Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 142

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогч Э.Б,

Шүүгдэгч Н.О /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ... овогт ...-г О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000660092 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, ... овогт ...-г О /РД:.../, 1998 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5 эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Болор” хүнсний дэлгүүрт хувийн маргааны улмаас иргэн Э.Б-г цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ “...Хохирогч хаалга савч орж ирэхээр нь хаалгаа хаачих гэж хэлсэн. Тэгтэл манай ахтай барьцалдаад

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Ononbat-11.6-1.docx

авсан. Хаалга өөрөө хаагддаг юм байгаа биз дээ пизда минь гэж хохирогч хэлсэн. Тухайн үед маргалдаад хохирогчийн мөр рүү нь түлхсэн.

...Би эмчилгээний зардалд 490.000 төгрөг төлсөн. Байцаагч надад 490.000 төгрөгийн хохирол гарсан талаар хэлээд төлсөн. Өөр төлбөрийн талаар яриагүй” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б мэдүүлэхдээ “...Орой найзтайгаа дэлгүүр рүү тамхи авах гэж явсан. Дэлгүүрийн хаалгыг онгойлгож орж ирээд дутуу хаасан байсан. Тэгтэл тэр ах нь хаалгаа хаагаач пизда минь гэж хэлээд цохьсон. Тэгээд нэг мэдэхэд би газар унасан байсан. Дэлгүүрээс гарахдаа камер чинь бичлэг хийж байгаа биз дээ гэж хэлээд эмнэлэг рүү явсан. Дээд зовхинд оёдол тавьсан, хамар далийсан байсан. Шүүгдэгчээс анх нийт 5 сая төгрөг нэхэмжилсэн. Түүнээс 1.300.000 төгрөгийг л нэхэмжилж байгаа. Миний нүүрийг ийм муухай болгосон учир сэтгэл санааны хохирол болгож нэхэмжилсэн.” гэв. 

 

 Хоёр. Эрүүгийн 1918000660092 дугаартай хэргээс

 

-Хохирогч Э.Б-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...дээлтэй нь буюу С.Бат-Эрдэнэ намайг гараараа миний зүүн талын нүдний доод хэсэг рүү 1 удаа цохисон,  тэр үед нь манараад доошоо тонгойгоод суучихсан тэгсэн жижигхэн шар залуу нь хүрч ирээд намайг бас нүүр хэсэг рүү өшиглөөд бас цохисон тэгээд би газар унасан яг энэ үйл явдлыг би бол санахгүй байна манай найз Г.О надад тэгэж хэлсэн. Дээлтэй залуу миний шанаа руу цохисон нүд хамарт бол хүрээгүй тэгэхээр худалдагч залууг л цохисны дараа хамар нүднээс цус гарсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг[1]

 

   -Гэрч Г.О-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр ахыг “ахаа манай найз жоохон уучихсан байна аа битгий  муудаарай гэж хэлсэн чинь тэр ах хойшоо харанхуй өрөө рүүгээ орох шиг болсон тэгээд би тамхиа авах гэсэн чинь нөгөө ах хойд өрөөнөөсөө дахиад гараад ирсэн. Тэгснээ манай найз тэр 2 дахиад л маргалдаад эхэлсэн, тэгсэн лангууны хойно сууж байсан шар залуу гэнэт гүйж гарч ирээд манай найзыг баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгсэн Батболд газар унасан тэгсэн дээлтэй ах нь манай найз руу чиглээд явахаар нь би зодох гэж байна гэж бодоод та яах гээд байгаа юм бэ гэхэд тэр ах юу ч гээгүй цаашаа явсан, тэгээд найзыгаа босгох гээд очсон чинь гараараа нүүрээ дараад хэсэг байж байснаа дээшээ харсан чинь нүүр нь цус болчихсон байсан тэгснээ “би хүнд зодуулчихлаа, чи найзыгаа өмөөрдөггүй юм уу гээд байсан” тэгээд миний утсыг аваад ээж рүүгээ яриад байсан. Тэгээд цагдаа дууд гэхээр нь би цагдаагийн утсыг нөгөө шар залуугаас асуугаад тэр залуу миний утсан дээр хийж өгөөд би цагдаа дуудсан. Нөгөө лангууны ард сууж байсан залуу бол цохисон уу түлхсэн үү ямар ч байсан гар хүрээд л манай найзыг газар унагаасан.” гэх мэдүүлэг[2]  

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...Э.Б-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхины шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 112 дугаартай дүгнэлт[3]

 

- Н.О-ын мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “Э.Б ерөнхийдөө согтуу тэгээд манай ахтай хаалга хаасангүй гэдэг асуудлаас болоод маргалдаад худалдан авалт хийлгэхгүй байхаар нь би түлхчихсэн юм. Тэгээд унахдаа нүүрэн хэсгээрээ юм мөргөөд унасан. ...Би нийт 490.000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлэг[4] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэх хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Н.Оад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.О-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Болор” хүнсний дэлгүүрт хувийн маргааны улмаас иргэн Э.Б-г цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч Э.Б-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...дээлтэй нь буюу С.Б намайг гараараа миний зүүн талын нүдний доод хэсэг рүү 1 удаа цохисон,  тэр үед нь манараад доошоо тонгойгоод суучихсан тэгсэн жижигхэн шар залуу нь хүрч ирээд намайг бас нүүр хэсэг рүү өшиглөөд бас цохисон тэгээд би газар унасан яг энэ үйл явдлыг би бол санахгүй байна манай найз О надад тэгж хэлсэн. Дээлтэй залуу миний шанаа руу цохисон нүд хамарт бол хүрээгүй тэгэхээр худалдагч залууг л цохисны дараа хамар нүднээс цус гарсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг[5]

 

   -Гэрч Г.О-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр ахыг “ахаа манай найз жоохон уучихсан байна аа битгий  муудаарай гэж хэлсэн чинь тэр ах хойшоо харанхуй өрөө рүүгээ орох шиг болсон тэгээд би тамхиа авах гэсэн чинь нөгөө ах хойд өрөөнөөсөө дахиад гараад ирсэн. Тэгснээ манай найз тэр 2 дахиад л маргалдаад эхэлсэн, тэгсэн лангууны хойно сууж байсан шар залуу гэнэт гүйж гарч ирээд манай найзыг баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгсэн Батболд газар унасан тэгсэн дээлтэй ах нь манай найз руу чиглээд явахаар нь би зодох гэж байна гэж бодоод та яах гээд байгаа юм бэ гэхэд тэр ах юу ч гээгүй цаашаа явсан, тэгээд найзыгаа босгох гээд очсон чинь гараараа нүүрээ дараад хэсэг байж байснаа дээшээ харсан чинь нүүр нь цус болчихсон байсан тэгснээ “би хүнд зодуулчихлаа, чи найзыгаа өмөөрдөггүй юм уу гээд байсан” тэгээд миний утсыг аваад ээж рүүгээ яриад байсан. Тэгээд цагдаа дууд гэхээр нь би цагдаагийн утсыг нөгөө шар залуугаас асуугаад тэр залуу миний утсан дээр хийж өгөөд би цагдаа дуудсан. Нөгөө лангууны ард сууж байсан залуу бол цохисон уу түлхсэн үү ямар ч байсан гар хүрээд л манай найзыг газар унагаасан.” гэх мэдүүлэг[6]  

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...Э.Б-ын биед тархи доргилт, баруун нүдний зовхины шаор, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 112 дугаартай дүгнэлт[7]

 

- Н.О-ын мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “Б ерөнхийдөө согтуу тэгээд манай ахтай хаалга хаасангүй гэдэг асуудлаас болоод маргалдаад худалдан авалт хийлгэхгүй байхаар нь би түлхчихсэн юм. Тэгээд унахдаа нүүрэн хэсгээрээ юм мөргөөд унасан. ...Би нийт 490.000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.О нь хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Н.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Оыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Харин хохирогч Э.Б нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт Н.О нь ах Бат-Эрдэнэтэйгээ бүлэглэн зодсон талаар мэдүүлж байгаа боловч энэ нь гэрч Х.Э[9], Ч.М[10], Г.О[11], С.Б[12] нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн, мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж үзэв.

Прокуророос С.Б-г 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм  буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж дүгнэж, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх гэм буруугийн зарчмыг үндэслэн түүнд холбогдох хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол[13]-оор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Э.Б-ын согтууруулах

ундаа хэрэглэсэн үедээ нийгэмд биеэ зөв авч яваагүй буруутай үйл ажиллагаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Н.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Оаас нэхэмжилсэн боловч 385.200 төгрөг[14]-ийн баримтаас өөр ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтгүй нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.О нь хохирогч Э.Б-д 490.000 төгрөг[15]-ийг төлсөн байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч Н.О нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Н.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч Н.О-ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.О-ад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ...-г О-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.О-ад 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.О-ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хохирогч Э.Б нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР            

 


[1] Хавтаст хэргийн 5-6 тал

[2] Хавтаст хэргийн 12-13 тал

[3] Хавтаст хэргийн 26 тал

[4] Хавтаст хэргийн 35 тал

[5] Хавтаст хэргийн 5-6 тал

[6] Хавтаст хэргийн 12-13 тал

[7] Хавтаст хэргийн 26 тал

[8] Хавтаст хэргийн 35 тал

[9] Хавтаст хэргийн 21 тал

[10] Хавтаст хэргийн 20 тал

[11] Хавтаст хэргийн 12-13 тал

[12] Хавтаст хэргийн 8-9 тал

[13] Хавтаст хэргийн 73-74 тал

[14] Хавтаст хэргийн 49-51 тал

[15] Хавтаст хэргийн 92 тал