Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 166

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Ч.Б,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Баярмаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-757) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б... овогт Х...н Б...д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002090171 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Б... овогт Х...н Б... /РД:.../, 1979 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 сарын 9-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 11 сар 7 хоногийн хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 сарын 4-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 4 сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял,

   -Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 1 сарын 12-ны өдрийн 239

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool- Bayrsaihan 17.3-1.docx

дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Титаник” бааранд иргэн О.С-г хуурч, бодит байдлыг нуух замаар “утсаар чинь ярьчхаад өгье” гэж төөрөгдөлд оруулж самсунг ноте-5 маркийн гар утсыг шилжүүлэн авч 380.000 төгрөгийн хохирол, 2019 оны 3 дугаар 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт hyundai verna маркийн 3383 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа жолооч Ч.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар “утсаар чинь ярьчхаад өгье” гэж төөрөгдөлд оруулж самсунг эс-7 маркийн гар утсыг шилжүүлэн авч 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоос “гар утсаар чинь нэг хүн рүү яриад ирье” гэж хэлээд буцааж өгөөгүй. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хохирогчийн таксинд явж байхдаа “утсаар яръя” гэж хэлээд буцааж өгөөгүй явсан. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ: “...Би тухайн үед шүүгдэгчид итгэсэн. Шүүгдэгч эхлээд миний таксинаас буугаад дэлгүүр ороод буцаж гүйж ирээд таны гар утсаар ярих хэрэгтэй байна. Хүүхдэдээ хувцас хунар худалдаж авах гэсэн чинь алийг нь авахаа мэдэхгүй байгаа тул хүүхдээсээ асуух хэрэгтэй байна гээд миний гар утсыг гуйгаад авсан. Тэгээд шүүгдэгч уг дэлгүүрийн арын хаалгаар нэвт гараад цаашаагаа явсан байсан. Уг хэргийн талаар бодоод байхад шүүгдэгч дэлгүүр рүү эхэлж ороод арын хаалга байгаа эсэхийг харчхаад над дээр эргэж ирээд гар утсыг гуйж авсан юм байна лээ. Шүүгдэгч миний хохирол төлбөрийг төлчихвөл өөр нэхэмжлээд байх зүйл байхгүй.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1918002090171  дугаартай хэргээс:

 

-Хохирогч О.С-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 03 сарын 16-ны өдөр “Титаник” бааранд байж байсан чинь манай бааранд өмнө нь ажиллаж байсан Э.А нэг залуутай хамт орж ирээд 2 пиво захиалаад суусан. Тэгээд тухайн залуу над дээр хүрч ирээд эгчээ гар утсаар чинь нэг дугаар руу дохих гэсэн юм гэхээр нь би Э.А утас болохгүй байгаа юм байлгүй гэж бодоод тэр залууг дохиж байхаар ярьчихаа гэж хэлээд өөрийн самсунг ноте-5 маркийн гар утсаа өгсөн юм. ...тэгээд утсаар ярьсан бололтой надад авчирч өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа бааранд хэсэг хүмүүс орж ирээд бужигнаад байх хооронд нөгөө залуу дахиад над дээр хүрч ирээд над дээр нэг хүн ирэх ёстой таны утсаар яриад өгье гээд надаас утсыг дахиад аваад явсан.” гэх мэдүүлэг[1]

 

            -Гэрч Э.А-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би “Титаник” баар руу явах гэж байтал зүс таньдаг залуу надтай мэндлээд юу байна гэхээр нь хэн бэ гэхэд 18-н буудалд “Хархираа” буудалд ажилладаг байсан биз дээ гэхээр нь тийм, чи чинь намайг ажилладаг байхад байнга орж ирдэг залуу байна гээд бид 2 хоорондоо хэсэг ярьж зогссон. Тэгээд тэр залуу намайг пиво ууж юм ярьж суух уу гэхээр нь хариу өгөөгүй явсан. ...тэр залуу 2 пиво аваад ширээн дээр суугаад намайг дуудаад хамт сууя гэхээр нь би хамт суусан. Тэгээд сууж байсан чинь С эгч намайг дуудаад миний гар утсыг аваад явчихлаа энэ залууг таньдаг юм уу гэж асуусан. ...хэсэг хугацааны дараа С эгч намайг дуудаад нөгөө залуу чинь дахиад миний утсыг аваад явсан чи гараад үзээдхээч гэхээр нь гараад хартал алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг[2]

 

            -Х.Б-ы 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “...Титаник баар руу ороод нэг шил пиво авч уугаад тэнд байсан эмэгтэйгийн утсаар яриад өгье гэж гуйхад надад өгсөн. Тэгээд би худлаа утсаар ярьж байгаа юм шиг дүр үзүүлээд шууд аваад гарсан. Тэгээд тухайн утсыг “Бирж” дээр очоод гар утас борлуулдаг ченж болох намхан биетэй эмэгтэйд 70.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг[3]

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “...иргэн О.С-ийн эзэмшлийн “Samsung note-5” маркийн гар утас/шинэвтэр/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 3 дугаар сарын  18-ны байдлаар 380.000 төгрөг байна.” гэх дүгнэлт[4]

 

-Яллагдагч Х.Б-ы мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 03 сарын 16-ны өдөр “Ариундалай” буудалд хоноод 12 цагийн үед гараад 15 цаг өнгөрөөгөөд “Титаник” баар луу ороод нэг шил пиво уугаад сууж байгаад тэнд байсан эмэгтэйг утсаар чинь яриад өгье гэж хэлээд гуйсан чинь надад утсаа өгсөн. Тэгээд би худлаа ярьж байгаа юм шиг дүр үзүүлээд шууд баарнаас гараад утсыг аваад гарсан.” гэх мэдүүлэг[5]

 

            -Хохирогч Ч.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 3 сарын 17-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад 33-83 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдлөх гэтэл нэг танихгүй залуу ирээд хуучин явах уу гэж асуухаар нь явахгүй гэтэл 5000 төгрөг өгье гэхээр нь явсан. ...Дархан сумын 9-р баг Хээтэй хороолол 2А байрны буланд “Олон булаг” гэх хүнсний дэлгүүрийн үүдэнд очоод зогстол ах аа та надад гар утсаа өгөөч хүүхдээсээ юу авахыг асуугаад аваад ирье  гэхээр нь гар утсаа өгтөл миний утсаар яриад дэлгүүр ороод гарч ирэхгүй байхаар нь араас нь ороод хартал дэлгүүрт хүн байхгүй цааш нэвт гардаг хаалгатай дэлгүүр байсан.” гэх мэдүүлэг[6]

 

            - Х.Б-ы хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “...жижиг тэргэнд суутал 50 гаран насны өвгөн байхаар нь ахаа хуучин Дархан явах уу гээд хөдлөөд замаараа хээтэй хороололд 2Б байрны үзүүрт байх дэлгүүрийн үүдэнд зогсоод та надад утсаа өгчих дэлгүүр ороод хүүхдээсээ юу авахыг асуугаад аваад ирье гэтэл надад утсаа өгөхөөр нь би тус дэлгүүрийн урд хаалгаар ороод арын хаалгаар гараад өөр такси бариад хуучин Дарханд бирж дээр өвгөний гар утсыг 130.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг[7]

 

            -Гэрч Т.Ц-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Өнөөдөр 12 цагийн үед байх урт хар савхитай 30-40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд танай дэлгүүр хойшоогоо гардаг уу гэж асуухаар нь манайх ардаа хаалгатай гэж хэлтэл гараад эргэж орж ирээд манай арын хаалгаар гараад явсан. Тэгтэл манай дэлгүүрт нэг настай хүн орж ирээд -сая танай дэлгүүрт орсон савхитай залуу хаачив гэхээр нь манай арын хаалгаар гараад явсан гэтэл миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[8]

           

-Гэрч Ш.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “Би тэр болгон утас аваад байдаггүй. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өглөө санагдаж байна 09 цаг өнгөрч байхад 35-40 насны туранхай шар залуу ирээд манай хүүхдийн бие муудаад эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна миний гар утсыг худалдаад аваач гээд шаргал өнгийн самсунг S-7 маркийн утас барьчихсан ирэхээр нь үнэхээр яаралтай хэрэг байгаа бол 130.000 төгрөгөөр худалдан авч болж байна гэхэд за тэгье гээд надад утсаа зараад гараад явсан. ...хулгайн утас гэдгийг мэдээд хямд авсан юм байхгүй.” гэх мэдүүлэг[9]

 

            - Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “...иргэн О.С-ийн эзэмшлийн “Samsung S-7” маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар 250.000 төгрөг байна.” гэх дүгнэлт[10]

 

            -Яллагдагч Х.Б-ы мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Дархан сумын 14 дүгээр баг Хараагийн голоос цагаан саарал өнгийн жижиг тэргэнд суутал 50 гаран насны нүдний шилтэй өвгөн байхаар нь ахаа хуучин Дархан орох уу гэж асуугаад машинд суугаад Хээтэй хороололд 2Б байрны үзүүрт байх дэлгүүрийн үүдэнд зогсоод та надад утсаа өгчих дэлгүүр ороод хүүхдээсээ юу авахыг асуугаад аваад ирье гэж хуурч тэр ахын утсыг аваад урьд нь үйлчлүүлж байсан дэлгүүрийн урд талын хаалгаар ороод арын хаалгаар гараад өөр таксинд суусан.” гэх мэдүүлэг[11] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Баярсайханд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Баярсайханы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Титаник” бааранд иргэн О.Сийг хуурч, бодит байдлыг нуух замаар “утсаар чинь ярьчхаад өгье” гэж төөрөгдөлд оруулж самсунг ноте-5 маркийн гар утсыг шилжүүлэн авч 380.000 төгрөгийн хохирол, 2019 оны 3 дугаар 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт hyundai verna маркийн 3383 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа жолооч Ч.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар “утсаар чинь ярьчхаад өгье” гэж төөрөгдөлд оруулж самсунг эс-7 маркийн гар утсыг шилжүүлэн авч 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хохирогч О.С-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 03 сарын 16-ны өдөр “Титаник” бааранд байж байсан чинь манай бааранд өмнө нь ажиллаж байсан А нэг залуутай хамт орж ирээд 2 пиво захиалаад суусан. Тэгээд тухайн залуу над дээр хүрч ирээд эгчээ гар утсаар чинь нэг дугаар руу дохих гэсэн юм гэхээр нь би Ариунцэцэгийн утас болохгүй байгаа юм байлгүй гэж бодоод тэр залууг дохиж байхаар ярьчихлаа гэж хэлээд өөрийн самсунг ноте-5 маркийн гар утсаа өгсөн юм. ...тэгээд утсаар ярьсан бололтой надад авчирч өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа бааранд хэсэг хүмүүс орж ирээд бужигнаад байх хооронд нөгөө залуу дахиад над дээр хүрч ирээд над дээр нэг хүн ирэх ёстой таны утсаар яриад өгье гээд надаас утсыг дахиад аваад явсан.” гэх мэдүүлэг[12]

 

            -Гэрч Э.А-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би “Титаник” баар руу явах гэж байтал зүс таньдаг залуу надтай мэндлээд юу байна гэхээр нь хэн бэ гэхэд 18-н буудалд “Хархираа” буудалд ажилладаг байсан биз дээ гэхээр нь тийм, чи чинь намайг ажилладаг байхад байнга орж ирдэг залуу байна гээд бид 2 хоорондоо хэсэг ярьж зогссон. Тэгээд тэр залуу намайг пиво ууж юм ярьж суух уу гэхээр нь хариу өгөөгүй явсан. ...тэр залуу 2 пиво аваад ширээн дээр суугаад намайг дуудаад хамт сууя гэхээр нь би хамт суусан. Тэгээд сууж байсан чинь С эгч намайг дуудаад миний гар утсыг аваад явчихлаа энэ залууг таньдаг юм уу гэж асуусан. ...хэсэг хугацааны дараа С эгч намайг дуудаад нөгөө залуу чинь дахиад миний утсыг аваад явсан чи гараад үзээдхээч гэхээр нь гараад хартал алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг[13]

 

            -Х.Б-ы 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “...Титаник баар руу ороод нэг шил пиво авч уугаад тэнд байсан эмэгтэйгийн утсаар яриад өгье гэж гуйхад надад өгсөн. Тэгээд би худлаа утсаар ярьж байгаа юм шиг дүр үзүүлээд шууд аваад гарсан. Тэгээд тухайн утсыг “Бирж” дээр очоод гар утас борлуулдаг ченж болох намхан биетэй эмэгтэйд 70.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг[14]

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “...иргэн О.С-ийн эзэмшлийн “Samsung note-5” маркийн гар утас/шинэвтэр/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 3 дугаар сарын  18-ны байдлаар 380.000 төгрөг байна.” гэх дүгнэлт[15]

 

-Яллагдагч Х.Б-ы мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 03 сарын 16-ны өдөр “Ариундалай” буудалд хоноод 12 цагийн үед гараад 15 цаг өнгөрөөгөөд “Титаник” баар луу ороод нэг шил пиво уугаад сууж байгаад тэнд байсан эмэгтэйг утсаар чинь яриад өгье гэж хэлээд гуйсан чинь надад утсаа өгсөн. Тэгээд би худлаа ярьж байгаа юм шиг дүр үзүүлээд шууд баарнаас гараад утсыг аваад гарсан.” гэх мэдүүлэг[16]

            -Хохирогч Ч.Б-гийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 3 сарын 17-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад 33-83 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдлөх гэтэл нэг танихгүй залуу ирээд хуучин явах уу гэж асуухаар нь явахгүй гэтэл 5000 төгрөг өгье гэхээр нь явсан. ...Дархан сумын 9-р баг Хээтэй хороолол 2А байрны буланд “Олон булаг” гэх хүнсний дэлгүүрийн үүдэнд очоод зогстол ах аа та надад гар утсаа өгөөч хүүхдээсээ юу авахыг асуугаад аваад ирье  гэхээр нь гар утсаа өгтөл миний утсаар яриад дэлгүүр ороод гарч ирэхгүй байхаар нь араас нь ороод хартал дэлгүүрт хүн байхгүй цааш нэвт гардаг хаалгатай дэлгүүр байсан.” гэх мэдүүлэг[17]

 

            - Х.Б-ы хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “...жижиг тэргэнд суутал 50 гаран насны өвгөн байхаар нь ахаа хуучин Дархан явах уу гээд хөдлөөд замаараа хээтэй хороололд 2Б байрны үзүүрт байх дэлгүүрийн үүдэнд зогсоод та надад утсаа өгчих дэлгүүр ороод хүүхдээсээ юу авахыг асуугаад аваад ирье гэтэл надад утсаа өгөхөөр нь би тус дэлгүүрийн урд хаалгаар ороод арын хаалгаар гараад өөр такси бариад хуучин Дарханд бирж дээр өвгөний гар утсыг 130.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг[18]

 

            -Гэрч Т.Ц-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Өнөөдөр 12 цагийн үед байх урт хар савхитай 30-40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд танай дэлгүүр хойшоогоо гардаг уу гэж асуухаар нь манайх ардаа хаалгатай гэж хэлтэл гараад эргэж орж ирээд манай арын хаалгаар гараад явсан. Тэгтэл манай дэлгүүрт нэг настай хүн орж ирээд -сая танай дэлгүүрт орсон савхитай залуу хаачив гэхээр нь манай арын хаалгаар гараад явсан гэтэл миний гар утсыг аваад явчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[19]

           

-Гэрч Ш.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “Би тэр болгон утас аваад байдаггүй. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өглөө санагдаж байна 09 цаг өнгөрч байхад 35-40 насны туранхай шар залуу ирээд манай хүүхдийн бие муудаад эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна миний гар утсыг худалдаад аваач гээд шаргал өнгийн самсунг S-7 маркийн утас барьчихсан ирэхээр нь үнэхээр яаралтай хэрэг байгаа бол 130.000 төгрөгөөр худалдан авч болж байна гэхэд за тэгье гээд надад утсаа зараад гараад явсан. ...хулгайн утас гэдгийг мэдээд хямд авсан юм байхгүй.” гэх мэдүүлэг[20]

 

            - Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “...иргэн О.С-ийн эзэмшлийн “Samsung S-7” маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар 250.000 төгрөг байна.” гэх дүгнэлт[21]

 

-Яллагдагч Х.Б-ы мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Дархан сумын 14 дүгээр баг Хараагийн голоос цагаан саарал өнгийн жижиг тэргэнд суутал 50 гаран насны нүдний шилтэй өвгөн байхаар нь ахаа хуучин Дархан орох уу гэж асуугаад машинд суугаад Хээтэй хороололд 2Б байрны үзүүрт байх дэлгүүрийн үүдэнд зогсоод та надад утсаа өгчих дэлгүүр ороод хүүхдээсээ юу авахыг асуугаад аваад ирье гэж хуурч тэр ахын утсыг аваад урьд нь үйлчлүүлж байсан дэлгүүрийн урд талын хаалгаар ороод арын хаалгаар гараад өөр таксинд суусан.” гэх мэдүүлэг[22] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 630.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.С-т 380.000 төгрөг, хохирогч Ч.Б-д 250.000 төгрөг  тус тус олгуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь  гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Х.Б-ы шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Х.Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар “утсаар чинь ярьчхаад өгье” гэж төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, хохирогчдын хөрөнгийг залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Иймд улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Х.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заажээ.

 

Шүүгдэгч Х.Б нь хохирогч нарт учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул нийт 630.000/зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, 380.000/гурван зуун наян мянга/ төгрөгийг хохирогч О.Ст, 250.000/хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч С.Бямбаад тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Х.Баярсайханы өмгөөлөгч Н.Баярмаа нь хохирол төлөх боломжийг олгож нийтэд тустай ажил хийх ял шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Х.Б-ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр шүүгдэгч Х.Б нь урьд 6 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Б-д 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б... овогт Х...н Б...г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1/нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-с нийт 630.000/зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, 380.000/гурван зуун наян мянга/ төгрөгийг хохирогч ... тоотод оршин суух О-н С...т /РД:.../,  250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг ... тоотод оршин суух Ч-н Б-д /РД:.../ тус тус олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Баярсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 76 тал

[2] Хавтаст хэргийн 79 тал

[3] Хавтаст хэргийн 80 тал

[4] Хавтаст хэргийн 83-84 тал

[5] Хавтаст хэргийн 92-93 тал

[6] Хавтаст хэргийн 18-19 тал

[7] Хавтаст хэргийн 20-21 тал

[8] Хавтаст хэргийн 23-24 тал

[9] Хавтаст хэргийн 25-26 тал

[10] Хавтаст хэргийн 28-29 тал

[11] Хавтаст хэргийн 36-37 тал

[12] Хавтаст хэргийн 76 тал

[13] Хавтаст хэргийн 79 тал

[14] Хавтаст хэргийн 80 тал

[15] Хавтаст хэргийн 83-84 тал

[16] Хавтаст хэргийн 92-93 тал

[17] Хавтаст хэргийн 18-19 тал

[18] Хавтаст хэргийн 20-21 тал

[19] Хавтаст хэргийн 23-24 тал

[20] Хавтаст хэргийн 25-26 тал

[21] Хавтаст хэргийн 28-29 тал

[22] Хавтаст хэргийн 36-37 тал