Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 177

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,  

Хохирогч С.П,

Шүүгдэгч Э.У/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт Б... овогт Э-ын У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918001430189 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б... овогт Э-ын У, /РД:.../, 1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дархан секьюрити” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газрын гадна иргэн С.П-н машиныг засаж өгнө гэж хуурч, авто засварын газарт ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бэлэн 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн иргэн С.П-н эзэмшлийн Toyota fielder маркийн 9141 ДАР улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Uuganbayr 17.3-1 17.7-1.docx

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүгдэгч Э.У-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хохирогч С.П-н машиныг засаж өгнө гээд, 100.000 төгрөгийг нь аваад, янзалж өгөөгүй. Машиныг нь авч яваад найзынхаа хашаанд тавьж хонуулаад, маргааш нь “Өүшин” баарны үүдэнд тавьсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулна.” гэв.

-Хохирогч С.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр машины гупер янзлуулахаар засварын газарт очсон. Намайг засварын газраас гараад ирэхэд шүүгдэгч Э.У надтай тааралдаад, та юу янзлуулах гэж байгаа вэ гэж хэлэхэд нь би энийг янзлуулмаар байна гэхэд би энэ хажуу талын засварын газарт ажилладаг таны машиныг засаад өгье гэсэн. Оройхон над руу утсаар яриад хүрээд ир гэж хэлээд, утасныхаа дугаарыг өгсөн. Би гадуур ажлаа амжуулаад, 19:00 цагийн үед Э.У-тай ярихад та гарааш дээр хүрээд ир, би машин чирээд очиж байна гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө өгөөд, машинаа үлдээгээд явсан. Э.У маргааш гэхэд янзлаад өгье гэж хэлсэн учир би урьдчилгаа мөнгө авах уу гэхэд  шүүгдэгч эхнэр хүүхдээ хоолонд оруулмаар байна, мөнгөө бүтнээр нь өгчих гэж хэлсэн. Би шүүгдэгч Э.У-т мөнгийг нь өгөөд машинаа үлдээгээд явсан. Харин миний машиныг “Өүшин” баарны гадна хаясан байсан. Би энэ хүн рүү залгаж, юу болж байгаа талаар асуухад материал сэлбэг авч явна, маргааш гэхэд янзлаад өгье гэж хэлсэн учир би явсан. Харин маргааш нь ирэхэд машин байхгүй, утас нь холбогдохгүй байсан учир машин зогсож байсан зогсоолын дэргэдэх угаалгын газарт орж асуухад урьд өдөр 2 ах ирээд нэг машин аваад явсан гэж хэлсэн. Би Э.У-тай холбогдоход “Өүшин” баарны гадна таны машин байгаа байх гэж хэлсэн. Машин дээрээ очиж харахад урд гупер унжсан байсан, арын гупер эвдэрсэн, машины хоёр талыг бүтэн зурж, суурь цагаан будаг нь гарсан байсан. Би энэ хүн рүү залгахад утас нь холбогдоогүй. Иймд түүнтэй хамт ирсэн Приус-20 маркийн машинтай хүний дугаарыг олж залгасан боловч бас холбогдоогүй.

...Би машинаараа орлого олдог хүн, машинаа засуулах мөнгөө шүүгдэгчээс авмаар байна. Хүнээс мөнгө зээлж авсан мөнгөөрөө машинаа засуулсан тэр мөнгөө шүүгдэгчээс авмаар байна.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1918001430189 дугаартай хэргээс

 

-Хохирогч С.П-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлсэн “Би 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ocean” нэртэй баарны хажуу талд байдаг жижиг авто засварын газарт өөрийн 9141 ДАР улсын дугаартай Toyota fielder маркийн тээврийн хэрэгслийнхээ урд гуперийг засуулах гээд Э.У гэх залуутай уулзаад өөрийн машинаа өгсөн юм. Ууганаа гэх залуу маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр намайг машинаа ирж аваарай гэсэн юм. Тэгээд би маргааш нь нөгөө засварын газартаа машинаа харах гээд очсон чинь миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь Э.У гэх залуугийн 95371511 дугаар руу залгасан чинь “би зах дээр материал авах гээд явж байна, одоо очоод машиныг чинь засна” гэж хэлсэн. Тэгээд би явсан. 2019 оны 2 дугар сарын 16-ны өдөр Э.У гэх залуугийн утас руу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь засварын газарт нь очсон чинь баарны үүдэнд миний машиныг түгжээд орхисон байсан. Би машиныхаа илүү түлхүүрээр онгойлгоод үзсэн чинь миний машины дотор архины шил, пивоны лааз, тамхины иш гэх зэргээр бохирлогдсон байсан. Мөн миний машины урд талын жолоочийн эсрэг талын гуперыг нэмж хагалсан, хойд талын гупер жижиг хэсэгт хагарсан, хоёр талын 4 хаалга модонд зурсан байдалтай болгосон байсан. Миний машин банк дүүрэн буюу 35 орчим литр бензинтэй байсан тэрийг дуусгасан байсан. ...Би Э.У гэх залууд машинаа янзлуулах гээд өгөх үед Э.У надад мөнгөний хэрэг байна материал авна гэхээр нь 100.000 төгрөг өгсөн. Ер нь миний машиныг 100.000 төгрөгөөр янзалж өгөхөөр тохироод би мөнгөө бэлнээр засварын газрын дотор өгсөн” миний машины эвдрэлийг үнэлгээний газар үнэлээд 458.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн 36.000 төгрөг, 100.000 төгрөг бэлнээр өгсөн, 35 орчим литр бензин, нийт 664.000 орчим төгрөгөөр хохирсон.” гэх мэдүүлэг[1]

 

-Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “Э.У 4 жилийн өмнө хааяа манай засварын газар ойр зуур ажил гарвал хийж тусалж тамхины мөнгө олдог байсан. Э.У манай засварын газар албан ёсоор ажилладаггүй. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө манай засварын газар ирж ойр зуурын юм хийж өгдөг байсан. ...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний машин юу болж байна гээд 1 туранхай бор залуу машинаа асуухаар би Ууганааг хүний машин худлаа хэлж авсныг нь мэдсэн. Урьд орой нь хар өнгийн машин унасан согтуу халамцуухан гаражид ирэхээр нь би Ууганбаярыг загнаад хүний машин тавиач гэж хэлээд хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг[2]

 

-Гэрч Х.М-ын  хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Тэр өдөр Ууганаа эхлээд манай гэрт уухдаа мөнгөтэй эсэх нь мэдэгдээгүй. Харин гар утас нь дуугараад хүнтэй яриад явахдаа 100.000 төгрөгний ажил байна гэж Ээлээтэй яваад ирэхдээ тортой архи, пиво, ууж идэх юм авсан байсан. Өөрөө ч гэсэн 100.000 төгрөгийн ажил авсан болохоор мөнгөтэй байгаа гэдгээ хэлж байсан.” гэх мэдүүлэг[3]

 

-Яллагдагч Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...би тухайн засварын газар хааяа очиж гар хөлийнх нь үзүүрт зарагдаж багахан хэмжээний цалин хөлс авдаг юм. Би тухайн машиныг Гансүхтэй ярьж байгаад тэдний гараашид засаад тал мөнгийг нь Гансүх ахад өгөөд өөрөө тал мөнгийг нь авъя гэж бодож байсан юм. Тэгээд тэр машинаа засуулъя гэдэг ах надтай ярьж тохирчхоод миний дугаарыг аваад яваад өгсөн. Тэгээд намайг орой гэртээ хариад байж байхад машинаа өгөх гэсэн юм ах нь ажлын чинь гадаа ирчихсэн байна гэхээр нь би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би явж очоод тэр ахын 9141 ДАР гэсэн машиныг нь 100.000 төгрөгтэй авсан. ...би тухайн машиныг засаж өгөөгүй Тосгон руу унаж яваад найзындаа очоод өгсөн 100.000 төгрөгөөр нь архи аваад уучихсан.” гэх мэдүүлэг[4]

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1424 дугаартай “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 458.000 төгрөг” гэх дүгнэлт[5]

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Э.У-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.У-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газрын гадна иргэн С.П-ийн машиныг засаж өгнө гэж хуурч, авто засварын газарт ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бэлэн 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн иргэн С.П-ийн эзэмшлийн Toyota fielder маркийн 9141 ДАР улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 -Хохирогч С.П-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлсэн “Би 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ocean” нэртэй баарны хажуу талд байдаг жижиг авто засварын газарт өөрийн 9141 ДАР улсын дугаартай Toyota fielder маркийн тээврийн хэрэгслийнхээ урд гуперийг засуулах гээд Ууганаа гэх залуутай уулзаад өөрийн машинаа өгсөн юм. Ууганаа гэх залуу маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр намайг машинаа ирж аваарай гэсэн юм. Тэгээд би маргааш нь нөгөө засварын газартаа машинаа харах гээд очсон чинь миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь Э.У гэх залуугийн 95371511 дугаар луу залгасан чинь “би зах дээр материал авах гээд явж байна, одоо очоод машиныг чинь засна” гэж хэлсэн. Тэгээд би явсан. 2019 оны 2 дугар сарын 16-ны өдөр Ууганаа гэх залуугийн утас руу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь засварын газарт нь очсон чинь баарны үүдэнд миний машиныг түгжээд орхисон байсан. Би машиныхаа илүү түлхүүрээр онгойлгоод үзсэн чинь миний машины дотор архины шил, пивоны лааз, тамхины иш гэх зэргээр бохирлогдсон байсан. Мөн миний машины урд талын жолоочийн эсрэг талын гуперыг нэмж хагалсан, хойд талын гупер жижиг хэсэгт хагарсан, хоёр талын 4 хаалга модонд зурсан байдалтай болгосон байсан. Миний машин банк дүүрэн буюу 35 орчим литр бензинтэй байсан тэрийг дуусгасан байсан. ...Би Э.У гэх залууд машинаа янзлуулах гээд өгөх үед Ууганаа надад мөнгөний хэрэг байна материал авна гэхээр нь 100.000 төгрөг өгсөн. Ер нь миний машиныг 100.000 төгрөгөөр янзалж өгөхөөр тохироод би мөнгөө бэлнээр засварын газрын дотор өгсөн” миний машины эвдрэлийг үнэлгээний газар үнэлээд 458.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн 36.000 төгрөг, 100.000 төгрөг бэлнээр өгсөн, 35 орчим литр бензин, нийт 664.000 орчим төгрөгөөр хохирсон.” гэх мэдүүлэг[7]

 

-Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “Э.У 4 жилийн өмнө хааяа манай засварын газар ойр зуур ажил гарвал хийж тусалж тамхины мөнгө олдог байсан. Э.У манай засварын газар албан ёсоор ажилладаггүй. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө манай засварын газар ирж ойр зуурын юм хийж өгдөг байсан. ...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний машин юу болж байна гээд 1 туранхай бор залуу машинаа асуухаар би Э.У-г хүний машин худлаа хэлж авсныг нь мэдсэн. Урьд орой нь хар өнгийн машин унасан согтуу халамцуухан гаражид ирэхээр нь би Э.У-ыг загнаад хүний машин тавиач гэж хэлээд хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг[8]

 

-Гэрч Х.М-ын  хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Тэр өдөр Ууганаа эхлээд манай гэрт уухдаа мөнгөтэй эсэх нь мэдэгдээгүй. Харин гар утас нь дуугараад хүнтэй яриад явахдаа 100.000 төгрөгний ажил байна гэж Ээлээтэй яваад ирэхдээ тортой архи, пиво, ууж идэх юм авсан байсан. Өөрөө ч гэсэн 100.000 төгрөгийн ажил авсан болохоор мөнгөтэй байгаа гэдгээ хэлж байсан.” гэх мэдүүлэг[9]

 

-Яллагдагч Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...би тухайн засварын газар хааяа очиж гар хөлийнх нь үзүүрт зарагдаж багахан хэмжээний цалин хөлс авдаг юм. Би тухайн машиныг Гансүхтэй ярьж байгаад тэдний гараашид засаад тал мөнгийг нь Гансүх ахад өгөөд өөрөө тал мөнгийг нь авъя гэж бодож байсан юм. Тэгээд тэр машинаа засуулъя гэдэг ах надтай ярьж тохирчхоод миний дугаарыг аваад яваад өгсөн. Тэгээд намайг орой гэртээ хариад байж байхад машинаа өгөх гэсэн юм ах нь ажлын чинь гадаа ирчихсэн байна гэхээр нь би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би явж очоод тэр ахын 9141 ДАР гэсэн машиныг нь 100.000 төгрөгтэй авсан. ...би тухайн машиныг засаж өгөөгүй Тосгон руу унаж яваад найзындаа очоод өгсөн 100.000 төгрөгөөр нь архи аваад уучихсан.” гэх мэдүүлэг[10]

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1424 дугаартай “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 458.000 төгрөг” гэх дүгнэлт[11] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.У-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан,

мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Э.У нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Э.У-ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Э.Унь хохирогч С.П-г машиныг чинь засаж өгнө гэж хуурч, авто засварын газарт ажилладаг гэж зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 100.000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

 

Мөн С.П-ийн эзэмшлийн Toyota fielder маркийн 9141ДАР улсын дугаартай авто машиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.У-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

Мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогч С.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор нийт 664.000 /машин засварлуулах зардалд 458.000 төгрөг, үнэлгээний зардал 36.000 төгрөг, бэлэн өгсөн 100.000 төгрөг, 35 литр бензиний үнэ 70.000 төгрөг/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч  Э.У нь нь залилах гэмт хэргийн улмаас учруулсан 100.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 564.000 төгрөгийг хохирогчид төлөх талаар маргахгүй байх тул шүүгдэгч Э.У-с 564.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.П-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 260 /хоёр зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 1-т зааснаар нэмж нэгтгэн нийт 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Дархан-уул аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч Э.У-т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.У нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоов.

 

Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагаар тооцож, нийт 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б... овогт Э-ын У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.У-т 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.У-ын нийт эдлэх ялыг 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.У-ын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 96 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

7.Энэ хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.У-аас 564.000 төгрөгийг гаргуулж хохирогч ... тоотод оршин суух С-н П-д /РД:.../ олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 15-16 тал

[2] Хавтаст хэргийн 17 тал

[3] Хавтаст хэргийн 18-19 тал

[4] Хавтаст хэргийн 33-34, 35 тал

[5] Хавтаст хэргийн 25-26

[6] Хавтаст хэргийн 42 тал

[7] Хавтаст хэргийн 15-16 тал

[8] Хавтаст хэргийн 17 тал

[9] Хавтаст хэргийн 18-19 тал

[10] Хавтаст хэргийн 33-34, 35 тал

[11] Хавтаст хэргийн 25-26