| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0524/и |
| Дугаар | 580 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 580
| 2016 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2016/00580 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 58-р байр, 53 тоот хаягт оршин суух Боржигон овогт Балдандаваагийн Бадамханд /рд:ХН79062209/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Хангайн 17 гудамж, 687 тоот хаягт оршин суух Боржигон овогт Тогоонтөмөрийн Энхзул /рд:ХК79062501/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 34,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Түвшиндэлгэр, хариуцагч Т.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Энхзултай 2011 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Т.Энхзулын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, хангайн 17 гудамж, 687 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023650 дугаартай гэрчилгээ бүхий хувийн сууц, Г-2203007402 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалан, 6,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл, хүү, алданги тооцож нийт 34,830,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадамханд нь хариуцагч Т.Энхзулд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 34,830,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, 2016 оны 8 сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Бадамханд нь нэхэмжлэлийн шаардлагаас 19,030,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Т.Энхзул нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 9 сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, үлдэх 9,800,000 төгрөгийг 14 сарын хугацаанд буюу 2017 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдрийн дотор 700,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв дээрх хуваарийн дагуу төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, улсын бүртгэлийн Г-2203007402 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12-р хороо, Хангайн 17 гудамж, 687 тоот хаягт байршилтай 369 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхээр үлдэх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР