| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0127/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 133
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч С.Э, Г.Н болон тэдний өмгөөлөгч Н.Баярмаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-757) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С-н Э, О овогт Г-ын Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818009090106 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт С-н Э, /РД:ТИ85061486/, 1985 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ,,, оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлсэн,
2. Монгол Улсын иргэн, О овогт Г-ын Н, /РД:РЙ88012906/, 1988 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Enhceceg nar 17.5.docx
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч С.Э, Г.Н нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Арбат”-ын гудамжинд иргэн М.Г-н гээгдүүлсэн LG J-6 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Хэргээ хүлээж байна.” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Хэргээ хүлээж байна.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1818009090106 дугаартай хэргээс
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[1]
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[2],
-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[3],
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4],
-Хохирогч М.Г-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн: “...би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Ихэр могой” нэртэй үйлчилгээний төвийн доор байдаг бааранд 19 цагийн үед найз Зулаа, Уугий, Одхүү гэх найзуудтайгаа орж суугаад 21 цагийн үед Одхүү бид 2 баарнаас гарч яваад Арбат гудамжинд байх “Ариундалай” нэртэй караоке бааранд орж суугаад 1, 1 шил Сэнгүр пиво уугаад 21 цаг 30 минутын үед баарнаас гараад манай найз Одхүү гэр рүүгээ явсан. Гэрийг нь сайн мэдэхгүй байна. Би харин 15 дугаар сургуулийн ойролцоох замын хажуу талаас такси барих гэж зогсож байтал такси зогсохгүй байсан. Тэгэхээр нь эгч Б рүү залгаад “намайг ирээд аваач, такси намайг авахгүй байна” гэхэд “одоо очоод авлаа, наанаа байж байгаарай гэж хэлсэн.” Тэгээд би байж байгаад халааснаасаа гар утсаа шалгатал миний LG J-6 маркийн гар утас байхгүй байсан тул утсаа яасан гэдгээ санахгүй байна. ...надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг[5],
-Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...тухайн өдөр би “Ачит-3” ломбарданд ээлжтэй байсан бөгөөд орой 22 цагийн үед хар хөх куртиктэй, саарал ороолттой, том өргөн духтай, өөрийгөө Наранцэцэг гэж танилцуулсан эмэгтэй орж ирэн “би өөрийн LG гар утсаа ломбарданд тавина” гэсэн. Би бичиг баримт асуухад надад бичиг баримт байхгүй гэж ярьж байсан. Тус утсыг шалгахад өөр хүний зурагнууд байсан ба өөрийн сим картаа нээж чадахгүй байсан болохоор сэжигтэй санагдаад тухайн LG J-6 маркийн шилэн наалттай, хар гэртэй, хар өнгөтэй утсыг аваагүй.” гэх мэдүүлэг[6],
-Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн М.Г-н эзэмшлийн 2017 оны LG J-6 маркийн гар утас алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1.200.000 төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7],
- С.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...тэр орой Г.Н-тэй явж байгаад нэг гар утас олоод ломбарданд тавих гэсэн чинь ломбард авахгүй гэхээр нь Г.Н-т тэр гар утас байгаад цагдаа хураагаад авсан.” гэх мэдүүлэг[8],
- Г.Нийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...С.Э-тэй явж байгаад нэг гар утас олсон. Тэр гар утсыг ломбарданд тавих гэсэн чинь авахгүй байсан. Тэгээд тэр гар утас С.Э бид хоёрт байж байгаад цагдаа нар хураагаад авсан.” гэх мэдүүлэг[9],
-Г.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10],
-С.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С.Э, Г.Н нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
-Шүүгдэгч С.Э, Г.Н нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Арбат”-ын гудамжинд иргэн М.Ганхуягийн гээгдүүлсэн LG J-6 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[12]
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[13],
-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[14],
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15],
-Хохирогч М.Г-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн: “...би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Ихэр могой” нэртэй үйлчилгээний төвийн доор байдаг бааранд 19 цагийн үед найз З, У, О гэх найзуудтайгаа орж суугаад 21 цагийн үед Одхүү бид 2 баарнаас гарч яваад Арбат гудамжинд байх “Ариундалай” нэртэй караоке бааранд орж суугаад 1, 1 шил Сэнгүр пиво уугаад 21 цаг 30 минутын үед баарнаас гараад манай найз Одхүү гэр рүүгээ явсан. Гэрийг нь сайн мэдэхгүй байна. Би харин 15 дугаар сургуулийн ойролцоох замын хажуу талаас такси барих гэж зогсож байтал такси зогсохгүй байсан. Тэгэхээр нь эгч Б рүү залгаад “намайг ирээд аваач, такси намайг авахгүй байна” гэхэд “одоо очоод авлаа, наанаа байж байгаарай гэж хэлсэн.” Тэгээд би байж байгаад халааснаасаа гар утсаа шалгатал миний ЛЖ Жи-6 маркийн гар утас байхгүй байсан тул утсаа яасан гэдгээ санахгүй байна. ...надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг[16],
-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...тухайн өдөр би “Ачит-3” ломбарданд ээлжтэй байсан бөгөөд орой 22 цагийн үед хар хөх куртиктэй, саарал ороолттой, том өргөн духтай, өөрийгөө Наранцэцэг гэж танилцуулсан эмэгтэй орж ирэн “би өөрийн LG гар утсаа ломбарданд тавина” гэсэн. Би бичиг баримт асуухад надад бичиг баримт байхгүй гэж ярьж байсан. Тус утсыг шалгахад өөр хүний зурагнууд байсан ба өөрийн сим картаа нээж чадахгүй байсан болохоор сэжигтэй санагдаад тухайн LG J-6 маркийн шилэн наалттай, хар гэртэй, хар өнгөтэй утсыг аваагүй.” гэх мэдүүлэг[17],
-Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн М.Г-н эзэмшлийн 2017 оны LG J-6 маркийн гар утас алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 1.200.000 төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[18],
- С.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...тэр орой Г.Н-тэй явж байгаад нэг гар утас олоод ломбарданд тавих гэсэн чинь ломбард авахгүй гэхээр нь Г.Н-т тэр гар утас байгаад цагдаа хураагаад авсан.” гэх мэдүүлэг[19],
- Г.Нийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...С.Э-тэй явж байгаад нэг гар утас олсон. Тэр гар утсыг ломбарданд тавих гэсэн чинь авахгүй байсан. Тэгээд тэр гар утас С.Э бид хоёрт байж байгаад цагдаа нар хураагаад авсан.” гэх мэдүүлэг[20] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт: Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Э, Г.Н нар нь бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч С.Э, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг шүүгдэгч С.Э, Г.Н нар нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Э, Г.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Э, Г.Н нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Хохирогч М.Г нь гээгдүүлсэн гар утсаа буцаан хүлээн авсан[21] байх тул шүүгдэгч С.Э, Г.Н нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч С.Э, Г.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт тус бүр 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүхээс шүүгдэгч С.Э, Г.Н нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Э, Г.Н нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч С.Э нь учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцлоо.
Шүүгдэгч С.Э нь 2003, 2014 онуудад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 2017 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт гэмт хэрэгт холбогдон удаа дараа ял шийтгүүлж байсан, засарч хүмүүжээгүй, дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай байдлаар оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Э, Г.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С-н Э, О овогт Г-н Н нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт С-н Э өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О овогт Г-н Н өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Э, Г.Н нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Э, Г.Н нарт анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч С.Э, Г.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 7 тал
[2] Хавтаст хэргийн 8 тал
[3] Хавтаст хэргийн 6, 9 тал
[4] Хавтаст хэргийн 10-14 тал
[5] Хавтаст хэргийн 16 тал
[6] Хавтаст хэргийн 20 тал
[7] Хавтаст хэргийн 24-25 тал
[8] Хавтаст хэргийн 35 тал
[9] Хавтаст хэргийн 41-42 тал
[10] Хавтаст хэргийн 49 дахь тал
[11] Хавтаст хэргийн 50 дахь тал
[12] Хавтаст хэргийн 7 тал
[13] Хавтаст хэргийн 8 тал
[14] Хавтаст хэргийн 6, 9 тал
[15] Хавтаст хэргийн 10-14 тал
[16] Хавтаст хэргийн 16 тал
[17] Хавтаст хэргийн 20 тал
[18] Хавтаст хэргийн 24-25 тал
[19] Хавтаст хэргийн 35 тал
[20] Хавтаст хэргийн 41-42 тал
[21] Хавтаст хэргийн 9 тал