| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0585/и |
| Дугаар | 645 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 645
| 2016 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2016/00645 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, Их нарангийн уулзварт оршин байгаа “Арвайн үндэс” ХХК /рд:2043262/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн ар талд өөрийн байранд оршин байгаа “Мөнхзамбала корпораци” ХХК /рд:5070562/-д холбогдох,
Худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт 22,246,154 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Өнөрцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнхзамбала корпораци” ХХК нь “Арвайн үндэс” ХХК-тай 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015.01.22-ны өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн байгуулж бараа бүтээгдэхүүн зээлээр авч худалдан борлуулсны дараа тооцоо хийж байхаар харилцан тохиролцсон. “Мөнхзамбала корпораци” ХХК нь өнөөдрийн байдлаар 22,246,154 төгрөгний үлдэгдэл тооцоотой гарч байна. Гэрээний дагуу сар бүрийн 24-ний өдрийн дотор төлбөр тооцоог бүрэн барагдуулах ёстой боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Энэ хугацаанд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл байхгүй бүх барааг зарж борлуулсан болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч компани нь 2016 оны 7 сарын 29-ний өдөр 285,846 төгрөгийг төлсөн байдаг. “Арвайн үндэс” ХХК нь 22,246,154 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 285,846 төгрөг болон гэрээний дагуу 8%-ийн хөнгөлөлт болох 15,045 төгрөгийг хасаж, 21,945,263 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК нь хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-д холбогдуулан, худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт анх 22,246,154 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 300,891 төгрөгөөр багасгаж, 21,945,263 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК-д нэхэмжлэлийн хувийг 2016 оны 8 сарын 25-ны өдөр гардуулж, 2016 оны 9 сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх тухай мэдэгдсэн боловч хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Зохигч талууд 2015 оны 01 сарын 22-ны өдөр 15/03/33 тоот “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулж, “Арвайн үндэс” ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, “Мөнхзамбала корпораци” ХХК нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны дараа үнийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдагч “Арвайн үндэс” ХХК нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй ба худалдан авагч “Мөнхзамбала корпораци” ХХК нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Талууд 2016 оны 7 сарын 21-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г үйлдэж, “Мөнхзамбала корпораци” ХХК нь нийт 22,246,154 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг тодорхойлж, компанийн нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тамга даран баталгаажуулжээ. /хх-9х/
Хариуцагч “Мөнхзамбала корпораци” ХХК нь дээр дурдсан үнийн дүнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 300,891 төгрөгөөр багасгаж, худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт 21,945,263 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР