| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/6006/и |
| Дугаар | 469 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 469
| 2016 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2016/00469 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 78-р байр, 27 тоот хаягт оршин суух Юншээбуу овогт Эрдэнэдалайн Солонго /рд:ХЙ85053061/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, өөрийн байранд оршин байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 сарын 27-ны өдрийн 5/155 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч П.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 сарын 12-ны өдрийн 3315 дугаар захирамжаар Э.Солонгоос 107,038,066 төгрөгийг гаргуулж Хадгаламж банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнжийн 30 дугаар гудамж, 0488 тоот хаягт байрлах 526 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, тус хаягт байрлах 495 м.кв газрын хамт 323,500,000 төгрөгөөр үнэлж бусдын өндөр үнэ бүхий хөрөнгийг үнэгүйдүүлэн албадан дуудлага худалдааг зохион байгуулж байна. Төлбөр төлөгчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан шинжээчийн үнэлгээг дахин гаргуулах хүсэлт гаргахад 2016 оны 5 сарын 10-ны өдөр №12 тоот мэдэгдлээр хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй тухай хариу ирүүлсэн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 4 сарын 27-ны өдрийн 5/155 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 8 сарын 12-ны өдрийн 3315 дугаар захирамжаар Э.Солонгоос 117,035,066 төгрөгийг гаргуулж Хадгаламж банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 сарын 27-ны өдрийн 23209 дүгээр захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Солонгод төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 30 гудамж, 0488 тоот хаягт байршилтай 526 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн бүртгэлийн Г-2202005503 дугаарт бүртгэлтэй 495 м.кв талбайтай газрын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг “Мөнх оргил трейд” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 323,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгчид 2016 оны 3 сарын 28-ны өдрийн 3/11156 тоот албан бичгээр мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хууллийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 70 хувиар тооцон 226,450,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 4 сарын 5-ны өдрийн 3/12728 дугаартай мэдэгдэл, 2016 оны 3 сарын 29-ны өдрийн 4/146 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгч гарын үсэг зуруулан 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 10:00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар анхны албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн боловч санал ирүүлээгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугар зүйлийн 177.4-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тооцон 161,750,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 5 сарын 4-ний өдрийн 3/16869 дугаартай мэдэгдэл, 2016 оны 4 сарын 27-ний өдрийн 5/155 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлж, 2016 оны 5 сарын 13-ны өдрийн 10:00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар 2 дахь албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Солонго нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 4 сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 5/155 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Э.Солонгод шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.6-д заасны дагуу 2016 оны 06 сарын 17-ны өдөр, 2016 оны 8 сарын 05-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Э.Солонго нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 8 сарын 12-ны өдрийн 3315 дугаар захирамжаар хариуцагч Ю.Солонгоос зээлийн гэрээний үүрэгт нийт 117,035,066.06 төгрөгийг гаргуулж “Хадгаламж банк” ХХК дахь банкэы эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэж, уг захирамжийг 2014 оны 11 сарын 27-ны өдрийн 23209 дүгээр захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-25-29х/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 3 сарын 10-ны өдрийн 15/14 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнжийн 30 гудамж, 0488 тоот хаягт байрлах, Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй 526 м.кв талбайтай хувийн сууц болон Г-2202005503 дугаарт бүртгэлтэй 495 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж /хх-30-33х/, 2015 оны 9 сарын 22-ны өдрийн 15/24 дүгээр тогтоолоор хурааж /хх-34-36х/, улмаар 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулахаар шинжээчээр томилжээ.
“Мөнх оргил трейд” ХХК нь 2016 оны 3 сарын 25-ны өдөр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж, хувийн сууцыг газрын хамтаар 323,500,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-42-54х/
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 3 сарын 29-ний өдрийн 4/146 тоот тогтоолоор хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрыг шинжээчийн тогтоосон үнийн 70% буюу 226,450,000 төгрөгөөр 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар, 2016 оны 4 сарын 27-ны өдрийн 5/155 тоот тогтоолоор шинжээчийн тогтоосон үнийн 50% буюу 161,750,000 төгрөгөөр 2016 оны 5 сарын 13-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Э.Солонго нь түүний өмчлөлийн хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн тул дээр дурдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 сарын 27-ны өдрийн 5/155 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж өөрийн шаарлдага, үндэслэлийг тайлбарлаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүний үр дагаварын талаар тухай бүр төлбөр төлөгч Э.Солонго болон өмчлөгч нарт мэдэгдэж, энэ тухай холбогдох тэмдэглэлийг хөтөлж байсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 сарын 22-ны өдрийн тэмдэглэл /хх-36х/, 2016 оны 3 сарын 10-ны өдрийн тэмдэглэл /хх-39х/, 2016 оны 3 сарын 28-ны өдрийн тэмдэглэл /хх-56х/, 2016 оны 4 сарын 06-ны өдрийн тэмдэглэл /хх-59х/, 2016 оны 5 сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хх-62х/, 2015 оны 9 сарын 22-ны өдрийн мэдэгдэл /хх-37х/, 2015 оны 10 сарын 07-ны өдрийн мэдэгдэл /хх-38х/, 2016 оны 3 сарын 10-ны өдрийн мэдэгдэл /хх-40х/, 2016 оны 3 сарын 28-ны өдрийн мэдэгдэл /хх-55х/, 2016 оны 4 сарын 05-ны өдрийн мэдэгдэл /хх-58х/, 2016 оны 5 сарын 04-ний өдрийн мэдэгдэл /хх-60х/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд орлогын хандлага, зардлын хандлага, зах зээлийн харьцуулалтын аргаар тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоожээ.
Нэхэмжлэгч Э.Солонго нь хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК-ийн тогтоосон үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур болохыг баримтаар няцааж чадаагүй болно. /Зах зээлийн үнэ ханш нийтэлдэг мэргэжлийн сэтгүүл, сонины зар г.м/
Аливаа иргэн, хуулийн этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
Төлбөр төлөгч Э.Солонго нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өмнө хүлээсэн 117,035,066.06 төгрөгийн үүргийг сайн дураараа биелүүлээгүйгээс төлбөр авагчийн эрх 2 жил орчим хугацаанд зөрчигдөж байгааг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй төлбөр төлөгч, өмчлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөрийг албадан гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шат дараатай явагдсан байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Солонгын нэхэмжлэлдээ дурдсан хувийн сууц, газрыг нь зах зээлийн үнэлгээнээс хэт багаар тогтоосон болох, мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Э.Солонго нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР