| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0616/И |
| Дугаар | 496 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 496
| 2016 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2016/00496 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж-4, Интер оффист оршин байгаа, “Интерном” ХХК /рд:5044251/-ийн нэхэмжлэлтэй,
“Есөн мэргэн” ХХК /рд:5709792/, гүйцэтгэх захирал Э.Туул нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Урантогос, П.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Интерном” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Есөн мэргэн” ХХК нь ном нийлүүлэн хамтран ажилладаг байсан. 2013 оноос 2014 оны 12 сар хүртэл хамтран ажилласан. Хамтран ажиллаж байх хугацаандаа “Есөн мэргэн” ХХК нь төлбөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа боловч төлөлгүй удаад байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 8 сарын 24-ний өдрийн 26513 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дахиад нэхэмжлэл гаргахад дахин хариуцагчийн хаяг тодорхой бус байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд “Есөн мэргэн” ХХК болон захирал Э.Туулыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Интерном” ХХК нь “Есөн мэргэн” ХХК, гүйцэтгэх захирал Э.Туул нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.
“Есөн мэргэн” ХХК, гүйцэтгэх захирал Э.Туул нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 сарын 24-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 26513 дугаар захирамж, 2015 оны 11 сарын 04-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 35455 дугаар захирамж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР