| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/5977/И |
| Дугаар | 23 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 23
| 2016 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2016/00023 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу 13/1, 1202 тоот хаягт оршин суух “Жи Эс дорнын хөгжил” ХХК /убд:9019060091, рд:5717906/-ийн нэхэмжлэлтэй,
“Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Цэнд-Аюушийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Эс дорнын хөгжил” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь шүүхэд хандаж “Сайхан тэнгэр” ХХК-тай холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 6б байрны 83 тоотод байдаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байгаа учир “Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Цэнд-Аюушийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи эс дорнын хөгжил” ХХК нь “Сайхан тэнгэр” ХХК болон захирал Л.Цэнд-Аюушийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.
“Сайхан тэнгэр” ХХК, захирал Л.Цэнд-Аюуш нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/14234 дүгээр шүүгчийн захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлтээ факсаар ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР