Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 172

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгч Т.Б /гэм буруугийн шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат /ял, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Б... овогт Т...н Б...т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918001890148 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Б... овогт Т...н Б...т /РД:.../, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Мөн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар  3 жилийн хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 30 дугаар байрны 1 тоотод “утсанд нь өөр эрэгтэйгээс баярын мэндчилгээ ирлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.У-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, дагз, баруун чих, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, доод

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Battumur-11.6-2.docx

эрүү, шанаа, зүүн хөх, баруун, зүүн сарвуунд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хохирогчтой хамт гэртээ архи уусан. Хажуу айлын байрны эзэнтэй бид 3 архи уугаад хоорондоо хэрэлдээд үл ойлголцол үүсч ийм байдал болсон. Тухайн өдөр 2 цаг өнгөрч байхад унтаж байсан. Шөнө гэнэт “бос намайг хүсэхгүй байгаа юм уу?” гээд намайг цохиод эхэлсэн. Төд удалгүй би тэсэлгүй гар хүрсэн. Учир зүггүй алгадаад байсан учир нүүрэн тус газар нь хоёр удаа алгадсан. ...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэв. 

 

 Хоёр. Эрүүгийн 1918001890148 дугаартай хэргээс

 

-Хохирогч Б.У-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...би Баттөмөртэй хамтран амьдраад гурван сар болж байна. 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр бид хоёр баяр тэмдэглэж хамт нэг шил 0.75 грамм архи хувааж уусан. Тэгээд байж байхад өмнө надтай хамт уурхайд ажиллаж байсан А гэх залуугаас баярын мэндчилгээ миний гар утсанд ирснээс болоод хардаж уурлаад хэрүүл хийж байгаад миний зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохиход нь миний толгойноос халуун зүйл урсахаар нь би гараараа дараад гарынхаа алгыг хартал цус гарчихсан байхаар нь чи намайг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зодоод байхдаа яадаг юм бэ гээд уйлаад зогсож байхад манай хажуу айлын 9 дүгээр ангийн хүүхэд орж ирээд Баттөмөрийг та яагаад байгаа юм бэ? таныг байхгүй байхад манайх нам гүм байдаг, таныг ирэхээр хэрүүл шуугиан болоод тасрахгүй юм байна та яг одоо яваад өг гэж хэлээд наад хүнээ хараач дээ арай дэндүү юм гэж хэлээд гэрээсээ гадагшаа гараад явсан. Тэгэхэд Т.Б бид хоёр байрандаа үлдээд хэрүүл дахиад үргэлжилсэн. Тэгээд хэрүүл хийж элдэв бусын юм ярьж байгаад намайг доороо хийж байгаад баруун шанаа руу 2-3 удаа, цээж рүү, зүүн хөл рүү гараараа олон удаа цохисон. Тэгэхэд миний нүүр битүү хавдахаар нь би жин тавьсан ...өмнө намайг 2019 оны 01 дүгээр сард мөн л хардалтаас болоод хэрүүл маргаан болоод миний зүүн нүд рүү цохиод таглаж байсан. Би тэр үед нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд Т.Б өгсөн. Тэгээд багийнхаа хэсгийн байцаагч дээр арга хэмжээ авахуулахад нь би өөрөө очиж гомдол, саналгүй гэж хэлээд төлбөрийг төлөөд гаргаж авч байсан.” гэх мэдүүлэг[1]

 

-Гэрч Э.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Т.Б миний гар утас руу залгаад найз нь эхнэрээ зодчихсон чинь намайг цагдаад өгчихсөн байна. Би сая Орхон аймгаас дуудагдаад ирсэн. Дарханд хонох айл байдаггүй ээ, танай гэрт хэд хонож болох уу гэхээр нь тэгээ тэг гэж би хэлсэн. Гэр бүлийн маргаанаас болоод хэрүүл маргаан хийж байгаад Ууганжаргалыг цохиж зодсон гэж байсан. Урьд өмнө нь над руу аль аль нь залгаад хоорондоо муудалцлаа, зодолдчихлоо гээд ярьдаг байсан. ...Би өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ууганжаргалын гэрт нь очиж уулзахад арай л дэндүү цохиж зодчихсон байна лээ.” гэх мэдүүлэг[2]

 

-Гэрч Ж.О-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд найз Ууганжаргалын гэрт буюу Дархан сумын 5 дугаар баг 30 дугаар байрны 01 тоотод очиход Ууганжаргал хаалгаа онгойлгож өгсөн. Тэгэхэд Ууганжаргалын нүүр нь тэр чигээрээ хавдаад хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар асуухад Т.Б намайг урьд шөнө зодчихсон гэж хэлсэн. Т.Б орон дээрээ унтаж байсан. ...Мартын 8-ны баяр тэмдэглээд бид хоёр хоорондоо маргасан чинь намайг ийм болтол нь зодож цохисон гэж л хэлсэн. Урьд нь сар гарны өмнө мөн л зодохоор нь цагдаа дуудаад өгсөн гэж ярьж байсан. Энэ хоёр хамтран амьдраад 3 сар орчим л болж байгаа байх. Уурхайд танилцаж ирээд л хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг[3]

 

-Гэрч Г.Г-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Ууганжаргал эгчийн гэрт нь буюу Дархан сумын 5 дугаар багийн 30 дугаар байрны 01 тоотод очиход Б.У-н эгчийн нүүр нь үнэхээр аймаар болчихсон нилэнхүүдээ хөхрөөд хавдчихсан, эрүү ам нь зуураад сайн юм ярьж чадахгүй байсан. Тэгэхэд хамтран амьдардаг Т.Б гэгч нь юу ч болоогүй юм шиг унтаж байхаар нь босгоод ирэхэд нилээн өндөр согтолттой байсан. ...Тэгээд цагдаад өгнө гэхэд эгч битгий өгөөрэй наадах чинь тэнсэнтэй байгаа цагдаад өгвөл шоронд орно гээд гуйгаад байхаар нь та хоёр хамт байж чадахгүй хүмүүс байна, нэгнийгээ аллаа шүү дээ чи зүгээр энэ гэрээс яв гэхэд эгч наадахаа Эрдэнэт рүү нь зүгээр явуулчих гэхээр нь ...Эрдэнэтийн унаанд замын зардлыг нь төлөөд суулгаад явуулсан.” гэх мэдүүлэг[4]

 

-Гэрч Б.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...нөхөр Гантулгын хамт очиход Ууганжаргал эгч нүүрэндээ алчуураар жин тавьчихсан байхаар нь нүүрийг нь хартал хүн аймаар болгочихсон байсан. Нүүр нь тэр чигээрээ хавдаад хөхөрчихсөн сайн ярьж чадахгүй байсан. ..Ууганжаргал эгч Баттөмөртэй хамтран амьдраад удаагүй байгаа, 3-4 сар л болж байгаа байх.” гэх мэдүүлэг[5]

 

-Яллагдагч Т.Бийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “Би Б.У-тай анх Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ялбаг” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг алтны компани дээр 2018 оны 9 дүгээр сард танилцсан. Тэгээд манай компаний ажил 2018 оны 12 дугаар сард буухад бид хоёр хоорондоо ярилцаад хамт амьдрахаар болоод Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 30 дугаар байрны 1 тоотод хажуу өрөө хөлсөлж орсон. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Мартын 8-ны баяр тэмдэглээд бид хоёр 0.75 граммын архи 3-4 шилийг өглөө болтол хувааж уусан. ...би нүүр лүү нь 4-5 удаа гараараа цохиод, цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохсон. Тухайн үед нилээн уурлачихсан байсан болохоор нилээн олон удаа л гараараа цохисон. Тэгээд хэсэг хугацааны дараа Ууганжаргалын нүүр нь нилэнхүүдээ хавдаад хөхөрч эхлэхээр нь би уучлал гуйгаад, бид хоёр учраа олоод би нойтон алчуур нүүрэн дээр нь тавиад амарсан. ...Би өмнө нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн маргаанаас болоод Ууганжаргалыг цохиж зодоод зүүн нүдийг нь хөхрүүлээд эрүүлжүүлэгдэж байсан. Тухайн үед би 100.000 төгрөгөөр торгуулаад Ууганжаргал гомдол саналгүй гээд намайг салгаж авч байсан.” гэх мэдүүлэг[6]

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.У-н биед тархи доргилт, дух, дагз, баруун чих, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, доод эрүү, шанаа, зүүн хөх, баруун, зүүн сарвуунд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт[7]

 

-Яллагдагч Т.Б-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “..2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хамтран амьдрагч Б.У бид хоёр баяр тэмдэглээд 3-4 шил 0.75 граммын архи хамт уусан.Тэгээд хамтдаа унтаж байхад намайг утсаараа мессэж бичлээ гээд хэрүүл маргаан болоод миний өөдөөс сарвалзаад байхаар нь би нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй.Би өмнө нь 2019 оны 1 дүгээр   сарын сүүлээр санагдаж байна. Б.У бид хоёр мөн л архи ууж байгаад би тасарсан байсан. тэгээд цагдаа нар гэрээс аваад эрүүлжүүлэхэд хийснийг би санаж байна. Маргааш нь цагдаад шалгагдахад би Ууганжаргалыг ганц, хоёр цохисон гэж Ууганжаргал ярьж байсан. Тэгээд ямар нэгэн гомдол, саналгүй гээд намайг авч байсан.” гэх мэдүүлэг[8]

 

-Аюулын зэргийн үнэлгээний “...Гурван сар болж байгаа. Өмнө нь сэтгэл санааны дарамт учруулдаг байсан. Эрсдэлийн төвшин өндөр/13-аас дээш/” гэх маягт[9]

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[10] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 30 дугаар байрны 1 тоотод “утсанд нь өөр эрэгтэйгээс баярын мэндчилгээ ирлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.У-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, дагз, баруун чих, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, доод эрүү, шанаа, зүүн хөх, баруун, зүүн сарвуунд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Хохирогч Б.У-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...би Баттөмөртэй хамтран амьдраад гурван сар болж байна. 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр бид хоёр баяр тэмдэглэж хамт нэг шил 0.75 грамм архи хувааж уусан. Тэгээд байж байхад өмнө надтай хамт уурхайд ажиллаж байсан Амгалан гэх залуугаас баярын мэндчилгээ миний гар утсанд ирснээс болоод хардаж уурлаад хэрүүл хийж байгаад миний зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохиход нь миний толгойноос халуун зүйл урсахаар нь би гараараа дараад гарынхаа алгыг хартал цус гарчихсан байхаар нь чи намайг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зодоод байхдаа яадаг юм бэ гээд уйлаад зогсож байхад манай хажуу айлын 9 дүгээр ангийн хүүхэд орж ирээд Баттөмөрийг та яагаад байгаа юм бэ? таныг байхгүй байхад манайх нам гүм байдаг, таныг ирэхээр хэрүүл шуугиан болоод тасрахгүй юм байна та яг одоо яваад өг гэж хэлээд наад хүнээ хараач дээ арай дэндүү юм гэж хэлээд гэрээсээ гадагшаа гараад явсан. Тэгэхэд Баттөмөр бид хоёр байрандаа үлдээд хэрүүл дахиад үргэлжилсэн. Тэгээд хэрүүл хийж элдэв бусын юм ярьж байгаад намайг доороо хийж байгаад баруун шанаа руу 2-3 удаа, цээж рүү, зүүн хөл рүү гараараа олон удаа цохисон. Тэгэхэд миний нүүр битүү хавдахаар нь би жин тавьсан ...өмнө намайг 2019 оны 01 дүгээр сард мөн л хардалтаас болоод хэрүүл маргаан болоод миний зүүн нүд рүү цохиод таглаж байсан. Би тэр үед нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд Баттөмөрийг өгсөн. Тэгээд багийнхаа хэсгийн байцаагч дээр арга хэмжээ авахуулахад нь би өөрөө очиж гомдол, саналгүй гэж хэлээд төлбөрийг төлөөд гаргаж авч байсан.” гэх мэдүүлэг[11]

 

-Гэрч Э.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баттөмөр миний гар утас руу залгаад найз нь эхнэрээ зодчихсон чинь намайг цагдаад өгчихсөн байна. Би сая Орхон аймгаас дуудагдаад ирсэн. Дарханд хонох айл байдаггүй ээ, танай гэрт хэд хонож болох уу гэхээр нь тэгээ тэг гэж би хэлсэн. Гэр бүлийн маргаанаас болоод хэрүүл маргаан хийж байгаад Ууганжаргалыг цохиж зодсон гэж байсан. Урьд өмнө нь над руу аль аль нь залгаад хоорондоо муудалцлаа, зодолдчихлоо гээд ярьдаг байсан. ...Би өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ууганжаргалын гэрт нь очиж уулзахад арай л дэндүү цохиж зодчихсон байна лээ.” гэх мэдүүлэг[12]

 

-Гэрч Ж.О-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчимд найз Б.У-н гэрт буюу Дархан сумын 5 дугаар баг 30 дугаар байрны 01 тоотод очиход Ууганжаргал хаалгаа онгойлгож өгсөн. Тэгэхэд Б.У-н нүүр нь тэр чигээрээ хавдаад хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар асуухад Т.Б намайг урьд шөнө зодчихсон гэж хэлсэн. Т.Б орон дээрээ унтаж байсан. ...Мартын 8-ны баяр тэмдэглээд бид хоёр хоорондоо маргасан чинь намайг ийм болтол нь зодож цохисон гэж л хэлсэн. Урьд нь сар гарны өмнө мөн л зодохоор нь цагдаа дуудаад өгсөн гэж ярьж байсан. Энэ хоёр хамтран амьдраад 3 сар орчим л болж байгаа байх. Уурхайд танилцаж ирээд л хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг[13]

 

-Гэрч Г.Г-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Б.У-н эгчийн гэрт нь буюу Дархан сумын 5 дугаар багийн 30 дугаар байрны 01 тоотод очиход Ууганжаргал эгчийн нүүр нь үнэхээр аймаар болчихсон нилэнхүүдээ хөхрөөд хавдчихсан, эрүү ам нь зуураад сайн юм ярьж чадахгүй байсан. Тэгэхэд хамтран амьдардаг Баттөмөр гэгч нь юу ч болоогүй юм шиг унтаж байхаар нь босгоод ирэхэд нилээн өндөр согтолттой байсан. ...Тэгээд цагдаад өгнө гэхэд эгч битгий өгөөрэй наадах чинь тэнсэнтэй байгаа цагдаад өгвөл шоронд орно гээд гуйгаад байхаар нь та хоёр хамт байж чадахгүй хүмүүс байна, нэгнийгээ аллаа шүү дээ чи зүгээр энэ гэрээс яв гэхэд эгч наадахаа Эрдэнэт рүү нь зүгээр явуулчих гэхээр нь ...Эрдэнэтийн унаанд замын зардлыг нь төлөөд суулгаад явуулсан.” гэх мэдүүлэг[14]

-Гэрч Б.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...нөхөр Гантулгын хамт очиход Ууганжаргал эгч нүүрэндээ алчуураар жин тавьчихсан байхаар нь нүүрийг нь хартал хүн аймаар болгочихсон байсан. Нүүр нь тэр чигээрээ хавдаад хөхөрчихсөн сайн ярьж чадахгүй байсан. ..Б.У эгч Т.Б-тэй хамтран амьдраад удаагүй байгаа, 3-4 сар л болж байгаа байх.” гэх мэдүүлэг[15]

-Яллагдагч Т.Бийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “Би Б.У-тай анх Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ялбаг” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг алтны компани дээр 2018 оны 9 дүгээр сард танилцсан. Тэгээд манай компаний ажил 2018 оны 12 дугаар сард буухад бид хоёр хоорондоо ярилцаад хамт амьдрахаар болоод Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 30 дугаар байрны 1 тоотод хажуу өрөө хөлсөлж орсон. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Мартын 8-ны баяр тэмдэглээд бид хоёр 0.75 граммын архи 3-4 шилийг өглөө болтол хувааж уусан. ...би нүүр лүү нь 4-5 удаа гараараа цохиод, цээж хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохсон. Тухайн үед нилээн уурлачихсан байсан болохоор нилээн олон удаа л гараараа цохисон. Тэгээд хэсэг хугацааны дараа Ууганжаргалын нүүр нь нилэнхүүдээ хавдаад хөхөрч эхлэхээр нь би уучлал гуйгаад, бид хоёр учраа олоод би нойтон алчуур нүүрэн дээр нь тавиад амарсан. ...Би өмнө нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн маргаанаас болоод Б.У-г цохиж зодоод зүүн нүдийг нь хөхрүүлээд эрүүлжүүлэгдэж байсан. Тухайн үед би 100.000 төгрөгөөр торгуулаад Ууганжаргал гомдол саналгүй гээд намайг салгаж авч байсан.” гэх мэдүүлэг[16]

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.У-н биед тархи доргилт, дух, дагз, баруун чих, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, доод эрүү, шанаа, зүүн хөх, баруун, зүүн сарвуунд цус хуралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт[17]

 

-Яллагдагч Т.Б-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “..2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хамтран амьдрагч Б.У бид хоёр баяр тэмдэглээд 3-4 шил 0.75 граммын архи хамт уусан.Тэгээд хамтдаа унтаж байхад намайг утсаараа мессэж бичлээ гээд хэрүүл маргаан болоод миний өөдөөс сарвалзаад байхаар нь би нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Би өмнө нь 2019 оны 1 дүгээр   сарын сүүлээр санагдаж байна. Б.У бид хоёр мөн л архи ууж байгаад би тасарсан байсан. тэгээд цагдаа нар гэрээс аваад эрүүлжүүлэхэд хийснийг би санаж байна. Маргааш нь цагдаад шалгагдахад би Б.У-ыг ганц, хоёр цохисон гэж Б.У ярьж байсан. Тэгээд ямар нэгэн гомдол, саналгүй гээд намайг авч байсан.” гэх мэдүүлэг[18]

 

-Аюулын зэргийн үнэлгээний “...Гурван сар болж байгаа. Өмнө нь сэтгэл санааны дарамт учруулдаг байсан. Эрсдэлийн төвшин өндөр/13-аас дээш/” гэх маягт[19] зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн  3.2-т зааснаар “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.”, 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа, эр, эмийн хардалт, хэрүүл маргаан үүсэж, хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б-ийн хамтран амьдрагч Б.У-ын биед халдсан үйлдэл нь дахин давтагдсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас авсан баримтаар нотлогдож байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.У нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б-өөс нэхэмжилсэн боловч хэрэгт 190.340 төгрөг[20]-ийн баримтаас өөр ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтгүй 809.660 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанаас гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулах зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авч, хохирогч Б.У-д 192.000 төгрөг[21]-ийг төлсөн байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

Хохирогч Б.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хэлэлцэхгүй орхисон 809.660 төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нь Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр нь хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр байх тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд доош нь татаж 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

Ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар шүүгдэгч Т.Б нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Т.Б-ийн залилах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүхээс шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Бт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг зургаан сарын хугацаанд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т заасныг баримтлан, тэссэн шийдвэрийг хүчингүй болгож, 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б... овогт Т...н Б...г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т заасныг баримтлан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

3.Шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан, шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Т.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 / нэг/ хоногийг торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 105 /нэг зуун таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг эдлэх торгох ялаас нь хасаж тооцсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 8-9 тал

[2] Хавтаст хэргийн 10-11 тал

[3] Хавтаст хэргийн 12-13 тал

[4] Хавтаст хэргийн 14 тал

[5] Хавтаст хэргийн 15-16 тал

[6] Хавтаст хэргийн 20-21 тал

[7] Хавтаст хэргийн 23 тал

[8] Хавтаст хэргийн 28-29 тал

[9] Хавтаст хэргийн 38-39 тал

[10] Хавтаст хэргийн 30 тал

 

[11] Хавтаст хэргийн 8-9 тал

[12] Хавтаст хэргийн 10-11 тал

[13] Хавтаст хэргийн 12-13 тал

[14] Хавтаст хэргийн 14 тал

[15] Хавтаст хэргийн 15-16 тал

[16] Хавтаст хэргийн 20-21 тал

[17] Хавтаст хэргийн 23 тал

[18] Хавтаст хэргийн 28-29 тал

[19] Хавтаст хэргийн 38-39 тал

[20] Хавтаст хэргийн 64-65 тал

[21] Хавтаст хэргийн 103 тал