Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2016/0028/и |
Дугаар | 446 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 446
2016 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 181/ШШ2016/00446 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 34-р байр, 11 тоот хаягт оршин суух Торгууд овогт Шовгорын Баттөмөр /рд:ХН82080871/, Атаган овогт Энхболдын Хоролсүрэн /рд:ЦБ83032366/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 11-р хороолол, Их сургуулийн гудамж, 32/1/-604 тоот хаягт оршин байгаа “Легаси групп” ХХК /рд:5556538/-д холбогдох,
Метр квадратын зөрүү 4.026.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Баттөмөр, Э.Хоролсүрэн нар, хариуцагчийн төлөөлөгч А.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хариуцагч “Легаси групп” ХХК-тай 2013 оны 9 сарын 16-ны өдөр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тус компанийн барьсан Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 34-р байрны 11 тоот хаягт байрлах 43.95 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-тыг нь 2.200.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хийсэн. 2015 оны 9 сард “Гега гранд” ХХК-иар орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд 42.12 м.кв гэж гарсан. Иймд 1.83 м.кв-тын төлбөр болох 4.026.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, 2016 оны 8 сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Баттөмөр, Э.Хоролсүрэн нар нь хариуцагч “Легаси групп” ХХК-д холбогдуулан, метр квадратын зөрүү 4.026.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч “Легаси групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.026.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР