Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2024/00040

 

 

  ******* болон

  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай                     

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  04 дүгээр сарын 05-ны өдрийн 135/ШШ2024/00461 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* болон

                     Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                 ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 30,850,601 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* /цахимаар/  хариуцагч*******ы өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

1.1. “*******” ХХК-иас Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарт 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт 58,589,351.64 төгрөгийг төлөх ёстой байснаас баримттай 49,686,781 төгрөгийн төлбөрийг гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд шилжүүлсэн. Харин 17,644,800 төгрөгийг салбарын ажилчдын дансанд болон бэлнээр төлбөр хийсэн байдаг. Үүнээс хариуцагч тус бүрээр тооцвол:

-Тухайн үед улсын нөөцийн салбарын дарга ******* нь 2015.01.22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2015.10.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015.10.29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг бэлнээр, “” ХХК-нд /буудлын төлбөр/ 727,900 төгрөг, ийн дансаар дамжуулан 2016.12.27-ны өдөр 2,061,000 төгрөг, 2017.04.07-ны өдөр 958,900 төгрөг, 2017.04.10-ны өдөр 4,397,000 төгрөг тус тус авсан.

-Нягтлан бодогч******* нь гийн дансаар 2015.10.07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015.10.02-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн тус тус шилжүүлэн авсан. Эдгээр мөнгө нь зарцуулалтын баримт байхгүй, анхан шатны баримтын бүрдэл хангаагүй, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаанд зарцуулагдаагүй.

1.2. нь 2015-2017 оны байдлаар цахилгаан ашигласны төлбөр 27,495,041 төгрөгийг “” ХХК-нд шилжүүлсэн байдаг. “*******” ХХК-иас буудай хадгалсан цахилгааны төлбөрөө 2017.01.27-ны өдөр*******ы нөхөр ийн дансанд 1,402,008 төгрөг, 2017.05.01-ний өдөр Б.Батгэрэлийн дансанд 1,510,337 төгрөг, 2016.12.27-ны өдөр Б.Батгэрэлийн дансанд 1,790,627 төгрөг, ын дансанд 1,146,160 төгрөгийн төлбөрийг тушаасан.*******д 1,211,809 төгрөгийг бэлнээр олгосон байдаг. Үүнээс******* бэлнээр авсан 1,211,089 төгрөг кассын зарлагын дүнтэй тохирсон тул хасна. Бусад буюу 5,849,132 төгрөг нь хэрхэн яаж зарцуулагдсан тухай анхан шатны баримт байхгүй. Төрийн сан болон Дархан-Уул аймгийн “” компанид тус тус тушаагаагүй. Зарцуулалтыг гаргах санхүүгийн баримт байхгүй.

1.З. Тус улсын нөөцийн газарт ажиллаж байсан ыг 2015 оны 07 сараас 2016 оны 02 сар хүртэл хугацаанд ажилласнаар бодож 3,873,595 төгрөгийн цалин олгосон, ыг 2015 оны 9, 10 саруудад ажилласан гэж 1,628,042.27 төгрөгийг бодож, цалинг нь ыг данс луу шилжүүлсэн, ийг ажилласан гэж 376,377 төгрөгийг бодож цалингийн данс луу нь шилжүүлсэн нийт зөрчил нь 5,878,014.27 төгрөг болсон. Үүнээс 5,510,637 төгрөгийг******* нь ын дансаар зарцуулсан.

1.4. Ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 1,846,032 төгрөг гарсан байдаг. Иймд *******аас “*******” ХХК-иас Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт өгсөн мөнгөнөөс авсан 12,644,800 төгрөг, “*******” ХХК-наас буудай хадгалсан цахилгааны төлбөрт өгсөн мөнгөнөөс Б.Батгэрэлийн дансаар дамжуулж авсан 1,790,627 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 1,846,032 төгрөгөөс 50 хувь болох 923,016 төгрөг, нийт 15,358,443 төгрөгийг нэхэмжилнэ.

Б.аас “*******” ХХК-иас Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт өгсөн мөнгөнөөс авсан 5,000,000 төгрөг, “*******” ХХК-иас буудай хадгалсан цахилгааны төлбөрөөс бусдын данс луу шилжүүлж авсан 4,058,505 төгрөг, тус улсын нөөцийн газарт ажиллаж байсан ыг 2015 оны 07 сараас 2016 оны 02 сар хүртэл хугацаанд ажилласнаар бодож 3,873,595 төгрөгийн цалин олгосон, ийг 2015 оны 9, 10 саруудад ажилласан гэж 1,628,042.27 төгрөгийг бодож цалинг нь ыг данс луу шилжүүлсэн, ийг ажилласан гэж 376,377 төгрөгийг бодож цалингийн данс луу нь шилжүүлсэн нийт зөрчил нь 5,878,014.27 төгрөг болсон. Үүнээс*******ы ын дансаар зарцуулсан 5,510,637 төгрөгийг, ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 1,846,032 төгрөгөөс 50 хувь болох 923,016 төгрөг, нийт 15,492,158 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

  1. Хариуцагч*******ы татгалзал, тайлбарын агуулга:

...Монгол Улсын төсвийн тухай хуулийн 4.1.6-т зааснаар "Улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлдэг. Тэгэхээр 2014-2017 оныг хүртэлх бүх төсвийг гаргаж өгсөн. Энэ төсөвт -- компаниас орж ирсэн нэг ч төгрөг байхгүй. Яагаад гэвэл энэ нь улсын төсөвт суутгагдаагүй, хууль бус гэрээ юм. Миний бие үүнийг 2017 оны сүүлийн үед мэдсэн. Би төсөвт нийлүүлэх талаар удирдлагуудад мэдэгдэхэд чамд хамаагүй, дуугүй бай, чамайг хална шүү гэх мэтээр дарамталдаг байсан. 2014 оны тайланд “” компанийн мөнгөнөөс 6,000,000 төгрөгөөр 40 тонны элеваторыг 100 тонн болгосон зардлын баримт надад өгсөн. Би үүнийг нь баланстаа тусгаад дээд газартаа очиход миний толгойг хяргах шахсан. Би гэхдээ балансаасаа хасаагүй. Би тухайн үед энэ гэрээний дагуу олж буй орлогыг улсын төсөвт суутгуулаад 20%-ийг нь улсын орлогод, 80 хувийг нь байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулахаар хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулах талаар хэлж байсан. Гэтэл миний дууг хорьж, дарамтлаад биед минь халдаж байсан тохиолдол байгаа. Хүчин төгөлдөр бус гэрээ учраас дээрх мөнгийг бид хоёр хариуцах боломжгүй. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ч шүүхийн шийдвэрээр тэтгэврээ тогтоолгосон. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед тооцоогүй гэх тойрох хуудас байгаа. Би 2016 оны 11 дүгээр сард Монгол Улсаа төлөөлөөд Шинэ Зеланд улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан. Намайг явсан хойгуур тухайн мөнгөнүүд шилжүүлсэн байдаг. Намайг ажилдаа эргээд ирэхэд Онцгой байдлын газартай нэгдчихсэн байсан. Урсгал зардлын төсөв гэж ирдэггүй нь үнэн юм. Онцгой байдлын газрын складны түрээсийн төлбөр 2,500,000 төгрөгийг би огт мэдэхгүй. Маргад буудал руу 727,900 төгрөг шилжүүлсэн байна. Миний хувьд “” гэх компанитай огт хутгалдаагүй. “” ХК руу худгийн ажлын урьдчилгаа төлбөр 12,500,000, үлдэгдэл 13,000,000 төгрөг нийт 25,500,000 төгрөг шилжүүлсэн байна. Гэхдээ энэ худгийн үндсэн хөрөнгө нь бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл төсөвт суутгагдаагүй учраас хууль бус байгаа юм. Онцгой байдлын ерөнхий газарт шаардлагатай сэлбэг, хэрэгсэл гээд 2,490,000 төгрөгийг, Хонгорын үрийн агуулахын бэлтгэл ажил гэх 3,000,000 төгрөгийг огт мэдэхгүй. Болормаагийн данс руу агуулахын бэлтгэл ажил гээд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг надад мэдэх боломж байхгүй. Би ийг огт танихгүй.

Намайг 2017 онд Шинэ Зеланд улс руу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах үед Онцгой байдлын Ерөнхий газраас даргад дотооддоо зохицуулаад туслалцаа үзүүлээд дэмжих тухай албан бичиг ирсэн. Тэгээд дарга намайг Ганаа ахын дансыг өгчих, 1,500,000 төгрөг шилжүүлье гэсэн. Ганзоригийн данс руу 1,402,000 төгрөг “” компаниас орсон. Тухайн мөнгийг тэмцээндээ зарцуулсан. Намайг хотод шүүх хуралдаанд орох үед манай цахилгаан хаагдах гээд 1,211,000 төгрөгийг аваад цахилгааны төлбөртөө тушаасан байдаг. Надад дур мэдэж авсан нэг ч төгрөг байхгүй. Мөн ажилчны улсад төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татварыг төлсөн мөнгийг нэхэмжлээд байгаа. Авлигатай тэмцэх газарт засвар үйлчилгээ хийсэн баримтуудаа өгсөн байдаг. Надад гал гараад байгаа чийгтэй агуулахад засвар хийх шаардлагатай гээд ыг дуудаад уулзсан. Дараа нь намайг дуудаад ын картыг авахуулсан. Би картыг нь ад өгөхөд чи өөртөө байлгаж байгаарай гэж хэлсэн. Намайг ингээд ороосон байгаа юм. Би орж ирсэн цалинг нь бодоод хийсэн ажлын зарлага нь байгаа. Би үүнээс нэг ч төгрөгийг аваагүй. өөрөө ажлуудыг хийгээд зарцуулсан юм гэв.

  1. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

...Би 2014-2017 оны зарцуулалттай холбоотой баримтыг үндсэндээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Улсын нөөцийн салбарт урсгал засварын мөнгө гэж байдаггүй. Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбар нь Монгол Улсын хэмжээнд 2 дугаар байранд ордог том салбар юм. Би тухайн нөөцийн салбарын даргаар 2010 онд томилогдон ажилласан. Тэр үед машин техник, технологи, тоног төхөөрөмж, ажлын байр гэх зүйлүүд муудсан байдалтай байсан. Тухайн үед нийт 34 салбараас хамгийн сүүлийн байранд ордог байсан. “*******” компанитай холбоотой асуудал нь гэрээнд агуулахад гарсан гэмтэл, засвар үйлчилгээний зардлыг тусгасан байдаг. Манай улсын нөөц үйл ажиллагаа явуулдаг 4 объекттой. Тухайн үеийн удирдлагууддаа буудайн агуулахаас төвлөрч буй орлогыг 4 объектын засвар үйлчилгээнд зарцуулахаар аман тохиролцоо хийсэн.

Хүмүүсийн дансаар мөнгө орсон гарсан гэх асуудал байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өвс тэжээл хүлээн авах мэт гэнэтийн шийдвэр гардаг. Энэ шийдвэрүүдэд зарцуулах зардлыг төсөвт тусгаж өгдөггүй. Мөн засвар үйлчилгээтэй холбоотой урсгал зардлуудад нэг ч удаа мөнгө тавьж өгөөгүй. Дээрх мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь үнэн. Орж ирсэн мөнгийг ажилчдынхаа дансаар авсан тохиолдол байгаа. Тэгээд тухайн ажлыг хариуцаж байгаа хүний данс руу шилжүүлж байсан. Жишээлбэл Хонгор сумын шар усны үер болох үед зарцуулалт хийсэн. Машин, техникийн гэмтлийн засвар үйлчилгээнд зарцуулж байсан. Үүнийг миний бие Онцгой байдлын газрын удирдлагуудад танилцуулахад ажлуудыг хийгдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн. Намайг удирдаж байх үед сүүлийн 4 жилийн хугацаанд манай салбар байгууллага Улсын хэмжээнд үйл ажиллагаагаараа тогтмол эхний 3 байранд шалгардаг байсан. Ерөнхий нягтлан бодогч бид хоёрыг анх ажил хүлээж авах үед 2.5 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Үүний 1.5 тэрбум төгрөгийг барагдуулж ажилласан.

Нийт хийсэн ажлын зардлаа тооцохоор надаас нэхэмжилж байгаа мөнгөнөөс хэтэрсэн тооцоо гарч байгаа. Зарим үед нягтлан болон миний зүгээс мөнгө гаргаж үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие жолоочтойгоо Улаанбаатар хот руу Зил 130 маркийн чиргүүлтэй машинтайгаа явсан. Энэ үед дөрвөн дугуй, аккумлятор, хроп гээд 2,000,000 төгрөгийг авсан. 12 дугаар сарын 27-ны өдөр Батгэрэлийн дансаар орсон 2,600,000 төгрөгийг тракторын том дугуй авсан мөнгө гэж бодож байна. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 958,950 төгрөгийг Хонгор суманд шар усны үер болох үед Онцгой байдлын газартаа мэдэгдээд аврагчид болон манай салбарын ажилчид нийлээд ажилласан. Тухайн үед нэлээдгүй зардал гарсныг Батгэрэлийн дансаар шилжүүлэн авсан гэж бодож байна. Үнэхээр ажилдаа зарцуулсан, хувьдаа зарцуулаад шамшигдуулсан зүйл байхгүй. Тухайн үед ажилчдын хоол, унаа, шатахуун, засвар үйлчилгээний зардалд зарцуулсан. Энэ мэт зардлын баримтыг цуглуулж, хадгалсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийг ахалж байгаа хүний данс руу зардлын мөнгийг нь шилжүүлээд шуурхай хурал дээр танилцуулдаг байсан. Тэгэхээр байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулсан болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан ******* болон Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй *******,******* нарт холбогдох 30,758,409.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Прокурорын газраас*******, ******* нарыг цагаатгах журмаар бус хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул хариуцагч нарыг шударга бусаар эд хөрөнгө олж авсан гэж үзвэл төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж уг эд хөрөнгийг шаардах эрхтэй.

Аливаа этгээдэд зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эрх, эд юмсын эзэмшил үүсэх бөгөөд харин өөрийн эзэмшлийг үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан тохиолдолд хууль бус эзэмшигчид хамруулж ойлгодог. Эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс эхлэн уг хөрөнгийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшсэн тохиолдолд Иргэний хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.6-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 116 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх үндэслэлээр*******, ******* нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын гэм бурууг, үндэслэлгүйгээр, шударга бусаар эд хөрөнгө олж авсныг нотолсон агуулгатай баримт гэж үзэхээр байна.

“*******” ХХК-иас Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт 58,589,351.64 төгрөгийг төлөх ёстой байснаас баримттай 49,686,781 төгрөгийн төлбөрийг гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд шилжүүлсэн. Харин 17,644,800 төгрөгийг салбарын ажилчдын дансанд болон бэлнээр төлбөр хийсэн байдаг. Үүнээс хариуцагч тус бүрээр тооцвол:

5.1.Тухайн үед Улсын нөөцийн салбарын дарга ******* нь 2015.01.22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2015.10.06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015.10.29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг бэлнээр, “” ХХК-нд /буудлын төлбөр/ 727,900 төгрөг, ийн дансаар дамжуулан 2016.12.27-ны өдөр 2,061,000 төгрөг, 2017.04.07-ны өдөр 958,900 төгрөг, 2017.04.10-ны өдөр 4,397,000 төгрөг тус тус авсан. Мөн гийн дансаар 2015.10.07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015.10.02-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн тус тус шилжүүлэн авсан. Эдгээр мөнгө нь зарцуулалтын баримт байхгүй, анхан шатны баримтын бүрдэл хангаагүй, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаанд зарцуулагдаагүй тус Д.аас буудай хадгалуулсны төлбөрт авсан 17,644,800 төгрөгийг нэхэмжилсэн.

5.2. нь 2015-2017 оны байдлаар цахилгаан ашигласны төлбөр 27,495,041 төгрөгийг “” ХХК-нд шилжүүлсэн байдаг. “*******” ХХК-иас буудай хадгалсан цахилгааны төлбөрөө 2017.01,27-ны өдөр*******ы нөхөр ийн дансанд 1,402,008 төгрөг, 2017.05.01-ний өдөр Б.Батгэрэлийн дансанд 1,510,337 төгрөг, 2016.12.27-ны өдөр Б.Батгэрэлийн дансанд 1,790,627 төгрөг, ын дансанд 1,146,160 төгрөгийн төлбөрийг тушаасан.*******д 1,211,809 төгрөгийг бэлнээр олгосон байдаг. Үүнээс******* бэлнээр авсан 1,211,089 төгрөг кассын зарлагын дүнтэй тохирсон тул хасагдаж бусад буюу 5,849,132 төгрөг нь хэрхэн яаж зарцуулагдсан тухай анхан шатны баримт байхгүй, Төрийн сан болон Дархан-Уул аймгийн “” компанид тус тус тушаагаагүй. Зарцуулалтыг гаргах санхүүгийн баримт байхгүй байдаг. Иймд Д.аас Б.Батгэрэлийн дансаар авсан 3,300,964 төгрөгийг,*******аас нөхөр ийн данс луу шилжүүлсэн 1,402,008 төгрөг болон ын данс луу .шилжүүлсэн 1,146,160 төгрөг, нийт 2,548,168 төгрөг нэхэмжилсэн.

5.З.Тус т ажиллаж байсан ыг 2015 оны 07 сараас 2016 оны 02 сар хүртэл хугацаанд ажилласнаар бодож 3,873,595 төгрөгийн цалин олгосон, ийг 2015 оны 9, 10 саруудад ажилласан гэж 1,628,042.27 төгрөгийг бодож, цалинг нь ыг данс руу шилжүүлсэн, ийг ажилласан гэж 376,377 төгрөгийг бодож цалингийн данс луу нь шилжүүлсэн нийт зөрчил нь 5,878,014.27 төгрөг болсон. Үүнээс 5,510,637 төгрөгийг******* нь ын дансаар зарцуулсан. Төсвөөс гадуур зарцуулсан гэх зарцуулалтын үнэн зөвийг тодорхойлох боломжгүй. Учир нь санхүүгийн анхан шатны баримт нь дутуу.

5.4.Ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 1,846,032 төгрөг гарсан байдаг. Иймд *******аас “*******” ХХК-наас Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт 2014-2017 онд буудай хадгалуулсны төлбөрт өгсөн мөнгөнөөс авсан 17,644,800 төгрөг, “*******” ХХК-наас буудай хадгалсан цахилгааны төлбөрөө өгсөн мөнгөнөөс Б.Батгэрэлийн дансаар дамжуулж авсан 3,300,964 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 1,768,840 төгрөгөөс 50 хувь болох 881,920 төгрөг, нийт 21,827,684 төгрөгийг, Б.аас “*******” ХХК-иас буудай хадгалсан цахилгааны төлбөрөөс бусдын данс луу шилжүүлж авсан 2,548,168 төгрөг, тус улсын нөөцийн газарт ажиллаж байсан ыг 2015 оны 07 сараас 2016 оны 02 сар хүртэл хугацаанд ажилласнаар бодож 3,873,595 төгрөгийн цалин олгосон, ийг 2015 оны 9, 10 саруудад ажилласан гэж 1,628,042.27 төгрөгийг бодож цалинг нь ыг данс луу шилжүүлсэн. Үүнээс*******ы ын дансаар зарцуулсан 5,510,637 төгрөгийг, ажлаас чөлөөлөгдсөн болон цалинг нь өөр ажилтны дансанд хийсэн цалинд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт суутгасан нийт мөнгө болох 1,768,840 төгрөгөөс 50 хувь болох 881,920 төгрөг, нийт 8,940,725 төгрөгийг тус тус нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийг бодит хохирлын хэмжээг тогтоох үүргээ биелүүлээгүй, хариуцагч******* гэм буруу дээрээ маргаж байгаа боловч түүний өмгөөлөгч *******ын хохирлыг тодорхойлоогүй талаарх хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн талаараа тайлбарлаагүй, мөн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Соёлсайханы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг хариуцагч *******ын тухайн хөрөнгийг байгууллагад зарцуулсан гэх зургийг үгүйсгээгүй гэж дүгнэхдээ нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3-т зааснаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 135/ШШ2024/00461 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            6.Хариуцагч нараас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

7.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

9.Нэхэмжлэгч ******* болон ******* нь хариуцагч нараас 32,429,067 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******аас 15,358,443 төгрөгийг, хариуцагч*******аас 15,492,158 төгрөг, нийт 30,850,601 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч *******,******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / 1 х.х-1-2, 75-83, 224-225, 2 х.х-61-65, 75-77/

Хэргээс судлан үзэхэд:

10.Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч нь ажлаасаа чөлөөлөгдсөн нэр бүхий хүмүүсийн тушаалыг гаргуулахгүйгээр 1-2 жилийн хугацаанд цалинг нь бодож хувьдаа авдаг, мөн өөрт хамаарал бүхий иргэдийн данс руу Онцгой байдлын газрын данснаас их хэмжээний мөнгө шилжүүлэн хувьдаа авч улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. /1 х.х-ийн 5, 43-45 дахь тал/

11.Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт хариуцагч *******,******* нар нь гэрчийн мэдүүлэг өгч, мэдүүлэг өгөхдөө гэм буруугийн талаар маргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн ба тус шийдвэрт *******,******* нар гомдол гаргаагүй учир хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

12.Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ  нэхэмжлэгч тал хариуцагч нараас хохирлыг хуваарилж буй боловч хариуцагч*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч *******ын шийдвэрээр гаргасан гэсэн хариу тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй, ямар үндэслэлээр хуваан хариуцуулан нэхэмжилж буй үндэслэл нь тодорхойгүй байна гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт үзлэг хийжээ. / 1х.х-226, 2 х.х-166-224/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн үзлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “хэргийн нотлох баримт нь ... үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж хуульчилсан тул хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт гэж үнэлж, нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

13.Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт үзлэг хийсэн баримтаас үзэхэд хэрэг бүртгэлийн шатанд шинжээч  томилж, “Пийк ом аудит” ХХК 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлт гаргасан боловч мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогч нар танилцуулаагүй, шинжээч , нар үнэн зөв дүгнэлт гаргана гэж баталгаа гаргасан боловч шинжээчээр томилогдоогүй этгээд болох Я.Батбаяр шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон байх тул тус шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй юм.

14.Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газар “*******” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаанд 22000 тн багтаамж бүхийн элеваторт “*******” ХХК-ийн 1 тн улаан буудайг 1 хоногт 33 төгрөгөөр хадгалахаар харилцан тохиролцжээ. /1 х.х-131-132/

Талуудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “*******” ХХК нь өөрийн компанийн улаан буудайг хадгалуулсантай холбоотой гарах зардлыг төлөх үүрэг хүлээж, гэрээний үүргийн дагуу шилжүүлэх ёстой төлбөрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр засварын зардал утгаар 2,061,000 төгрөг, цахилгааны мөнгө утгаар 1,790,000 төгрөг, 2017 оны  02 дугаар сарын 11-ний өдөр засварын мөнгө утгаар 950,000 төгрөг, 2017 оны  04 дүгээр сарын 07-ны өдөр далангийн засвар утгаар 958,900 төгрөг, 2017 оны  04 дүгээр сарын 10-ны өдөр элеваторын засварын зардал утгаар 4,397,000 төгрөг, 2017 оны  05 дугаар сарын 01-ний өдөр цахилгааны төлбөр утгаар 1,510,337 төгрөг, нийт 11,667,237 төгрөгийн орлого орж ирсэн болох нь гэрч ийн мэдүүлэг, ийн ХААН банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 х.х-133-135, 2 х.х-198/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

15.Хариуцагч ******* нь хувийн компаниас өөрийн өмчлөлийн улаан буудайг хадгалуулсантай холбоотой гарч буй зардалд шилжүүлсэн мөнгөний ихэнхи хэсгийг нь байгууллагын төрийн сангийн дансаар, зарим хэсгийг нь ажилтныхаа хувийн дансаар хүлээн авч, хувийн дансаар хүлээн авсан мөнгийг өөрөө захиран зарцуулсан, улмаар цахилгааны төлбөр зэргийг төсвийн мөнгөөр төлж байсан  болох нь гэрч ийн мэдүүлэг, гэрч Я.Соёлсайханы мэдүүлэг, ийн ХААН банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. / 1 х.х-133-135, 2 х.х-83-92, 189-190, 198/

Хэдийгээр хариуцагч ******* нь “*******” ХХК-иас ийн ХААН банкны тоот дансанд шилжүүлсэн 11,667,237 төгрөгийг төсөв хүрэлцдэггүйн улмаас байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотолж чадаагүй.

Мөн ажил хийгээгүй ажилтныг ажилласан мэтээр тушаал гарган, цалин хөлс олгосны улмаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт улсын төсвийн мөнгөнөөс 1,846,032 төгрөг төлөгдсөн байх тул үүний 50 хувь болох 923,016 төгрөг, “*******” ХХК-иас өөрийн компанийн улаан буудайг хадгалуулсантай холбоотой гарсан зардалд шилжүүлсэн мөнгөнөөс ажилтныхаа хувийн дансаар хүлээн авч, өөрөө захиран зарцуулсан 11,667,237 төгрөг, нийт 12,590,253 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, улсын орлогод оруулж, нотлох баримтаар нотлогдоогүй 2,768,190 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

16.Хариуцагч Б. нь ын дансанд цалин гэдэг утгаар  улсын нөөцийн салбараас 6,239,364 төгрөг шилжүүлсэн, мөн  “*******” ХХК-иас цахилгааны төлбөр утгаар шилжүүлсэн 1,146,160 төгрөг зэргийг захиран зарцуулсан болох нь гэрч ын “...2015 оны хавар 4, 5 сарын үед ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөд  тэр чигтээ ажлаа орхиод явсан.

...2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарт элеваторын харуулаар томилсон асуудлыг би мэдэхгүй. 2015 оны 05 дугаар сараас хойш хугацаанд нэг ч ажиллаагүй, улсын нөөцийн салбараас цалин авч байгаагүй.

...би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 04 дүгээр сард өгөх үед нягтлан нь миний цалингийн карт болон виза картыг пин кодын хамт авсан юм.

...би Голомт банкны дансаа 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацаанд огт ашиглаагүй” гэх мэдүүлэг, ын Голомт банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 х.х-130, 2 х.х-173-174, 200/ зэргээр нотлогдож байна.

Хэрэг бүртгэлтийн шатанд Б. нь “...ын дансанд цалин гэж мөнгө улсын нөөцийн салбараас шилжүүлж, тус мөнгийг байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд зарцуулсан.

...ын цалингийн картыг болон нийгмийн даатгалын дэвтрийг нь 2016 оны 03 дугаар сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлснөөр бүртгэж, цалингийн картыг нь хамт өгсөн болно” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд тус мөнгийг байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байна. / 2 х.х-120/

17.Хариуцагч Б. нь ын дансанд цалин гэдэг утгаар  улсын нөөцийн салбараас 6,239,364 төгрөг шилжүүлж авсан нь нотлогдож байгаа боловч энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “ажил хийгээгүй хүмүүст цалин гэж олгосон 5,510,637 төгрөгийг нэхэмжилнэ” гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Б.аас улсын нөөцийн салбараас “цалин” гэдэг утгаар гүйлгээ хийж ашигласан 5,510,637 төгрөг, түүнчлэн ажиллаагүй ажилтныг ажилласан мэтээр цалин олгосны улмаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт улсын төсвийн мөнгөнөөс 1,846,032 төгрөг төлөгдсөн байх тул үүний 50 хувь болох 923,016 төгрөг, “*******” ХХК-иас цахилгааны төлбөр утгаар шилжүүлсэн 1,146,160 төгрөг, нийт 7,539,813 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, нотлох баримтаар нотлогдоогүй 7,952,345 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

18.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  04 дүгээр сарын 05-ны өдрийн 135/ШШ2024/00461 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан ******* болон Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй *******,******* нарт холбогдох 30,758,409.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 12,590,253 /арван хоёр сая таван зуун ерэн мянга хоёр зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.аас 7,539,813 /долоон сая таван зуун гучин есөн мянга найман зуун арван гурав/ төгрөгийг тус тус гаргуулан  улсын орлогод оруулж, *******ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 2,768,190 төгрөгийг, Б.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 7,952,345 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.”  гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын

“...улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэснийг

“... улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 216,394 төгрөг, хариуцагч Б.аас  135,587 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар ******* болон Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг  болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                                  

                                   ШҮҮГЧИД                                       Р.ҮҮРИЙНТУЯА                                                                                  

                                                                                                 Я.ТУУЛ