| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0726/И |
| Дугаар | 570 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 570
| 2016 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2016/00570 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд оршин байгаа “Хас банк” ХХК /рд:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Раднаагийн Бадрал /рд:ШЗ66041618/, Базаррагчаагийн Ганболд /рд:ХЙ69081913/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хас банк” ХХК нь зээлдэгч Р.Бадрал, Б.Ганболд нарын авсан 2 удаагийн зээлийн үлдэгдэл төлбөртэй холбогдуулан 2016 оны 06 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй талаар тодорхойлолтууд шүүхэд ирж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул Р.Бадрал, Б.Ганболд нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь Р.Бадрал, Б.Ганболд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Р.Бадрал, Б.Ганболд нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд тэдгээрийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа болох нь “Хас банк” ХХК-тай тэдгээрийн байгуулсан 2013 оны 4 сарын 29-ний өдрийн 1080012785 тоот барьцаат зээлийн гэрээ, 1080012785-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 181/ШЗ2016/02129 дүгээр захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батцэцэг нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР