| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0259/и |
| Дугаар | 550 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 550
| 2016 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 181/ШШ2016/00550 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхна шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 34-р байр, 17 тоот хаягт оршин байгаа “Сэра Интернэшнл ББСБ” ХХК /рд:5723124/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу гудамж, 1-р байр, 17 тоот хаягт оршин суух Баатат овогт Мөнхбатын Содбаяр /РД:ХП85100912/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 110,823,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ариунсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч М.Содбаяртай 2014 оны 9 сарын 09-ний өдөр ЗГ-1401/10 тоот зээлийн гэрээ, БГ-1401/10 тоот барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулсан бөгөөд 50,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2206031248 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 56е байр, 35 тоот хаягт орших 75 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нь 2014 оны 12 сарын 09-нд зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний хугацааг сунгахаар хүсэлт тавьж 2015 оны 3 сарын 09-ийг хүртэл сунгаж, зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулсан. 2015 оны 3 сарын 09-нд хугацаа дуусахад дахин сунгах хүсэлт гаргаснаар зээлийн гэрээг дахин 3 сараар сунгасан болно. Хариуцагч нь 2016 оны 3 сарын 09-нд зээлийн хүүнд 29,047 доллар төлсөн бөгөөд түүнээс хойш дахин эргэн төлөлт хийгээгүй болно. 2014 оны 9 сарын 09-ний өдрийн ЗГ-1401/10 тоот зээлийн гэрээгээр олгосон 50,000 ам.доллар, 2016 оны 3 сарын 09-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 4,590 ам.доллар, зээлийн хүү 24,457 ам.доллар, үндсэн зээлээс 953 ам.долларыг барагдуулсан. 2016 оны 6 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 49,047 ам.доллар, 2016 оны 6 сарын 21-ний өдөр хүртэлх зээлийн хүүг 56,822 ам.долларыг хариуцагч М.Содбаяраас гаргуулж өгнө үү гэжээ. 2016 оны 6 сарын 21-ний өдрийн Монгол банкны лавлагааны дагуу нийт 110,823,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сэра интернэшнл ББСБ” ХХК нь хариуцагч М.Содбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 110,823,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М.Содбаярт нэхэмжлэлийн хувийг 2016 оны 7 сарын 25-ны өдөр гардуулж, 2016 оны 8 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай хариу тайлбараа шүүхэд гаргах өгөхийг мэдэгдсэн боловч М.Содбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. /хх-22х/
Мөн хариуцагч М.Содбаярт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-31х/
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Хариуцагч М.Содбаяр нь нэхэмжлэгч “Сэра интернэшнл ББСБ” ХХК-тай 2014 оны 9 сарын 09-ний өдөр ЗГ-1401/10 дугаартай “Зээлийн гэрээ”, БГ1401/10 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” тус тус байгуулж, 50,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэн авч, улмаар уг зээлийн гэрээний хугацааг 2015 оны 3 сарын 09-ний өдөр хүртэл сунгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-7-14х/
Зээлдэгч М.Содбаярын зээлдүүлэгч “Сэра интернэшнл ББСБ” ХХК-ийн өмнө хүлээх зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл 49,047 ам.доллар, хуримтлагдсан хүү 6801.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 973.56 ам.доллар, нийт 56,822 ам.доллар болж байгаа ба шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 6 сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 1,950.34 төгрөгөөр тооцож нийт 110,823,000 төгрөг болж байгаа хэмээн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тайлбарлаж байна. /хх-4х, 15х/
Өмнө дурдсанчлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар шүүхэд аливаа тайлбар гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Иймд “Сэра интернэшнл ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд учир Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу хариуцагч М.Содбаяраас зээлийн гэрээний үүрэгт нийт 110,823,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сэра интернэшнл ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР