Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 389

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, Б.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох “...Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/08 дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал /ТЗ-7 зэрэглэл түүнтэй дүйцэхүйц албан тушаал/-д эгүүлэн томилох, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг олгуулж, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус Татварын ерөнхий газрын даргад даалгуулах” тухай захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц*******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар хоорондоо байгуулсан гэрээндээ: 

“...Б.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 

1. Нэхэмжлэгч Б.Ц******* нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан тушаалд томилох тухай 08 дугаар тушаалын 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана. 

2. Хариуцагч Татварын ерөнхий газар нэхэмжлэгч Б.Ц*******гийн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалинг Баянгол дүүргийн татварын хэлтсээс олгох, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийнэ” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц******* болон хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар нь тус шүүхэд хянагдаж байгаа “...Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/08 дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Ц*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаал /ТЗ-7 зэрэглэл түүнтэй дүйцэхүйц албан тушаал/-д эгүүлэн томилох, албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг олгуулж, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус Татварын ерөнхий газрын даргад даалгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Уг гэрээнд “..Нэхэмжлэгч Б.Ц******* нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан тушаалд томилох тухай 08 дугаар тушаалын 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана, Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Б.Ц*******гийн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалинг Баянгол дүүргийн татварын хэлтсээс олгох, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийнэ” гэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.Ц******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “...уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

Нэхэмжлэгч Б.Ц******* болон хариуцагч Татварын ерөнхий газрын даргыг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар “..Нэхэмжлэгч Б.Ц******* нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан тушаалд томилох тухай 08 дугаар тушаалын 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана, Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Б.Ц*******гийн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалинг Баянгол дүүргийн татварын хэлтсээс олгох, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийнэ” гэж харилцан тохиролцож, байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                        Ц.САЙХАНТУЯА