Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 167

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Э.Ч,

Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-799) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Г... овогт Б...н Б...д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918001220184 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г... овогт Б...н Б...д, РД:/...../, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, боловсрол, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, охины хамт ... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхит 3 дугаар баг Шивээ овоогийн 8 дугаар гудамж  3 тоот өөрийн гэрт нь, мөн 2019 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхит 3 дугаар баг Замчны 13 дугаар гудамж 43 тоотод оршин суух гэртээ авчирч иргэн Э.Ч-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Batzaya 12.1.docx

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хохирогчийн гэрт нь хоносон. Орой архи уусныхаа дараа гэртээ харихад би Э.Ч...н гэрт малгайгаа мартсан байсан тул буцаж очиж малгайгаа авахдаа Э.Ч...н өвөрт орж унтаад, өглөө үүр цайж байхад гараад явсан. Сүүлд Э.Ч...н эцэг, эх нь намайг дуудаж би гэрт нь очиж архи ууж байхад Э.Ч хот явна гэж байсан. Би дэлгүүр орж архи авч явахад Э.Чтай замд тааралдаж өөрийнхөө гэрт хүчээр аваачиж хамт унтсан.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ч мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Б.Б манай аав ээж хоёртой архи уусан. Шөнө 22:00 цагийн үед Б.Б манай гэрээс гараад явсан. 00:00 цагийн үед эргэж орж ирээд малгайгаа үлдээсэн байна гэсэн. Би гэрийн хаалга онгойлгоход Б.Б байсан ба “та гэртээ харь” гэхэд явахгүй суугаад “би чамд хайртай, хоёулаа амьдаръя” гээд гарахгүй байсан. Тухайн үед хүүхэд уйлаад байсан болохоор би орондоо хүүхдийнхээ хажуугаар ороход Б.Бминий хажуугаар орж ирээд хэвтсэн. Миний хувцсыг тайлаад, намайг хүсэхгүй байхад хүчээр бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би “таныг хүсэхгүй байна, болиоч” гэхэд болиогүй. Тэгээд өглөө үүрээр манайхаас гараад явсан. 2019 оны 2 дугаар сард Б.Б манай аавтай архи ууж байхдаа намайг хот явахыг мэдээд гараад явсан. Би Улаанбаатар хот руу явахаар вокзал руу явж байхад Б.Б намайг хүлээж байгаад тааралдаад мориныхоо цулбуураар хоолой боогоод, явуулахгүй байсаар байгаад галт тэрэгнээс намайг хоцроосон. Бид хоёр вокзал дээр 30 гаруй минут зогсож байгаад, намайг гэр рүүгээ чирж авч яваад, гэртээ оруулаад миний хувцсыг хүчээр тайлаад хүчиндсэн.” гэв.

 

 Хоёр: Эрүүгийн 1918001220184  дугаартай хэргээс

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1]

-Хэргийн газрын схем зураг[2]

 

-“...Б.Б-с замын зардал, хохирол төлбөр болох 500.000 төгрөгийг хүлээн авлаа. Б.Б-д гомдох гомдол, төлбөр тооцоо байхгүй учир хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч Э.Ч гийн гаргасан тодорхойлолт[3]

 

-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4]

 

-Хохирогч Э.Ч гийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 10-ны 23:30 минутад гэрээсээ Улаанбаатар хот руу явах зорилготой “Салхит” өртөө рүү явж байсан. Тэгээд явж байтал “Салхит” өртөөний ард талд Батзаяа гэх зүс таних ах морьтой над дээр хүрч ирсэн. Тэгээд мориноосоо бууж ирээд цулбуураараа хоолой боогоод нэг гараараа намайг тэврээд явуулахгүй 20-30 минут байсан. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлээд цохьсон, орилсон, уйлсан, гуйж үзсэн. Б.Б ах хариуд нь “би чамд хайртай” гээд намайг явуулахгүй байсан. “Одоо нэгэнт хоцорчихсон юм чинь чамайг гэрт чинь хүргээд өгье” гээд Б.Б ах хэлсэн боловч манайх руу явж байгаад  зам салаад гэр лүүгээ хүчээр дагуулаад явсан. Тэр хооронд намайг гэдэс хэсгээр цулбуураараа ороосон байдалтай байсан. Тэгээд гэр рүүгээ намайг оруулчхаад “суу, одоо хоёулаа унтана” гэж хэлээд эхлээд миний гадуураа өмсөж байсан куртикийг тайлаад дараа нь гутал тайлаад орон дээрээ дарж хэвтүүлээд өмд тайлсан. Тэр үед би зөндөө эсэргүүцээд цохиод орилоод гуйсан боловч надруу дайраад зогсоогүй. Тэгээд хамгийн сүүлд нь миний дотоожийг тайлаад намайг хүчирхийлж эхэлсэн.

...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Б манайд 19 цагийн үед аав ээж хоёртой  уулзах гэж ирсэн. Тэгээд ээж, аав хоёр Б.Б-ийн архийг уучихаад 23 цагийн үед тасраад унтчихсан. Б.Б архиа уучхаад 23 цагийн үед манай гэрээс гарч яваад буцаж 00 цагийн үед “малгайгаа мартчихсан байна” гээд орж ирсэн. ...Б.Б хажуугаар орж ирээд надтай цуг хэвтээд намайг тэвэрч хөдөлгөөнгүй болгож хэвтээд миний өмдийг тайлаад дараа нь дотуур хувцсыг минь хүчээр тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би Б.Б-д хандан “болиочээ, би хүсэхгүй байна” гэж зөндөө хэлж гуйсан.” гэх мэдүүлэг[5]

 

-Гэрч А.Д-н мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 11-ний 00 цаг өнгөрч байх үед ажлаа шалгачхаад вагон зам дээр явж байтал манай өртөөнөөс 50м орчим зайд авто зам, төмөр зам хоёрын хооронд гэрэл муутай газарт хул зүсмийн морьтой, шаргал өнгийн дээлтэй эрэгтэй хүн цаашаа хараад зогсож байсан. Би тэр хүнийг хараад согтуу юм байх гэж бодоод байж байтал тэр эрэгтэй хүний хажуу талд нэг эмэгтэй хүний дуу гараад “би суудлаасаа хоцорлоо шүү дээ” гэж дуугарч байсан. Би зогсоод хартал  нөгөө эрэгтэй эмэгтэйгийнхээ ар талаас тэвэрсэн юм шиг харагдаж байсан” гэх мэдүүлэг[6]

 

-Гэрч С.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны  4 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б.Б-г дуудаагүй, өөрөө гэнэт хүрээд ирсэн. Би Б.Б-г ирэхээс өмнө эхнэр Л-тэй хамт таньдаг айлд очиж архи уучихсан халамцуу байсан болохоор Б.Б-ийн авч ирсэн архинаас татгалзахгүй уучихсан юм. Э.Ч болон ач охин 2 минь гэрийн баруун талын орон дээр хоёулаа хэвтэж байсан. Б.Б архиа уучхаад гараад явсан санагдаж байна.

...2019 оны  2 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед гэрээсээ гараад Улаанбаатар хот руу суудлаар явна гэж гарсан. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2019 оны 2 дугаар сарын 11-ний өглөө гэртээ буцаж ирсэн. Би охиноосоо “чи яагаад яваагүй юм бэ?” гэж асуухад надад хандан “Б.Б намайг хүчирхийлж шөнөжингөө хүчиндсэн” гээд уйлаад хэлсэн.

...Б.Б Э.Ч хоёрын хооронд ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй. Батзаяа хааяа манай гэрт хүмүүстэй ирж надтай архи уухдаа манай охин Чулуунтуяаг хараад сонирхоод явдаг байсан юм шиг байгаа юм.” гэх мэдүүлэг[7]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн Э.Ч-гийн үтрээнээс авсан гэх арчдас, наац хар өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, хучуур эс илэрсэн, цус илрээгүй. Орны бүтээлэг, дэвсгэр даавуун дээр цус, үрийн шингэний ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож, арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн буюу эрэгтэй хүний хучуур эсийн буюу эмэгтэй хүний ДНХ-н тогтоцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож, арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь Б.Б-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож, арчдаснаас илэрсэн хучуур эсийн ДНХ тогтоц нь Э.Ч-гийн гэх цусны ДНХ-н тогтоцтой тохирч байна.” гэх 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1312 дугаартай шинжээчийн дүгнэлт, хүснэгт[8]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд ханзралт, хөврөлт, цооролт байна.” гэх 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 1058 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[9]

 

-Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Э.Ч-г хүчиндсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би Чулуунтуяаг хүсээгүй байхад хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үнэн.” гэх мэдүүлэг[10]

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.Б-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

                                                                                                                                                                       

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхит 3 дугаар баг Шивээ овоогийн 8 дугаар гудамж  3 тоот өөрийн гэрт нь, мөн 2019 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхит 3 дугаар баг Замчны 13 дугаар гудамж 43 тоотод оршин суух гэртээ авчирч иргэн Э.Чгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12]

-Хэргийн газрын схем зураг[13]

 

-“...Б.Б-с замын зардал, хохирол төлбөр болох 500.000 төгрөгийг хүлээн авлаа. Б.Б-д гомдох гомдол, төлбөр тооцоо байхгүй учир хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч Э.Чгийн гаргасан тодорхойлолт[14]

 

-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15]

 

-Хохирогч Э.Ч-гийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 10-ны 23:30 минутад гэрээсээ Улаанбаатар хот руу явах зорилготой “Салхит” өртөө рүү явж байсан. Тэгээд явж байтал “Салхит” өртөөний ард талд Б.Б гэх зүс таних ах морьтой над дээр хүрч ирсэн. Тэгээд мориноосоо бууж ирээд цулбуураараа хоолой боогоод нэг гараараа намайг тэврээд явуулахгүй 20-30 минут байсан. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлээд цохьсон, орилсон, уйлсан, гуйж үзсэн. Б.Б ах хариуд нь “би чамд хайртай” гээд намайг явуулахгүй байсан. “Одоо нэгэнт хоцорчихсон юм чинь чамайг гэрт чинь хүргээд өгье” гээд Б.Б ах хэлсэн боловч манайх руу явж байгаад  зам салаад гэр лүүгээ хүчээр дагуулаад явсан. Тэр хооронд намайг гэдэс хэсгээр цулбуураараа ороосон байдалтай байсан. Тэгээд гэр рүүгээ намайг оруулчхаад “суу, одоо хоёулаа унтана” гэж хэлээд эхлээд миний гадуураа өмсөж байсан куртикийг тайлаад дараа нь гутал тайлаад орон дээрээ дарж хэвтүүлээд өмд тайлсан. Тэр үед би зөндөө эсэргүүцээд цохиод орилоод гуйсан боловч надруу дайраад зогсоогүй. Тэгээд хамгийн сүүлд нь миний дотоожийг тайлаад намайг хүчирхийлж эхэлсэн.

...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Батзаяа манайд 19 цагийн үед аав ээж хоёртой  уулзах гэж ирсэн. Тэгээд ээж, аав хоёр Батзаяагийн архийг уучихаад 23 цагийн үед тасраад унтчихсан. Б.Б архиа уучхаад 23 цагийн үед манай гэрээс гарч яваад буцаж 00 цагийн үед “малгайгаа мартчихсан байна” гээд орж ирсэн. ...Б.Б хажуугаар орж ирээд надтай цуг хэвтээд намайг тэвэрч хөдөлгөөнгүй болгож хэвтээд миний өмдийг тайлаад дараа нь дотуур хувцсыг минь хүчээр тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би Б.Б-д хандан “болиочээ, би хүсэхгүй байна” гэж зөндөө хэлж гуйсан.” гэх мэдүүлэг[16]

 

-Гэрч А.Д-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 11-ний 00 цаг өнгөрч байх үед ажлаа шалгачхаад вагон зам дээр явж байтал манай өртөөнөөс 50м орчим зайд авто зам, төмөр зам хоёрын хооронд гэрэл муутай газарт хул зүсмийн морьтой, шаргал өнгийн дээлтэй эрэгтэй хүн цаашаа хараад зогсож байсан. Би тэр хүнийг хараад согтуу юм байх гэж бодоод байж байтал тэр эрэгтэй хүний хажуу талд нэг эмэгтэй хүний дуу гараад “би суудлаасаа хоцорлоо шүү дээ” гэж дуугарч байсан. Би зогсоод хартал  нөгөө эрэгтэй эмэгтэйгийнхээ ар талаас тэвэрсэн юм шиг харагдаж байсан” гэх мэдүүлэг[17]

 

-Гэрч С.Э-ын мөрдөн байцаалтад 2019 оны  4 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б.Б-г дуудаагүй, өөрөө гэнэт хүрээд ирсэн. Би Б.Б-г ирэхээс өмнө эхнэр Л-тэй хамт таньдаг айлд очиж архи уучихсан халамцуу байсан болохоор Б.Б-н авч ирсэн архинаас татгалзахгүй уучихсан юм. Э.Ч болон ач охин 2 минь гэрийн баруун талын орон дээр хоёулаа хэвтэж байсан. Б.Б архиа уучхаад гараад явсан санагдаж байна.

...2019 оны  2 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед гэрээсээ гараад Улаанбаатар хот руу суудлаар явна гэж гарсан. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2019 оны 2 дугаар сарын 11-ний өглөө гэртээ буцаж ирсэн. Би охиноосоо “чи яагаад яваагүй юм бэ?” гэж асуухад надад хандан “Б.Б намайг хүчирхийлж шөнөжингөө хүчиндсэн” гээд уйлаад хэлсэн.

...Б.Б Э.Ч хоёрын хооронд ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй. Б.Б хааяа манай гэрт хүмүүстэй ирж надтай архи уухдаа манай охин Э.Ч хараад сонирхоод явдаг байсан юм шиг байгаа юм.” гэх мэдүүлэг[18]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн Э.Ч-ийн үтрээнээс авсан гэх арчдас, наац хар өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, хучуур эс илэрсэн, цус илрээгүй. Орны бүтээлэг, дэвсгэр даавуун дээр цус, үрийн шингэний ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож, арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн буюу эрэгтэй хүний хучуур эсийн буюу эмэгтэй хүний ДНХ-н тогтоцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож, арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь Б.Б-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож, арчдаснаас илэрсэн хучуур эсийн ДНХ тогтоц нь Э.Ч-гийн гэх цусны ДНХ-н тогтоцтой тохирч байна.” гэх 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1312 дугаартай шинжээчийн дүгнэлт, хүснэгт[19]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд ханзралт, хөврөлт, цооролт байна.” гэх 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 1058 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[20]

 

-Яллагдагч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Э.Чг хүчиндсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би Э.Ч-г хүсээгүй байхад хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үнэн.” гэх мэдүүлэг[21] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт: Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзлээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

 

Хохирогч Э.Ч нь “...Б.Б-с замын зардал, хохирол төлбөр болох 500.000 төгрөгийг хүлээн авлаа. Б.Б-д гомдох гомдол, төлбөр тооцоо байхгүй учир хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэх тодорхойлолт[22]-ыг гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц-с “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, маш их гэмшиж байгаа, хохирлыг төлсөн мөн 12 настай хүүхэд нь өөрийнх нь шууд асрамжид байдаг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-г 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хохирогч Э.Ч-гийн гэрт очих, түүнтэй харилцахыг хязгаарлах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дотоож 1 ширхэгийг хохирогч Э.Ч-д буцаан олгож, арчдас 2 ширхэг, наалдац 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Г... овогт Б...н Б...д хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г... овогт Б...н Б...г 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.1, 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хохирогч Э.Ч-гийн гэрт очих, түүнтэй харилцахыг хязгаарлах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дотоож 1 ширхгийг хохирогч Э.Чд буцаан олгож, арчдас 2 ширхэг, наалдац 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 6-10 тал

[2] Хавтаст хэргийн 11 тал

[3]Хавтаст хэргийн 13 тал

[4] Хавтаст хэргийн 14-15 тал

[5] Хавтаст хэргийн 27-29 тал

[6] Хавтаст хэргийн 32-33 тал

[7] Хавтаст хэргийн 42-43 тал

[8] Хавтаст хэргийн 46-47 тал

[9] Хавтаст хэргийн 52-53 тал

[10] Хавтаст хэргийн 68-69 тал

[11] Хавтаст хэргийн 70 тал

[12] Хавтаст хэргийн 6-10 тал

[13] Хавтаст хэргийн 11 тал

[14]Хавтаст хэргийн 13 тал

[15] Хавтаст хэргийн 14-15 тал

[16] Хавтаст хэргийн 27-29 тал

[17] Хавтаст хэргийн 32-33 тал

[18] Хавтаст хэргийн 42-43 тал

[19] Хавтаст хэргийн 46-47 тал

[20] Хавтаст хэргийн 52-53 тал

[21] Хавтаст хэргийн 68-69 тал

[22] Хавтаст хэргийн 13 тал