| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0728/и |
| Дугаар | 571 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 571
| 2016 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2016/00571 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн 19 гудамж, 107а тоот хаягт оршин суух Хан боржигин овогт Цэдэвийн Баттөмөр /рд:УС66043014/-ийн нэхэмжлэлтэй,
Б.Пүрэвсүрэн, н.Баатарсүх нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баттөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Пүрэвсүрэнгээс хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан боловч хаягтаа байхгүй одоо байх газар нь тодорхойгүй утсаа авахгүй байна гэсэн үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгон буцаасан. Иймд иргэн Б.Пүрэвсүрэн, хамтран хариуцагч нөхөр н.Баатарсүх нарын оршин суугаа газрыг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баттөмөр нь Б.Пүрэвсүрэн, н.Баатарсүх нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.
Б.Пүрэвсүрэн, н.Баатарсүх нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 сарын 18-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 102/ШЗ2016/21313 дугаар захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.Баттөмөр нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР