Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2023/01256/и |
Дугаар | 209/МА2024/00046 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 209/МА2024/00046
"Шинэдархан коллеж" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/00432 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “50,000,000 төгрөг гаргуулах болон төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхнээс нь явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
...******* 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр барилгыг ******* сургуулийн захирал *******, ******* нартай "Үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ" байгуулж 700,000,000 төгрөгөөр худалдсан боловч энэ тухай -т хэлэлгүй 2017 оны 08 дугаар сард "нэг компанид зарах боллоо, урьдчилгаа хэдэн төгрөг авсан" гээд 100,000,000 төгрөг өгч, үлдсэн 50,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлээд одоо болтол өгөхгүй байна.
Төлбөр авагч талууд анх тохирохдоо объектыг бусдад худалдах болбол ахлах шийдвэр гүйцэтгэгч ад мэдэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан авч байгаа талд объектыг шилжүүлнэ гэж тохирсон боловч энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ******* нар нь "*******" ХХК-ийн захирал -т мэдэгдэлгүй, түүний зөвшөөрлийг авалгүйгээр, төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байхад барилгыг "*******" сургуулийн өмчлөлд шилжүүлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэгч нь *******д 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 3/2769 дугаартай уг барилгыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг хууль бусаар ШШГГ-н даргын гарын үсэг, албан бичгийн дугаарыг өөрөө бичиж, бичиг хэргийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр улсын бүртгэлийн хэлтэст явуулсан нь эрүүгийн хэрэгт тогтоогдсон байдаг.
Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь адилхан хоёр төлбөр авагч байхад нэг талд нь давуу байдал олгож, илт *******н талд үйлчлээд байхаар нь түүнийг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахад *******гээс 2017 оны 09 дүгээр сард 5,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ялаар шийтгүүлсэн. Харин ******* нь ад 5,000,000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Иймд ******* болон *******, ******* нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан "Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ", "Газрын эрх шилжүүлэх гэрээ"-нүүдийг хүчингүй болгож, төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2488 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу эхнээс нь явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргажээ. /хх 1-3х/
Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, багасгасан шаардлагадаа :
... талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны болон Газрын эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага, *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татахаас тус тус татгалзаж байна.
Харин хариуцагч *******гээс 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж байна. *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээр гэжээ. /1 хх -245-р тал/
2.Хариуцагч *******н татгалзал, тайлбарын агуулга:
... төлбөр авагч -т мэдэгдээд зогсоогүй төлөөлөгч, өмгөөлөгч *******тай нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр "Төлбөр барагдуулах гэрээ" гэгчийг хамтран үйлдэж түүндээ ий төлбөртөө үлдээсэн сургуулийн барилгыг төлбөр авагч ******* нь "*******" дунд сургуульд худалдаж, худалдан авагч талын үнийн дүндээ санал болгосон үл хөдлөх хөрөнгийг буцаан зарж борлуулсны дараа "*******"-ийн үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон болохоо тодорхой дурдсан. *******ын өмнө гаргасан үүнтэй ижил агуулга бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. /1-р хх- 42/
3.Хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн татгалзал, тайлбарын агуулга:
...Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч "" ХХК болон нараас төлбөрийг албадан гаргуулахаар сургууль, үйлчилгээний зориулалттай 1 Давхар 65 хувийн гүйцэтгэлтэй барилгыг битүүмжлэн, хураан авч үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлүүлэхэд 820,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад сонирхогч этгээд оролцоогүй, худалдан борлогдоогүй.
Иймд худалдан борлогдоогүй хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдааны үнэ болох 708,582,468 төгрөгөөр төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч нарт санал болгосон. Төлбөр авагч ******* нь төлбөрт санал болгосон эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, "*******” ХХК-ийн хүсэлтийн дагуу 200,000,000 төгрөгийг 15 хоногийн дотор саадгүй шилжүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан.
2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1368 тоот албан бичгээр төлбөр авагч *******гийн өмчлөлд шилжүүлэх бичгийг хүргүүлсэн. Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно гэж заасан байгаа учраас төлбөр төлөгчөөс төлбөрийг хөрөнгөөр гаргуулаад тооцсон учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цааш нь үргэлжлүүлэн явуулах ямар нэгэн үндэслэлгүй учраас ******* нь төлбөрийн үлдэгдэл болох 50,000,000 төгрөгийг төлж барагдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ. /1 хх 53-54-р тал/
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гээс 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шинэ-Дархан Коллеж ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан төлбөр барагдуулах ажиллагааг эхнээс нь явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 3,728,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 407,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шинэ-Дархан Коллеж ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:
а....2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч тал шүүхэд хүсэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгээс татгалзаж, харин 2 дахь шаардлагаа буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээсэн байдаг.
Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* энэ тухайгаа дахин тодруулж энэ шаардлагаа дэмжиж байна гэж мэдүүлсээр байтал шүүх илт нэг талыг баримталж төлөөлөгч *******т 50,000,000 төгрөгөө нэхэмжлэхийг сануулж, ойлгуулж түүнийг энэ талаар хэлтэл нь дахин дахин давтан асууж байсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч энэ тухай хэлэхэд "тодруулах асуулт асууж байна” гээд дахин асуухад төлөөлөгч ******* сая санаа авч 50,000,000 төгрөгөө нэхэмжилнэ гэж хэлсэн юм.
б.“*******” ХХК-ийн захирал нь хэн болох нь тодорхойгүй итгэмжлэл олгосон хүний талаарх мэдээлэл хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүхийн шийдвэрт “итгэмжлэл хуулийн шаардлага хангасан байхаас гадна нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын https://ореndata.burtgel.gov.mn нээлттэй мэдээллээр тогтоогдож байна” гэж дурджээ.
Харин хуульд нэхэмжлэгч нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх тухай заасан байдаг боловч дутуу бүрдүүлсэн нотлох баримтыг шүүгч, шүүх хуралдааны явцад нээлттэй мэдээлэл үзэж баримтыг бүрдүүлэх тухай заагаагүй. Хуулийн этгээдийн бүртгэлээс үзвэл “*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч , гэх нэртэй 2 хүн байх ба эдгээрээс хэн нь “” ХХК-ийн захирал /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй/ болох нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл гэх хүнийг захирал болохыг нотолсон баримт байхгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа “Нэхэмжлэгч “Шинэдархан коллеж” ХХК-н захирал ” гэж тодорхойлсон байдаг, үүнээс үзвэл захирал гэдэг хүн нэхэмжлэл гаргасан болох юм, гэтэл энэ тухай ямар ч баримт хэрэгт байхгүй ба захирал -ээс *******т итгэмжлэл олгосон баримт хэрэгт байхгүй. Шүүх хэрэгт байхгүй баримтыг дурдаж шийдвэр гаргасан.
Иймээс *******т олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй, төлөөлөх эрхгүй этгээд итгэмжлэл олгосон, нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 85-86-р тал/
6.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дэлгэрэнгүй тодорхой дүгнэлт хийсэн, мөн маргааны харилцаанд холбогдох хуулийг зөв хэрэглэсэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Хэргээс судлан үзэхэд:
3.Нэхэмжлэгч “*******“ ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ”, “Газрын эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг хүчингүй болгуулах, *******д холбогдуулан төлбөр барагдуулах ажиллагааг эхнээс нь явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан/ 1-р хх-1-14/ байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн дараах саналыг гаргаж, өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, мөн багасгаж байна гээд ... талуудын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ”, “Газрын эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс, мөн “*******” ерөнхий боловсролын сургуулийг хариуцагчаар татахаас тус тус татгалзаж,
харин хариуцагч *******гээс 50.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, *******д холбогдуулан гаргасан шаардлага хэвээр гэсэн агуулга бүхий хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр шүүхэд гаргажээ./1-рхх-245/
4.Хариуцагч ******* нь ... *******тай 2018 онд “төлбөр барагдуулах гэрээ”-г хамтран үйлдэж, түүндээ -ий төлбөртөө үлдээсэн сургуулийн барилгыг “******* “дунд сургуульд худалдан борлуулсны дараа “*******”-ийн үлдэгдэл төлбөр болох 50,0 сая.төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон болохоо тодорхой дурдсан байдаг, ... иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарыг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна./1-р хх-42/
Анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчилсөн талаарх хүсэлтийн хувийг хариуцагч *******н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-д гардуулсан /2-р хх-12/ байх бөгөөд хариуцагч талаас тайлбар бичгээр гаргаж ирүүлээгүй, харин 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд тайлбараа гаргаж мэтгэлцсэн байна./2-р хх-60-72/
5.Анхан шатны шүүх ...хариуцагч *******г нэг төлбөр төлөгчтэй хоёр төлбөр авагчийн нийт төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгчөөс төлбөртөө тооцон шилжүүлэн өгсөн 708.582.468 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бусдад 700.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан атал нөгөө төлбөр авагч буюу “*******” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 50.000.000 төгрөгийг өгөхгүй өөртөө үлдээж, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн хариуцагч *******гээс 50.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хоёр шаардлага бичсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгээс татгалзаж, харин 2 дахь шаардлага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шаардлагаа хэвээр үлдээсэн байдаг. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбатар энэ тухайгаа дахин тодруулж, энэ шаардлагаа дэмжиж байна гэж мэдүүлсээр байтал шүүх илт нэг талыг баримталж 50.0 сая төгрөг нэхэмжлэхийг сануулж, ойлгуулж, энэ талаар хэлтэл нь дахин дахин давтан асууж байсан. Үүнээс гадна Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн ...гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. /2-р хх-85/
6.Хэрэгт /1-р хх-7, 8,99/ авагдсан Дархан-Уул аймаг ******* –н 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 023/003 тоот албан бичиг, уг албан бичигт дарагдсан тамга, *******-н улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл” зэргээс үзвэл:
“*******” ХХК нь 2006 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн, улсын бүртгэлийн болон регистрийн дугаартай, гадаадын хөрөнгө оруулалттай, бакалаврын зэргийн дээд боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2008 оноос үйл ажиллагаа эрхлэх хугацаа нь нэг жилийн хугацаагаар сунгагдаж байгаад 2020 оны 5 сараас хугацаагүй болгосон, мөн эцсийн өмчлөгч 2 иргэн бүртгэсэн, энэ талаарх улсын бүртгэлийн тэмдэглэгээ хийгдсэн, ашгийн төлөө хуулийн этгээд байна.
Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://opendata.burtgel.gov.mn –с авагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл”-р үгүйсгэгдээгүй байна.
“*******” ХХК-ийн захирал нь гэгч БНСУ-н иргэн байх бөгөөд тэрээр БНСУ-н иргэн , Монгол Улсын иргэн ******* нарт нэхэмжлэл гаргах эрх олгож, улмаар *******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлэх эрхийг “итгэмжлэл”-ээр 3 жилийн хугацаатай олгожээ.
Дээрх “итгэмжлэл”-ийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэлийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тус тус зөрчөөгүй, нийцсэн.
7.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлд нотлох баримтыг шинжлэн судлах, түүнтэй холбогдуулан асуулт тавих дараалал зэргийг хэрхэн явуулахыг зохицуулсан ба нотлох баримт шинжлэн судласны дараа нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн өөрчилсөн, багасгасан шаардлагатай нь холбогдуулан нэхэмжлэгч талд тодруулах асуулт тавьж, шаардлагыг тодруулсан нь хуулийн 108.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, уг ажиллагаагаар шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
8.Иймд хэргийн үйл баримт, талуудын тайлбар, *******, ******* нарын 2018 онд харилцан тохиролцож гарын үсэг зурсан “Төлбөр барагдуулах гэрээ”/1-р хх- 47 , 2-р хх-24/ болон хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан авч хавсаргагдсан бичгийн баримтууд/1-р хх-51-52,66,67,75,116-228, 2-р хх-28-59/ зэргээр гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 135/ШШ2024/00432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА