| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0086/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 88
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б овогт Б-н Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918000030068 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Д-д, 1999 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “Дархан-Өргөө” сургуулийн авто техникийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, ээж, ах нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Dorjsuren 11.6.docx
“Залуучууд” театрын урд талбайд байрлах мөсөн гулгуурын талбай дээр иргэн Б.Э-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дотор салст, зовхинд цус хуралт, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-ийн өгсөн “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Залуучууд” театрын урд байдаг мөсөн гулгуурын талбай дээр манай хуурай дүүгийн найзууд болох М, М, Д нарын хамтаар 20 цагийн үед очиж гулгасан. ...тэшүүр түрээслэдэг контейнерын урд байдаг сандал дээр амраад сууж байсан чинь нэг шар куртиктэй залуу буюу Д ирээд миний урд зогсоод байхаар нь өөдөөс нь харсан чинь “юугаа эгцэлж хараад байгаа пизда бэ?” гэхээр нь “миний урд зогсоод байгаа юм чинь харахгүй яахав дээ” гэхэд “чи хаанахын хэн гэдэг пизда бэ?, чамайг хэн гэдэг юм, хаана байдаг юм бэ?, хоёулаа нэг нээгээрээ ийшээ ойрхон яваад зодолдох уу?” гэсэн тэгэхэр нь би “зодоон нүдээн хийгээд яахав дээ, би чамтай зодолдох сонирхол байхгүй байна, хуулиар нь шийдчихье, би цагдаа дуудчихая” гээд цагдаад дуудлага өгөхөд нөгөө залуу өөрийнхөө өмсөж байсан тэшүүрээ өгөх гээд контейнер руу орсон. ...Д гэх залуу буцаж ирээд “чи яасан цагдаагаа дуудсан уу, гэхээр нь “тиймээ би дуудчихсан” гэсэн. Тэгэхэд “яасан овоо цагдаа дууддаг пизда вэ?” гээд миний зүүн талын хөмсөг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь түүнийг түлхээд босоод ирэхэд намайг Д түлхээд газар унагачихсан. Тэгээд дахиад намайг цохих гэхэд нь надтай хамт явсан М гэх залуу Д хориглоод тэврээд газар унасан. Тэгсэн Д М хориглоод явуулахгүй гээд байсан боловч нөгөөх нь дийлдэхгүй босч ирээд миний уруул руу өшиглөчихсөн.” гэх мэдүүлэг[1],
Насанд хүрээгүй гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д Э-ын урд очоод зогссон чинь Э Д-г “холдооч гөлөг минь, би юм хармаар байна” гэж хэлээд тэрнээс болоод маргалдсан. Тэгсэн чинь Д Э-н нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би газар унасан болохоор дахиж Д Э-ыг цохисон үгүйг мэдэхгүй байна. Дараа нь бид нар явж байхад Э араас нь орилсон чинь Д буцаж гүйж очоод Э-ын араас нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг[2],
Насанд хүрээгүй гэрч Б.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний харснаар Д Э-ын нүүр рүү гараараа нэг удаа цохисон . Тэгээд дахиж цохисон үгүйг мэдэхгүй байна. ” гэх мэдүүлэг[3],
Насанд хүрээгүй гэрч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний анзаарч харснаар бол тухайн зодуулсан залуу нэг залуугийн хөлнөөс нь зуурчихсан өвдөглөөд сууж байхад тухайн улбар шар куртиктэй залуугийн нөгөө улбар шар өнгийн куртиктэй залуу толгой нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэр улбар шар куртиктэй хүнээс өөр хүн бол тухайн өвдөглөөд суучихсан байсан хүнийг цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э-д учирсан гэмтэл нь Д гэх залуу нүүр рүү нь цохисноос болж хөмсөг нь сэтэрч цус гарсан. Харин сүүлд Д куртикээ тайлаад гүйж ирэхдээ уруул руу нь цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг[5],
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт[6],
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...Б.Э-ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дотор салст, зовхинд цус хуралт, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаар шинжээчийн дүгнэлт[7] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Э-ын хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт[8]-аар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хэрэгт шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Д-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б овогт Б-н Д-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал
[2] Хавтаст хэргийн 13 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 14 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 16 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 17 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 18 дахь тал
[7] Хавтаст хэргийн 21 дэх тал
[8] Хавтаст хэргийн 53 дахь тал