Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 106

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Насанд хүрээгүй хохирогч Э.С-,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ундрах,

Шүүгдэгч Г.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бор Гэрэлмягмарын Г.Т-д холбогдох эрүүгийн 1818008210064 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Т-, 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т- нь 2018 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Шаазгайтын гудамж  гэх газар 14 настай Э.Э.С-ыг Ерөнхий боловсролын 9 дүгээр ангийн сурагч 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон болох нь

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт:

               

              Шүүгдэгч Г.Т-гийн өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим гэртээ сууж байхад танил Ч- ах утсаар яриад юу хийж байна гэж асуусан. Би гэртээ байна гэж хэлэхэд алтанд явах уу гэхээр нь за за гэж хэлсэн. Би гэртээ эхнэр Батцэцэг, хүү нарын хамт байхад Ч- ах гэрийн гадна машинтайгаа ирээд намайг дуудаад байсан. Би гэрээс гараад Ч- ахын машинд ороод суухад арын суудал дээр К-, Д- нар болон нэг танихгүй охины хамт байсан. Ч- ахын машины арын суудал дээр сууж байсан К-, Д- нар машинаас буугаад яваад өгсөн. Би Ч- ахын машины жолоочийн хажуугийн суудал дээр суусан. Харин танихгүй охин Ч- ахын машины арын суудал дээр ганцаараа үлдсэн. Тэгээд Ч- ах энэ охиныг гэрт нь хүргэж өгнө гэж хэлээд манай байрны хажуугаас хөдлөөд явсан. Тэгээд жоохон явж байгаад нөгөө охиноос гэр чинь хаана байдаг юм гэхэд бид хоёрт нөгөө охин гэрээ зааж өгөхгүй байсан. Тэр охин би пивны үнэрээ жаахан гаргаж байгаад гэртээ орно гэж хэлсэн. Бид гурав цаашаа яваад Санжинт баг гэр хорооллын буюу Шаазгайтын гудамжинд очоод зогссон. Тэгэхэд Ч- ах машин дотор нь байсан 2 лааз пиво уугаад унтаад өгсөн. Би машинаас буухад арын суудал дээр унтаж байсан охин Э.С- сэрчихсэн. Би машинаас гараад машины арын хаалга онгойлгоход Э.С- гэдэг охин машинаас гараад ирсэн. Би машины арын багажнаас хөнжил аваад газар дэвсээд Э.С-ын хамт юм яриад суусан. Би Э.С-той танилцахад Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Шарын гол суманд шилжиж ирээд удаагүй байгаа гэж хэлсэн. Би хувиараа алтанд явдаг гэж хэлсэн. Тэгж байгаад Э.С-ын хацар дээр нь үнсээд бэлгийн харьцаанд орсон. Би тэр орой яриад сууж байхад Шарын гол сумын сургуулийн 9-р ангид сурдаг. Би 14 настай гэж хэлсэн. Намайг Э.С-той бэлгийн харьцаанд ороход Э.С- дургүйцээгүй, зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг,  

             

   Насанд хүрээгүй хохирогч Э.Э.С-ын өгсөн: ...Намайг машины арын суудал дээр сууж байхад Г.Т- ах машинаас гарсан. Тэгээд машины арын хаалга онгойлгоод гараад ир гэсэн. Би машины арын суудал дээр сууж байгаад гарахад Г.Т- ах арын багажнаас хөнжил гаргаж ирээд газар дэвсээд хамт юм ярьж суусан. Намайг хаанаас ирсэн бэ гэхээр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн гэсэн. Надад Г.Т- ах Шарын голд алтанд явдаг гэж хэлсэн. Ингээд юм яриад сууж байхад Г.Т- ах миний зүүн хацар дээр үнсээд хоёулаа бэлгийн харьцаанд орох уу гэж хэлсэн. Би Г.Т- ахтай бэлгийн харьцаанд оръё гэж зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. Миний өмдийг Г.Т- ах тайлсан. Би дургүйцэж эсэргүүцээгүй. Г.Т- ах миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд ганц, хоёр хөдөлж байгаа боссон. Би Г.Т- ахтай машины гадна юм яриад сууж байхдаа Шарын гол сумын 2-р сургуулийн 9 б ангид сурдаг гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг,

 

   Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У- өгсөн: Би өөрөө энэ залуу шиг өсөж яваа хүүтэй. Дахиж ийм хэрэг битгий хийгээрэй гэж хэлсэн. Эмчилгээний зардалд 300 000 төгрөг шүүгдэгчээс авсан. Энэ залуу өөрөө бас нялх нойтон хүүхэдтэй юм билээ. Гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч  А.К-гийн өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчим Шарын гол сумын Хайрхан багийн өөрийн гэрийн гадна найз охин Э.С-той таарсан. Би Э.С-д эгч Э- гэрт очлоо гэж хэлсэн. Тэгээд Э.С-той орой 20 цагт Мини Цогцолбор дээр уулзахаар тохироод салсан. Би эгчийн гэрт байж байгаад өдөр гэрээс нь гараад Төмөр замын 21-р байрны “Талст” хүнсний дэлгүүрээс 2,5 л Сэрүүн гэсэн пиво нэгийг 6 800 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд авсан пиво төмөр замын 2-р байрны буланд нуусан. Тэгээд эгчийн гэрт эргэж ороод байж байгаад орой 20 цагийн орчим Э.С-той Мини Цогцолборт очиж уулзсан. Би очихдоо дэлгүүрээс авсан пиво аваад очсон. Бид хоёр Төмөр замын 20-р байрны буланд ирээд пиво өөртөө хийж ууж байгаад Э.С-д нэг удаагийн аяганд хийгээд өгөхөд уусан. Тэгээд пиво ууж байгаад дахин хийж Э.С-д өгсөн. Би Э.С-д нийт 2 удаа л хийж өгсөн. Тэгээд байж байхад Д- гэрээсээ гарч ирээд бид хоёр дээр хүрээд ирсэн. Би найз Дөлгөөнд пивноос хийгээд өгөхөд барьж байгаад гар утсаараа ярьж байгаад пиво уухгүй цемент дээр тавьчихаад яваад өгсөн. Бид хоёр юм ярьж байгаад би пиво уугаад дуусгасан.Тэгээд байж байхад байрны гадна цагаан өнгийн машин ирээд зогссон. Харин жолооч нь Г.Т-, Г.Т- гээд дахин дахин орилоод байсан. Тэгээд очоод харахад Ч- ах ганцаараа явж байсан. Би Ч- ахыг сайн таньж мэддэг болохоор машиных нь арын суудал дээр найз охин Э.С-той суусан. Тэгэхэд байрнаас Г.Т- ах гарч ирээд Ч- ахтай уулзаад хоол идэхээр Г.Т- ахын гэрт орсон. Би машинд сууж байгаад гэрээсээ орж эгч Эркегүлээс Хаан банкны карт авах гээд ороход эгч гэртээ байхгүй байсан. Би ах Ул-- эгч хаана байгаа талаар асуухад хажуу айлд буюу Сэкэгийн гэрт байгаа гэж хэлсэн. Намайг С- гэрт ороход эгч маань найз нарын хамт архи уугаад сууж байсан. Би эгч Э- миний карт хаана байна гэхэд Шинээ эгчид байгаа гэж хэлсэн. Би эгчдээ та яахаараа миний картыг хүнд өгдөг юм гэж хэлээд уурласан. Тэгэхэд эгчийн хамт архи ууж байсан С- гэдэг залуу эгчтэйгээ яагаад хэрэлдээд байгаа юм гээд миний хамар луу гараараа цохиод цус гаргасан. Миний хамар өвдөөд байхаар нь эмнэлэг яваад өгсөн. Би эмнэлэг дээр очиж хамраа үзүүлээд эмнэлгийн бичгээ аваад Цагдаагийн хэлтэс дээр очиж хүнд зодуулсан талаараа дуудлага өгчихөөд 02 цагийн орчим гэртээ очиж унтсан гэх мэдүүлэг /хх 39/,

Гэрч Ц.Ч-ийн өгсөн: Миний машинд К- үл таних охины хамт орж ирээд арын суудал дээр суусан. Тэгээд Г.Т-г машинаас дуудахад Г.Т- гэрээсээ гарч ирээд над дээр ирсэн. Би Г.Т-гөөс гэрт чинь хоол хийсэн юм уу гэхэд хоол хийсэн гэж хэлэхээр нь Г.Т-гийн хамт гэрт нь ороод хоол идсэн. Миний машинд К- охины хамт үлдсэн. Намайг Г.Т-гийн гэрт хоол идээд гараад ирэхэд машинд К-гийн хамт явсан охин ганцаараа сууж байсан. Би тэр охиноос К- хаана байгаа талаар асуухад мэдэхгүй байна машинаас гараад явсан гэж хэлсэн. Тэр охиноос пиво үнэртэж байсан. Би тэр охиноос хоёр ах нь хөдөө ажлаар явлаа. Гэр чинь хаана байдаг талаар асуухад нөгөө охин ахаа би аав, ээжээсээ айгаад байна. Надаас пиво үнэртэж байгаа гээд байсан. Тэгээд ахаа таны машинд хэдэн цаг сууж байгаад архиа гайгүй болохоор гэртээ ормоор байна гэж хэлсэн. Тэгээд надад гэрийнхээ хаягийг зааж өгөхгүй байсан. Би Г.Т-г К-гийн гэрт нь ороод асуугаад ир гэхэд Г.Т- гэрт нь орж үзчихээд К- байхгүй байна гэж хэлсэн. Би тэр охиныг урд өмнө ерөөсөө харж байгаагүй охин байсан. Тэр охин надад Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас гэрээрээ шилжиж ирсэн гэж хэлсэн. Надад тэр охин ээжийнхээ нэрийг хэлсэн бол гэрт хүргээд өгөх байсан. Би сүүлд нь У- эгчийн охин гэдгийг мэдсэн. Би хоёр лааз пиво өөрөө уугаад машинаа нармаалдаж байгаад жолоочийн суудал дээр унтаад өгсөн байсан. Харин Г.Т- жолоочийн хажуугийн суудал дээр унтсан. Танихгүй охин арын суудал дээр унтаад өгсөн. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад  Цагдаагийн алба хаагч нар ирээд бид гурвыг аваад хэлтэс рүү авсан. Би тэр охинтой ерөөсөө бэлгийн харьцаанд ороогүй. Би Цагдаагийн алба хаагч нарт бид гурав машинд унтаж байсан талаар хэлэхэд намайг тэр охинтой унтаж хэвтсэн, бэлгийн харьцаанд орсон гэж ойлгоод байсан. Би эхнэр хүүхэдтэй хувиараа алт ухаж байгаад нүх рүү унаад баруун хөлөө бүдүүн гуяараа тайруулсан. Халамж авдаг гэх мэдүүлэг /хх 42/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 1045 дугаар дүгнэлт:

 

“1.Э.Э.С-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.Э.С-огийн охин хальс хуучин урагдалттай байна. 3.Э.С-д бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. боломжгүй. 4.Э.Э.С-ын үтрээний наац болон арчдас дээр эр бэлгийн эс илэрсэн байна.” гэжээ /хх 48/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11205 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Шинжилгээнд ирүүлсэн шар эмжээртэй цайвар дотоожид цус илэрсэн. Бусад зүйлс дээр цус илрээгүй. 2.Дээрх хувцаснуудад үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй. 3.Шар эмжээртэй цайвар дотоож дээр илэрсэн цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэжээ. /хх 55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12757 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Э.Э.С-ын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь 12 генетик үзүүлэлтээр гэрч гэх Г.Т-гийн ДНХ-тай 12 генетик үзүүлэлтээр тохирч байна. 2.Э.Э.С-ын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эс болон гэрч гэх Ц.Ч-, Г.Т-, А.К- нарт Ү-хромосомын генетик маркераар шинжилгээ хийх шаардлагатай байна. 3.Хохирогч Э.С-ос дээж авч ДНХ-ийн нэмэлт шинжилгээ хийж харьцуулах шаардлагатай байна гэжээ. /хх 62/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 582 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Биологийн шинжилгээний №11246 тоот дүгнэлт гаргахад ашигласан наалдацанд илэрсэн эмэгтэй эсийн ДНХ-ийн тогтоц нь хохирогч Э.Э.С-ын ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна гэжээ /хх 66/,

 

Шинжээч эмч Э.О- мэдүүлэг /хх 50/,  Э.Э.С-ын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх 30, 31/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Т- хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Г.Т- нь 14 настай Э.Э.С-ыг ерөнхий боловсролын 9-р ангийн сурагч 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.У-н өгсөн: “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тэмдэглэл /хх 101/-ээр шүүгдэгч Г.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.Т- нь хэрэг хариуцах чадвартай байна.  

   Шүүгдэгч Г.Т-  нь урьд:

 -Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

   -Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 28-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 89-93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 86/ тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Т-г 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

            4.Эрүүгийн 1818008210064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ