Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 18

 

А.Т- П.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Б.Батзориг

Ц.Амаржаргал

Прокурор                                         Д.Энхтуяа

Хохирогч                                         Ч.Б-

                                                         Ж.У-

                                                         Г.Лхампүрэвмаа

Хохирогчийн өмгөөлөгч                 Ч.Булган

Ялтан                                              А.Т-

                                                         П.А-

Ялтны өмгөөлөгч                           Н.Баярмаа

                                                         Ж.Эрдэнэбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан А.Т-, ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын бичсэн давж заалдах гомдлуудаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-гийн А- нарт холбогдох эрүүгийн 201309000848 дугаартай 171/2017/0001/Э/ индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 7-р баг, Майхантын 5-72 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Нумчин овогт А-ийн Т- /РД:МТ81120307/

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, Дархан-Өргөө политехникийн коллежид менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын хуучин хорооллын 32-р байрны 45 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт П-гийн А- /РД:ИЮ83060702/

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Нумчин овогт А-ийн Т-ыг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Сартуул овогт П-гийн А-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч А.Т-ыг хувьд ногдох хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сарын хугацаагаар /арван нэгэн жил зургаан сар/ хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч П.А-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар /хоёр жил арав хоног/ хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч П.А-д оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр,

-Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч П.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч А.Т-ын цагдан хоригдсон 220 /хоёр зуун хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Т-аас нийт 134.283.270 /нэг зуун гучин дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 27-06 тоотод оршин суух Б.Оюунсайхан /РД:МТ82032903/-д 25 090 000 /хорин таван сая ерөн мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/4-175 тоотод оршин суух П.Эрдэнэтана /РД:ТМ82021101/-д 5 610 000 /таван сая зургаан зуун арван мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, 8 дугаар хэсэг Мангиртын 2-2 тоотод оршин суух Д.Тунгалаг /РД:64111206/-т 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 9-91 тоотод оршин суух Г.Загдрагчаа /РД:ТЕ84011915/-д 8 000 000 /найман сая/ төгрөг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 11-207б тоотод оршин суух Э.Уянга /РД:ТД86020506/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/3-122 тоотод оршин суух Л.Өлзийтогтох /ТВ63020708/-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 10-05 тоотод оршин суух Д.Энхцэцэг /РД:ТИ62090968/-т 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5/3-121 тоотод оршин суух Ч.Хэрлэн /РД:ТЗ73032208/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/4-121 тоотод оршин суух Ч.Тамир /ТЗ750901808/-т 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 16-63 тоотод оршин суух Б.Одгэрэл /ТИ61010701/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 18-9 тоотод оршин суух Б.Шишгэдмаа /РД:РИ84102903/-д 6 000 000 /зургаан сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг, Ширээ нуруу 38-7 тоотод оршин суух Ц.Сүнзмаа /РД:РА68090809/-д 3 000 000 /гурван сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн 2-34 тоотод оршин суух Ц.Бүзмээ /РД:ОО72031209/-д 1 000 000 /нэг сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 17-44 тоотод оршин суух Ц.Туяа /ШГ71042602/-д 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум 14 дүгээр баг 34-04 тоотод оршин суух Г.Лхампүрэвмаа /РД:ТЗ80041017/-д 5 000 000 /таван сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/1-109 тоотод оршин суух Н.Сэлэнгэмаа /РД:МЭ640505064/-д 3 618 270 /гурван сая зургаан зуун арван найман мянга хоёр зуун дал/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 4-32 тоотод оршин суух Д.Э- /РД: ТБ62091600/-д 5 200 000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/3 дугаар байрны 114 тоотод оршин суух О.Сувд-Эрдэнэ /РД:ТИ84120700/-д 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг 5-4-89 тоотод оршин суух хохирогч Д.Аюуш /НШ72072362/-д 3 100 000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг, 21 дүгээр байрны 23 тоотод оршин суух С.Светлана /РД:ЮД56081607/-д 21 300 000 /хорин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 22-91 тоотод оршин суух Ж.У- /ТЗ74060901/-т 3 000 000 /гурван сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 13 дугаар хороолол, 4-24 тоотод оршин суух Ж.Отгонбаяр /РД:ТЗ79030212/-т 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/2-169 тоотод оршин суух Г.Алтантуяа /РД:ПЮ77013101/-д 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4/2-53 тоотод оршин суух Ч.Б- /ИЭ83092237/-т 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн Хар ус 5-39 тоотод оршин суух Тунгалагийн Дарханбаяр /ТЖ87101612/-т 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг Нарантолгойн 2-20 тоотод оршин суух А-ийн Оюун-Эрдэнэ /НО90030180/-д 99 000 /ерэн есөн мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг 20/3-21 тоотод оршин суух Чалхайгийн Норжинсүрэн /МИ68052824/-д 916 000 /есөн зуун арван зургаан мянга/ төгрөг, Шүүгдэгч А.Т-аас иргэний нэхэмжлэлээр Б.Оюунсайханд 540 000 /таван зуун дөчин мянга/ төгрөг, Л.Өлзийтогтоход 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг, О.Сувд-Эрдэнэд 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, Д.Аюушид 632 000 /зургаан зуун гучин хоёр мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг Тосгоны 1-22 тоотод оршин суух Бооройн Оюунбилэг /ТГ71121164/-т 140 000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг тус тус гаргуулж олгож...

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.А-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Ялтан А.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...2017.01.31-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, хохирлын үнийн дүнг үнэн зөв тогтоогоогүй, хэргийн бодит үнэнийг илрүүлэн шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгуулах тухай хүсэлт гаргахад хүлээж авдаггүй, хохирогч нар хохирлын үнийн дүнг хэт нэмж хэлдэг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах зүйлийг нягтлан шалгуулж өгнө үү. Үүнд:

1. Хохирогч гэх Оюунсайхан, Эрдэнэтана, Светлана, Сэлэнгэмаа нараас би мөнгө зээлж авч тохирсон хүүг төлж байсан, эдгээр хүмүүстэй иргэний хуулийн дагуу хүү, хугацааг тохирон нотариатаар гэрчлүүлж мөнгө зээлж авсан, үүнийг иргэний хэрэг гэдгийг нотлон шалгуулж өгнө үү.

2. Мөн дээрх хүмүүс нь хохирлын хэмжээг хүү нэмэн нэхэмжилж байгаа ба хохирлын хэмжээг үнэн бодитойгоор шалгуулж өгнө үү.

3.Оюунсайханы үнэт эдлэлийг би захиран зарцуулаагүй, тэрээр ломбардны үнэлгээгээр тогтоосон мөнгийг өөрөө авсан, үүнийг мөн шалган тогтоолгож хохирлын дүнгээс хасч тооцуулж өгнө үү.

4. Хэрэгт байх хуурамч бичиг баримтын эзэн холбогдогчийг тогтоож өгнө үү.

5. Гэрч гэх Амартуяа нь газартай холбоотой хэрэгт идэвхтэй оролцсон ба тэрээр газар зарах гэж хүнээс мөнгө авч буйг мэдэж байсан, мөн “зээлийн гэрээ гэж хий” гэж зөвлөж байсан ба хохирогч нарын мөнгөнөөс “хувь” гэж мөнгө авч байсан А-, Амартуяа нар тус хуйвалдааныг зохион байгуулсан, үүнийг шалган тодруулж түүний гэмт хэрэгт оролцсон байдлыг тодруулан шалгаж гэм бурууг тогтоож өгнө үү.

6. Хэрэгт шаардлагатай гэрч нараас мэдүүлэг авалгүй орхисон, тэдгээр гэрч нарыг байцаан хэрэгт шаардлагатай гэрчийн мэдүүлгийг авч өгнө үү.

7. А-ы гэм буруутай үйлдлийг гэрч, хохирогч нар гэрчилдэг. Мөн түүний мөнгө авч байсан талаараа өөрийн гараар бичсэн нотлох баримтууд ч хавтаст хэрэгт байгаа. Мөн хохирогчид цалингийн зээл авч өгнө гээд явж байсныг хохирогч мэдүүлдэг, түүний энэхүү хохирлын мөнгийг надаас авч захиран зарцуулж байсныг нотлон тогтоож, газартай холбоотой хохирлын мөнгийг түүнээс гаргуулж өгнө үү.

8. Хавтаст хэрэгт байгаа миний гар утасны жагсаалтанд хохирогч нартай гэрээ хийсэн өдөр А- мөнгөө авах гэж над руу залгасан өдөртэй тохирч байгаа, үүнийг мөрдөн байцаалтын шатанд хэлсээр, хүсэлт өгсөөр байхад огт хүлээж авч шалгадаггүй, энэ нь А-ы хохирогч нарын мөнгийг авч байсныг нотлох баримт юм, үүнийг дахин нягтлан шалгуулж өгнө үү.

9. Хохирогч Сэлэнгэмаа нь худал мэдүүлдэг. Би 2012 онд мөнгө зээлсэн байтал, тэр 2013 он гээд хүүгийн хүүг нэмж бичиж байсан баримтын дагуу нэхэмжлээд байдаг. Мөн би түүнд 900.000 төгрөгийг хүүнд төлсөн, 2.000.000 төгрөг зээлж авсан. Энэ талаар огт шалгаж үнэн зөвийг нь тогтоогоогүй. Шаардлагатай бичиг баримт болох 2060 ДАР машины эзэмшлийн талаар, мөн Си Си ломбардны 2012 оны бичиг баримтанд үзлэг хийж шалгадаггүй. Энэ талаар дахин нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж шаардлагатай бичиг баримтыг шалгуулж хохирлын хэмжээ бусад эргэлзээтэй асуудлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

10. Хохирогч Аюушаас би 2012 онд мөнгө зээлж аваад 2.000.000 төгрөгийг 1 сарын дараа Аюушт төлсөн. Тэрээр надад Улаанбаатар хотоос Алтантуяа гэж хүнээс зээлж авч өгсөн. Би тэр мөнгийг төлсөн өдөр Аюуш бид хоёр хамт очиж Алтантуяа гэж хүний дансанд ХААН банкнаас шилжүүлсэн. Аюушийн 2012 онд надад мөнгө авч өгсөн, Алтантуяа гэж хүнээс гэрчийн мэдүүлэг авч хэргийн үнэн зөвийг дахин шалгуулж үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

11. Хохирогч Сувд-Эрдэнээс би гар утас зээлээр авдаг байсан ба би одоо түүнд 280.000 төгрөгийг төлнө.  Гэтэл тэр намайг газар авч өгнө гэж 1.500.000 төгрөг авсан, мөн миний данс руу мөнгө шилжүүлсэн гэж хэлдэг боловч нотлогдож тогтоодоггүй. Энэ мэт “газар” гэсэн хэргээр далимдуулж илүү мөнгө худал хэлж нэхэмжилдэг. Хууль сануулж мэдүүлэг авсаар байхад худал мэдүүлэг өгдөг зэргийг таслан зогсоож хэргийн үнэн бодит байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоолгож өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч П.А-ын хувьд А.Т-тай бүлэглэн Ж.У-, Ж.Отгонбаяр, С.Б-, Г.Алтантуяа нарыг залилан мэхэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байна.

1 .П.А-ын хувьд А.Т-ыг “ хямдхан газар зарна, авах хүн мэдэж байгаарай, газрын албанд таньдаг хүн байгаа...” гэснийх нь дагуу хамт ажилладаг Л.Энхмаа гэгчид энэ тухай хэлсэний дагуу Л.Энхмаа нь дүү Л.Нэргүйдээ хэлж, Л.Нэргүй нь Ж.У-т хэлж улмаар Ж.У- газар худалдаж авах гэсэн юм, Т-тай уулзуулж өгөөч гэж хүссэний дагуу уулзуулж өгсөн бөгөөд мөнгө авах, өгөх ажиллагаанд нь оролцоогүй байдаг. Газрын үнийг өсгөж хэлье гэсэн саналыг Л.Энхмаа, Л.Нэргүй нар гаргасан бөгөөд энэ мөнгөнөөс П.А- нэг ч төгрөг аваагүй байна.

Энэ талаар хохирогч Ж.У-ийн мэдүүлэгт “...А- бол энд хамаарал байхгүй, А- бол газар зарах хүн бол энэ байна гэж Т-тай бид нарыг уулзуулж танилцуулсан, тэрнээс газар зарах ярианд оролцоогүй, Т- бид нарыг уулзуулаад хажууд зүгээр л чимээгүй зогсож байсан юм.” гэсэн мэдүүлгээр нотлогддог.

2. Мөн хохирогч Т.Лхампүрэвмаагийн хувьд, П. А- түүнтэй газрын талаар яриагүй байхад яриан дундаас нь сонсоод түүнд ч хэлэлгүй А.Т-тай өөрөө уулзаж мөнгөө өгсөн нь түүний “...Зуучилсан гэхэд хаашаа юм. Яриан дундаас нь сонссон” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг.

3. Хохирогч  С.Б- “...Т-тай уулзаж газрын талаар ярьж, мөнгө төгрөг тохирсон асуудалд П.А- оролцоогүй. Харин намайг Т- гэдэг эмэгтэйгээс газар авах гэж байгааг П.А- мэдсэн байсан...”

4.Хохирогч Г.Алтантуяагийн “...Би А- гэж хүнийг танихгүй, тэр энэ асуудалд оролцоогүй. Надаас Т- л мөнгө авсан...” гэсэн мэдүүлгүүдээс харахад энэ үйлдэлд П.А- холбогдолгүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгийн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэнэ үү.

Өмнө энэ хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд П.А-ын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэж үзэж хоёр удаа хэрэгсэхүй болгож байсан болно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтан А.Т- мэдүүлэхдээ:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... П.А-ы үйлдэл гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байхад хохирлыг төлөх ёсгүй гэж байгаад гомдолтой байна. Хохирогчийн өмгөөлөгч хохирлын үнийн дүнг шалгах шаардлагагүй гэж байгаад гомдолтой байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтан П.А- мэдүүлэхдээ:

“...Би маш их гомдолтой байна. Намайг газар зарна гэсэн гэж А.Т- гүтгэж байна. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 120-121 дүгээр хуудас газрын албаны даргатай найз нөхдийн холбоотой гэж А.Т-ын ярьж байсныг би мэдээгүй. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 162 дугаар хуудас гэрч н.Энх-Амгалан мэдүүлэгтээ “2013 онд А.Т-тай таарч ойр зуурын юм ярьж байхад А.Т- надад Дархан зочид буудлын хажууд 8 айлын газар байгаа” гэж ярьсан байдаг. 2013 оны 01 дүгээр сард А.Мөнхбат байцаагч намайг гэрчээр дуудаж, сэжигтнээр байцааж, дараа нь яллагдагчаар байцаасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Н.Баярмаа гаргасан тайлбартаа:

“Хохирлын хэмжээ зөрүүтэй байдаг учраас хохирлын дүнг нэг мөр болгох, газартай холбоотой хохирол тогтоох ёстой. П.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн тул П.А- нь хохирол төлөх ёстой. Гэтэл анхан шатны шүүх П.А-ыг хохирол төлөхөөр шийдвэрлээгүйд гомдолтой байна₮ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан тайлбартаа: 

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Ж.У- гаргасан тайлбартаа: 

“...2014 оны 07 дугаар сард П.А- над руу утасдаж шүүхээс залхаж байна, 4.000.000 төгрөгийг өгье гэхээр нь би яахав 3.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн, гэтэл чимээгүй болсон. Намайг цалингийн зээл авч өг гэж П.А-ыг дарамталсан гэж П.А- худал хэлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Лхампүрэвмаа гаргасан тайлбартаа: 

“А.Т-д газар байгаа гэхээр нь “найдвартай юм уу” гэж асуухад найдвартай гэж хэлсэн. Газрын гэрчилгээг надад харуулсан, мөнгийг нь шилжүүлчих гэж П.А- хэлсэн, тэгээд ямар юм байна гэж би асуутал гэрчилгээг канондсан байна гэхээр нь би найдвартай юм байна гэж бодсон. Ж.У- анхны мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгч байна, миний мэдүүлэг хэвээрээ байгаа...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. н.Амартуяаг хариуцлагад татаж өгнө үү. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. П.А- нь Ж.У-, Ч.Б-, Ж.Отгонбаяр нарт мөнгө өгөх идэвхтэй үйлдлээр хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Э- гаргасан дүгнэлтдээ:

“А.Т-, П.А- нар нэг нэгнийгээ газар авах санааг гаргасан гэж хэлдэг. Хэргийн материалаас үзэхэд 4 хүний газрын үйлдэлд П.А- оролцсон. Хохирогч Ч.Б- мэдүүлэгтээ “чамд итгэхгүй байна, үлдэгдэл мөнгөө шилжүүл гэхэд найдвартай чиний мөнгийг аваад өгчихнө” гэж хэлсэн байдаг. Газрын албаны хүнтэй А.Т-тай хамт очсон. Ч.Б-тай Г.Алтантуяа хамт явж байсан. Газрыг үзүүлэхэд А.Т-, П.А- нар хамт явж байсан. Ж.У-ийн дүү Ж.Отгонбаяр хамт ирсэн байдаг. Хохирогч нар П.А-д бэлэн мөнгийг өгөөгүй, А.Т-д өгсөн гэж харагддаг боловч идэвхтэй үйлдлээр хандсан бүлэглэсэн шинжтэй тул П.А-ыг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж байна. А.Т- иргэний гэрээ гэж хэлдэг. Хохирогч н.Оюунсайханы мэдүүлэгт “32.000.000 төгрөг гэсэн, дараа нь 36.000.000 төгрөг” гэж хэлсэн. н.Оюунсайханы хохирлын тооцоо олон янз байсан. Үндсэн ломбардны мөнгөнөөс хасч тооцохгүйгээр явсан. А.Т- гадуур байвал иргэдийг дахин хохироох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.                                 

Тодорхойлох нь:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ялтан А.Т-ыг шунахай сэдэлтээр 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн С.Светланагаас “Ертөнц баарыг худалдаж авахад мөнгө дутаад байна” гэж 20.000.000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ертөнц бааранд “камер тавиулна, мөнгө зээлээч” гэж 800.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Хонг Конг улсаас зээл орж ирэхээр өгье” гэж 500.000 төгрөг,

-2013 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд өндөр хүү амлан, зээлийн гэрээгээр халхавчлан Б.Оюунсайханаас бэлэн мөнгө авах буюу барьцаат зээлийн газар үнэт эдлэлийг тавьж 36.820.000 төгрөг,

-2013 оны 04 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд өндөр хүү, зээлийн гэрээгээр халхавчлан П.Эрдэнэтанаас 10.410.000 төгрөг,

-2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.Тунгалагаас газрын урьдчилгаа төлбөр гэж 3.500.000 төгрөг,

-2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э.Уянгаас газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

-2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Л.Өлзийтогтохоос газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Г.Энхцэцэгээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г.Загдрагчаагаас газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын сүүлээр газрын үлдэгдэл төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ч.Хэрлэнгээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ч.Тамираас газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Одгэрэлээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

-2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Шишгэдмаагаас газрын урьдчилгаа төлбөр гэж 6.000.000 төгрөг,

-2014 оны 01 дүгээр сарын 14, 19-ны өдөр Ц.Сүнзмаагаас газрын урьдчилгаа төлбөр гэж 3.000.000 төгрөг,

-2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Бүзмээгээс газрын урьдчилгаа төлбөр гэж 1.000.000 төгрөг,

-2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Туяагаас газрын урьдчилгаа төлбөр гэж 1.000.000 төгрөг, 2013 оны 11 сард “тендер авах боллоо” гэж 500.000 төгрөг, “Улаанбаатар хотоос мөнгө авч өгнө” гэж 300.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Лхампүрэвмаагаас газрын урьдчилгаа төлбөр гэж 2.500.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 25-нд газрын үлдэгдэл төлбөр гэж 2 500 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Н.Сэлэнгэмаагаас “автомашин барьцаанд тавина” гэж 3.618.270 төгрөг,

-2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өндөр хүү амалж Д.Аюушаас 600.000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өндөр хүү амалж Д.Э-гаас 5.200.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сард О.Сувд-Эрдэнээс газрын урьдчилгаа төлбар гэж 1.500.000 төгрөг нийт 134.248.270 төгрөгийг залилсан,

-Мөн А.Т-, П.А- нарыг бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.У-ээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 4 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Отгонбаяраас газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ч.Б-аас газрын урьдчилгаа төлбөр гэж 2.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 2.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Алтантуяагаас газрын урьдчилгаа төлбөр гэж 2.000.000 төгрөг,

-2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын үлдэгдэл төлбөр гэж 2.000.000 төгрөг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан,

-Мөн А.Т-ыг өөрийн ах нь Сүхбаатар аймгаас Улсын Их хуралд нэр дэвшээд гарсан, Америкийн Нэгдсэн улс руу ажилд явуулж өгнө, визний мөнгө, тийзний хөнгөлөлт эдлүүлнэ” хэмээн хуурч мэхлэн, үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.Дарханбаяраас 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны 5027200594 тоот дансаар 283.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард 56.000 төгрөгний үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны 5068050638 тоот дансаар 80.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5045515229 тоот дансаар 2 удаагийн шилжүүлгээр 146.000 төгрөг, нийт 565.000 төгрөг авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

-өөрийн ах нь Сүхбаатар аймгаас Улсын Их хуралд нэр дэвшиж байгаа, Сүхбаатар аймгаас 8 хүнийг Америкийн Нэгдсэн Улс руу 8 сарын хугацаатай ажлын гэрээгээр явуулна, тэнд зөгийн үйлдвэрт ажиллана, виз даруулах, гадаад паспортны хугацаа сунгах, гадаад хэлний сургалтад суусан талаар бичиг авна. Америкт очоод байх байр үнэ төлбөргүй болгоно” хэмээн хуурч мэхлэн үргэлжилсэн үйлдлээр иргэн А.Оюун-Эрдэнээс 2016 оны 07 дугаар сард бэлнээр 320.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 5068050638 тоот дансаар 134.000 төгрөг, мөн 2016 оны 08 дугаар сард бэлнээр 55.000 төгрөг, нийт 509.000 төгрөг залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,  

-Өөрийн ах нь Улаан сайд байгаа юм, тэр зөндөө хүн ажилд оруулж өгнө. Оюутолгойд компьютерийн мэдлэгтэй хүн, тогоочийн орон тоон дээр хоёр хүн ажилд оруулж өгнө” хэмээн Г.Энхцэцэгт итгэл үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэн түүгээр дамжуулан иргэн Ч.Норжинсүрэнгээс 776.000 төгрөг, мөн Ч.Норжинсүрэнгээс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны 5045487620 тоот дансаар “Оюутолгой явах замын зардлын мөнгө” хэмээн хуурч мэхлэн 140.000 төгрөг, үргэлжилсэн үйлдлээр нийт 916.000 төгрөгийг залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэж А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, ялтан П.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ялтан  А.Т-ыг дангаараа 2011 оны 9 сараас 2016 оны 9 сарын 06-ны хооронд олон удаагийн давтан үйлдлээр дээрх нэр бүхий иргэдийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, нийт 136.238.270 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, ялтан А.Т-, П.А- нарыг бүлэглэн 2013 оны 11 сарын 18-ны өдрөөс 2013 оны 12 сарын 05-ны хооронд удаа дараагийн давтан үйлдлээр нэр бүхий хохирогчдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 20.000.000 төгрөгийг залилж, гэмт хэргийн улмаас нийт 156.238.270 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнээд А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт, П.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт   заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож А.Т-ыг түүний хувьд ногдох хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сарын /арван нэгэн жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлэх, цагдан хоригдсон 220 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, П.А-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар түүнийг хорих ялаас өршөөн хэлтрүүлж, ялтан А.Т-аас хохирогч Б.Оюунсайханд 25.090.000 /хорин таван сая ерөн мянга/ төгрөг, П.Эрдэнэтанад 5.610.000 /таван сая зургаан зуун арван мянга/ төгрөг, Д.Тунгалагт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, Г.Загдрагчаад 8.000.000 /найман сая/ төгрөг, Э.Уянгад 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Л.Өлзийтогтоход 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Д.Энхцэцэгт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Ч.Хэрлэнд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Ч.Тамирт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Б.Одгэрэлд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Б.Шишгэдмаад 6.000.000 /зургаан сая/ төгрөг, Ц.Сүнзмаад 3.000.000 /гурван сая/ төгрөг, Ц.Бүзмээд 1.000.000 /нэг сая/ төгрөг, Ц.Туяад 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, Г.Лхампүрэвмаад 5.000.000 /таван сая/ төгрөг, Н.Сэлэнгэмаад 3.618.270 /гурван сая зургаан зуун арван найман мянга хоёр зуун дал/ төгрөг, Д.Э-д 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг, О.Сувд-Эрдэнэд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, Д.Аюушид 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг, С.Светланад 21.300.000 /хорин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөг, Ж.У-т 3.000.000 /гурван сая/ төгрөг, Ж.Отгонбаярт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Г.Алтантуяад 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Ч.Б-т 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, Т.Дарханбаярт 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг, А.Оюун-Эрдэнэд 99.000 /ерэн есөн мянга/ төгрөг, Ч.Норжинсүрэнд 916.000 /есөн зуун арван зургаан мянга/ төгрөг, Б.Оюунсайханд 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг, Л.Өлзийтогтоход 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, О.Сувд-Эрдэнэд 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, Д.Аюушид 632.000 /зургаан зуун гучин хоёр мянга/ төгрөг, Б.Оюунбилэгт 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг, нийт 134.283.270 /нэг зуун гучин дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн 40 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан ....хууль ёсны ба үндэслэлтэй байх.... шаардлагыг хангасан байна.

Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан А.Т-, ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал А.Т-, П.А- нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй,  үйлдэгдсэн хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.

Ялтан А.Т- нь ганцаараа болон П.А-тай бүлэглэн шунахайн сэдэлтээр төлбөрийн чадваргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, зээл төлөх боломжгүй нөхцөл байдалд байхдаа олон иргэдийг залилж, дээрх нэр бүхий иргэдэд өндөр хүү амлан зээлийн гэрээгээр халхавчлан тэднээс их хэмжээний бэлэн мөнгө зээлж, өөрийнхөө ....“Ертөнц” баарыг худалдаж авахад мөнгө дутчихлаа, баарандаа камер тавиулна, удахгүй мөнгө ороод ирэнгүүт өгнө..., ...газар зарна, урьдчилгаа төлбөрөө өг..., ... би тендер авах боллоо.., ...ах маань Улсын Их хуралд нэр дэвшээд гарсан Улаан сайд байгаа юм, АНУ руу 8 хүн ажилд явуулж өгнө, тэнд зөгийн үйлдвэрт ажиллана, виз даруулах, гадаад паспортны хугацаа сунгах, гадаад хэлний сургалтад суусан талаар бичиг авна, тийзний хөнгөлөлт эдлүүлнэ, Америкт очоод байх байр үнэ төлбөргүй болгоно...” хэмээн бусдын нэр барьж худал ярьж тэдэнд итгэл үнэмшил төрүүлэн, хуурч мэхлэн, итгэл эвдэж үргэлжилсэн үйлдлээр ашиг олох зорилгоор залилан мэхлэж, нийт 136.238.270 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон хохирогчдын мэдүүлгүүдээр хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тэдний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Ялтан П.А- нь А.Т-тай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 18-наас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдийн хооронд иргэн Ж.У-ээс газрын урьдчилгаа төлбөр гэж 4.000.000 төгрөг, газрын үлдэгдэл төлбөр гэж 4 000 000 төгрөг,  иргэн Ж.Отгонбаяраас урьдчилгаа гэж 4.000.000 төгрөг, иргэн Ч.Б-аас урьдчилгаа гэж 2.000.000 төгрөг, үлдэгдэл гэж 2.000.000 төгрөг, иргэн Г.Алтантуяагаас урьдчилгаа гэж 2.000.000 төгрөг, газрын үлдэгдэл төлбөр гэж 2.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг давтан үйлдлээр залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ж.У-ийн “...Тухайн үед Нэргүй надад “газар зарах хүний утасны дугаар” гэж А-ы дугаарыг өгсөн. Тэгээд түүний 99031938 дугаар луу залгахад “8 айлын газар зарна” гэсэн. Тэгээд очиход А-, Т- 2 хамт байсан. Тэгээд “1 айлын газрыг 10 сая төгрөгөөр зарна. Т- нь манай аавын төрсөн дүү, нагац эгч байгаа юм. Энэ газрыг зардаг. 10 газар зарвал бид 2-т шагнал болгож 2 газар өгөх юм” гэж А- хэлсэн. Би “ямар ч барьцаагүй мөнгөө зүгээр өгөхгүй” гэхэд “эхлээд урьдчилгаагаа өгчих, дараа нь гэрчилгээ гарсны дараа үлдсэн мөнгөө өгөөд газраа авна ш дээ, байр авсан ч гэсэн гэрчилгээгээ тэгж авдаг биз дээ, би багш хүн, худал хэлэхгүй” гээд А- нь Т-тай их найзархаг байсан.... А-ыг газар зарж байна гэж ойлгосон. А- над руу залгаад “таны гэрчилгээг авсан байгаа, нэр дээр чинь шилжүүлж өгөөд 10 хоногийн дараа гэрчилгээ чинь гарна, би үзсэн” гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийн эгчдээ хэлээд дахин 1 газар нэмж авахаар болоод мөнгөө 12.0 сая төгрөг болгож өгсөн. Сүүлд нь А-тай уулзаж байхад Ганбаяр гэдэг Газрын албаны мэргэжилтэнтэй “би Т-ын дүү Оюунжаргал байна, нөгөө газар яасан бэ” гэж худлаа ярьж байсан. Сарын дараа хөөцөлдөж байж 5.0 сая төгрөгөө олж авсан. Дархан  их дэлгүүрт явж байхад над руу А- залгаад “Т-тай хамт очоод ахынхаа нэр дээр таны газрын гэрчилгээ гаргасан байхыг би харсан. Таньд аваачаад өгье” гэсэн. Т-тай холбогдолгүй байсан бол тэр талаараа хэлэх байсан. А- нь газар зарах үйл ажиллагаанд оролцоод яваад байсан...” гэсэн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгүүд /хх-515-р тал/, хохирогч Ч.Б-ын “...А- бид хоёр 10 жилийн сургуулийн нэг ангийн хүүхдүүд юм. Тэр над руу утсаар яриад “Т- сая над руу ярилаа, чиний авах гээд байгаа газрыг өөр хүнд зарлаа, чамд итгэхгүй байна гэнэ, чи үлдэгдэл 2.0 сая төгрөгөө өгчихөөч” гэхээр нь би итгээд 2.0 сая төгрөгөө өгсөн... А- надад “миний газрын гэрчилгээ гарчихсан байна, би үзсэн” гэхээр нь “гэрчилгээгээ авчихаач, би харъя” гэхэд “авсангүй, өнөө маргаашгүй газар хатгах биш” гэж хэлсэн...”/хх-517/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын “...шүүгдэгч П.А-ын хувьд А.Т-тай бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, нэг ч төгрөг аваагүй. Өмнө нь энэ хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд П.А-ын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж хоёр удаа хэрэгсэхгүй болгож байсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын үндэслэл няцаагдаж байна.

Иймд ялтан А.Т- болон ялтан П.А-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Т-, ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                             Б.БАТЗОРИГ

                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ