| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0152/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 158
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Х... Б... овогт О...н Т...-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002160177 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Х... Б... овогт О...н Т... /РД:.../, 2001 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дархан Өргөө” политекникийн коллежийн 1 жилийн ангийн төгсөх ангийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... оршин суух хаягтай гавьяа шагнал, ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч О.Т нь 2019 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багт байрлах “Дархан Өргөө” политекникийн коллежийн дотуур байрны 111 тоот өрөөнд 4 дүгээр ангийн оюутан М.А-г “тасгаа цэвэрлэхгүй, тасагтаа тогтохгүй байна” гэх шалтгааны улмаас цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Tuwshinbayr 11.6.docx
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр өрөөндөө хэвтээд амарч байсан. Амраад байж байхад 2 найз минь орж ирээд хоорондоо юм ярилцаж байхдаа М.А-г ямар нэгэн зүйл хэлэхээр алга болчихдог талаар ярилцсан. Тэгээд цуг М.А-г өрөө рүү оръё гээд хамт орсон боловч өрөөндөө хохирогч байхгүй байсан. Шөнө хохирогч гэртээ ороод унтах гэж байхад би 11-12 цагийн үед ороод хохирогчийг босоод ир гээд нүүрэн тус газар нь нэг цохисон. Тэгээд тэр явдал болоод маргааш нь хохирогчийн нүүр нь хавдсан байсан.
...Би эмчилгээний зардалд 50.000 төгрөг өгсөн.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918002160177 дугаартай хэргээс
-Хохирогч М.А-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 3 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим өрөөндөө унтаж байхад шөнө 01 цагийн орчим О.Т намайг сэрээгээд намайг буугаад ир гэсэн, би хоёр давхар орны хоёр давхраас буугаад ирэхэд Т, Б хоёр зогсож байсан бөгөөд О.Т намайг А-ыг олоод ир гэж хэлсэн тэгэхээр нь би 117 дугаар өрөөнөөс А-ыг дуудаад өрөөнд ороод ирэхэд О.Т намайг дуудахаар нь би дөхөөд очсон чинь О.Т намайг нүдээ ань гэж хэлсэн тэгэхээр нь би нүдээ аньсан чинь О.Т миний хамар луу нэг цохисон тэгээд би ухаан санаа жоохон балартаад орондоо ороод унтсан юм. Маргааш өглөө босоод ирэхэд миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар хөндүүрлэж байсан тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Надад гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлгээгүй болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[1]
-Гэрч Э.Б-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Цуг нэг өрөөнд орсноос хойш М.А ер нь л бол өрөөгөө цэвэрлэхгүй, өрөөндөө орж ирдэггүй, өрөөний ажлаас хойш суугаад байдаг юм. Энэ талаар өөрт нь хэлэхэд М.Анад руу уурлаад байдаг юм. Ингээд А бид хоёр 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр энэ талаар Т-тай хамт сууж юм ярьж байгаад хэлсэн чинь за за би энэ талаар орой өрөөнд чинь ороод М.А-д хэлж яриад өгье гэж хэлсэн юм. Ингээд шөнө 1 цагийн орчим О.Т өөрөө орж ирээд М.А-г өөрөө дуудаж сэрээгээд ...М.А-д хандаж чи тасгаа цэвэрлэж бай, тэгээд тасагтаа тогтож бай, хувцасаа угааж цэвэрхэн бай гэж хэлэхэд О.Т би мэдэж байна тасгаа цэвэрлэж л байгаа шүү дээ гэж хэлэхэд О.ТАриунзаяаг нэг удаа баруун гараараа М.А-ийн нүүрний зүүн хэсэг рүү алгадаад тэгээд гараад явсан юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өглөө босоод Ариунзаяагийн нүүрийг харахад Ариунзаяагийн зүүн нүд хавдаад хөхөрсөн байсан юм.” гэх мэдүүлэг[2]
-Шүүхийн шинжилгээний албаны “...М.А-ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.А-ийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №243 тоот дүгнэлт[3]
-О.Т-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би М.А-г нүдээ ань гэж хэлээд нүдээ анихаар нь баруун гараараа И.А-ийн зүүн талын эрүүрүү нэг удаа алганыхаа дотор талаар нэг удаа алгадаад А, Б хоёр руу хараад яагаад цохисон шалтгааныг тайлбарлаж хэлээрэй гэж хэлээд өрөөнөөс нь гарсан юм. Маргааш өглөө нь буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 7 цаг 40 минутын орчим 111 тоот өрөөрүү ороод М.А-г харахад нүүрнийх нь зүүн тал хавдсан байхаар нь би М.А-аас уучлал гуйгаад өрөөнөөс нь гарсан юм. Тэгсэн чинь өдөр нь Н багш намайг дуудаад цагдаа руу ирсэн.“ гэх мэдүүлэг[4] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч О.Т-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Т-н холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2019 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багт байрлах “Дархан Өргөө” политекникийн коллежийн дотуур байрны 111 тоот өрөөнд 4 дүгээр курсийн оюутан М.А-г “тасгаа цэвэрлэхгүй, тасагтаа тогтохгүй байна” гэх шалтгааны улмаас цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хохирогч М.А-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 3 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчим өрөөндөө унтаж байхад шөнө 01 цагийн орчим О.Т намайг сэрээгээд намайг буугаад ир гэсэн, би хоёр давхар орны хоёр давхраас буугаад ирэхэд Т, Б хоёр зогсож байсан бөгөөд О.Т намайг А-ыг олоод ир гэж хэлсэн тэгэхээр нь би 117 дугаар өрөөнөөс А-г дуудаад өрөөнд ороод ирэхэд О.Т намайг дуудахаар нь би дөхөөд очсон чинь О.Т намайг нүдээ ань гэж хэлсэн тэгэхээр нь би нүдээ аньсан чинь О.Т миний хамар луу нэг цохисон тэгээд би ухаан санаа жоохон балартаад орондоо ороод унтсан юм. Маргааш өглөө босоод ирэхэд миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар хөндүүрлэж байсан тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Надад гомдол санал байхгүй. Би эмчилгээ хийлээгүй болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[5]
- Гэрч Э.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...Цуг нэг өрөөнд орсноос хойш М.А ер нь л бол өрөөгөө цэвэрлэхгүй, өрөөндөө орж ирдэггүй, өрөөний ажлаас хойш суугаад байдаг юм. Энэ талаар өөрт нь хэлэхэд М.А над руу уурлаад байдаг юм. Ингээд А бид хоёр 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр энэ талаар Т-тай хамт сууж юм ярьж байгаад хэлсэн чинь за за би энэ талаар орой өрөөнд чинь ороод М.А-д хэлж яриад өгье гэж хэлсэн юм. Ингээд шөнө 1 цагийн орчим О.Төөрөө орж ирээд М.А-г өөрөө дуудаж сэрээгээд ...М.А-д хандаж чи тасгаа цэвэрлэж бай, тэгээд тасагтаа тогтож бай, хувцасаа угааж цэвэрхэн бай гэж хэлэхэд О.Т би мэдэж байна тасгаа цэвэрлэж л байгаа шүү дээ гэж хэлэхэд О.Т М.А-г нэг удаа баруун гараараа М.А-н нүүрний зүүн хэсэг рүү алгадаад тэгээд гараад явсан юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өглөө босоод Ариунзаяагийн нүүрийг харахад М.А-ийн зүүн нүд хавдаад хөхөрсөн байсан юм.” гэх мэдүүлэг[6]
-Шүүхийн шинжилгээний албаны “...М.А-ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.А-ийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №243 тоот дүгнэлт[7]
-О.Т-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би М.А-г нүдээ ань гэж хэлээд нүдээ анихаар нь баруун гараараа М.А-н зүүн талын эрүү рүү нэг удаа алганыхаа дотор талаар нэг удаа алгадаад Алтанбаяр, Баттогтох хоёр луу хараад энэнд яагаад цохисон шалтгааныг тайлбарлаж хэлээрэй гэж хэлээд өрөөнөөс нь гарсан юм. Маргааш өглөө нь буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 7 цаг 40 минутын орчим 111 тоот өрөө рүү ороод М.А-г харахад нүүрнийх нь зүүн тал хавдсан байхаар нь би М.А-с уучлал гуйгаад өрөөнөөс нь гарсан юм. Тэгсэн чинь өдөр нь Н багш намайг дуудаад цагдаа руу ирсэн.“ гэх мэдүүлэг[8] зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Т нь хохирогч М.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.Т нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Т-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.Т-ын дотуур байрны дүрэм, журмыг биелүүлээгүй, хувийн сэдэлтээр журам сахиулах гэсэн буруутай үйл ажиллагаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч О.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.А нь хэрэг бүртгэлтэд “надад гомдол санал байхгүй. Эмчилгээ хийлгээгүй болохоор надад нэхэмжлэх зүйлгүй.”[9], шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 50.000 төгрөг төлсөн гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.Т нь “Би энэ хавар сургуулиа төгсөнө, одоо төгсөх дадлага хийх гэж байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү. Манай аав, ээж хөдөө мал малладаг тул торгуулийн ял төлөх боломжтой.” гэв
Шүүгдэгч О.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүхээс шүүгдэгч О.Т-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т нь “Дархан Өргөө” политекникийн коллежийн төгсөх ангийн оюутан бөгөөд үйлдвэрллийн дадлага хийж байгаа нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Т-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч хүний эрүүл мэндэд Х... Б... овогт О...н Т...-т хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Т-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Т-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 15-16, 17 тал
[2] Хавтаст хэргийн 19-20 тал
[3] Хавтаст хэргийн 26 тал
[4] Хавтаст хэргийн 32-33 тал
[5] Хавтаст хэргийн 15-16, 17 тал
[6] Хавтаст хэргийн 19-20 тал
[7] Хавтаст хэргийн 26 тал
[8] Хавтаст хэргийн 32-33 тал
[9] Хавтаст хэргийн 16 тал