| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0149/Э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 160
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н М-д холбогдох 1918000180202 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-н М, /РД:.../, 1994 оны 10 дугаар сарын сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .... тоотод оршин суух хаягтай, одоо ... тоот хаягт түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 06 дугаар сарын дундуур болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр найз Т.Аийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар “Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз гаргаж өгье. Манай ээжийн дүү элчин сайдын яаманд ажилладаг юм” гэж төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Crown” рестораны орчим бэлнээр 100.000 төгрөг, Дархан сумын 5 дугаар багийн 20/7 дугаар байрны 102 тоот гэртээ 150.000 төгрөг, иргэн Б.Батхишигийн 5026953594 дугаарын дансаар дамжуулан 500.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Munkh-Orgil-17.3-1.docx
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Урьд мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлж барагдуулсан.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918000180202 дугаартай хэргээс:
-Хохирогч Т.А нь Б.Б-н данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг[1]
- Т.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 07 сард миний танил Б.М чи надтай хамт Солонгос явах уу? гэхээр нь яаж явах юм бэ? гэж асуухад манай эгч элчин сайдын яаманд ажилд орсон. Виз гаргаж чадна гэхээр нь тэгье хэзээ яаж уулзах вэ гэтэл чи надад ямар ч байсан 100.000 төгрөг өгчих би хот явах шатахуун хийх хэрэгтэй байна гэхээр нь би 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Хэд хоногийн дараа бичиг баримтаа 150.000 төгрөгтэй өгчих гэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэх, гадаад паспорт, 150.000 төгрөг гэрт нь авч очиж өгсөн. Хэд хоногийн дараа дахин над руу залгаад виз чинь гарчихсан чи онгоцны тийз захиалах 1.000.000 төгрөг над руу явуулчих гэхээр нь би надад одоо 500.000 төгрөг байна гэхэд чи тэгвэл наад мөнгөө над руу явуулчих би ээжээс үлдэгдлийг нь аваад өгье чи дараа нь надад өгөөрэй гэж хэлэхээр нь би өөрийнх нь өгсөн дансанд 500.000 төгрөг хийсэн ...Надад учирсан хохирол бүрэн төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[2]
-Гэрч Б.Б-н “Б.М нь манай төрсөн ах Б-н том хүү нь байгаа юм. ...Тухайн үед Б.М надруу утсаар яриад дүү нь нэг Атим /Dota тоглоом/ зарж байгаа юм. Мөнгийг нь авах данс байдаггүй таны дансаар шилжүүлээд авъя гэж гуйгаад миний дансаар авч байсан юм.” гэх мэдүүлэг[3]
-Б.М-ын мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Хийсэн хэрэг маань тодорхой тул хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...нийт 750.000 төгрөгийг А-с худал хэлж авсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна”. гэх мэдүүлэг[4] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 06 дугаар сарын дундуур болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр найз Т.Аийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар “Бүгд Найрамдах Солонгос улс руу явах виз гаргаж өгье. Манай ээжийн дүү элчин сайдын яаманд ажилладаг юм” гэж төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Crown” рестораны орчим бэлнээр 100.000 төгрөг, Дархан сумын 5 дугаар багийн 20/7 дугаар байрны 102 тоот гэртээ 150.000 төгрөг, иргэн Б.Б-н 5026953594 дугаарын дансаар дамжуулан 500.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Т.А нь Б.Б-н данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг[5]
- Т.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 07 сард миний танил Б.М чи надтай хамт Солонгос явах уу? гэхээр нь яаж явах юм бэ? гэж асуухад манай эгч элчин сайдын яаманд ажилд орсон. Виз гаргаж чадна гэхээр нь тэгье хэзээ яаж уулзах вэ гэтэл чи надад ямар ч байсан 100.000 төгрөг өгчих би хот явах шатахуун хийх хэрэгтэй байна гэхээр нь би 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Хэд хоногийн дараа бичиг баримтаа 150.000 төгрөгтэй өгчих гэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэх, гадаад паспорт, 150.000 төгрөг гэрт нь авч очиж өгсөн. Хэд хоногийн дараа дахин над руу залгаад виз чинь гарчихсан чи онгоцны тийз захиалах 1.000.000 төгрөг над руу явуулчих гэхээр нь би надад одоо 500.000 төгрөг байна гэхэд чи тэгвэл наад мөнгөө над руу явуулчих би ээжээс үлдэгдлийг нь аваад өгье чи дараа нь надад өгөөрэй гэж хэлэхээр нь би өөрийнх нь өгсөн дансанд 500.000 төгрөг хийсэн ...Надад учирсан хохирол бүрэн төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[6]
-Гэрч Б.Б-н “Мөнх-Оргил нь манай төрсөн ах Б-н том хүү нь байгаа юм. ...Тухайн үед Мөнх-Оргил надруу утсаар яриад дүү нь нэг Атим /Dota тоглоом/ зарж байгаа юм. Мөнгийг нь авах данс байдаггүй таны дансаар шилжүүлээд авъя гэж гуйгаад миний дансаар авч байсан юм.” гэх мэдүүлэг[7]
-Б.М-ын мөрдөн байцаалтад 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Хийсэн хэрэг маань тодорхой тул хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...нийт 750.000 төгрөгийг А-с худал хэлж авсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэх мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.М нь хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Аийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 750.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.М-ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.М нь хохирогч Т.А-ийг таньдаг урьдын найзын харилцаагаа ашиглан өөрт байхгүй эрхийг хохирогчид амлан Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн 750.000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, хохирогчийн эд хөрөнгийг залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.
Иймд улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Мыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан болох нь хохирогч Т.А-н “...Надад учирсан хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[9]-ээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Б.М нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мд өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.М-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
1.Шүүгдэгч Б овогт Б-н М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.М-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 18 тал
[2] Хавтаст хэргийн 9-14 тал
[3] Хавтаст хэргийн 33 тал
[4] Хавтаст хэргийн 49-50 тал
[5] Хавтаст хэргийн 18 тал
[6] Хавтаст хэргийн 9-14 тал
[7] Хавтаст хэргийн 33 тал
[8] Хавтаст хэргийн 49-50 тал
[9] Хавтаст хэргийн 13 тал