мэдүүлэг /5-р хх-ийн 101-102/,
- Иргэний хариуцагч П.Эын гэрчээр өгсөн: Би Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт 17 дахь жилдээ ажиллаж байна. Одоо аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байгаа. Миний ээлжийн амралтын үндсэн хоног 15 хоног, удаан жилийн 9 хоног, хагас болон бүтэн сайн өдрүүд нэмэгдээд нийт 32 орчим хоног болсон. Үүнээс гадна 2017 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан хойд бүсийн гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд манай байгууллагаас 10 хүн оролцож, багаараа 2 дугаар байр, хувийн амжилтаараа 3 дугаар байрт шалгарсан тул газрын даргаас надад 10 хоногийн цалинтай чөлөө олгосон. Мөн 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт гарсан гал түймэрт 15 хоног ажилласан тул Онцгой байдлын ерөнхий газраас цалинтай сувилалд хэвтэж амруулах 10 хоногийн чөлөө олгосон. 2017 оны 9 дүгээр сард Булган аймагт гар бөмбөгийн тэмцээнд 3 дугаар байранд шалгарсан тул 1 хоногийн цалинтай чөлөөгөөр шагнуулсан. Би 24 цаг жижүүрт гараад 72 цаг амардаг учраас 1 гараагаа өнгөрөөчхөд 4 хоног амарна гэсэн үг. Ингээд нийт амралтын өдрүүдээ нийлүүлээд газрын дарга Г.Баас зөвшөөрөл авч, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад очиж ажил хийгээд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирж ажилдаа орсон. Миний амралтын хоногийг Хүний нөөцийн ажилтан ахлах мэргэжилтэн хошууч Б.Б бодож олгосон. Боловсон хүчний албанаас намайг амралтын хугацаагаа 3 хоног хэтрүүлсэн гэсэн. Би ямар учраас тэгж бодсоныг мэдэхгүй байна. Би цалингийн зээл төлдөг учраас ээлжийн амралтын мөнгөө сар сард нь бодуулж авч байсан. Газрын даргын өгсөн шагналын хоногийн цалин намайг ажилласнаар бодогдож, цалин маань цаг хугацаандаа ордог байсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 103-104/, Миний бие ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллах зорилготой байсан бөгөөд виз гарахаар нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр яваад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монголд ирсэн. Энэ хугацаанд ээлжийн амралтын хоногоос 10 гаруй хоног хэтрүүлснээ мэдэж байна. Ээлжийн амралтаа хэтрүүлсэн хоногт газрын даргаас зохих чөлөө зөвшөөрөл өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Намайг Бүгд Найрамдах Солонгос улсад байхад миний цалин бүтэн орж байсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 123/,
- Иргэний хариуцагч Б.Бгийн гэрчээр өгсөн: Би Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт 2013 оноос хойш салаан захирагчаар ажиллаж байна. Миний ээлжийн амралтын үндсэн хоног 15, амралтын өдрийн хоног 11, удаан жилийн нэмэгдэл хоног 3, нийт 29 хоног болсон. Газрын дарга Г.Баас 2017 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан хойд бүсийн гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд амжилттай оролцсон гэж 10 хоног, 8 сард Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан гал түймрийг унтраах ажилд явсан гэж 10 хоногийн амралт тус тус нэмж өгсөн. Үүнээс гадна ангийн захирагч ахмад Р.Э өөрийн мэдлийн нэг гарааны цалинтай чөлөө олгосон. Ингээд нийт 49 хоногийн ээлжийн амралт эдлэхээр болсон. Би газрын дарга Г.Бт Бүгд Найрамдах Солонгос улс руу явах гэж байгаа талаараа хэлээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос улсад амарсан. Би ээлжийн амралтаасаа ажлын 5 хоног хэтрүүлж амарсан. Надад ээлжийн амралтын мөнгөнөөс гадна нэмэгдэл 20 хоногийн цалинг ажилласнаар бодож олгосон. Амралтын хугацаа хэтрүүлсэн 5 хоногийн цалинг бодсон эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /5-р хх-ийн 107-108/,
- Иргэний хариуцагч Ч.Бын гэрчээр өгсөн: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт 2011 оноос жолоочоор ажиллаж байна. Би 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн. Би албан ёсоор газрын дарга Г.Бтай уулзаж “Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз гарсан байна. Та надад нэг боломж олгооч. Ахлах ахлагч П.Этай хамт явчхаад ирмээр байна” гэж хэлэхэд дарга “шинээр барьж байгаа барилгад мөнгө их орж байна. Барилгын материал зээлээр их авч байгааг мэдэж байгаа биз дээ. Чамд ээлжийн амралт дээр чинь сарын чөлөө нэмж өгөх гээд байна. Цалинг чинь бодчихно. Чи цалингаа хандив болгож өг” гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед дарга явчхаад ирэхээрээ өөр зан гаргаад байдаг гээд үг хаяад байхаар нь би урьдчилаад эхнэрийнхээ данснаас 1.000.000 төгрөгийг ангийн захирагч Р.Э рүү шилжүүлсэн. Тэгээд даргын зөвшөөрлөөр Бүгд Найрамдах Солонгос улс руу явчхаад ирсэн гэх мэдүүлэг /5-р хх-ийн 109/, Би 2017 оны ээлжийн амралтаа 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эдлэх хуваарьтай байсан боловч уг хугацаанд эдлээгүй. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний визний хариу гарсан учир Б.Б хошуучтай уулзахад надад 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралт эдлэх хугацаа олгосон. Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан боловч Бүгд Найрамдах Солонгос улсаас ирж чадаагүй. Би өмнө нь мэдүүлсний дагуу Г.Б даргаас 1 сарын чөлөө хүсэхэд дарга зөвшөөрсөн гэх мэдүүлэг /5-р хх-ийн 138/,
- Иргэний хариуцагч Ж.Цн гэрчээр өгсөн: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт 2002 оноос гал сөнөөгчөөр ажиллаж байна. Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн. Газрын дарга Г.Бт “ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаад ирэх хүсэлтэй байна. Нэмээд 1 сарын цалинтай чөлөө олгооч” гэж хэлсэн. Дарга амьдралыг чинь харж үзээд нэг удаа тус болж нэг удаа цалинтай чөлөө олгоё гээд зөвшөөрсөн. Намайг Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхад миний цалин ажиллаж байгаа мэтээр бодогдож орсон байсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 110/,
- Иргэний хариуцагч Ч.Нын гэрчээр өгсөн: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт 1999 оноос гал сөнөөгчөөр ажиллаж байна. Газрын дарга Г.Бт “Бүгд Найрамдах Солонгос улс руу явахаар виз мэдүүлсэн байсан чинь гарчихсан байна. Ээлжийн амралтын хоног дээрээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дархан цаазат газрын гал түймрийг унтраах ажилд бүлэг удирдаж явсан гэж шагнуулсан 10 хоногийн чөлөө, сургалтын цамхаг барих ажилд сайн ажилласан гэж шагнуулсан 10 хоногийн чөлөөгөө нэмээд явчхаад ирье” гэж хэлэхэд дарга зөвшөөрсөн. Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирж ажилдаа орсон. Би онгоцны тийзний хугацаанаас шалтгаалж амралтын хоногоо 4 хоногоор хэтрүүлсэн. Би нийт 49 хоног яваад ирсэн. Надад амралтын хоногоос гадна цалинг маань бүтэн бодсон байсан. Ер нь бол цалинтай амарсан гэсэн үг. Би 3 дугаар сарын сүүлээр амраагүй байхдаа амралтын мөнгөө бодуулж авчхаад цалингүй ажиллаж байсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 111/, Миний Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз 2017 оны 9 дүгээр сарын 22-ны гарсан. Тэгээд ээлжийн амралтаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тооцуулаад ажилдаа 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орох ёстой байсан. Миний хувьд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 71 хоног Бүгд Найрамдах Солонгос улсад байсан. Миний дансанд цалин гэж орсон мөнгөний дүнг нарийн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /5-р хх-ийн 141/,
- Иргэний хариуцагч Ц.Бын гэрчээр өгсөн: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт 1998 оноос гал сөнөөгчөөр ажиллаж байна. Манай эхнэр С.ОЦ нь дуудлага хүлээн авагчаар хамтдаа ажилладаг. Эхнэр бид 2 газрын дарга Г.Баас 3 сарын хугацаатай Бүгд Найрамдах Солонгос улс руу явж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ээлжийн амралтын хоногоо хасуулаад сар гаруй хугацаагаар цалингүй чөлөө авахыг хүсэхэд дарга зөвшөөрч нийгмийн асуудлаа шийдвэрлээд ир гэж хэлсэн. Эхнэр бид хоёр 2017 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монголд ирээд 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа орсон. Би Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа Г.Б даргатай холбогдоод амралтын хугацаандаа ажил хийж амжсангүй, үргэлжлүүлээд 2 сарын хугацаа хүсэхэд дарга “та 2 тус бүрдээ 500.000 төгрөгийн хандив өг, тэгвэл цалинг нь бодоод оруулчихна” гэж хэлсэн. Би дотроо олгосон цалингаа хандив болгож авч байгаа юм байна гэж бодсон. Удалгүй Хүний нөөцийн хэлтсийн дарга хошууч Б.Б яриад тэтгэвэрт гарсан н.Пүрэвсүрэнгийн данс руу 1.000.000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь шилжүүлсэн. Удаагүй цалин ч бодогдож орсон байсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 112/, Бүгд Найрамдах Солонгос улсад байхад ээлжийн амралтын хугацаа дуусахад би Г.Б дарга руу ярьж дахин чөлөө хүсэхэд “Ерөнхий газрын даргын мэдлийн чөлөө олгох асуудал байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг байрны нэг орцны найзууд болох Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан н.Дуламдорж дарга руу холбогдож чөлөө авахуулах талаар хэлж ярьсан. Тэгээд н.Дуламдорж дарга н.Бадрал даргатай холбогдоод эхнэр бид хоёрт чөлөө өгөхөөр болсон гэсэн. Би Г.Б даргатай холбогдоход “чамд чөлөө олгогдсон, н.Бадрал даргатай холбогдсон, хандивын мөнгө гэж тус бүр 500.000 төгрөг өгчих, цалин чинь бүтэн бодогдоно” гэж хэлсэн гэх мэдүүлэг /5-р хх-ийн 137/,
- Иргэний хариуцагч С.ОЦийн гэрчээр өгсөн: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар 2011 оноос дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна. Нөхөр бид 2 даргад хандаж амралтын хугацаандаа Бүгд Найрамдах Солонгос улс руу явж ажиллаж байгаад ирье гээд 3 сарын цалингүй чөлөө хүссэн. Үүнийг дарга зөвшөөрөөд “та 2 амьдрал ахуйгаа сайжруулаад ир” гэж хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр 2017 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монголд ирээд 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа орсон. Бид хоёрыг чөлөөтэй байх хугацаанд амралтын хоног дууссаны дараа сар гаруй хоногийн цалин бодогдож орсон байсан. Нөхөр бид хоёр цалин бодно гэж бодоогүй. Хүний нөөцийн хэлтсийн дарга хошууч Б.Б дарга яриад “та хоёрт цалин бодогдсон байгаа шүү. Тэр мөнгөө буцааж өгөөрэй. Шинээр анги барьж байгаа ажилд зарцуулна” гэхээр нь хамт ажилладаг байсан н.Пүрэвсүрэнгийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Хэд хоногийн цалин ямар байдлаар бодогдсоныг мэдэхгүй байна. Дарга анх явуулахдаа ямар нэгэн шаардлага тавьж заавал мөнгө шилжүүл гэж хэлж байгаагүй, цалинг чинь ажилласнаар бодож буцааж авна ч гэж хэлээгүй гэх мэдүүлэг /5-р хх-ийн 113/, Миний ээлжийн амралтын хугацаа 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс байсан боловч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үр шилжүүлэн суулгах шаардлага гарч улмаар энэ талаар газрын даргад хүсэлт гаргаж ээлжийн амралтын хугацаагаа наашлуулсан. Би ээлжийн амралтаа 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс авсан. Ээлжийн амралтын хугацаа 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дуусаж ажилдаа орохоор байсан боловч 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монголд ирснийхээ дараа ажилдаа орсон. Нөхөр бид хоёр Бүгд Найрамдах Солонгос улсад ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа газрын даргатай холбогдоод хугацаагаа сунгах талаар хэлэхэд Г.Б дарга “би наад асуудлыг чинь мэдэхгүй. Ерөнхий газрын дарга мэднэ” гэж хэлэхээр нь манай нөхөр Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан багын найз н.Дуламдорж руу залгаж хэлсэн. н.Дуламдорж дарга одоогийн Ерөнхий газрын дарга н.Бадралд хэлсэн. Ингээд н.Бадрал дарга газрын дарга Г.Бт хэлсэн байх. Яг юу гэж хэлсэн талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /5-р хх-ийн 124-125/,
- Иргэний хариуцагч Э.Лгийн гэрчээр өгсөн: Би 2004 оноос Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид жолоочоор ажиллаж байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ажлын 26 хоногийн ээлжийн амралт эдэлсэн. Ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Монголд ирээд ажилдаа орсон. Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхдаа ээлжийн амралтын хугацаа дуусангуут нягтлан бодогч Я.Стай холбогдож “би Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа чөлөө авчих боломж байна уу? Мөн цалингаа авч байж болох уу? Цалингаа авчих юм бол очоод албаны машиндаа аккумулятор авчих юм” гэж хэлээд Я.Сы данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Монголд ирээд 880.000 төгрөгөөр 2 ширхэг аккумулятор худалдаж авсан. Бүгд Найрамдах Солонгос улсад байхад намайг ажилласнаар цагийн бүртгэл хийгдэж цалин бүтэн олгогдож байсан. Би ер нь өөрийн захирагчдаа энэ талаар ярьж холбоотой байсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 126/,
- Иргэний хариуцагч Н.Буын гэрчээр өгсөн: Би 2001-2005 онд Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид гал сөнөөгчөөр, 2005 оноос Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сараас жолоочоор ажиллаж байна. Би 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэх байсан боловч Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз гарахыг хүлээгээд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс ээлжийн амралтаа авч яваад 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа орсон. Миний хувьд Онцгой байдлын газрын даргын зүгээс ямар нэгэн ажлын хоногийн чөлөө зөвшөөрөл авсан асуудал байхгүй. Зөвхөн ээлжийн амралтын хоногийнхоо хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад ирсэн. Ажлын хоногоос тасалж, чөлөө авсан асуудал байхгүй. Би ээлжийн амралтаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс авахаар байсан тул 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралтын мөнгө болох 1.619.309 төгрөгийг дансаараа авсан. Тэгээд би 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цалингүй ажилласан. 2016 оны 8 дугаар сарын дундуур хүртэл буюу миний ээлжийн амралтын хугацаа дуусах хүртэл цалингүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын сүүл цалин гэж 350.720 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 296.133 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 667.164 төгрөгийн цалин орсон. Өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй гэх мэдүүлэг /5-р хх-ийн 127-128/,
- Иргэний хариуцагч Д.Агийн гэрчээр өгсөн: Би 1993 оноос Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна. Миний бие 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаад ирээд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажилдаа орсон. Би ээлжийн амралтын хугацаа дуусахад өөрийн ээжийг газрын дарга Г.Бтай уулзуулан цалингүй чөлөө олгох өргөдөл бичүүлж зөвшөөрлийг нь авсан. Намайг ирэхэд надад чөлөө зөвшөөрөл олгосон тушаал шийдвэр гараагүй байсан бөгөөд боловсон хүчний ахлах мэргэжилтэн Б.Б нь “тушаал гараагүй, харин газрын даргын цохолт хийсэн” гэж надад хэлсэн. Ямар учраас тушаал гараагүй талаар мэдэхгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр надад 339.760 төгрөгийн цалин бодогдож миний дансанд орсон. Энэ нь би ээлжийн амралтаа эдэлж дуусаад 02 дугаар сард ажиллах хоногийнхоо цалинг нягтлан бодогч Я.Саас гуйгаад 02 дугаар сарын 10-ны өдөр авсан. Миний дансанд 2017 оны 3, 4 саруудад нийт 1.168.431 төгрөг Онцгой байдлын газраас орж ирсэн. Намайг байхгүй байхад 19 хоногийн цалин бодогдсон талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Санхүүгийн хүмүүс хэлэх байх гэх мэдүүлэг /5-р хх-ийн 133-134/,
- Иргэний хариуцагч С.Оны гэрчээр өгсөн: Би 2010 оноос Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт нярваар ажиллаж байна. Би 2016 оны ээлжийн амралтаа 10 дугаар сарын 22-ны өдрөөс эдэлж эхэлсэн. Би ар гэрийн асуудал, бусдад их хэмжээний зээлтэй байсан тул газрын дарга Г.Бт 2016 болон 2017 оны ээлжийн амралтаа цуг тооцуулаад дээр нь 1 сарын чөлөө хүссэн. Миний хүсэлтийг газрын дарга Г.Б хүлээн аваад 2017 оны ээлжийн амралтыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцож, дахин нэг сарын чөлөө амаар өгсөн. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос улсад ажилласан. Надад нэг сарын чөлөө олгосон ямар нэг тушаал гарсан гэж хэлээгүй. Энэ талаар би мэдэхгүй. Зөвлөлийн хурлаар оруулаад зөвшөөрсөн учраас явж болно гэж ахлах нягтлан Я.С хэлсэн. Би ээлжийн амралтынхаа мөнгийг цагаан сараар авчихдаг. 2016 оны 11, 12 дугаар саруудад миний дансанд нийт 860.029 төгрөг Онцгой байдлын газраас цалин гэж орсон. 2017 оны 01 дүгээр сарыг дуустал цалин ороогүй. Би хэн нэгэнд мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй гэх мэдүүлэг /5-р хх-ийн 135-136/,
- Иргэний хариуцагч Д.Эын гэрчээр өгсөн: Би 2016 оноос Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна. Миний бие 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос улсад байсан. Миний ээлжийн амралтын хугацаа нь үндсэн амралт болон нэмэгдэл хоногоо тооцоод ажлын 30 орчим хоног юм. Би ээлжийн амралтаа 7 хоног хэтрүүлэн амарсан. Энэ талаар газрын дарга Г.Бт утсаар мэдэгдэж зөвшөөрөл авсан. Ямар нэгэн чөлөө олгосон тушаал шийдвэр гараагүй гэх мэдүүлэг /5-р хх-ийн 142/,
- Гэрч Я.Сы өгсөн: Манай газар нь гал унтраах 3 анги, захиргааны алба гэсэн 4 нэгжтэй. Анги салбар нэгжүүдийн дарга нар өөрсдийн албандаа харьяалагдах албан хаагчдын ажилласан хоногийн тооцоог гаргаж, орлогч дарга Б.Ганхүүгээр хянуулаад газрын дарга Г.Баар батлуулаад санхүүд оруулж ирдэг. Уг тооцооны хүснэгтийг авч цалинг нь боддог. 2016-2017 онуудад хэчнээн албан хаагч Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад ирснийг мэддэггүй байсан. Сүүлд тооцоо гаргахад ээлжийн амралт болон ажлын шугамаар 39 албан хаагч явж ирсэн байна. Ямар нэгэн байдлаар даргын зөвлөлийн хурлаар оруулж чөлөө зөвшөөрлийн асуудал өгсөн зүйл байхгүй. Анги салбар дээр салаан даргаас эхлүүлээд шат дараалласан дарга нар алба хаагчдын ирцийг бүртгэж ажилласан хоногийг гаргаж дарга нараар хянуулж, батлуулдаг. Түүнийх нь дагуу цалинг нь бодож олгосон. Нэр бүхий албан хаагчдыг ажиллаагүй байхад нь цалинг нь бодож өгсөн асуудал байхгүй. Цагийн тооцоон дээр ажилласан гээд ороод ирэхээр нь цалинг бодож олгосон. Сүүлд энэ талаар мэдээд дарга нарт хэлэхэд газрын даргаас зөвшөөрөл авсан шүү дээ гэж байсан. Нэр бүхий албан хаагч нарыг Бүгд Найрамдах Солонгос улс руу ээлжийн амралтынхаа хоногт багтаагаад яваад ирсэн гэж ойлгосон. Албан хаагчид ирээгүй байхад дарга нар нь ажилласан мэтээр цагийн тооцоо гаргаж өгсөн байна... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 114-115/, Миний бие 2013-2018 оныг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бүх бие бүрэлдэхүүн болох нийт 220 албан хаагчдын цалинг бодож олгосон. Тооцооны нягтлан бодогч нар нь ажилтан албан хаагчдын цалинг тооцож боддог бөгөөд миний бие хянадаг байсан. Албан хаагчдын цагийн бүртгэлийг Гал унтраах 22, 54, 55 дугаар анги, Улсын нөөцийн хүмүүнлэгийн тусламжийн ангийн нярвууд гаргаж, захирагч нар хянаж түүнийг нь газрын орлогч хянаж, газрын дарга баталгаажуулж цалин олгодог. Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн захирагч дэд хурандаа И.Т, 55 дугаар ангийн захирагч хошууч Г.Баярмагнай, 22 дугаар ангийн захирагч хошууч Р.Э, Улсын нөөцийн хүмүүнлэгийн ангийн захирагч дэд хурандаа А.Алтансүх нар албан хаагчдын цагийн бүртгэлийн тооцоог гаргадаг гэх мэдүүлэг /5-р хх-ийн 118-119/, ...нэр бүхий 14 албан хаагчид илүү цалин олгосон асуудал яригдаж байгаа бөгөөд эдгээрээс Э.Л, С.ОЦюун нарыг Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан гэдийг мэдэж байсан. Бусад хүмүүсийг Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан эсэхийг мэдээгүй. Нэр бүхий 14 албан хаагчдад олгогдсон цалин нь манай Онцгой байдлын газрын 2016, 2017 оны төсвийн цалингийн зардлаас гарсан... гэх мэдүүлэг /8-р хх-ийн 18/,
- Гэрч Б.Бын өгсөн: Миний бие Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтний хувьд албаны дотоод сургалтын үйл ажиллагаа, газрын тайлан, төлөвлөгөөний үүргийн биелэлтийн төлөвлөгөөг гаргах, тушаалын төсөл гаргаж газрын даргад танилцуулж тушаал гаргаж гарын үсэг зуруулах, шинээр ажилд орох гэж байгаа иргэдээс сонгон шалгаруулж, сургалтад явуулах талаар газрын даргад танилцуулж зохих шийдвэрийг гаргуулах зэрэг ажлуудыг хариуцдаг. Албан хаагчдын ээлжийн амралтыг Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, мөн хуулинд өөрчлөлт оруулсан хуулийн заалтын дагуу тооцож олгодог. Албан хаагчдад ээлжийн амралт олгох тухай тушаалыг газрын дарга тухайн оныхоо 1 дүгээр сард нэгдсэн байдлаар гаргадаг. Ээлжийн амралтын удаан жилийн нэмэгдэл хоногийг 5 жил ажилласан хугацаа тутамд 3 хоногоор тооцож олгодог. Миний хувьд тухайн албан хаагчийн ажилласан хоног, нэмэгдэл хоногийг бодож амрах хуудсыг олгодог бөгөөд тус амрах хуудсыг газрын дарга эсхүл орлогч дарга баталгаажуулдаг. Монгол улсын Шадар сайдын баталсан 2013 оны “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам”-д заасны дагуу албан хаагчид тус бүр цалинтай 10 хоногийн чөлөөг Дархан-Уул аймгийн газрын даргын тушаал гаргаж чөлөө олгодог. 10-аас дээш цалинтай, цалингүй чөлөөг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар чөлөө олгодог гэх мэдүүлэг /5-р хх-ийн 116-117/,
- Гэрч Р.Эгийн өгсөн: ...Гал унтраах 22, 54, 55 дугаар ангиудын захирагчид Эрэн хайх, аврах бүлгийн дарга, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч нар тус тусын ангийн албан хаагчдын өдөр тутмын цагийн бүртгэлийг хөтөлдөг. Албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг ангийн захирагч бүр тус тусдаа гаргаж газрын даргаар батлуулж тушаал гаргуулдаг. Ажлын онцлогоос шалтгаалж ээлжийн амралтыг урагшаа хойшоо гүйлгэж эдлүүлэх нөхцөл шаардлагууд гардаг. Батлагдсан хуваарийн дагуу ээлжийн амралтын мэдэгдлийг санхүүд өгч, хуваарийн дагуу ээлжийн амралтын мөнгө нь тухайн албан хаагчийн данс руу орно. Харин ээлжийн амралт эдэлж байгаа цаг хугацааг хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хяналт тавьж ажилладаг. Миний бие ангийн захирагчийн хувьд албан хаагчийн гаргасан хүсэлтийг үндэслэж тухайн албан хаагчийн зөвхөн нэг гараа буюу 1 өдрийн цалинтай болон цалингүй чөлөө олгох эрх байдаг. Энэ нь байгууллагын дотоод журамд тусгасан байгаа. Албан хаагчдад өгч байгаа олон хоногийн чөлөөг эрх мэдлийнхээ хүрээнд газрын дарга Г.Б ажлын 10 хүртэл хоногийн чөлөөг олгох эрхтэй. Энэ нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллах журмын дагуу зохицуулагддаг. Ч.Б, Ж.Б, Ц.Б, А.Э, Ч.Н нар одоо үүргээ гүйцэтгэж байгаа. Дээрх албан хаагчдын ээлжийн амралт эдэлж дууссанаас хойшхи ажиллаагүй цаг хугацааны цагийн бүртгэлийг хөтөлж цалин олгуулсан нь үнэн. Эдгээр ажилчид ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улсад ажилласан. Мөн газрын даргаас албан хаагчдын ажлыг үнэлж 20 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгосон. Чөлөө олгохдоо ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй. Даргын зөвлөлийн хурлаар шийдсэн... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 120-122/, Ч.Б надаас 1.000.000 төгрөг зээлсэн байсныгаа Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз нь гарч газрын даргаас чөлөө авсныхаа дараа дансаар шилжүүлсэн. Энэ мөнгийг Ч.Бд чөлөө олгосны хариуд авсан, сургалтын барилгын ажилд хандивт авсан гэж ойлгож болохгүй. Гал түймэр унтраах, аврах ангийн Ч.Б, А.Э, П.Э, Б.Бг, Ж.Ц, Ц.Б, Ж.Б, Ч.Н гэх 8 албан хаагчдын ажиллаагүй хоногийг ажилласнаар цагийн бүртгэл хөтөлсөн нь тухайн албан хаагч нар төрийн албанд олон жил ажилласан хугацааг тасалдуулахгүй, хамт олноо манлайлж ажилласныг нь үнэлсэн, мөн албан хаагчдынхаа ирээдүйд цэргийн байнгын тэтгэвэрт гарахад нь ажилласан жилийг нь тасалдуулахгүй үүднээс ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүйгээр цагийн бүртгэлийг хөтөлж цалинг нь олгуулсан гэх мэдүүлэг /8-р хх-ийн 20-21/,
- Гэрч И.Тын өгсөн: ...Миний хувьд Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан хаагчдынхаа өдөр тутмын цаг ашиглалтыг өглөө бүртгээд ажилд нь гаргаж хянадаг. Би албан хаагчдынхаа цагийн бүртгэлийн тооцоог өдөр тутмын цагийн бүртгэлээс харж сар бүрийн 10, 20-ны өдрүүдэд гаргаж Онцгой байдлын газрын нягтлангаар хянуулж газрын даргаар батлуулдаг. Ангийн албан хаагчдын ээлжийн амралтыг тухайн жилийн байдлаар нь гаргаж газрын даргаар батлуулж, батлагдсан хуваарийн дагуу албан хаагчдыг амраадаг. Ингэж албан хаагчдаа амраахдаа ажлынх нь шаардлагыг нь харгалзаж, газрын дарга болон орлогчоор цохолт хийлгэж амралт олгох хуудсыг хүний нөөц, дотоод асуудал эрхэлсэн ажилтан гаргаж амралтыг олгодог. Албан хаагчдад ээлжийн амралт, чөлөө олгох асуудлыг Монгол Улсын шадар сайдын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаартай тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам”-аар зохицуулдаг. Тус ангийн албан хаагч Э.Л нь ээлжийн амралт эдлэх хугацаагаа хэтрүүлж Бүгд Найрамдах Солонгос улсад ажилласан бөгөөд би амьдралынх нь нөхцөл байдлыг нь харгалзаж, түүнийг албандаа ажилласан байдлаар цагийн бүртгэл хөтөлж цалинг олгуулснаа хүлээн зөвшөөрч байна. Э.Л нь Бүгд Найрамдах Солонгос улсаас ирж ажилдаа ороод албаны бэлэн байдлыг хангах үүднээс машины 2 ширхэг аккумуляторыг 880.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Албан хаагч С.ОЦийн цагийн бүртгэлийг тухайн үед ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан н.Сумъяа хөтөлж цалинг олгуулсан байна. Албан хаагч Н.Бу нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэх байсан боловч 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эдэлж эхэлсэн гэх мэдүүлэг /5-р хх-ийн 129-130/, ...Албан хаагч Э.Л, С.ОЦ, Н.Бу нарт газрын дарга Г.Б амаар чөлөө олгосон, сүүлд нь чөлөө олгосон тушаал ирнэ гэж бодоод цагийн бүртгэлийг нь хөтөлсөн... гэх мэдүүлэг /8-р хх-ийн 32-33/,
- Гэрч Г.Баярмагнайн өгсөн: ...Би өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн албан хаагчдын цагийн бүртгэлийг бүртгэж, ажилласан цагийн тооцоог сарын эцэст гаргаж Онцгой байдлын газрын санхүүд өгдөг. Албан хаагчдад ээлжийн амралт, чөлөө олгох асуудлыг Монгол Улсын шадар сайдын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаартай тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам”-аар зохицуулдаг. Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б нь тухайн албан хаагчийн ажилласан жилээс хамаарч амралтын хоногийг тооцож гаргадаг. Тус ангийн албан хаагч Д.А нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэх байсан боловч 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн. Д.Агийн ээлжийн амралтын хугацаа 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дууссан бөгөөд боловсон хүчний ахлах мэргэжилтэн Б.Б нь Д.Ад цалингүй чөлөө олгосон гэж хэлэхээр нь би цагийн бүртгэлд Д.Аг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл чөлөөтэйгөөр бүртгэсэн... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 131-132/, ...Д.Агийн ээлжийн амралтын хугацаа дуусахад ээж нь надтай ирж уулзаад “Д.А нь Бүгд Найрамдах Солонгос улсаас ирэх гэсэн боловч онгоцны тийзээ авч чадаагүй учраас ирэх хугацаа нь хойшилж байна. Чөлөө өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чөлөө өгдөг хүн нь би биш. Газрын дарга болон хүний нөөцийн ажилтантай уулз” гээд явуулсан. Тэгээд боловсон хүчин Б.Б над руу утсаар яриад “Д.Ад газрын даргаас чөлөө олгосон шүү. Ээж нь ирээд уулзаад явлаа” гэж хэлсэн. Иймээс би Д.Аг чөлөөтэй гэж ойлгосон гэх мэдүүлэг /8-р хх-ийн 19/,
- Гэрч Ч.Энхчулууны өгсөн: ...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар ангиуд болон захиргаа аж ахуйн албан хаагчдын цалинг ахлах нягтлан Я.С нь тухайн ангийн захирагчийн ирүүлсэн цагийн бүртгэлийг үндэслэж цалинг нь бодож газрын даргаар баталгаажуулснаар олгох үүрэгтэй. Аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга ангийн захирагчийн цагийн бүртгэлийг хянаж улмаар газрын дарга баталгаажуулсныг үндэслэж тооцооны нягтлан бодогч ажил үүргийн хуваарийн дагуу ажилчдын цалинг бодож, ахлах нягтлан бодогчоор хянуулдаг. Тухайн албан хаагчийн дансанд шилжүүлэхэд газрын дарга 1 дүгээр гарын үсгийг, ахлах нягтлан бодогч 2 дугаар гарын үсгийг тус тус зурж баталгаажуулан гүйлгээг хийх эрхтэй... /8-р хх-ийн 14-15/,
- Шинжээч Ц.Оюунтуулын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 162 тоот дүгнэлтийг гаргах эдийн засгийн шинжилгээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Захиргаа, аж ахуйн 3 албан хаагч, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 4 албан хаагч, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 1 албан хаагч нийт 17 албан хаагчийн 2016-2017 онуудын ээлжийн амралт, гадаадад байх хугацаа, цалин олголт, ажиллаагүй Бүгд Найрамдах Солонгос улсад байх хугацааны цалин олголтын анхан шатны баримтууд хамрагдсан. Шинжилгээгээр Захиргаа аж ахуйн нярав С.ОЦюун нь 2016 оны ээлжийн амралт, 2017 оны ээлжийн амралтын хоногоо нэгтгэж Бүгд Найрамдах Солонгос улсад зорчсон бөгөөд ингэж явахдаа ээлжийн амралтын хугацаанаасаа ажлын 23 хоногийг хэтрүүлж мөн хугацааныхаа цалинг авсан, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагчаас 8 албан хаагч нь ажлын 5-33 хоногийн цалинг Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа буюу албан ажлаа хийгээгүй байхдаа авсан, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 4 албан хаагчаас 3 албан хаагч нь ажлын 5-36 хоногийн цалинг Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа буюу албан хажлаа хийгээгүй байхдаа авсан, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн дуудлага хүлээн авагч ажилтай Д.А нь ажлын 13 хоногийн 604.049 төгрөгийн цалинг Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа буюу албан ажлаа хийгээгүй байхдаа үндэслэлгүй тус тус авсан зэрэг нь тогтоогдсон гэх мэдүүлэг /7-р хх-ийн 165-166/,
- 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар батлагдсан албан хаагчдын 2016 онд ээлжийн амралт эдлэх хуваарь /1-р хх-ийн 180-187/,
- 2016 оны 01 дүгээр сарын 013-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар батлагдсан албан хаагчдын 2017 онд ээлжийн амралт эдлэх хуваарь /1-р хх-ийн 174-178/,
- Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны цагийн бүртгэл /3-р хх-ийн 35-аас 5-р хх-ийн 95/,
- Онцгой байдлын газрын даргын ажлын байрны тодорхойлолт /5-р хх-ийн 150-151/,
- Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2-5а/1899 дугаартай “Д.А нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2017.02.10-ны өдөр гарч, 2017.04.19-ний өдөр орж ирсэн, Ж.Б нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2017.10.03-ны өдөр гарч, 2017.12.19-ний өдөр орж ирсэн, Ц.Б нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2017.04.09-ний өдөр гарч, 2017.07.05-ны өдөр орж ирсэн, Н.Бу нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2017.07.29-ний өдөр гарч, 2017.09.16-ны өдөр орж ирсэн, Э.Л нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2017.01.21-ний өдөр гарч, 2017.04.18-ны өдөр орж ирсэн, С.ОЦюун нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2016.10.22-ны өдөр гарч, 2017.01.20-ны өдөр орж ирсэн, С.ОЦ нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2017.04.09-ний өдөр гарч, 2017.07.05-ны өдөр орж ирсэн, Д.Э нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2017.03.24-ний өдөр гарч, 2017.05.18-ны өдөр орж ирсэн, П.Э нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2016.09.24-ний өдөр гарч, 2016.11.20-ны өдөр орж ирсэн, А.Э нь Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор 2016.09.24-ний өдөр гарч, 2016.11.20-ны өдөр орж ирсэн” гэх албан бичиг /6-р хх-ийн 32-37/, иргэний хариуцагч Д.А, Б.Бг, Ч.Б, Ж.Б, Ц.Б, Н.Бу, Э.Л, Ч.Н, С.ОЦюун, С.ОЦ, Ж.Ц, Д.Э, П.Э, А.Э нарын гадаад паспортын хуулбарууд /6-р хх-ийн 44-59/,
- Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт орон тоо 220 гэх Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаартай тушаал /6-р хх-ийн 84-88/,
- Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3/1679 дугаартай “Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зөвшөөрөлд дурдсан нэр бүхий алба хаагчид Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2016-2017 онд чөлөө олгоогүй байна” гэх албан бичиг /6-р хх-ийн 64/,
- Иргэний хариуцагч Д.А, Б.Бг, Ч.Б, Ж.Б, Ц.Б, Н.Бу, Э.Л, Ч.Н, С.ОЦюун, С.ОЦ, Ж.Ц, Д.Э, П.Э, А.Э нарт ээлжийн амралт олгох хуудас /7-р хх-ийн 132-139/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн баримт материалуудыг үндэслэн шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын улсын ахлах байцаагч нарын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 05-078-07 тоот дүгнэлтийг шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын зарим алба хаагчдын ээлжийн амралт, гадаадад байх хугацаа, цалин олголтын өдрүүдийн тооцооллыг давхардуулан зөрүүтэй тооцсон байна.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Захиргаа аж ахуйн ГХУХ байцаагч Дамбийнямын Энхбат, нярав Сэргэлэнгийн Оюун, жолооч Зааны Бямбадорж, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салаан захирагч Батмөнхийн Батгэрэл, салаан захирагчийн орлогч Чийчирийн Нямбаяр, аврагч, гал сөнөөгч Жамбалын Цээлэй, Пүрэвжавын Энхбаяр, Цамбахорлоогийн Болдбаяр, Жарантайн Батзориг, Алтангэрэлийн Энхтөр, Пүрэвсүрэнгийн Алтансүх, Чулуунбаатарын Батжаргал, Аврах гал унтраах 54-р ангийн аврагч, жолооч Эрдэнэдалайн Лхагвасүрэн, аврагч, гал сөнөөгч Насанхүүгийн Буянтогтох, Баттулгын Ачитбилэг, дуудлага хүлээн авагч Сэрээнбуугийн Оюунцэцэг, Гал түймэр унтраах аврах 55-р ангийн дуудлага хүлээн авагч Довдонгийн Алимаа нар нь Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 105 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-д заасан үндэслэл, журмын дагуу зохих ёсоор чөлөө, зөвшөөрөл авч гадаад улсад зорчоогүй байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст Онцгой байдлын Ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 23-ны 3/1679 тоот албан бичгээр дээрх нэр бүхий алба хаагчдад Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар 2016-2017 онуудад чөлөө, зөвшөөрөл олгоогүй гэж мэдэгдсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дээрх нэр бүхий алба хаагчдад ажлын байрандаа ажиллаагүй, гадаадад байх хугацаанд нийт 11,958,294.66 төгрөгийн цалин олгосон байна.
ГХУХ-ийн байцаагч Д.Эын 2017.05.01-ний өдрөөс 2017.05.11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 9 хоногийн 452.825 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салаан захирагч Б.Бгийн 2017.10.31-ний өдрөөс 2017.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 26 хоногийн 1.065.162 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ч.Бын 2017.11.01-ний өдрөөс 2017.11.24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 18 хоногийн 796.140 төгрөгийн цалин, жолооч Ж.Бийн 2017.11.02-ны өдрөөс 2017.12.19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 33 хоногийн 1.318.153 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ц.Бын 2017.05.20-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 25 хоногийн 1.088.652 төгрөгийн цалин, салаан захирагчийн орлогч Ч.Нын 2017.11.10-ны өдрөөс 2017.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 18 хоногийн 801.596 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ж.Цн 2017.11.20-ны өдрөөс 2017.12.25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 20 хоногийн 851.063 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч П.Эын 2016.11.15-ны өдрөөс 2016.11.20-ны өдрийг хүртэл, 2017.10.27-ны өдрөөс 2017.11.25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй нийт 24 хоногийн 988.970 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч А.Эийн 2016.11.09-ний өдрөөс 2016.11.20-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 7 хоногийн 297.872 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн жолооч Н.Буын 2016.09.10-ны өдрөөс 2016.09.16-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 5 хоногийн 246.417 төгрөгийн цалин, жолооч Э.Лгийн 2017.02.22-ны өдрөөс 2017.04.18-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 36 хоногийн 1.506.461 төгрөгийн цалин, дуудлага хүлээн авагч С.ОЦийн 2017.05.17-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 36 хоногийн 1.287.140 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн дуудлага хүлээн авагч Д.Агийн 2017.04.02-ны өдрөөс 2017.04.19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 13 хоногийн 604.049 төгрөгийн цалинг тус тус олгосон байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 145-151/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа тушаал гаргаж чөлөө олгоогүй байж нэр бүхий 14 албан хаагчдыг Бүгд Найрамдах Солонгос улсад байх хугацаанд нь ажилласнаар тооцож цалин олгосон үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг нь төсвийн зарлагын эдийн засгийн ангиллыг зөрчин өөр зорилгоор зарлага гаргаж ашигласан үйлдлийг ойлгоно.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа алба хаагчдын цалинг нь олгохдоо байгууллагын төсвийн зарлагын эдийн засгийн ангиллыг зөрчсөн, өөр зориулалт бүхий төсвийн хөрөнгөөс зарлага гаргаж цалинд олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжгүй байна.
Мөн Монгол Улсын Шадар сайдын баталсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журамд зааснаар орон нутгийн Онцгой байдлын газрын дарга албан хаагчдад ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан ажлын 10 хүртэлх хоногийн цалинтай чөлөө, Гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд болон хэт халуун, хүйтэн, бохирдсон орчин зэрэг хүнд нөхцөлд ажилласны дараа албан хаагчийн эрүүл мэнд, сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах, нөхөн сэргээх амралтыг 10 хүртэлх хоногийн хугацаагаар эдлүүлэх эрхтэй байна. /1-р хх-ийн 12-16, 6-р хх-ийн 73-83/,
Шүүгдэгч Г.Б нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцсон, гал түймэр, халдварт өвчин зэрэг хүнд хортой нөхцөлд ажилласан, тэмцээн уралдаанд амжилттай оролцсон албан хаагчиддаа тухай бүр нь 10 хоногийн нөхөн сэргээх амралт олгож байсан боловч амралт олгосон тушаалаа бичгээр гаргаж албажуулаагүй, чөлөө хүссэн алба хаагчдынхаа хүсэлтийг шийдвэрлэж тушаал, шийдвэр гаргаагүй, нөхөн сэргээх амралт авсан алба хаагчид нь уг амралтаа биеэр эдлэхгүй байж байгаад ээлжийн амралт дээрээ нөхөн сэргээх амралтын хоногоо нэмж амарсан болох нь гэрч Р.Э, И.Т, Г.Баярмагнай, Б.Б, Я.С нарын мэдүүлэг, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, гал унтраах техникийн олон төрөлт спортын хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид оролцсон тухай тайлан, иргэдийг гамшгаас хамгаалах дадлага сургалтын цогцолбор барьсан тайлан, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 2017 оны 5 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч Г.Б нь ямар нэгэн тушаал шийдвэр гаргалгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 14 алба хаагчийг Бүгд найрамдах Солонгос улсад байх хугацаанд ажилласнаар тооцож цалинг нь олгон давуу байдал бий болгосон, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 1718004540445 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Быг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журамд заасан нөхөн сэргээх амралт нь гамшгийн голомт болон хэт халуун, хүйтэн, бохирдсон орчин зэрэг хүнд нөхцөлд ажилласан албан хаагчдын эрүүл мэнд, сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах зорилготой бөгөөд шүүгдэгч Г.Б нь өөрийн эрх хэмжээний хүрээнд албан хаагчиддаа нөхөн сэргээх 10 хоногийн амралт олгосон боловч тушаалаа бичгээр гаргаж албажуулаагүй, тухайн алба хаагч уг амралтаа биеэр эдлээгүй байхад дахин 10 хоногийн нөхөн сэргээх амралт давхардуулан олгосон, уг амралтуудыг нэгтгэн ээлжийн амралт дээр нь нэмж эдлүүлсэн, чөлөө хүссэн алба хаагчдынхаа хүсэлтийг шийдвэрлэж тушаал, шийдвэр гаргаагүй үйлдлүүд нь бусад хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгах шаардлагатай тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч Г.Бын үйлдлийг авилгын гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон боловч улсын төсөвт 11,958,294.66 төгрөгийн хохирол учирсан, иргэний хариуцагч нар хохирлыг хуваарь гарган төлж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Бын эзэмшлийн 45-29 ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г.Бт холбогдох эрүүгийн 1718004540445 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Быг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бт холбогдох эрүүгийн 1718004540445 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
4. Г.Бын эзэмшлийн 45-29 ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Хохирогчийн 11,958,294.66 /арван нэгэн сая есөн зуун тавин найман мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР