| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00873/И |
| Дугаар | 960 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 960
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/00960 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод 13-р гудамж 26 тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, Сартуул овгийн Сосорбарамын Лхагвасүрэнг /РД:НЭ60110884/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод, 8-р гудамж, 8 тоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, Боржигон овогт Өвгөний Баасан /РД:НЭ80092005/-д холбогдох,
зээлийн төлбөр 681.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Сэргэлэн сумын эмнэлгийн сувилагч Ө.Баасан нь надаас 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэг сарын хугацаатай 600.000 төгрөг зээлэн аваад одоог хүртэл төлөхгүй байгаа тул 660.000 төгрөг алдангийн хамт гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөнгө авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй тул зээлийн 600.000 төгрөг, нийт 660.000 төгрөг болж байгаа ба 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш алданги нь өнөөдрийг хүртэл хоногт 3000 төгрөгөөр бодогдоод 90 хоног өнгөрсөн гэж үзээд алдангийг 21000 төгрөг гарч байгаа тул нийт 681.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар хүсэлтдээ: Миний бие нь С.Лхагвасүрэнгээс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 600.000 төгрөгийг зээлж авсан. Хүүтэйгээ нийлээд 681.000 төгрөг болсон. Үүнээс 350.000 төгрөгийг нь төлсөн. Одоо үлдэгдэл 331.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн нь Ө.Баасангаас зээлийн төлбөр 681.000 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Баасан нь нэхэмжлэлийн шаардлага 681.000 төгрөгийн 350.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 331.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байх ба үүнийг нэхэмжлэгч С.Лхагвасүрэн хүлээн зөвшөөрч баталгаажуулжээ. /хх 10/
Шүүх, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.900 төгрөгийн 10.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Хас банкны Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 10.450 төгрөгийг, хариуцагч Ө.Баасангаас 10.450 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч С.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. С.Лхагвасүрэнгийн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 331.000 төгрөгийг хариуцагч Ө.Баасан нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.900 төгрөгийн 10.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Хас банкны Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 10.450 төгрөгийг, хариуцагч Ө.Баасангаас 10.450 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч С.Лхагвасүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ