| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05888/и |
| Дугаар | 5888 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 5888
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Кодем 3-9 тоотод байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол хд 38 байр, 16 тоотод оршин суух Жавсанжав овогт Цэдэвийн Бат-Эрдэнэд холбогдох,
103,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Бат-Эрдэнэ нь Жи-Мобайл ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 98119585 дугаарын хэрэглэгч болсон. Ц.Бат-Эрдэнэ нь одоогийн байдлаар манай компанид 2014 оны 11 дүгээр сарын ярианы төлбөр 96 832 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын ярианы төлбөр 22 000 нийт 118 ,832 төгрөгний хэрэглээний өртэй байна.Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно.Иймд Ц.Бат-Эрдэнийн ярианы төлбөр 118 ,832 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 50 000 төгрөгийг хасч тооцон 68 832 төгрөг, алданги 34 416 төгрөг нийт 103 249 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурьдсан асуудлаар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ-г бичгээр ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Ц.Бат-Эрдэнэд холбогдуулан 103,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Ц.Бат-эрдэнэтэй нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд:
...үндсэн төлбөр 68,832 төгрөгийг алданги 34,416 төгрөгийн 50 хувь 17,208 төгрөгийн хамт нийт 86,040 төгрөгийг төлхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна. гэжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Бат-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь 103,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 17,208 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Бат-Эрдэнэ нь үлдэх 86,040 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, Ц.Бат-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгнөөс 2,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 2,225 төгрөгийг, хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 2,225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР