| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0536/И |
| Дугаар | 480 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 480
| 2016 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2016/00480 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 10-145 тоот хаягт оршин суух Ихтугч овогт Доржийн Чулуунцэцэг /рд:ЧТ73121304/-ийн нэхэмжлэлтэй,
Салхи овогт Бадамжавын Цэвээн /рд:ЙС69091607/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Цэвээнтэй 2015 оны 6 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 10-145 тоот хаяг бүхий 3 өрөө байрыг 2 жилийн хугацаатай, сарын 900.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр байгуулсан. Б.Цэвээн нь 2016 оны 01 сараас 6 сар хүртэл түрээсийн төлбөрөө огт төлөөгүй. Баянгол дүүргийн иргэний шүүхэд Б.Цэвээнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс хаягтаа байхгүй гээд 2016 оны 7 сарын 08-ны өдрийн 102/ШЗ2016/21212 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” захирамж гарсан. Иймд Б.Цэвээнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь Б.Цэвээнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.
Б.Цэвээн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь талуудын хооронд 2015 оны 6 сарын 23-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 сарын 08-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 102/ШЗ2016/21212 дугаар захирамж зэрэг баримтаар нотлогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР