Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 132

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг,

Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Н.Баярмаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-757) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б овогт О-ы Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000610095 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-ы Д, /РД:ТД86022471/, 1986 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү, хүргэн ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг аХа аөаахрихХар усны 3-17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 184 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Сэмбий” авто угаалгын газарт манаачаар ажиллаж байхдаа иргэн Л.Б-н эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 75-17 ДАР улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Darhanbaatar 17.7-1 [1].docx

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 23 цаг өнгөрч байхад дэлгүүрээс талх, хиам, нэг шил архи аваад айлд ороод архиа уугаад шөнө 03 цагийн үед тухайн айлаас гарсан. Тухайн тээврийн хэрэгслийг унаад гэр лүүгээ ороод цүнхтэй хувцас авахаар явсан. Замдаа бас нэг айлаар орж 1-2 хундага архи уугаад гарч явахдаа Малчин багт шон мөргөөд цагдаад саатуулагдсан. Би уг угаалгын газартаа ажиллаж байгаад гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийг засаад өгчихсөн. Иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй. Би одоо зах дээр унадаг дугуй засдаг ажил эрхэлж байгаа. Хохирогчийн машины гупер, урд гэрэл, кирла зэргийг янзлуулаад 1080000 төгрөгийг хохирогчид төлсөн. Би уг төлбөрийг төлөөд 2 хоног өнгөрч байна. Би иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг хөдөлмөр эрхлээд төлж барагдуулна” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.М мэдүүлэхдээ “...Газрын даргын тушаалаар энэ шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр орж байгаа. Тухайн үед шүүгдэгч шонгийн модыг тээврийн хэрэгслээр дайраад унагаасан байсан. Одоо хохирол төлбөрт 1.392.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан 10.000 төгрөг нийт 1.402.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1918000610095 дугаартай хэргээс

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1]

 

-Жолооч О.Дын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... 1.25% үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх тэмдэглэл[2]

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Тоёота приус-20 маркийн 75-17 ДАР улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн зүгт харж зогссон байх ба машины урд гуперний зүүн талын хэсэг хагарч эвдэрсэн, мөн зүүн талын кирлоны урд хэсэг нугаларч эвдэрсэн байдалтай байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3]

 

-Хохирогч Л.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...миний машиныг хүн унаж явж урд гупер хагарч, зүүн талын их гэрэл хагарсан мөн миний гуперний доор байдаг хар сетки хагарсан. Би машинаа Өргөөгийн урд байдаг Вьетнам засварт 450.000 төгрөгөөр засуулсан мөн гупер шинээр 250.000 төгрөгөөр, хар  сетки 85.000 төгрөгөөр тус тус авсан. Хар их гэрлийн ар талыг нааж янзлуулсан. Миний машины засварын хөлсөнд гражийн эзэд 500.000 төгрөг өгсөн. Харин үлдсэн мөнгийг би өөрөөсөө гаргаж янзлуулсан. Тийм болохоор би үлдсэн хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[4]

 

-Иргэний нэхэмжлэгч Б.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...уг гэмтсэн шонг 2015-2016 онд шинээр тавьж байсан. Нэг шонгийн үнэ нь манай байгууллагад 1.228.518 төгрөгөөр бүртгэгдсэн байдаг. Үүнээс гэрлийн шонгийн тулгуур нь 828.518 төгрөгөөр толгой буюу гэрэлтүүлэх хэсэг нь 400.000 төгрөг байдаг юм. Одоо манай байгууллагын зүгээс гэрлийн шонгийн үнийн дүнг нэхэмжилж байна. Мөн уг шонг суулгахад цахилгаанчин 2 цаг ажиллана ажлын хөлс нь 16.864 төгрөг, гагнуурчин 2 цаг ажиллахад 16.864, авто өргөгч 2 цаг ажиллахад 100.000 төгрөг, цемент 2 шуудай 19.000 төгрөг, электрод 1 боодол 5.500 төгрөг, будаг 1литр 6.000 төгрөг. Ингээд гэрлийн шонг суурьлуулах нийт үнэ нь 181.092 төгрөг болж байна. Ингээд гэрлийн шон суурьлуулах нийт үнэ 1.392.746 төгрөг болж байгаа учраас үүнийг байгууллагын зүгээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[5]

 

-Гэрч Т.О-н мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...манай угаалгын газрын харуул Дарханбаатар гэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны орой иргэн Б-н машиныг зөвшөөрөлгүй аваад явсан байна. О.Д манайд ажилд ороод 10 гаруй хонож байна.” гэх мэдүүлэг[6]

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч С.Ганзоригийн “...ТД86022471 регистртэй О.Д нь Тоёота приус-20 маркийн 75-17 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.  О.Д нь ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. О.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй TRS сангаас шүүж үзэхэд жолоодох эрх хоосон байхгүй байна. О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн жолооч биш учир тээврийн хэрэгсэл жолоодох мэдлэг байхгүй. Шинжилгээний явцад өөр ямар нэг зүйл илрээгүй болно.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт[7]

 

-“Капитал зууч” ХХК-ний  ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн 2019 оны 1 дүгээр сарыг 23-ны өдрийн “...иргэн Б.Б-н эзэмшлийн “Тоёота приус-20 маркийн 75-17 ДАР” улсын дугаартай суудлын машиныг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Сэмбий” авто угаалгын манаач ажилтай О.Д нь зөвшөөрөлгүй унаж явсны улмаас үүссэн эвдрэл, хохирлыг 1.080.000 төгрөгөөр үнэлж дүгнэлт бэлтгэв.” гэх дүгнэлт[8]

 

-“Капитал зууч” ХХК-ний ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн 2019 оны 2 дугаар сарыг 27-ны өдрийн “...иргэн О.Д нь 75-17 ДАР” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны гудамжинд Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын эзэмшлийн гэрэлтүүлгийн төмөр шон 1 ширхэгийг мөргөж гэмтээсэн тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны байдлаар 1.392.746 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт[9]

 

-О.Дын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...би 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Сэмбий” нэртэй авто угаалгын ажил дээрээ  байж байхад хүмүүс машинаа тавьж дууссан. Түүний дараа 23 цагийн орчим микро хороололд байдаг хүнсний дэлгүүр ороод тэндээсээ 1 шил 0.5л түмний хишиг архи, 1 годгор хиам, талхтай аваад буцаж граж дээрээ очоод ганцаараа авсан архиа уугаад шөнө 02-03 цагийн орчим гражид гэрээгээр тавьсан миний танихгүй хүний саарал өнгийн приус 20 маркийн машиныг архи уусан үедээ эзэмшигчийн  зөвшөөрөлгүй дур мэдэн унаад тосгон ороод Б гэх айлынд очих үед Б 1 шил архи авсан ууж байхаар нь түүнээс нь 3 хундага уучихаад тэдний гэрээс гараад машинаа бариад хойд тосгонд эгч О-д очиж цүнхтэй хувцасаа авах гээд малчны гудамжаа                                                                                                                                                                                                           р явж байхад  хамгийн эхэнд байдаг ногоон өнгийн замын гэрэлтүүлгийн шонг мөргөөд унагаагаад  цаад талын гудамж руу орж зогсоод тэндээ хүний машиндаа унтаад өглөө 09 цагийн орчим сэрээд цааш Хараагийн голын далан дээгүүр яваад эцсийн буудлын орчим дүү А таараад намайг барьж аваад А машин унаад Гандагийн хажуу талын зогсоол дээр очоод цагдаад өгсөн юм. ...миний ажиллаж байсан “Сэмбий” нэртэй угаалгын газар машин зогсоолдоо тавих үедээ машиныхаа түлхүүрийг надад үлдээдэг юм. Тийм болохоор би машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан.” гэх мэдүүлэг[10]

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11]

 

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолын хуулбар[12]

 

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 9 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоох” тухай шүүгчийн захирамж[13] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч О.Дт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Дын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч О.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Сэмбий” авто угаалгын газарт манаачаар ажиллаж байхдаа иргэн Л.Б-н эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 75-17 ДАР улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[14]

 

-Жолооч О.Дын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... 1.25% үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх тэмдэглэл[15]

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Тоёота приус-20 маркийн 75-17 ДАР улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн зүгт харж зогссон байх ба машины урд гуперны зүүн талын хэсэг хагарч эвдэрсэн, мөн зүүн талын кирлоны урд хэсэг нугаларч эвдэрсэн байдалтай байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16]

 

-Хохирогч Л.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...миний машиныг хүн унаж явж урд гупер хагарч, зүүн талын их гэрэл хагарсан мөн миний гуперны доор байдаг хар сетки хагарсан. Би машинаа Өргөөгийн урд байдаг Вьетнам засварт 450.000 төгрөгөөр засуулсан мөн гупер шинээр 250.000 төгрөгөөр, хар  сетки 85.000 төгрөгөөр тус тус авсан. Хар их гэрлийн ар талыг нааж янзлуулсан. Миний машины засварын хөлсөнд гражийн эзэд 500.000 төгрөг өгсөн. Харин үлдсэн мөнгийг би өөрөөсөө гаргаж янзлуулсан. Тийм болохоор би үлдсэн хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[17]

 

-Иргэний нэхэмжлэгч Б.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...уг гэмтсэн шонг 2015-2016 онд шинээр тавьж байсан. Нэг шонгийн үнэ нь манай байгууллагад 1.228.518 төгрөгөөр бүртгэгдсэн байдаг. Үүнээс гэрлийн шонгийн тулгуур нь 828.518 төгрөгөөр толгой буюу гэрэлтүүлэх хэсэг нь 400.000 төгрөг байдаг юм. Одоо манай байгууллагын зүгээс гэрлийн шонгийн үнийн дүнг нэхэмжилж байна. Мөн уг шонг суулгахад цахилгаанчин 2 цаг ажиллана үүний хөлс нь 16.864 төгрөг, гагнуурчин 2 цаг ажиллахад 16.864, авто өргөгч 2 цаг  ажиллахад 100.000 төгрөг, цемент 2 шуудай 19.000 төгрөг, электрод 1 боодол 5.500 төгрөг, будаг 1литр 6.000 төгрөг. Ингээд гэрлийн шонг суурьлуулах нийт үнэ нь 181.092 төгрөг болж байна. Ингээд гэрлийн шон суурьлуулах нийт үнэ 1.392.746 төгрөг болж байгаа учраас үүнийг байгууллагын зүгээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[18]

 

-Гэрч Т.О-н мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...манай угаалгын газрын харуул Дарханбаатар гэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 12-ны орой иргэн Бямбасүрэнгийн машиныг зөвшөөрөлгүй аваад явсан байна. Дарханбаатар манайд ажилд ороод 10 гаруй хонож байна.” гэх мэдүүлэг[19]

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч С.Г-н “...ТД86022471 регистртэй О.Д нь Тоёота приус-20 маркийн 75-17 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.  О.Д нь ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. О.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, TRS сангаас шүүж үзэхэд жолоодох эрх хоосон байхгүй байна. О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн жолооч биш учир тээврийн хэрэгсэл жолоодох мэдлэг байхгүй. Шинжилгээний явцад өөр ямар нэг зүйл илрээгүй болно.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт[20]

 

 

-“Капитал зууч” ХХК-ний  ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн 2019 оны 1 дүгээр сарыг 23-ны өдрийн “...иргэн Б.Б-н эзэмшлийн “Тоёота приус-20 маркийн 7517 ДАР” улсын дугаартай суудлын машиныг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Сэмбий” авто угаалгын манаач ажилтай О.Д нь зөвшөөрөлгүй унаж явсны улмаас үүссэн эвдрэл, хохирлын үэнэлгээг тогтоож дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Бүгд дүн 1.080.000 төгрөг болно.” гэх шинжээчийн дүгнэлт[21]

 

-“Капитал зууч” ХХК-ний ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн 2019 оны 2 дугаар сарыг 27-ны өдрийн “...иргэн О.Д нь 7517 ДАР” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны гудамжинд Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын эзэмшлийн гэрэлтүүлгийн төмөр шон 1 ширхэгийг мөргөж гэмтээсэн тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны байдлаар 1.392.746 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт[22]

 

- О.Дын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...би 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Сэмбий” нэртэй авто угаалгын ажил дээрээ  байж байхад хүмүүс машинаа тавьж дууссан. Тэрний дараа 23 цагийн орчим микро хороололд байдаг хүнсний дэлгүүр ороод тэндээсээ 1 шил 0.5л түмний хишиг архи, 1 годгор хиам, талхтай аваад буцаж граж дээрээ очоод ганцаараа авсан архиа уугаад шөнө 02-03 цагийн орчим гражид гэрээгээр тавьсан миний танихгүй хүний саарал өнгийн приус 20 маркийн машиныг архи уусан үедээ эзэмшигчийн  зөвшөөрөлгүй дур мэдэн унаад тосгон ороод Б гэх айлынд очих үед Б 1 шил архи авсан ууж байхаар нь түүнээс нь 3 хундага уучихаад тэдний гэрээс гараад машинаа бариад хойд тосгонд эгч О-д очиж цүнхтэй хувцасаа авах гээд малчны гудамжаар явж байхад  хамгийн эхэнд байдаг ногоон өнгийн замын гэрэлтүүлгийн шонг мөргөөд унагаагаад  цаад талын гудамж руу орж зогсоод тэндээ хүний машиндаа унтаад өглөө 09 цагийн орчим сэрээд цааш Хараагийн голын далан дээгүүр яваад эцсийн буудлын орчим дүү А-тай таараад намайг барьж аваад А машин унаад Гандангийн хажуу талын зогсоол дээр очоод цагдаад өгсөн юм. ...миний ажиллаж байсан “Сэмбий” нэртэй угаалгын газар машин зогсоолдоо тавих үедээ машиныхаа түлхүүрийг надад үлдээдэг юм. Тийм болохоор би машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан.” гэх мэдүүлэг[23] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт: Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Дыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Н.Б нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч О.Д-г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

 

Хохирогч Л.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Даас хохирогчид гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгч Б.М нь нийт 1.402.746 төгрөг нэхэмжлэснээс гудамжны гэрэлтүүлгийн төмөр шонгийн төлбөрт 1.392.746 төгрөг[24]-ийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Харин шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан 10.000 төгрөгийн баримтыг гаргаж өгөөгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч О.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч О.Дт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч О.Д нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Д нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ы Д-г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Дт 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.Дт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх  ялыг 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.Даас 1.392.746 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.М /Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар/-т олгож, 10.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 3-8, 10-13 тал

[2] Хавтаст хэргийн 9 тал

[3] Хавтаст хэргийн 14-16 тал

[4] Хавтаст хэргийн 18-19 тал

[5] Хавтаст хэргийн 23-24 тал

[6] Хавтаст хэргийн 28 тал

[7] Хавтаст хэргийн 33 тал

[8] Хавтаст хэргийн 39-41 тал

[9] Хавтаст хэргийн 44-45 тал

[10] Хавтаст хэргийн 55-58 тал

[11] Хавтаст хэргийн 74-83

[12] Хавтаст хэргийн 75-79

[13] Хавтаст хэргийн 82-83 тал

[14] Хавтаст хэргийн 3-8, 10-13 тал

[15] Хавтаст хэргийн 9 тал

[16] Хавтаст хэргийн 14-16 тал

[17] Хавтаст хэргийн 18-19 тал

[18] Хавтаст хэргийн 23-24 тал

[19] Хавтаст хэргийн 28 тал

[20] Хавтаст хэргийн 33 тал

[21] Хавтаст хэргийн 39-41 тал

[22] Хавтаст хэргийн 44-45 тал

[23] Хавваст хэргийн 55-58 тал

[24] Хавтаст хэргийн 44-45 тал