Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2023/01866/и |
Дугаар | 209/МА2024/00061 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 209/МА2024/00061
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 135/ШШ2024/00661 дүгээр шийдвэртэй шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт нийт 180,466,200 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч ийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч ийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
...*******тай ажил хэргийн шугамаар танилцсан. Улмаар итгэсний үндсэн дээр 2015 оны 12 дугаар сараас хойш тодорхой хэмжээгээр түүний хүсэлтийн дагуу мөнгө зээлдүүлж, мөнгөө хугацаандаа хүүгийн хамт төлдөг байсан. 2022 оны 03 сарын 08-ны өдөр найз н.Уламбаярыгаа гэрт ирүүлж 18,500 доллар бэлнээр авхуулсан. *******ы хүсэлтээр дахин 2022 оны 06 сарын 04-ний өдөр 3200 доллар дансаар нь шилжүүлсэн.
Мөн 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 29-ний өдрийг хүртэл удаа дараагийн гүйлгээгээр *******ы ******* дугаар дансанд 76,000,000 төгрөг, *******ы хүсэлтээр Аэр маркетын билетийн төлбөрт 29,579,500 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2022 оны 7 сарын эхээр яаралтай мөнгө хэрэг боллоо гээд 30,000,000 төгрөгийг найз Д.Батбуяныг явуулан авхуулсан. Түүнийг дүү Д.Ганцэцэгээс авч өгсөн бөгөөд би дүү Д.Ганцэцэгт буцаан төлсөн баримтыг хавсаргасан байгаа.
Ингээд нийт 135,579,500 төгрөг, 21,700 долларыг зээлсэн. 21,700 долларыг нэхэмжлэл гарах үеийн ханшаар тооцоход 74,886,700 төгрөг, нийт 210,466,200 төгрөг авах ёстой. Үүнээс 30,000,000 төгрөгийг ******* нь өгсөн. Үүнийг хасаад 180,466,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. гэжээ. /1 хх 1-3-р тал/
2. Хариуцагч ийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Энэ хүнийг танихгүй,бидний хооронд гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй, миний нөхөр ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зуурдаар нас барсан. Насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт үлдсэн, төлбөрийг төлөх боломжгүй, нөхрөө бусадтай нийлж бизнес хийдэг гэдгийг мэдэж байсан боловч хэнтэй,ямар байдлаар гэдэг талаар мэдэхгүй, ямар ч ойлголтгүй, Талийгаачтай амьдарч байсан 3 өрөө байрыг 3 хүүхэд маань өвлөж авсан, өөрийн боломжоороо 30,000,000 төгрөгийг төлсөн, ийм их өр төлбөр үлдсэн гэж бодож байгаагүй, ганцаараа төрийн ажил хийж цалин хөлсөөр үр хүүхдээ өсгөдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 36-37-р тал/
3.Хариуцагч *******ы татгалзал, тайлбарын агуулга:
Миний хүү ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зуурдаар таалал төгссөн, хүү маань бусадтай хамтарч бизнес хийдэг байсныг мэдэх ч ******* гэж хүнд өртэй байсныг би мэдэхгүй. Шүүхэд өгсөн нэхэмжлэлээс үзэхэд ор үндэсгүй зүйлүүд нэхсэн байна.
Миний бие ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 2-р багийн 39-р байрны 21 тоот орон сууцанд 1992 оноос хойш гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд анх хувьчилж авах үедээ гэр бүлийн бүх гишүдийн нэрийг оруулж бүртгэсэн байдаг. Нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / 2 хх 37-р тал/
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч *******эс 112,913,944 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 67,552,256 төгрөгийн болон хамтран хариуцагч *******д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,060,281 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 722,519 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
******* нь нас барсан тул энэ хүний хууль ёсны өвлөгч нар хэд болох, өвлөж авсан эд хөрөнгийн хэмжээг тооцох, өвлөгч нарын өвлөж авсан эд хөрөнгө нь тус бүртээ хэдээр тооцогдох талаар дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарч чадаагүй гэж үзэж байна.
Мөн нас барагчийн үлдэгдэл өр төлбөр болох 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч баримтаар батлагдаад байхад төлбөрөөс хасч тооцоогүй.
...өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор талийгаач *******ы хууль ёсны өвлөгчөөр эхнэр Хишиг-эрдэнэ, бага насны 3 хүүхэд, аав Батсайхан, ээж Энхтуяа нар болох нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар Дархан-Уул, Сэлэнгэ аймагт байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг адил хэмжээгээр эдгээр хүмүүс өвлөх эрхтэй талаар дүгнэлт хийгээгүй байна.
...эд хөрөнгө бүх гишүүдэд адил тэнцүү хэмжээгээр тооцогдож байж нэг хүнд ногдох хэсгийн хэмжээ гарч, хариуцах төлбөрийн асуудал яригдах ёстой байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчаас төлбөр гаргуулах асуудал нь өвлөгч нарын хүлээж авсан өв хөрөнгийн хэмжээгээр Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 -д зааснаар хариуцлага хүлээх талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 240 дүгээр 240.1.2 дахь заалтыг тооцохгүй төлбөр гаргуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч Цэцгээ нь талийгаач Энхсайхантай ямар нэгэн бичгийн гэрээ хэлцэл хийгээгүй бэлэн болон бэлэн бусаар мөнгө өгч авалцдаг байсан, иргэн Ганцэцэг, Пүрэвхишиг нарын өр төлбөрийг өмнөөс нь нэхэмжлэх, зарим өр төлбөр нь яаж өгч авалцсан нь тогтоогдоогүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагууд нь хуулийн зүйн үндэслэлгүй, тодорхойгүй байхад утсаар ярьсан мессеж бичсэн гэх зэрэг баримтуудыг үндэслэн төлбөр гаргаж байгааг зөвшөөрөх боломжгүй.
Иймд дээрх үндэслэлүүдийг анхаарч үзэн иргэний хэргийг хянан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. /2 хх 131-р тал/
6.Нэхэмжлэгч болон хариуцагч *******аас давж заалдах гомдолд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно.
ХЯНАВАЛ :
7.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дэлгэрэнгүй тодорхой дүгнэлт хийсэн, мөн маргааны харилцаанд холбогдох хуулийг зөв хэрэглэсэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Хэргээс судлан үзвэл:
9.Нэхэмжлэгч ******* нь анх хариуцагч ******* /*******ы хууль ёсны өв хүлээн авагч гэх/ -д холбогдуулан “ гэрээний үүрэгт 180,416,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******-г татан оролцуулжээ.
10.Хариуцагч ******* нь ... энэ хүнийг танихгүй, бидний хооронд гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй, нөхөр ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зуурдаар нас барсан, насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт үлдсэн, төлбөрийг төлөх боломжгүй, нөхрөө бусадтай нийлж бизнес хийдэг гэдгийг мэдэж байсан боловч хэнтэй, ямар байдлаар гэдгийг мэдэхгүй, өөрийн боломжоороо 30,000,000 төгрөг төлсөн, ийм их өр төлбөр үлдсэн гэж бодож байгаагүй, ганцаараа ажил хийж, цалин хөлсөөрөө үр хүүхдээ өсгөж байгааг анхаарч үзнэ үү, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг /1-р хх-36/,
Хариуцагч ******* ... хүү маань бусадтай хамтарч бизнес хийдэг байсныг мэдэх ч ******* гэж хүнд өртэй байсныг мэдэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбар/2-р хх-37/- ыг тус тус гаргаж маргасан байна.
11.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******эс 112,913,944 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 67,552,256 төгрөгийн болон хариуцагч *******д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, ... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,060,281 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 722,519 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор, ... шийдвэрлэсэн байна.
12.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан ба тэрээр ... -*******ы хууль ёсны өвлөгч нар хэд болох, өвлөж авсан хөрөнгийн хэмжээг тооцох, өвлөгч нарын өвлөж авсан эд хөрөнгө нь тус бүрдээ хэдээр тооцогдох талаар дүгнэлт хийгээгүй,
- 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байхад төлбөрөөс хасаж тооцоогүй,
-Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар Дархан –Уул болон Сэлэнгэ аймагт байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг адил хэмжээгээр нэр бүхий хүмүүс өвлөх эрхтэй талаар дүгнэлт хийгээгүй,
-Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасныг үндэслэн гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар дүгнэлт хийгээгүй,
-нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй,
-Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т зааснаар хариуцлага хүлээх талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн,
-иргэн Ганцэцэг, Пүрэвхишиг нарын өр төлбөрийг өмнөөс нь нэхэмжлэх, зарим өр төлбөр нь яаж өгч авалцсан нь тогтоогдоогүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхойгүй байхад утсаар ярьсан, мессеж бичсэн гэх зэрэг баримтуудыг үндэслэн төлбөр гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Эдгээр үндэслэлүүдийг анхаарч үзэн шийдвэр гаргана уу гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ. /2-р хх-131/
13. Хэрэгт /1-р хх-7-23, 24-25, 36, 38,39-41, 42, 54-83, 120,128-231, 245-248, 249,250/ авагдсан *******/хамтран эзэмшигч /-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаар гомдлын шаардлага гаргах тухай *******гийн хүсэлтүүд, хариуцагч ийн тайлбар, *******ы нас барсаны лавлагаа, Э.Энх-Эрдэнэ, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээ, *******ы хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******, ******* /хоёр иргэний өмч/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ы газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ы дансны хуулга, *******ы өвлөх эрхийн гэрчилгээ, *******ы өв хүлээн авах хүсэлт, , ******* нарын өв хүлээн авахаас татгалзах хүсэлт,
2-р хавтаст хэрэгт /хх-1, 3, 5-26, 27, 34, 35,40-46, 48-53,55-57,72-74,76,78, 75,77, 79, 81-87,90-100/ авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ,түүнтэй холбоотой баримтууд, авто зогсоолын захиалгын гэрээ, AIR MARKET –н албан тоот, ын дансны хуулга, , , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, ын дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, ийн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд, түүнтэй холбоотой баримтууд зэргээс үзэхэд :
Нэхэмжлэгч *******, *******/нас барсан/ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч тодорхой хэмжээний мөнгө өгч, авалцаж байсан, үүний улмаас төлбөрийн үлдэгдэлтэй болсон, мөн нас барсан ******* нь тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгүүдтэй байсан байх ба эдгээрийн зарим нь дан ганц өөрийнх нь нэр дээр, зарим нь эхнэр *******тэй хамтран, аав *******ых нь нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд хамтран өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдээс *******, *******, 3 хүүхдийн хамт тус тусын ногдох хэмжээгээр өвлөн авсан байна.
Тодруулбал: Сэлэнгэ Сайхан сум тоот 37.78 м2, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц нь аав *******, ээж , *******, Б.Шинэтөр нарын 4 хүний өмч байх ба үүнийг ******* өвлөж, , ******* нар татгалзсан/1-р хх-246,249,250/,
Дархан-Уул аймаг ,, тоот, 16.53 м2,15,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол нь 100 хувь ******* өмчлөгч/2-р хх-11/ байх ба эхнэр *******,3 хүүхдийн хамт өвлөсөн/2-рхх-5/, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* бэлэглэлийн гэрээгээр ээж тээ шилжүүлсэн/2-рхх-92,99/,
Мөн аймгийн,,, тоот 137.02 м2, 274,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц *******, ******* нар өмчлөгч /2-р хх-16/, эхнэр *******,3 хүүхдийн хамт өвлөсөн/2-р хх-15/, бусад өвлөгчдөөс хүсэлт гаргаагүй гэх,
Мөн аймаг, 3 дугаар хороолол 106/1-н 54 тоот 84.5 м2, 152,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц 100 хувь ******* өмчлөгч/2-р хх-18/, эхнэр *******,3 хүүхдийн хамт өвлөсөн/2-р хх-17/, ээж , аав ******* нар нь өв хүлээн авахаас татгалзсан /2-р хх-19-20/ гэх, ******* нь У.Алтантуултай Арилжааны гэрээ-г 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан /2-р хх-95,100/
Сэлэнгэ аймаг, , тоот 92 м2, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц *******, ******* нар өмчлөгч/2-р хх-22/ байх ба эхнэр *******,3 хүүхдийн хамт өвлөсөн/2-р хх-21/, бусад өвлөгч нараас хүсэлт гаргаагүй гэх,
Мөн аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Дөмбөн хороолол, 1448.7 м2 ,10,000,000 төгрөгийн үнэ бүхий газар, ******* өмчлөгч/2-р хх-24/, эхнэр *******, 3 хүүхдийн хамт өвлөсөн/2-р хх-23/, бусад өвлөгчдөөс хүсэлт гаргаагүй гэх,
14-р баг олимпын 2-р гудамж, 200/1, 18 м2, 25 тоот, 27,000,000 төгрөгийн үнэ бүхий зоорийн давхар (*******, иргэн Б.Одгариг нарын хооронд байгуулсан Авто зогсоолын гэрээ) 2-р хх-27-29, ******* ээж тээ бэлэглэлийн гэрээ-р шилжүүлсэн 2-рхх-90,98/ байна.
14.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ийн нөхөр асан ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, маргааныг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
15.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлүүлэгч *******ы аав *******, ээж , эхнэр *******, хүү , охин , охин нар нь 1 дүгээр ээлжийн буюу хууль ёсны өвлөгчид байна.
Иргэний хуулийн тавин наймдугаар бүлэгт “Өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах”- аар журамлан зохицуулсан. Хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “ Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасан.
16.Өвлөгч ******* нь нэр бүхий 4 хүний өмч болох Сэлэнгэ Сайхан сум тоот 37.78 м2, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өвлөж авсан байх ба ******* нар өвлөхөөс татгалзсан байх тул *******д өвлүүлэгчийн үүргийг хариуцуулах үндэслэлгүй байна.
Харин хууль ёсны өвлөгч ******* нь 3 хүүхдийн хамт бусад нэр бүхий
үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөн авсан хэдий ч насанд хүрээгүй гурван хүүхдэд өвлүүлэгчийн үүрэг ногдохгүй тул түүний өөрийнх нь өвлөн авсан буюу өөрт нь ногдож буй хөрөнгийн хэмжээнд өвлүүлэгчийн үүргийг хариуцуулсан нь хуульд нийцсэн.
17.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээний үүрэг монгол мөнгөөр болон валютаар тооцоход нийт 210,466,200 төгрөг болох ба үүнээс 30,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 180,466,200 төгрөгийг гаргуулах гэсэн,
Мөн анхан шатны шүүх, зээлийн гэрээний үүрэгт нийт 30,000,000 төгрөг, 18,500 долларыг тус тус буцаан төлсөн. Талууд гэрээг амаар тохирсон бөгөөд хүү авах эрхгүй тул хүү гэж төлсөн 850 долларыг нь зээлийн нийт үүргээс хасаж тооцох үндэслэлтэй гэж дүгнээд, зээлийн гэрээний өвлүүлэгч *******д ногдох нийт үүрэг нь 135,579,500 төгрөг, 21,700 доллар байх ба үүнээс буцаан төлсөн 30,000,000 төгрөг, 19,350 долларыг хасаж тооцоход 105,579,500 төгрөг, 2,350 доллар буюу 7,334,444 төгрөг, нийт 112,913,944 төгрөгийг ******* төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн зэргээс үзвэл хариуцагч ийн төлсөн 30,000,000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаж тооцогдсон байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
18.Иймд хэргийн үйл баримт, талуудын тайлбар болон , , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан авч хавсаргагдсан бичгийн баримтууд зэргээр гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 135/ШШ2024/00661 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,520 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА