| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0303/и |
| Дугаар | 339 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 339
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 09-р сарын 19 Дугаар 339 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Урт”-ын гудамжний 9-4 тоотод оршин суух, /РД:ЛК68071109, утасны дугаар 99510413, 88517297/, Жамба овогт Дамдинсүрэнгийн Нармандахын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Бага дөрвөлж”-ийн 25-18 тоотод оршин суух, /РД:ЛК76111105, утасны дугаар 99606064/, Мядаг овогт Баярмаагийн Дэлгэрт холбогдох
“Үндсэн зээл 500 000, зээлийн хүү 175 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жамба овогт Дамдинсүрэнгийн Нармандах нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Дэлгэр нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацааны эцэст 550 000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон. Би Дэлгэрийг мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан ба хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр очсон боловч өгөөгүй. Иймд Б.Дэлгэрээс үндсэн зээл 500 000 төгрөг, хүү 175 000 төгрөг, гомдол гаргасны 15 600 төгрөг, нийт 690 600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Мядаг овогт Баярмаагийн Дэлгэр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Нармандахаас 500 000 төгрөг авсан нь үнэн. Миний мөнгө төгрөгний эв зүй болж өгөхгүй, өгч чадахгүй байгаа нь үнэн. Одооноос бололцоогоороо өгч барагдуулъя. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 10 дугаар сард 225 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 225 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 225 000 төгрөг өгч барагдуулна. Тайлбар гаргасан Б.Дэлгэр гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жамба овогт Дамдинсүрэнгийн Нармандах нь хариуцагч Мядаг овогт Баярмаагийн Дэлгэрээс “Үндсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 175 000 төгрөг нийт 675 000 гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 675 000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дэлгэрээс 675 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 20 750 төгрөгний тал хувь болох 10 375 төгрөгийг, үлдэх 10 375 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Нармандахад олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жамба овогт Дамдинсүрэнгийн Нармандахын нэхэмжилсэн үндсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүү 175 000 төгрөг, нийт 675 000 төгрөгийг хариуцагч Мядаг овогт Баярмаагийн Дэлгэр нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дэлгэрээс 675 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 20 750 төгрөгний тал хувь 10 375 төгрөгийг, үлдэх 10 375 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Нармандахад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ