| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0342/и |
| Дугаар | 608 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 608
| 2016 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 181/ШШ2016/00608 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 17-р байранд оршин байгаа, “Одкон угсралт” ХХК /рд:5800552/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, Юнион бюлдинг, 14 давхар, 1402 тоот хаягт оршин байгаа, “Монкон констракшн” ХХК /рд:5372852/-д холбогдох,
Уурын зуухны тогооны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17,425,522 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхболд, хариуцагчийн төлөөлөгч Г.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монкон констракшн” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгаа Таван толгойн цэргийн ангийн өргөтгөл 2-ын уурын зуухны барилгын халаалтын тогооны угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг “Одкон угсралт” ХХК-тай 2015 оны 11 сарын 02-ны өдөр байгуулж ажилласан. Уг ажлыг манай компани гэрээний дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын санхүүжилт нийт 96,880,483 төгрөгөөс үлдэгдэл санхүүжилт 17,425,522 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Одкон угсралт” ХХК нь хариуцагч “Монкон констракшн” ХХК-д холбогдуулан, уурын зуухны тогооны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17,425,522 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, 2016 оны 9 сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр “Одкон угсралт” ХХК-ийн нэхэмжилсэн 17,425,522 төгрөгийг хариуцагч “Монкон констракшн” ХХК хүлээн зөвшөөрч, 2016 оны 9 сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР