| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0172/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 173
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч Б.З,
Шүүгдэгч З.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Ш... овогт З-ийн Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 191800000153 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Ш... овогт З-ийн Э-т, /РД:.../, 1991 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч З.Э нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Магнолиа” дэлгүүрийн замын эсрэг талд хувийн маргааны улмаас иргэн Б.З-г зодож эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ “...Миний буруу би буруутай үйлдэл хийсэн.” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.З мэдүүлэхдээ “...Тэр өдөр
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erdene ochir 11.6-1.docx
найзтайгаа явж байсан. Энэ хүмүүсийн унаж явсан машины урд байсан хүмүүстэй ярьж байхад энэ хүмүүс буруу ойлгоод өөрсөдтэй нь ярьж байна гэж ойлгоод маргасан. Гэтэл З.Э намайг алгадсан. Ингээд миний уур хүрээд маргалдсан юм. Тэгээд замын цаад тал руу зугатаж гараад танай дүүг чинь зодно доо гэж хэлсэн юм. Энэ хүний дүүтэй арван жилдээ нэг анги байсан юм. Ах нь гэдгийг нь би мэднэ. Гэтэл замын цаана явж байхад араас хүрч ирээд нэмээд намайг зодсон юм. ...210.000 төгрөгийн эмчилгээний зардал хүлээж авсан.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918000000153 дугаартай хэргээс
-Хохирогч Б.З-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим ... Б дэлгүүрийн гадаа зогсож байхаар нь хүргээд өгчихгүй арчаагүй юм бэ? гэсэн чинь Баярцогтын арын машинаас өндөр, нам 2 хүн бууж ирээд юу гээд байгаа юм бэ? гэхээр нь та нартай яриагүй байна гэсэн чинь өндөр нь ирээд Д бид 2-г бариад авсан. Тэгсэн чинь би тавиулах гэсэн чинь дийлэхгүй байсан чинь Д гарыг нь тавиулсан чинь тэр өндөр залуу намайг алгадсан. Тэгсэн чинь цаанаас нь найзууд ирээд салгахаар нь би яаж байгаа юм бэ? гээд маргалдсан чинь тэр залуу тэвэрч байсан найзыгаа тавиулаад намайг нүүр рүү цохисон чинь би газар унаад босож ирээд яагаад цохиж байгаа юм бэ? ямар овоо юм бэ? би дүүг чинь зодож байсан болохоос чамайг бол дийлэхгүй гэсэн чинь тэр залуу би чамайг алнаа гэхээр нь би май гээд гарын салаавч гаргаад би чамд алуулахгүй гээд гүйгээд замын нөгөө тал руу гүйгээд гараад зогссон чинь нөгөө намайг цохидог залуу миний араас гүйж байгаад замын голд унаж босож ирээд над руу гүйгээд ирэхээр нь би 2 гараа алдлаад намайг зодвол зод гэсэн чинь тэр залуу гүйж ирээд намайг цохисон чинь би газар унасан. Тэгсэн чинь дээрээс дахиад 2-3 удаа цохисон. Яг юугаар цохисон гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би босоод ирсэн чинь миний зүүн талаас цус гарч байсан. Тэгээд нөгөө залуугийн найзууд нь ирээд салгаад аваад явсан.” гэх мэдүүлэг[1]
-Гэрч Э.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ...24 цагийн орчимд “Компорт” буудлаас гараад “Магнолиа” хүнсний дэлгүүр орсон. Тэгээд З.Э, А, Ш гурав бууж дэлгүүр ороод Лхагваа бид хоёр машиндаа үлдсэн. Тэгсэн чинь хүмүүс машины хойд талд муудалцаж байхаар нь машинаас буугаад харсан чинь З.Э хэдэн залуучуудтай маргалдаад Ш, А хоёр салгах гээд байж байхаар нь Л бид хоёр очоод байж байсан чинь тэнд байсан жижигхэн биетэй нүдний шилтэй туранхай залуу З.Э-г май пизда минь гээд гарын салаавч гаргаад дүүг чинь алнаа гээд замын нөгөө тал руу гараад гүйсэн чинь З.Э араас нь гүйж очоод тэр газар өнхрөөд босоод ирэхээр нь бид нар гүйгээд очсон нөгөө туранхай нүдний шилтэй залуугийн толгойноос цус гарчихсан байхаар нь З.Э салгаад тэр залуучуудыг яв гээд тэгээд тэндээс явцгаасан.” гэх мэдүүлэг[2]
-Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Зоригтбаатар бид хоёр “Магнолиа” дэлгүүр ороод АТМ-ээс мөнгө авчхаад эргээд харсан чинь Б дуудахаар нь чамтай юм ярихгүй май гээд гарын салаавч гаргасан чинь Б-ын машины ард зогсож байсан приус-30 машинаас өндөр, намхан хоёр залуу бууж ирээд Б.З бид хоёрыг барьж аваад юу гээд байгаа юм бэ гэхээр нь та нартай юм яриагүй, өөр хүнтэй юм ярьсан гэсэн чинь жижигхэн нь чи наад хоёрыгоо зодчих юм шиг байна гэсэн. ...тэр өндөр залуу нь Б.З-г шууд алгадсан чинь нөгөө машинаас нь хүмүүс бууж ирээд тэр өндөр залууг бариад авсан. Тэгээд нөгөө намхан ахтай нь юм яриад байж байсан чинь нөгөө өндөр ах нь найзуудыгаа тавиулаад дахиад З-ыг цохисон чинь Зоригтбаатар газар унасан. Тэгсэн чинь Б.З босож ирээд май гээд гарын салаавч гаргаад би дүүг чинь танина гэх шиг болсон. Тэгээд Б.З гүйгээд замын нөгөө тал руу гарсан чинь араас нь нөгөө өндөр ах гүйж байснаа замд бүдэрч унаад босохдоо газраас нэг юм авах шиг болсон. Тэгээд замын цаад талд гараад Б.З-ыг цохиод унагаахаар нь би замын нөгөө тал руу гүйгээд очих хугацаанд нөгөө өндөр ах Б.З-ыг хэд хэд өшиглөсөн.” гэх мэдүүлэг[3]
-Гэрч Б.Ш-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...З.Э-той тамхи авах гээд буусан чинь 20 орчим насны хоёр залуу пизда нараа яасан нэгийн эсрэг нэгдэх үү гээд маргалдаад З.Э нүдний шилтэй залууг түлхсэн чинь тэр залуу З.Э-ыг өшиглөх шиг болсон. Тэгээд би З.Э-г салгасан чинь нөгөө нүдний шилтэй залуу З.Э-т дүүг чинь ална шүү гэж хэлээд цаашаа зам хөндлөн гараад зугтаасан чинь З.Э араас нь гүйсэн. Тэгсэн чинь З.Эр замын нөгөө талд нөгөө нүдний шилтэй залууг доош нь дараад өшиглөж байгаа харагдсан. ...З.Э дээр ирсэн чинь нөгөө нүдний шилтэй залуугийн зүүн шанаанаас нь цус гарчихсан байхаар нь З.Э машинд суу гэж хэлээд суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг[4]
-Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн “Б.З23 настай, эр, зүүн шанаанд чихний урд хэсэгт 6 см орчим зүсэгдсэн шархтай, оёдол тавив” гэх тодорхойлолт[5]
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.З-ын биед зүүн шанаанд шарх зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт[6]
-Яллагдагч З.Э-ын мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Магнолиа дэлгүүрийн гадаа очоод машинаас буусан Зоригтбаатар нэг залуутай зогсож байснаа надруу хараад “сайхан үзчих үү” гэхээр нь би “юу гээд байгаа пизда вэ?” гээд түлхсэн чинь намайг өшиглөхөөр нь би зөрүүлээд гараараа цохисон чинь манай найзууд “боль” гэхээр нь “за за” гээд болих гэж байсан чинь З.З “дүүг чинь алнаа” гэхээр нь ухасхийсэн чинь зугтаагаад замын нөгөө талд гарсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод Э.З-ыг зодсон.” гэх мэдүүлэг[7]
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8]
-Хохирол төлбөр төлсөн баримт[9] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч З.Э-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Э-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч З.Э нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Магнолиа” дэлгүүрийн замын эсрэг талд хувийн маргааны улмаас иргэн Б.Зоригтбаатарыг зодож эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим ... Б дэлгүүрийн гадаа зогсож байхаар нь хүргээд өгчихгүй арчаагүй юм бэ? гэсэн чинь Б-ын арын машинаас өндөр, нам 2 хүн бууж ирээд юу гээд байгаа юм бэ? гэхээр нь та нартай яриагүй байна гэсэн чинь өндөр нь ирээд Д бид 2-г бариад авсан. Тэгсэн чинь би тавиулах гэсэн чинь дийлэхгүй байсан чинь Д гарыг нь тавиулсан чинь тэр өндөр залуу намайг алгадсан. Тэгсэн чинь цаанаас нь найзууд ирээд салгахаар нь би яаж байгаа юм бэ? гээд маргалдсан чинь тэр залуу тэвэрч байсан найзыгаа тавиулаад намайг нүүр рүү цохисон чинь би газар унаад босож ирээд яагаад цохиж байгаа юм бэ? ямар овоо юм бэ? би дүүг чинь зодож байсан болохоос чамайг бол дийлэхгүй гэсэн чинь тэр залуу би чамайг алнаа гэхээр нь би май гээд гарын салаавч гаргаад би чамд алуулахгүй гээд гүйгээд замын нөгөө тал руу гүйгээд гараад зогссон чинь нөгөө намайг цохидог залуу миний араас гүйж байгаад замын голд унаж босож ирээд над руу гүйгээд ирэхээр нь би 2 гараа алдлаад намайг зодвол зод гэсэн чинь тэр залуу гүйж ирээд намайг цохисон чинь би газар унасан. Тэгсэн чинь дээрээс дахиад 2-3 удаа цохисон. Яг юугаар цохисон гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би босоод ирсэн чинь миний зүүн талаас цус гарч байсан. Тэгээд нөгөө залуугийн найзууд нь ирээд салгаад аваад явсан.” гэх мэдүүлэг[10]
-Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ...24 цагийн орчимд “Компорт” буудлаас гараад “Магнолиа” хүнсний дэлгүүр орсон. Тэгээд Э, А, Ш гурав бууж дэлгүүр ороод Л бид хоёр машиндаа үлдсэн. Тэгсэн чинь хүмүүс машины хойд талд муудалцаж байхаар нь машинаас буугаад харсан чинь З.Э хэдэн залуучуудтай маргалдаад Ш, А хоёр салгах гээд байж байхаар нь Л бид хоёр очоод байж байсан чинь тэнд байсан жижигхэн биетэй нүдний шилтэй туранхай залуу З.Э-ыг май пизда минь гээд гарын салаавч гаргаад дүүг чинь алнаа гээд замын нөгөө тал руу гараад гүйсэн чинь З.Э араас нь гүйж очоод тэр газар өнхрөөд босоод ирэхээр нь бид нар гүйгээд очсон нөгөө туранхай нүдний шилтэй залуугийн толгойноос цус гарчихсан байхаар нь З.Э-г салгаад тэр залуучуудыг яв гээд тэгээд тэндээс явцгаасан.” гэх мэдүүлэг[11]
-Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Б.З бид хоёр “Магнолиа” дэлгүүр ороод АТМ-ээс мөнгө авчхаад эргээд харсан чинь Б дуудахаар нь чамтай юм ярихгүй май гээд гарын салаавч гаргасан чинь Б-ын машины ард зогсож байсан приус-30 машинаас өндөр, намхан хоёр залуу бууж ирээд Зоригтбаатар бид хоёрыг барьж аваад юу гээд байгаа юм бэ гэхээр нь та нартай юм яриагүй, өөр хүнтэй юм ярьсан гэсэн чинь жижигхэн нь чи наад хоёрыгоо зодчих юм шиг байна гэсэн. ...тэр өндөр залуу нь З-ыг шууд алгадсан чинь нөгөө машинаас нь хүмүүс бууж ирээд тэр өндөр залууг бариад авсан. Тэгээд нөгөө намхан ахтай нь юм яриад байж байсан чинь нөгөө өндөр ах нь найзуудыгаа тавиулаад дахиад Зоригтбаатарыг цохисон чинь Б.З газар унасан. Тэгсэн чинь Б.З босож ирээд май гээд гарын салаавч гаргаад би дүүг чинь танина гэх шиг болсон. Тэгээд Б.З гүйгээд замын нөгөө тал руу гарсан чинь араас нь нөгөө өндөр ах гүйж байснаа замд бүдэрч унаад босохдоо газраас нэг юм авах шиг болсон. Тэгээд замын цаад талд гараад Зоригтбаатарыг цохиод унагаахаар нь би замын нөгөө тал руу гүйгээд очих хугацаанд нөгөө өндөр ах Б.З хэд хэд өшиглөсөн.” гэх мэдүүлэг[12]
-Гэрч Б.Ш-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...З.Э-той тамхи авах гээд буусан чинь 20 орчим насны хоёр залуу пизда нараа яасан нэгийн эсрэг нэгдэх үү гээд маргалдаад З.Э нүдний шилтэй залууг түлхсэн чинь тэр залуу Эрдэнэ-Очирыг өшиглөх шиг болсон. Тэгээд би З.Э-ыг салгасан чинь нөгөө нүдний шилтэй залуу Эрдэнэ-очирт дүүг чинь ална шүү гэж хэлээд цаашаа зам хөндлөн гараад зугтаасан чинь З.Э араас нь гүйсэн. Тэгсэн чинь З.Э замын нөгөө талд нөгөө нүдний шилтэй залууг доош нь дараад өшиглөж байгаа харагдсан. ...З.Э дээр ирсэн чинь нөгөө нүдний шилтэй залуугийн зүүн шанаанаас нь цус гарчихсан байхаар нь З.Э-ыг машинд суу гэж хэлээд суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг[13]
-Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн “Б.З 23 настай, эр, зүүн шанаанд чихний урд хэсэгт 6 см орчим зүсэгдсэн шархтай, оёдол тавив” гэх тодорхойлолт[14]
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.З-н биед зүүн шанаанд шарх зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 260 дугаартай дүгнэлт[15]
-Яллагдагч З.Э-ын мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Магнолиа дэлгүүрийн гадаа очоод машинаас буусан Зоригтбаатар нэг залуутай зогсож байснаа надруу хараад “сайхан үзчих үү” гэхээр нь би “юу гээд байгаа пизда вэ?” гээд түлхсэн чинь намайг өшиглөхөөр нь би зөрүүлээд гараараа цохисон чинь манай найзууд “боль” гэхээр нь “за за” гээд болих гэж байсан чинь Зоригтбаатар “дүүг чинь алнаа” гэхээр нь ухасхийсэн чинь зугтаагаад замын нөгөө талд гарсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод Зоригтбаатарыг зодсон.” гэх мэдүүлэг[16] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Э нь
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч З.Энь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч З.Э-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Шүүгдэгч З.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, шүүгдэгч 210.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч З.Э-с гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч З.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч З.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч З.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч З.Э-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш... овогт З-ийн Э-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Э-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Э-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар З.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч З.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 9-10 тал
[2] Хавтаст хэргийн 12 тал
[3] Хавтаст хэргийн 13 тал
[4] Хавтаст хэргийн 15 тал
[5] Хавтаст хэргийн 17 тал
[6] Хавтаст хэргийн 19 тал
[7] Хавтаст хэргийн 27-28 тал
[8]Хавтаст хэргийн 34 тал
[9] Хавтаст хэргийн 73 тал
[10] Хавтаст хэргийн 9-10 тал
[11] Хавтаст хэргийн 12 тал
[12] Хавтаст хэргийн 13 тал
[13] Хавтаст хэргийн 15 тал
[14] Хавтаст хэргийн 17 тал
[15] Хавтаст хэргийн 19 тал
[16] Хавтаст хэргийн 27-28 тал