Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт , С-н С овогт Д-н Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918001020161 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С-н С овогт Д-н Б /РД:.../, 1976 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн бэлдэц үйлдвэрлэх цехэд операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хадам ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Бнь согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Номгон” буудалд хувийн маргааны улмаас иргэн И.Нын нүүр лүү аяга шидэж эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, нэг шүдний үгүй байдал, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Batmunkh 11.6.docx

ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Бнь согтуурсан үедээ 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Номгон” буудалд хувийн маргааны улмаас иргэн И.Нын нүүр рүү аяга шидэж эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, нэг шүдний үгүй байдал, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-н өгсөн “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг

 

-Хохирогч И.Нын мөрдөн байцаалтад 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Батмөнх гэх залуу намайг хэл амаар доромжлоод бүдүүн авгай гэх мэтээр хэлээд байхаар нь би хундагатай архиа Батмөнхийн нүүр лүү нь цацчихсан. Тэгэхэд нүд нь юм харахгүй байна гэж уурлаад өрөөнөөс гараад явсан. Тэгэхээр нь явчихсан юм байх гээд бодоод байж байтал текэн дээр байсан сэнжтэй шилэн аяга аваад над руу шидэхэд миний уруул тус газар цохисон. Миний уруулаас цус гараад тогтохгүй болохоор эмнэлэг, цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аягаар цохисон Батмөнх гэгчийг аваад явсан. Би түргэний машинаар эмнэлэг орж зүүн талын дээд урууландаа 4 оёдол тавиулсан. ...Миний эмчилгээний төлбөрт Батмөнх бэлнээр 750.000 төгрөг өгсөн. ...Цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг[1],

 

-Гэрч Ч.Д-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлсэн: “...Батмөнх би харилаа, ийм махлаг, тарган эмэгтэйчүүдийг сонирхдоггүй юм гэж хэлэхэд ресепшин эмэгтэй уурлаад Д.Б-н нүд рүү хундагатай архиа цацчихсан. Тэгэхэд Д.Б “яаж байна аа, миний нүд юм харахгүй байна, чи тэнэг юм уу” гэж орилоод өрөөнөөс гараад явахаар нь би гадуур хувцасаа өмсөөд араас нь гарах гэж байтал орилолдоод байхаар нь гараад хартал эмэгтэйн уруулнаас цус гарчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “үүдэнд байсан шаазан аягыг Д.Б аваад шидэхэд урууланд нь оночихсон” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Батмөнхийг бариад аваад явсан.” гэх мэдүүлэг[2],

 

-Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Батмөнх харихаар болоод хувцасаа өмсөж байгаад буудлын ресепшин эмэгтэйтэй маргаад байх шиг байсан. Тэгэхэд нөгөө ресепшин эмэгтэй Д.Б-н нүүр лүү хундагатай архиа цацчихсан. Тэгэхэд Д.Б “чи яаж байгаа юм бэ?, нүд юм харахгүй байна” гээд өрөөнөөс гараад явахаар нь Д бид хоёр хувцасаа өмсөөд араас нь гарах гэж байтал яая гээд эмэгтэй хүний дуу гарахаар нь гараад хартал ресепшин эмэгтэйн уруулнаас цус гарчихсан байхаар нь би зөрөөд гараад явах гэтэл намайг барьж аваад тэр найзыгаа олж өг гээд над руу орилоод байсан.” гэх мэдүүлэг[3],

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт[4],

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...И.Нын биед дээд уруулын шарх, нэг шүдний үгүй байдал, 2 шүдний хөдөлгөөнтэй байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. И.Нын биед илэрсэн гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5%-иар алдагдуулна.” гэх 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 142 дугаар шинжээчийн дүгнэлт[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Бнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан болох нь хохирогч И.Нын мэдүүлэг[6]-ээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч , С-н С овогт Д-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар , С-н С овогт Д-н Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 7-8, 9 тал

[2]  Хавтаст хэргийн 11-12 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 13-14 тал

[4] Хавтаст хэргийн 19 тал

[5] Хавтаст хэргийн 21 дэх тал

[6] Хавтаст хэргийн 9 тал