Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 547

 

 

 

 

 

   2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2016/00547

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

        Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 4 гудамж, 113 тоот хаягт оршин суух Боржигон овогт Чүлтэмсүрэнгийн Сундуйбаатар /рд:ХЭ55122778/-ын нэхэмжлэлтэй,

 

        Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Сундуйбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Ч.Сундуйбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 9 сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд  Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа оёдлын нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Ч.Сундуйбаатар нь 1980 оны 9 сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

 

        Нэхэмжлэгч Ч.Сундуйбаатарт Оёдлын нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрээс 1986 оны 5 сарын 04-ний өдөр 441424 тоот хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон ба уг хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн тамга дарагдсан, цээж зураг наагдсан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Сундуйбаатар нь 1980 оны 9 сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрийн даргын 1980 оны 10 сарын 13-ны өдрийн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” 105 дугаар тушаал, гэрч Г.Бурмаа /рд:ЧБ57072201/, Ц.Батхуяг /рд:УЦ68022354/ нарын мэдүүлэг, тэдгээрийн холбогдох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Ч.Сундуйбаатарыг ажилд томилсон дээр дурдсан 1980 оны 10 сарын 13-ны өдрийн тушаалд Чүлтэмсүрэнгийн Сундуйбаатарыг “Түдэвсүрэнгийн Сундуйбаатар” гэж алдаатай бичсэн болохыг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Чүлтэмсүрэнгийн Сундуйбаатар /рд:ХЭ55122778/-ыг 1980 оны 9 сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батчулуунаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР