| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/06138/и |
| Дугаар | 620 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 620
| 2016 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2016/00620 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа аос гудамж, 26б тоот хаягт оршин суух Халх овогт Пеодерын Цогзолмаа /рд:ДВ75021606/-гийн нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Цогзолмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ариундэлгэртэй 1996 оны 10 сарын 20-ны өдөр танилцаж, 1997 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2005 оны 11 сарын 16-ны өдөр хүү А.Пүрэвбаатарыг төрүүлсэн. 1997 оноос хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Ариундэлгэр маань 2016 оны 5 сарын 28-ны өдөр нас барсан. Бид энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Хүү А.Пүрэвбаатарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 10 сараас 2016 оны 5 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Цогзолмаа нь талийгаач Ц.Ариундэлгэртэй 1997 оны 10 сараас 2016 оны 5 сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч П.Цогзолмаа, талийгаач Ц.Ариундэлгэр нар дээр дурдсан хугацаанд хамтран амьдарч, тэдний дундаас 2005 оны 11 сарын 16-ны өдөр хүү Ариундэлгэрийн Пүрэвбаатар /рд:ДВ05311635/ төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүгийн төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Засаг даргын тодорхойлолт, талийгаач Ц.Ариундэлгэрийн төрсөн дүү Ц.Гэрэлмаа /рд:ДВ72042807/, төрсөн эгч Ц.Лхамсүрэн /рд:ДВ66080408/ нарын гэрчийн мэдүүлэг, гэр бүлийн фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Ц.Ариундэлгэр нь авто ослын улмаас 2016 оны 5 сарын 28-ны өдөр 47 настайдаа нас барсан болох нь 0000179061 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч П.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан П.Цогзолмааг талийгаач Ц.Ариундэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР