Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч Ц.Оюун,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч У.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Д-д холбогдох эрүүгийн 1918000000013 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У.Д 1998 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 4-43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 9 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч У.Д  нь:

 

-2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн 4-185 тоотод оршин суух иргэн А.Э гэрийн хаалганы цоожийг төмөр сүх, машины дорцов ашиглан эвдлэн нэвтрэн орж “Sharp” маркийн 32 инчийн өнгөт телевизор, 90 ампертай “Delkor” маркийн аккумулятор зэргийг хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн 1-150 тоотод оршин суух иргэн Б.О гэрт нэвтэрч “Elko” маркийн 41 инчийн зурагт, “Samsung” маркийн хар өнгийн дижитал зургийн аппаратыг хулгайлан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 7-111б тоотод оршин суух иргэн Ц.О  гэрт нэвтэрч “ТСl” загварын 32 инчийн LCD дэлгэцтэй өнгөт зурагт, хөөрөг, эрэгтэй хүний бүс зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 485000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 12-18 тоотод оршин суух Б.Ц гэрт нэвтэрч эд зүйл хулгайлан авч 650000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсгийн 059 тоотод оршин суух иргэн Ц.Б гэрийн цонхоор нэвтрэн орж “LG” маркийн 32 инчийн өнгөт зурагт, мөнгөн ээмэг 2 хос зэрэг эд зүйл хулгайлан авч 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч У.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Толгойтод явж байгаад хохирогч Б.Ц  гэрээс “Aser” маркийн компьютер хулгайлсан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Майхант”-д явж байгаад айлаас зурагт, хөөрөг хулгайлсан, 2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэд айлын зурагт авсан, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр баталионд айлаас зурагт авсан, 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталионд явж байгаад нэг айлаас зурагт авсан.

...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хорих ангиас гарч ирээд сайн сайхан амьдарна, ахиж хулгай хийхгүй. Үлдсэн хохирлыг ажил хийж төлж барагдуулна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө хөдөө байхад “танай гэрт хулгай орсон байна, цонх нь онгорхой байна” гэж утсаар надад хэлэхээр нь би Хушаатаас ирж цагдаа дуудахад ямар ч байсан гутлын мөр байна гээд аваад явсан. Манай гэрээс хөөрөг, зурагт, бүс, борц, мах зэрэг зүйл алга болсон. Харин дараа нь нэг ломбардад тавьсан байсан. Манай зурагтыг цагдаа авч өгсөн. Ийм сайхан хүүхэд хулгай хийсэнд харамсаж байна. Би өөрөө хүүхэдтэй хүн учир шүүгдэгчийг өрөвдөөд байна.

...алдсан бүс, хөөргөө авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3,113,159,195,220 /, 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-9, 114-120, 221-225/,  

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-15, 92-95/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 10, 210-211, 233/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 13-14, 131, 234/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-16, 227-230/,

-Барьцаалан зээлдүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 17-19/,

-Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-22/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 23-24/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 29-31/,

 

-Хохирогч А.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 1 сарын 7-нд гэрээсээ гараад орой 20 цагийн орчим ирэхэд манай гэрийн хаалгыг эвдээд хулгайч орж 32 инчийн шарп брэндийн зурагт, 90 амперын шинэ аккумлятор хулгайлсан байхаар нь цагдаад хандсан.

...Би зурагтаа буцаан авсан. Одоо 90 амперын шинэ аккумляторыг авмаар байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36/,

 

-Гэрч М.Нямбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз У.Д  нь 2019 оны 1 сарын 4-нд аав, ээждээ өөхөн тос зөөж өгөх гэсэн чинь машин хэрэг болоод байна гэж гуйгаад надаас 34-46УНЕ улсын дугаартай Хонда Свик маркийн авто машиныг авсан.

...У.Д тэй хамтарч хулгай хийгээгүй. Хулгай хийсэн талаар цагдаагаас л мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар 490000 төгрөг байна.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 47-48/,

 

-“HONDA CIVIC” маркийн авто машиныг үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-57/,

 

-У.Д д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 66,69,71/,

 

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 109,156,192, 215/,

 

-Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байшингийн цонхоор 2019 оны 1 сарын 5-ны өдөр хулгайч орж 41 инчийн Элко маркийн зургийн аппарат, самсунг маркийн хар өнгийн жижиг зургийн аппаратыг авсан байсан. Өнөөдөр эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан.

...Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133/,

 

-Иргэний нэхэмжлэгч Ц.Ц  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зээлийн гэрээнээс харахад У.Д  гэх хүний нэрээр 40 инчийн Элко загварын хар өнгөтэй зурагтыг 2019 оны 1 сарын 6-ны өдөр 250000 төгрөгөөр тавьсан байна.

...Би 250000 төгрөг түүний нэг сарын хүү нэмээд 262500 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-139/,

 

-Гэрч Д.Өсөхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн зурагтыг 250000 төгрөгөөр үнэлж зээл олгоход У.Д  гэх хүний бичиг баримтаар тавьсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-142, 170/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар 850000 төгрөг байна.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 148-149/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт иргэн Ц.О гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 160/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 162-166/,

-“Ачит-3” нэртэй ломбардны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 167/,

-Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 171-173/,

 

-Иргэний нэхэмжлэгч Б.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ажлын байр буюу Дархан сумын 5 дугаар баг 20-2 дугаар байранд байрлах “Ачит-3” барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд байж байхад өдөр 11:53 минут өнгөрч байхад гаднаас 25-30 орчим насны хар куртикатэй, саравчтай хар малгайтай залуу бор бүтээлгэнд зурагт боож орж ирээд 32 инчийн ТСЛ маркийн телевизор үзүүлээд 120000 мянган төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь би 100000 мянган төгрөгөөр авсан. Б.Баярмагнай гэж хүний жолооны үнэмлэхээр тавьсан.

...ТСЛ маркийн 32 инчийн барьцаанд тавьсан зурагтны үнэ болох 108000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 177,180/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 485000 төгрөг байна.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 182-183/,

 

-Хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэрт 2018 оны 10 сард цонхоор хулгайч ороод иж бүрэн компьютер, Самсунг эс 5 маркийн гар утас, чемодан зэрэг эд зүйлс алдагдсан.

...Алдагдсан эд зүйлсээ төлүүлж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 198/,

 

-Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 сард нэг залуу Асер маркийн процессор 1 ширхэг, 19 инчийн дэлгэц 1 ширхэг, гар, залгуур зэрэг эд зүйлийг 70000 төгрөгөөр зарсан ба би сэлбэгэнд хэрэг болох байх гэж бодоод авсан юм.

...Би 70000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 202/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар 650000 төгрөг байна.” гэх 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 205-206/,

 

-Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэрээс мөнгөн эдлэл болон зурагт хулгайд алдагдсан.

...Би зурагтаа хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнгөн эдлэлийг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 236/,

 

-Иргэний нэхэмжлэгч Р.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...32 инчийн, өрөөсөн хөл нь байхгүй, хар өнгөтэй, бор шаргал өнгийн оруулгатай LG маркийн өнгөт зурагтыг манай ломбардад тавина гэсэн. Би “өрөөсөн нь хөл яачихсан юм бэ?” гэж асуусан чинь “харин хөл нь хугарчихсан юм, би хийлгэх гээд хайсан боловч хөл нь олдохгүй байна” гэж хэлж байсан.

...Би өөрөөсөө 140000 төгрөг өгсөн бөгөөд хүүтэйгээ 162500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238-240/,

 

-“Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 1 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 330000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр тооцов.” гэх “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 3-5/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн гарын  мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.” гэх Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 10-11/,

 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 33-35/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч У.Д  нь 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн 4-185 тоотод оршин суух иргэн А.Э гэрийн хаалганы цоожийг төмөр сүх, машины дорцов ашиглан эвдлэн нэвтрэн орж “Sharp” маркийн 32 инчийн өнгөт телевизор, 90 ампертай “Delkor” маркийн аккумулятор зэргийг хулгайлан авч 490000 төгрөгийн хохирол,

-2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн 1-150 тоотод оршин суух иргэн Б.О гэрт нэвтэрч “Elko” маркийн 41 инчийн зурагт, “Samsung” маркийн хар өнгийн дижитал зургийн аппаратыг хулгайлан авч 850000 төгрөгийн хохирол,

-2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 7-111б тоотод оршин суух иргэн Ц.О  гэрт нэвтэрч “ТСl” загварын 32 инчийн LCD дэлгэцтэй өнгөт зурагт, хөөрөг, эрэгтэй хүний бүс зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 485000 төгрөгийн хохирол,

-2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 12-18 тоотод оршин суух Б.Ц гэрт нэвтэрч эд зүйл хулгайлан авч 650000 төгрөгийн хохирол,

-2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсгийн 059 тоотод оршин суух иргэн Ц.Б гэрийн цонхоор нэвтрэн орж “LG” маркийн 32 инчийн өнгөт зурагт, мөнгөн ээмэг 2 хос зэрэг эд зүйл хулгайлан авч 330000 төгрөгийн хохирол, нийт 2805000 /хоёр сая найман зуун таван мянга/ төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч У.Д г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.От-д 850000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дүгээр хавтаст хэргийн 148-149/, хохирогч Ц.Б-т 330000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр /2 дугаар хавтаст хэргийн 3-5/, хохирогч Ц-д 485000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дүгээр хавтаст хэргийн 182-183/, хохирогч Б.Цэ-д 650000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дүгээр хавтаст хэргийн 205-206/, хохирогч А.Э-т 490000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дүгээр хавтаст хэргийн 47-48/ тус тус нотлогдож байна.

 

Хохирогч Б.О нь мөрдөн байцаалтын шатанд “...Өнөөдөр эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133/, хохирогч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Би зурагтаа хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, мөнгөн эдлэлийг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 236/ тус тус өгсөн байх тул шүүгдэгч У.Д гөөс хохирогч нарт гаргуулах төлбөргүй байна.

 

Гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч У.Д гөөс 1655500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.О-д 285000 төгрөг, хохирогч А.Э-т 140000 төгрөг, хохирогч  Б.Ц-д 650000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Ц-д 262500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.А-т 108000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Д-т 70000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Д-д 140000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу ажлын 5 хоногийн завсарлага авч, энэ хугацаанд  хохирогч Ц.О-д 285000 төгрөг, хохирогч Б.Ц-д 215000 төгрөг төлж барагдуулсан байна.

 

Иймд шүүгдэгч У.Д гөөс нийт 11555000 төгрөг гаргуулж, 435000 төгрөгийг хохирогч Б.Ц-д, 140000 төгрөгийг хохирогч А.Э-т, 262500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Ц-д, 108000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.А-т, 70000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Д-т, 140000 төгрөгийг  иргэний нэхэмжлэгч Р.Д-д тус тус олгох нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч У.Д  нь нийт 5 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.Д  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “материаллаг хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Д  нь энэ хэрэгт 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, 1 ширхэг дугуйн дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Acer” маркийн компьютерыг зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, У.Д гийн эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У.Д-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Д 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.Д д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жил 2 сар 9 хоногийн /гурван жил хоёр сар ес хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Д д оногдуулсан 3 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч У.Д гийн энэ хэрэгт 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 91 /ерэн нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар  шүүгдэгч У.Д гөөс нийт 1155500 /нэг сая нэг зуун тавин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж, 435000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 12-18 тоотод оршин суух Б.Ц-д / 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 9 дүгээр хэсэг 4-185 тоотод оршин суух А.Э-д /, 262500 /хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 16-809 тоотод оршин суух Ц.Ц-д/, 108000 /нэг зуун найман мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны 9 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух Б.А-д, 70000 /далан мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Бичил хотхоны 9-01 тоотод оршин суух Д.Д, 140000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 22-24 тоотод оршин суух Р.Д/ нарт тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, 1 ширхэг дугуйн дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Acer” маркийн компьютерыг зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч У.Д гийн эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ