| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0171/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 188
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Н.Э
Шүүгдэгч Ж.С /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт У... овогт Ж-н С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000175 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, У... овогт Ж-н С-д /РД:.../, 1986 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 3 дугаар 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 12 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Н.Э-ийн хашаанаас Бонго пронтер маркийн ачааны автомашины доод эд анги, Хьюндай соната-5 маркийн суудлын автомашины мотор зэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.С мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Soronzonbold 17.1-2.4.docx
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э мэдүүлэхдээ “2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас гэртээ ирэхэд хадам ээж нохойд уруулчихлаа гэхээр нь яарч гарч яваад ээжийг сахиж хоноод гэртээ байгаагүй. Хадам ээжийг сахиж байгаад сольж өмсөх хувцсаа авхуулахаар нөхрийгөө явуулахад удалгүй нөхөр над руу залгаад “хашаанд байсан хоёр мотор алга байна. Хашааны гадна машины арын гэрэлний хагархай байна. Моторыг хүн аваад явчихсан юм шиг байна” гэсэн. Ингээд төмөр авдаг газруудаар хайж үзье гээд төмөр авдаг газруудаар явж байгаад Сэлэнгэ явах замд байдаг төмөр авдаг айлд очиход тэнд бүх эд ангийг нь салгаад дахин ашиглах боломжгүй болгосон байсан. Тухайн үед төмөр авсан гэх хүнээс ямар хүн авч ирж өгснийг асуухад хэлгүй, дүлий хүн авч ирж өгсөн. Хойд хогийн цэг дээр төмөр түүдэг хүн гэж хэлж байсан. Танай камерыг шүүж үзье гэхэд зөвшөөрөөгүй. Ингээд цагдаад хандсан. Мөрдөн байцаагч ажиллагаа хийгээд ямар ч байсан унаж явж байсан машиныг олсон 1741 дугаартай машин байна гэж байсан. Ингээд Мөнхчимэгийн унадаг машин гэдгийг нь мэдсэн. Дараа нь удаагүй байхад мөрдөн байцаагч хэрэг хийсэн хүнийг барьсан гэж байсан. Бонго пронтер маркийн машины эд ангийг 700.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Сонота 5 маркийн машины эд ангийг 100.000 төгрөгөөр үнэлж, нийт 800.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 349.200 төгрөг авсан. 451.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918000000175 дугаартай хэргээс:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг[1]
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2]
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3]
-Ж.С-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Н.Мөнхчимэгийн эзэмшлийн Хьюндай соната 5” маркийн 17-41ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл[4]
-Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...Ж.С-н жолоодож явсан 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Хьюндай соната 5” маркийн 17-41ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тодорхойлов.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[5]
-Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 12-13 тоот хашаанаас иргэн Н.Эийн эзэмшлийн “Бонго пронтер” маркийн ачааны автомашины доод эд анги /шинэ/1 ком, хьюндай соната-5 маркийн суудлын автомашины цохисон мотор /хуучин/ 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бичиж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар 800.000 /найман зуун мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[6]
-Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 2, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тус тус мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ...манай нөхөр гэрт очоод хашаанд байсан хоёр машины мотор алга болсон байна, би энэ хавиар хайя гэж хэлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр над руу залгаад Сэлэнгэ рүү явдаг хаягдал түүхий эд авдаг газар манай хоёр машины мотор байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Бонго пронтер маркийн доод анги нь шинэ өөрийнхөө машинд тавих гээд авчихсан байсан. Харин Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн мотор цохисон байсан юм. Баатар гээд машин засварын ахаас бэлэн 700.00 төгрөг өгөөд 100.000 төгрөгөнд нь ажил хийж өгч авч байсан юм. Нөгөө мотор нь хаягдал төмөр гээд хашаанд байж байсан юм.
...Хулгайд алдагдсан байсан, төмөр авдаг газарт зарсан байсан автомашины моторын эд ангиуд бүрэн буцаан авсан. Мөн хохирлын төлбөр болох 349.200 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Одоо үлдэгдэл 450.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хулгай хийсэн залуу манай хөрш айлын хүн юм. Ажил төрөл хийж байгаад бага багаар төлж барагдуулна гэсэн би итгэж байна.” гэх мэдүүлэг[7]
-Гэрч Г.Б-йн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...би 2019 оны 3 дугаар сарын 23-ны орой ажил дээрээ байж байтал 18:00 цагийн үед саарал өнгийн соната-5 маркийн авто машинтай хүн ирээд машины эд анги болох 2 ширхэг тахир гол, хайлш, блок буюу ширэм авчирч өгсөн. Тэгтэл өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 24-ний 14:00 цагийн үед нэг залуу ирээд миний худалдаж авсан машины 2 ширхэг тахир гол, 2 ширхэг блок буюу ширмийг хараад “Энэ манай хашаанаас алдагдсан эд зүйлс байна” гэж хэлээд хэн авчирч өгсөн бэ? гэхээр нь соната-5 маркийн машинтай хүн ирээд авчирч өгсөн гэж хэлсэн. Би тахир гол, 2 блок хайлшны хамтаар нийт 33.800 төгрөгөөр худалдаж авсан. Хамт явсан Дархаа гэдэг залуу нь тусдаа 7.3 кг зэс 32.000 төгрөгөөр тушаагаад явсан. Би дугаарыг нь мэдэхгүй саарал өнгийн соната-5 маркийн жижиг тэрэг байсан.” гэх мэдүүлэг[8]
-Гэрч Д.М-ы хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны орой 21:00 цагийн үед санагдаж байна гадаа харанхуй болж байхад манай хажуу айлын Ж.С гэх залуу орж ирээд манай дүү О овогтой С, найз Ч нарыг “айлаас юм өргөлцөөд өгөөч” гэж хэлээд аваад явсан. Тэр 3 гараад нэг их удалгүй ирээд манай хашаанд машины мотор авчирч хонуулаад маргааш нь Ж.С-оо авчирсан мотороо задлаад хэдэн хэсэг болгосон. Тэгээд Ж.С надаас “төмөр авдаг газар байна уу?, хаана аваачиж өгөх вэ?” гэхээр нь би Сэлэнгэ аймаг явах замд байдаг түүхий эд авах цэгт хамт очиж тушаасан нийт 33.000 төгрөг болсон.
...би хаанаас юун мотор аваад ирэв гэхэд Ж.С “хүнээс мөнгө авах байсан юм, тэгээд өгөхгүй болохоор нь оронд нь авсан” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[9]
-Гэрч Д.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...би 2019 оны 3 дугаар сарын 23-ны орой найз М-ны гэрт пиво уугаад сууж байтал хажуу айлынх нь ах Ж.С-той юм өргөлцөөд өг гэхээр нь манай найз М-ны дүү болон С-н хамтаар саарал өнгийн Соната-5 маркийн авто машинаар ойрхон байх айлын хашаанаас нэг мотор бололтой хүнд төмөр өргөлцөөд машиных нь арын багаж руу хийсэн. Тэгээд эргэж ирээд бид 3 авчирсан мотороо найз М-ны хашаанд буулгасан.” гэх мэдүүлэг[10]
-Гэрч О.Сүхбатын хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед миний аавын дүү М-ны утас руу манай хажууд байдаг Соронзонболд ах 99789201 дугаарын утаснаас залгаад хүрээд ирээч ойрхон яваад юм өргөлцөөд өг гэхээр нь Д.Т-н хамт очиход 1741 ДАХ улсын дугаартай соната-5 маркийн автомашинтай Ж.С-н гэрээс гарч яваад хаалгагүй үүдэндээ амбаартай гэр хашааны үүдэн хэсэгт байсан. Кроп байж магадгүй би сайн мэдэхгүй зүйл байсан. Тэгээд Ж.С, Т нарын хамт өргөж автомашины багажинд нь хийгээд буцаж Соронзонболдын гэрт ирж амбаартаа буулгах гэж байгаад болиод Тээвэрчдийн 15-03 тоотод байрлах манай хашаанд авч ирж буулгасан тэгээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг[11]
-Гэрч Н.М-н мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 23-ны орой 18:00 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхэд 19:00 цаг орчим болж байсан. Тэгээд би нөхөр 3 хүүхдэдээ хоолыг нь хийж өгчхөөд 20:00 цагийн орчим Б-ын гэрт очоод 2 мотор байсныг 17-41 ДАХ улсын дугаартай автомашиндаа ачаад явах гэтэл томыг нь дийлэхгүй болохоор нь жижиг моторыг нь ачиж авч яваад гэрийнхээ үүднийхээ амбаарт хийж орхиод манай нөхөр Ж.С хөрш айлын Ч, С хоёрыг утсаар дуудаад том моторыг авахаар дахиж яваад удалгүй буцаж ирээд том моторыг өөрийнхөө гэрийн гадаа буулгах гэж байгаад болиод С-ын гэрт аваачиж буулгасан.” гэх мэдүүлэг[12]
-Яллагдагч Ж.С-ын мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 22, 23-ны үед байх өдрийг нь санахгүй байна. Хамтран амьдрагч М-ийн 17-41 ДАХ улсын дугаартай автомашинаар дотор таксинд явж байтал айлын хашаан дотор ил мотор харагдсан юм. Тэгэхээр нь ганцаараа өргөж дийлэхгүй гэдгээ мэдээд хөрш айлын хүн болох Т, С хоёрыг очиж аваад тэр хоёрын хамт өргөж машинд оруулаад хөрш Т, С нарын гэрийнх нь хашаанд буулгаад хоёр гурав хоногийн дараа машиндаа ачиж аваад Сэлэнгэ рүү явах замын цаана байрлах төмөр авдаг цэг дээр аваачиж тушаасан. Нийтдээ 33.000 төгрөг болсон. Хулгай хийсэн талаар М-т ямар нэг зүйл хэлж яриагүй. Өөрөө сүүлд нь мэдсэн байж магадгүй. Хулгай хийсэндээ харамсаж байна. Хохирлоо бүрэн барагдуулна.” гэх мэдүүлэг[13] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж.С-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Ж.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 3 дугаар 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 12 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Н.Э ийн хашаанаас Бонго пронтер маркийн ачааны автомашины доод эд анги, Хьюндай соната-5 маркийн суудлын автомашины мотор зэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг[14]
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15]
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[16]
-Ж.Соронзонболдын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Н.М-н эзэмшлийн Хьюндай соната 5” маркийн 17-41ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл[17]
-Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...Ж.С-ын жолоодож явсан 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Хьюндай соната 5” маркийн 17-41ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тодорхойлов.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[18]
-Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 12-13 тоот хашаанаас иргэн Н.Э-ийн эзэмшлийн “Бонго пронтер” маркийн ачааны автомашины доод эд анги /шинэ/1 ком, хьюндай соната-5 маркийн суудлын автомашины цохисон мотор /хуучин/ 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бичиж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар 800.000 /найман зуун мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[19]
-Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 2, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тус тус мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ...манай нөхөр гэрт очоод хашаанд байсан хоёр машины мотор алга болсон байна, би энэ хавиар хайя гэж хэлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр над руу залгаад Сэлэнгэ рүү явдаг хаягдал түүхий эд авдаг газар манай хоёр машины мотор байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Бонго пронтер маркийн доод анги нь шинэ өөрийнхөө машинд тавих гээд авчихсан байсан. Харин Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн мотор цохисон байсан юм. Баатар гээд машин засварын ахаас бэлэн 700.00 төгрөг өгөөд 100.000 төгрөгөнд нь ажил хийж өгч авч байсан юм. Нөгөө мотор нь хаягдал төмөр гээд хашаанд байж байсан юм.
...Хулгайд алдагдсан байсан, төмөр авдаг газарт зарсан байсан автомашины моторын эд ангиуд бүрэн буцаан авсан. Мөн хохирлын төлбөр болох 349.200 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Одоо үлдэгдэл 450.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хулгай хийсэн залуу манай хөрш айлын хүн юм. Ажил төрөл хийж байгаад бага багаар төлж барагдуулна гэсэн би итгэж байна.” гэх мэдүүлэг[20]
-Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...би 2019 оны 3 дугаар сарын 23-ны орой ажил дээрээ байж байтал 18:00 цагийн үед саарал өнгийн соната-5 маркийн авто машинтай хүн ирээд машины эд анги болох 2 ширхэг тахир гол, хайлш, блок буюу ширэм авчирч өгсөн. Тэгтэл өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 24-ний 14:00 цагийн үед нэг залуу ирээд миний худалдаж авсан машины 2 ширхэг тахир гол, 2 ширхэг блок буюу ширмийг хараад “Энэ манай хашаанаас алдагдсан эд зүйлс байна” гэж хэлээд хэн авчирч өгсөн бэ? гэхээр нь соната-5 маркийн машинтай хүн ирээд авчирч өгсөн гэж хэлсэн. Би тахир гол, 2 блок хайлшны хамтаар нийт 33.800 төгрөгөөр худалдаж авсан. Хамт явсан Дархаа гэдэг залуу нь тусдаа 7.3 кг зэс 32.000 төгрөгөөр тушаагаад явсан. Би дугаарыг нь мэдэхгүй саарал өнгийн соната-5 маркийн жижиг тэрэг байсан.” гэх мэдүүлэг[21]
-Гэрч Д.М-ны хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны орой 21:00 цагийн үед санагдаж байна гадаа харанхуй болж байхад манай хажуу айлын С.Ж гэх залуу орж ирээд манай дүү О овогтой С, найз Чнарыг “айлаас юм өргөлцөөд өгөөч” гэж хэлээд аваад явсан. Тэр 3 гараад нэг их удалгүй ирээд манай хашаанд машины мотор авчирч хонуулаад маргааш нь Ж.С авчирсан мотороо задлаад хэдэн хэсэг болгосон. Тэгээд Ж.С надаас “төмөр авдаг газар байна уу?, хаана аваачиж өгөх вэ?” гэхээр нь би Сэлэнгэ аймаг явах замд байдаг түүхий эд авах цэгт хамт очиж тушаасан нийт 33.000 төгрөг болсон.
...би хаанаас юун мотор аваад ирэв гэхэд С.Ж “хүнээс мөнгө авах байсан юм, тэгээд өгөхгүй болохоор нь оронд нь авсан” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[22]
-Гэрч Д.Т-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...би 2019 оны 3 дугаар сарын 23-ны орой найз М-ны гэрт пиво уугаад сууж байтал хажуу айлынх нь ах Соронзонболдтой юм өргөлцөөд өг гэхээр нь манай найз М-ны дүү болон С-н хамтаар саарал өнгийн Соната-5 маркийн авто машинаар ойрхон байх айлын хашаанаас нэг мотор бололтой хүнд төмөр өргөлцөөд машиных нь арын багаж руу хийсэн. Тэгээд эргэж ирээд бид 3 авчирсан мотороо найз М-ны хашаанд буулгасан.” гэх мэдүүлэг[23]
-Гэрч О.С-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед миний аавын дүү М-ны утас руу манай хажууд байдаг Ж.С ах 99789201 дугаарын утаснаас залгаад хүрээд ирээч ойрхон яваад юм өргөлцөөд өг гэхээр нь Д.Тэнгисийн хамт очиход 1741 ДАХ улсын дугаартай соната-5 маркийн автомашинтай Ж.С-н гэрээс гарч яваад хаалгагүй үүдэндээ амбаартай гэр хашааны үүдэн хэсэгт байсан. Кроп байж магадгүй би сайн мэдэхгүй зүйл байсан. Тэгээд Ж.С-д Т нарын хамт өргөж автомашины багажинд нь хийгээд буцаж Ж.С-н гэрт ирж амбаартаа буулгах гэж байгаад болиод Тээвэрчдийн 15-03 тоотод байрлах манай хашаанд авч ирж буулгасан тэгээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг[24]
-Гэрч Н.М-ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 23-ны орой 18:00 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирэхэд 19:00 цаг орчим болж байсан. Тэгээд би нөхөр 3 хүүхдэдээ хоолыг нь хийж өгчхөөд 20:00 цагийн орчим Б-ын гэрт очоод 2 мотор байсныг 17-41 ДАХ улсын дугаартай автомашиндаа ачаад явах гэтэл томыг нь дийлэхгүй болохоор нь жижиг моторыг нь ачиж авч яваад гэрийнхээ үүднийхээ амбаарт хийж орхиод манай нөхөр Ж.С хөрш айлын Ч, С хоёрыг утсаар дуудаад том моторыг авахаар дахиж яваад удалгүй буцаж ирээд том моторыг өөрийнхөө гэрийн гадаа буулгах гэж байгаад болиод С-ын гэрт аваачиж буулгасан.” гэх мэдүүлэг[25]
-Яллагдагч Ж.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 22, 23-ны үед байх өдрийг нь санахгүй байна. Хамтран амьдрагч Мөнхчимэгийн 17-41 ДАХ улсын дугаартай автомашинаар дотор таксинд явж байтал айлын хашаан дотор ил мотор харагдсан юм. Тэгэхээр нь ганцаараа өргөж дийлэхгүй гэдгээ мэдээд хөрш айлын хүн болох Т, С хоёрыг очиж аваад тэр хоёрын хамт өргөж машинд оруулаад хөрш Т, С нарын гэрийнх нь хашаанд буулгаад хоёр гурав хоногийн дараа машиндаа ачиж аваад Сэлэнгэ рүү явах замын цаана байрлах төмөр авдаг цэг дээр аваачиж тушаасан. Нийтдээ 33.000 төгрөг болсон. Хулгай хийсэн талаар М-т ямар нэг зүйл хэлж яриагүй. Өөрөө сүүлд нь мэдсэн байж магадгүй. Хулгай хийсэндээ харамсаж байна. Хохирлоо бүрэн барагдуулна.” гэх мэдүүлэг[26] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.С нь бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид учруулсан 800.000 төгрөгийн хохирлоос үлдэгдэл 150.800 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Ж.С нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ж.С-ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.С нь хохирогч Н.Э-т учруулсан 800.000 төгрөгийн хохирлоос 649.200 төгрөг[27]-ийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 150.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Соронзонболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ж.С нь өөрөө өөрийгөө өмгөөлж “хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.С-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ж.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.С нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.С-н энэ хэрэгт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураан авсан хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.С-оос хьюндай соната-5 маркийн 1741 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У... овогт Ж-н С-г учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.С-д 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ж.С-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ж.С-н 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.С-с 150.800 /нэг зуун тавин мянга найман зуун төгрөгийг/ төгрөгийг гаргуулж хохирогч ... тоотод оршин суух Н-н Э-т /РД:.../ олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5-т зааснаар шүүгдэгч Ж.С-с хьюнда соната-5 маркийн 1741 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураан авсан хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 5-8 тал
[2] Хавтаст хэргийн 9-11 тал
[3] Хавтаст хэргийн 14-17 тал
[4] Хавтаст хэргийн 18-19 тал
[5] Хавтаст хэргийн 21-22 тал
[6] Хавтаст хэргийн 44-45 тал
[7] Хавтаст хэргийн 26-27 тал
[8] Хавтаст хэргийн 29 тал
[9] Хавтаст хэргийн 32 тал
[10] Хавтаст хэргийн 33-34 тал
[11] Хавтаст хэргийн 35-36 тал
[12] Хавтаст хэргийн 39-40, 41 тал
[13] Хавтаст хэргийн 51-52, 53 тал
[14] Хавтаст хэргийн 5-8 тал
[15] Хавтаст хэргийн 9-11 тал
[16] Хавтаст хэргийн 14-17 тал
[17] Хавтаст хэргийн 18-19 тал
[18] Хавтаст хэргийн 21-22 тал
[19] Хавтаст хэргийн 44-45 тал
[20] Хавтаст хэргийн 26-27 тал
[21] Хавтаст хэргийн 29 тал
[22] Хавтаст хэргийн 32 тал
[23] Хавтаст хэргийн 33-34 тал
[24] Хавтаст хэргийн 35-36 тал
[25] Хавтаст хэргийн 39-40, 41 тал
[26] Хавтаст хэргийн 51-52, 53 тал
[27] Хавтаст хэргийн 27, 42, 105 тал