| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0491/и |
| Дугаар | 519 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 519
| 2016 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2016/00519 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бага тойруу гудамж, өөрийн байранд оршин байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Нарны зам, Жигүүр гранд оффис, 6 давхарт 6-1 тоот хаягт оршин байгаа “Ордгео” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэл 110,050,328 төгрөг, алданги 44,162,186 төгрөг, нийт 154,212,514 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Урантүлхүүр, хариуцагчийн төлөөлөгч Г.Юмчмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар ороцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч “Ордгео” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна”, мөн хуулийн 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”, мөн хуулийн 17.1.1-т “Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчин 2016 оны 6 сарын 16-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 110,050,328 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 44,162,186 төгрөг, нийт 154,212,514 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсээд байна. Дээрх шимтгэлийг нөхөн төлүүлэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 26.1.4-т зааснаар “Ордгео” ХХК-д Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2015 оны 9 сарын 03-ны өдрийн, 2015 оны 10 сарын 05-ны өдрийн албан шаардлагууд, 2015 оны 10 сарын 19-ний өдрийн мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй болно. Иймд нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 154,212,514 төгрөгийг “Ордгео” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэл болох 110,050,328 төгрөгийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Манай компанийн гол захиалагч Кожеговь ХХК-ийн гэрээт ажил 2016 оны 6 сарын 10-ны өдрөөс 07 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж дууссан ба дараагийн гэрээт ажил 2016 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэхээр бэлтгэл хангагдаад байна. Энэ жилийн гол ажлууд 8-10 саруудад хийгдэх төлөвтэй байна. Мөн бид гэрээт ажил эхэлснээс хойш 20-30 хоногийн дараа эхний нэхэмжлэлийг захиалагч талд хүргүүлдэг ба нэхэмжлэлийн төлбөр дараа сарын 30-ны үеэр манай дансанд орж ирдэг. Дээрх шалтгааны улмаас бид нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг болох 110,050,328 төгрөгийг ойрын хугацаанд төлж чадахгүй байгаа бөгөөд энэхүү өглөгийг график гарган төлөх саналтай байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй алданги 44,162,186 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул алдангаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ордгео” ХХК-иас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 110,050,328 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 44,162,186 төгрөг, нийт 154,212,514 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч “Ордгео” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 110,050,328 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уул уурхайн ажил зогссонтой холбоотойгоор санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул алданги 44,162,186 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, алдангиас чөлөөлж өгнө үү гэж тайлбарладаг.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.
“Ордгео” ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулах эрхтэй байна.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 44,162,186 төгрөгийн алданги ногдуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т “Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасантай нийцэж байх бөгөөд хариуцагч нь алдангийн тооцоолол үнэн зөв эсэх талаар маргадаггүй.
Нийгмийн даатгалын тухай хуульд ногдуулсан алдангиас чөлөөлөх тухай зохицуулалт байхгүй байна.
Түүнчлэн, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан иргэний тэтгэвэр тэтгэмж авах эрхийг зөрчигдөхөд хүргэх үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР