| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0615/и |
| Дугаар | 577 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 577
Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнхзамбала корпораци” ХХК нь “Арвайн үндэс” ХХК-тай 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015.01.22-ны өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн байгуулж бараа бүтээгдэхүүн зээлээр авч худалдан борлуулсны дараа тооцоо хийж байхаар харилцан тохиролцсон. “Мөнхзамбала корпораци” ХХК нь өнөөдрийн байдлаар 22,246,154 төгрөгний үлдэгдэл тооцоотой гарч байна. Гэрээний дагуу сар бүрийн 24-ний өдрийн дотор төлбөр тооцоог бүрэн барагдуулах ёстой боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Энэ хугацаанд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл байхгүй бүх барааг зарж борлуулсан болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч компани нь 2016 оны 7 сарын 29-ний өдөр 285,846 төгрөгийг төлсөн байдаг. “Арвайн үндэс” ХХК нь 22,246,154 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 285,846 төгрөг болон гэрээний дагуу 8%-ийн хөнгөлөлт болох 15,045 төгрөгийг хасаж, 21,945,263 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.