| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0247/и |
| Дугаар | 340 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 340
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 09-р сарын 19 Дугаар 340 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн “Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлтийн хяналтын албаны дарга, ахлах нягтлан бодогч Т.Сайнжаргал
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших “Эрдэнийн олз” ХХКомпанид холбогдох
“2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 004 тоот акт тавигдаж дутуу төлөгдсөн шимтгэл 11 971 981 төгрөг, түүнд ногдох алданги 6 142 380 төгрөг, нийт 18 114361 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын хэлтсээс “Эрдэнийн олз” ХХК-ний 2015, 2016 оны 1, 2 дугаар сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод ногдох Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийг шалгахад шимтгэл хугацаандаа төлөгдөөгүй зөрчил илэрсэн болно. Шалгалтаар илэрсэн зөрчилд Нийгмийн даатгалын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 004 тоот акт тавигдаж дутуу төлөгдсөн шимтгэл 11 971 981 /арван нэгэн сая есөн зуун далан нэгэн мянга есөн зуун наян нэг/ төгрөг, түүнд ногдох алданги 6 142 380 /зургаан сая нэг зуун дөчин хоёр мянга гурван зуун ная/ төгрөг актанд заагдсан хугацаанд төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх зүйлд заасны дагуу шимтгэл, алдангийн дүн нийт 18 114 361 /арван найман сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг “Эрдэнийн олз” ХХКомпаниас гаргуулж Нийгмийн даатгалын санд нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Эрдэнийн олз” ХХКомпаниас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Эрдэнийн олз” ХХК-тай холбоотой нийгмийн даатгал дутуу төлсөн тухай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/186 тоот нэхэмжлэлийг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Тавьсан акт алдангийн тооцоотой танилцлаа. 2015, 2016 оны 1, 2 дугаар дугаар сарын хөдөлмөрийн хөлсний орлогод тооцож ногдох үндсэн шимтгэл 11 971 981 /арван нэгэн сая есөн зуун далан нэгэн мянга есөн зуун наян нэг/ төгрөг, тооцсон алданги 6 142 380 /зургаан сая нэг зуун дөчин хоёр мянга гурван зуун ная/ төгрөг, бүгд 18 114 361 /арван найман сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг нийгмийн даатгалын нэхэмжлэлийн дагуу ойрын хугацаанд төлж бүрэн барагдуулахыг мэдэгдэж байна. Гүйцэтгэх захирал Чан Зи Лиянь гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн олз” ХХКомпаниас “Дутуу төлөгдсөн шимтгэл 11 971 981 төгрөг, алданги 6 142 380 төгрөг, нийт 18 114 361 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч “Эрдэнийн олз” ХХКомпани нь нэхэмжлэлийн шаардлага болох дутуу төлөгдсөн шимтгэл 11 971 981 төгрөг, алданги 6 142 380 төгрөг, нийт 18 114 361 төгрөгийг ойрын хугацаанд бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 18 114 361 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 248 521 төгрөгний тал хувь 124 260 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн дутуу төлөгдсөн шимтгэл 11 971 981 төгрөг, алданги 6 142 380 төгрөг, нийт 18 114 361 төгрөгийг хариуцагч “Эрдэнийн олз” ХХКомпани нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 18 114 361 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 248 521 төгрөгний тал хувь 124 260 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ