| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0030/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 30
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Т.Нансалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ёл овгийн Ц.Д ид холбогдох 1828001410140 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1980 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг, Хан-Уулын .......................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ёл овгийн Ц.Д /РД: ...................../
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ........................ тоотод Б.Н ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Тэр өдөр 11 цагийн үед эхнэр ажил дээр ирж сандал ширээ зөө гэхээр нь би гэрээсээ гарсан. Явах замдаа Ө тай таарч 1 шил архи авч Ө ыд очиж уусан. Ө 1 залуутай хамт явж байсан. Тэр хүнийг би танихгүй. Тэгээд авч очсон 1 шил архиа ууж дуусаад дахиж 1 шил архи уусан. Удалгүй дахиад 1 шил архи ууж байсан. 1 мэдэхэд машиныхаа кундакторыг янзлаад зогсож байсан. Ө ы эхнэр нь “чи хүүхэд хүчиндчихлээ” гээд гэрээсээ гараад ирсэн. Цагдаа дуудчих уу? гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн.
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Ц.Д намайг баруун гэрт байж байхад хүчиндэх гэхээр нь би айгаад хашгирсан юм /хх-ийн 28-р хуудас/
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би зүүн гэрт дүү нарын хамтаар байж байхад Ц.Д ах үүдэнд ирээд надад хандаад “ээж чинь баруун гэрт дуудаж байна” гэж хэлсэн. Тэгээд би гараад очиход ээж байгаагүй. Би гараад баруун гэрийн гадаа ирэхэд баруун гэрийн гэрэл асахгүй байхаар нь гайхаад буцах гэж байхад Ц.Д ах намайг тэврээд гэр рүү оруулсан. Гэрт ороод гэрийн баруун урд талд намайг дахин тэврээд авахаар нь би хойшоо зугтаасан чинь араас барьж аваад баруун орон дээр намайг дарж унагаад миний өмдийг дотуур хувцасны хамтаар тайлсан. Тэгээд Ц.Д өөрийн өмдөө тайлаад миний хөлийг алцайлгачихаад дээр хөдлөөд сонин сонин дуугараад байсан. Ц.Д ийн бэлэг эрхтэн миний бэлэг эрхтэн рүү орох гэж байх үед нь би 2-3 удаа хашгирсан. Тэгэхэд ээж гаднаас ороод ирсэн. Ээж гэрт орж ирэхэд Ц.Д миний дээрээс босоод зөрөөд гараад явчихсан. Би ээжийг орж ирэхэд өмдөө татаагүй уйлаад хэвтэж байсан юм. Тэгсэн манайхан цагдаа дуудсан байх. Цагдаа Ц.Д ийг аваад явсан. Ийм зүйл болсон. ...Ц.Д бэлэг эрхтэнээ яг оруулах гэж байхад нь би хашгирсан юм. Ц.Д ийн бэлэг эрхтэн миний бэлэг эрхтэнд арай ороогүй. Ц.Д намайг гэрт оруулаад хүчээр ор руу тэврээд унагасан. Тэгээд өөрийн бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү оруулахыг завдсан юм. /хх-ийн 136-137-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Намайг гэрт ороход Ц.Д надтай зөрөөд өмдөө хагас татсан байдалтай гүйгээд гэрээс гарсан. Б.Н баруун орны өмнө өмдөө хагас татсан байдалтай уйлаад зогсож байсан. Би тухайн үед нь хүчиндүүлсэн байна гэж бодсон юм. Тэгсэн арай амжаагүй байсан юм шиг байна лээ. Манай хүүхэд дуу муутай юу ч ярьдаггүй хүүхэд байгаа юм. Юм асуухаар хэд хоногийн дараа ч гэсэн хариулдаг юм. Б.Н т хохирол учраагүй. Б.Н ыг Улаанбаатар хот явж IQ тоолуулах шинжилгээнд ороход замын зардал болон Улаанбаатар хотод очоод хэрэглэ гэж 1.000.000 төгрөг өгсөн. Тэр өгсөн мөнгөөр нь Улаанбаатар хот яваад ирсэн. Одоо санал, хүсэлт гомдол байхгүй /хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...21 цагийн орчимд Ц.Д машиндаа ороод унтсан. Бид нар аахар шаахар зүйл хийж байгаад 23 цаг 50 минутын үед унтацгаая гээд түрүүчээсээ ороо засацгаасан. Би нөхөр болон бага хүүгийн хамтаар машинд унтах санаатай ор хийгээд орондоо хувцастайгаа хэвтэж байсан. Манай нөхөр урд суудал дээр хэвтэж байсан. Тэгсэн гэнэт эмэгтэй хүн орилоод явчихсан. Тэгэхээр нь би нөхрөөс юу вэ? гэхэд харин юу вэ? гэж надаас зөрүүлж асуугаад байж байхад дахин нөгөө эмэгтэй орилох дуунаар би манай охин Нэргүй байна гэдгийг мэдээд өөрийн гар утсаа шүүрч аваад хөл нүцгэн гараад баруун гэрт очиход манай охин яаая аа гээд орилохоор нь гар утасны гэрлээ асаагаад гүйгээд ороход Ц.Д өмдөө хагас дутуу татчихсан миний хажуугаар зөрөөд бүдчээд гүйгээд гарсан. Тэгэхэд манай охин баруун орны хажууд өмдөө хагас татчихсан муухай уйлаад зогсож байсан. Тэр үед нөхөр Ө хаалгаар шагайхад нь би наад муу Ц.Д чинь хүүхэд хүчиндчихээд зугтаачихлаа шүү дээ гэхэд Ө тэр муу хаана байна, ална гээд араас нь явах шиг болсон. Би Б.Н т та нар яах гэж ийшээ орж ирсэн юм бэ гэж хэлээд зүүн гэрт ороод “яагаад гэр орноо эзгүй орхичихдог юм бэ? Ц.Д хүүхэд хүчиндчихээд зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд хүүхдүүд болон тэнд байсан хүмүүс бужигнаад босоод ирсэн. Тэгэхэд Эрдэнэсүх “тэр муу Ц.Д хаана байна” гээд 2-3 удаа чанга хашгирахад Ц.Д өөрийн портер машины хажуунаас юу ч болоогүй юм шиг гараад ирсэн. Тэгэхэд Эрдэнэсүх Ц.Д ийг 2 цохиж авсан. Би уур хүрээд 2 алгадаж авсан. Тэгэхэд Эрдэнэцэцэг цагдаа дуудна гээд явсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нар ирээд Ц.Д болон бид нарыг Цагдаагийн газарт авч ирсэн. Б.Н өмдөө хагас татсан байдалтай бөгс хэсгээрээ өмдөө татаагүй уйлаад зогсож байсан юм. Ц.Д миний чимээнээр өмдөө татаад миний хажуугаар унаж тусаад гараад явсан. Манай хүүхдийг зүүн гэрт байж байхад нь Ц.Д хаалгаар нь шагайгаад Б.Н ыг дуудсан гэсэн. Б.Н ыг гараад ирэхэд Ц.Д баруун гэрт ээж чинь дуудаж байна гэж хэлсэн гэсэн. Баруун гэрийн гадаа очоод манай охин энэ харанхуй байна гэсэн чинь Ц.Д шууд тэврээд орсон гэсэн. Тэгээд Ц.Д гэрт оруулаад хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж манай охин хэлсэн /хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 08 дугаар сарын 26-ны орой манай хашаанд манай аав Батчулууны гэрт уг асуудал болсон юм. Тухайн үед манай аав, ээж хоёр гэртээ байхгүй Улаанбаатар хот явсан байсан. Аавын гэрт манай дүү Эрдэнэсүх байсан юм. Тухайн хүчингийн хэрэг болох үед манай дүү манай гэрт байсан. Би гэртээ зурагт үзэж байсан. Манай дүү Эрдэнэсүх унтах гээд хэвтэж байсан. Б.Н ын 4 дүү нь унтах гэж байсан юм. Б.Н манай гэрт байсан. Миний мэдэхээр Б.Н ээж, аавдаа машинд нь ор засах гээд гарсан. Ор засаад гэрт орж ирсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Миний бодлоор Б.Н аав, ээжийнхээ орыг засч өгөөд гэр рүү орох гэж байхад нь Ц.Д дуудаад нөгөө гэр рүү аваад орсон юм шиг байгаа юм. /хх-ийн 37-р хуудас/
Гэрч М.Эр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 8 дугаар capын 26-ны өглөө би Ө ахтай хамт эмнэлэг орж аавыг сэхээний тасгаас гэмтлийн тасагт оруулж хэвтүүлчихээд гэрт ирээд Ө ахтай хамт усанд явсан. Усанд явж байхад Оргил дэлгүүрийн хажууд Ц.Д гэдэг хүнтэй таарсан. Ө ах тэр Ц.Д гэдэг хүнтэй юм яриад байсан. Тэгээд Ө ах бид хоёр ус аваад эргээд явахад тэр Ц.Д Оргил дэлгүүр орж нэг шил 0.5 граммын Ерөөл архи нэг ундаатай аваад манай гэрт очиж тэр архиа уусан. Дараа нь дахин нэг шил архи авч уусан. Тэрнээс хойш би тасарсан байна лээ. Нэг мэдэхэд Буяндэлгэр эгч хашгирахад нь сэрэхэд цагдаа дууд гэж байсан. Цагдаа нар ирээд Ц.Д ийг аваад явсан байсан /хх-ийн 38-р хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би ахыгаа ийм асуудалд холбогдсоныг сонсоод санаа зовоод Б.Н ын ээжтэй яриад Б.Н ыг Улаанбаатар хот явахад нь замын зардал хийж хоол ундандаа хэрэглээрэй гээд 1.000.000 төгрөг өгсөн юм /хх-ийн 40-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 411 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Н нь бэлгийн бойжилт олсон байна. Б.Н ын биед хийсэн эмэгтэйчүүдийн үзлэгээр охин хальсанд хуучин урагдал тогтоогдлоо. Б.Н нь бэлгийн харьцаанд орсон байна. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Б.Н ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Н т бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна. /хх-ийн 42-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9014 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Н болон Ц.Д нараас авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, ТНС1, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1P08 Penh D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн 170:123 см хэмжээтэй улаан өнгийн хээтэй шаргал өнгийн бүтээлэг, бор өнгийн хир мэт бохирдолтой цагаан шаргал өнгийн хөнжил, урд хэсэгтээ ногоон болон шаргал өнгийн хээтэй, хар өнгийн эрэгтэй дотоож, дотор талын салтааны хэсэгт цагаан өнгийн оруулгатай улаан өнгийн эмэгтэй дотоож, 2 ширхэг арчдас зэрэгт үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй. /хх-ийн 44-р хуудас/
Шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед гэрээс гараад явж байхад Ө гэдэг миний танил тааралдсан. Ө нэг хүний хамтаар явж байсан. Тэгээд Ө надад 1 шил архи авч өгсөн. Түүнийг нь Ө ы байсан гэрт очиж Ө болон хамт явсан залуугийн хамтаар бид гурав хувааж уусан. Тэгээд тэр архи дуусаад Ө бид хоёр миний машинаар “Оргил” дэлгүүр орж би нэг шил 0,75 граммын Ерөөл нэртэй архи авсан. Тэр архиа аваад эргэж нөгөө гэрт очоод Ө болон нөгөө хамт явж байсан залуу бид гурав хувааж уусан. Тэр архийг ууж байхдаа би хүүхдээ айлд байгаа үгүйг Ө ы хамтаар явж шалгаж ирсэн. Эргэж ирээд нөгөө үлдсэн архиа ууж дуусгасан. Тэгээд би машины кундактораа янзлаад сууж байхад нэг эмэгтэй нөгөө хамт архи уусан залуутай хамт гарч ирээд чи хүүхэд хүчиндчихлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудлаа шүү гэж хэлэхээр нь би дууд, дууд гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаа ирээд намайг гавлаад машинд суулгасан. Цагдаагийн газар авч ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн ийм зүйл болсон юм. /хх-ийн 57-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-09-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15, 18-20, 23-25-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 67-р хуудас/
Ийлдэс судлалын шинжилгээ /хх-ийн 72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ...............гудамж 08 тоотод Б.Н ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Д нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:”...хохирогч Б.Н ын: ”... Ц.Д ах намайг тэврээд гэр рүү оруулсан. Гэрт ороод гэрийн баруун урд талд намайг дахин тэврээд авахаар нь би хойшоо зугтаасан чинь араас барьж аваад баруун орон дээр намайг дарж унагаад миний өмдийг дотуур хувцасны хамтаар тайлсан. Тэгээд Ц.Д өөрийн өмдөө тайлаад миний хөлийг алцайлгачихаад дээр хөдлөөд сонин сонин дуугараад байсан. Ц.Д ийн бэлэг эрхтэн миний бэлэг эрхтэн рүү орох гэж байх үед нь би 2-3 удаа хашгирсан. Өөрийн бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү оруулахыг завдсан юм. /хх-ийн 136-137-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Б.Б ийн ”... Намайг гэрт ороход Ц.Д надтай зөрөөд өмдөө хагас татсан байдалтай гүйгээд гэрээс гарсан. Б.Н баруун орны өмнө өмдөө хагас татсан байдалтай уйлаад зогсож байсан. Би тухайн үед нь хүчиндүүлсэн байна гэж бодсон юм. Тэгсэн арай амжаагүй байсан юм шиг байна лээ. /хх-ийн 30-31-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хууль сануулж, үнэн зөв мэдүүлэх баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг учир шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болох нь: гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэгт:”...Б.Н ыг Улаанбаатар хот явж IQ тоолуулах шинжилгээнд ороход замын зардал болон Улаанбаатар хотод очоод хэрэглэ гэж 1.000.000 төгрөг өгсөн. Тэр өгсөн мөнгөөр нь Улаанбаатар хот яваад ирсэн. Одоо санал, хүсэлт гомдол байхгүй /хх-ийн 30-31-р хуудас/ гэснээр тогтоогдож байх ба хохирогч нь дахин хохирол төлбөр нэхэмжлэх талаар нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Ц.Д ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэхийг завдсан хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хор уршигаа нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Д нь согтуугаар уг гэмт хэргийг үйлдэхийг завдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчид 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч шүүхээс тогтоосон 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх тухай бүр шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан шаргал өнгийн хөнжил 1 ширхэг 170:123 см хэмжээтэй улаан өнгийн хээтэй шаргал өнгийн бүтээлэг 1 ширхэг урд хэсэгтээ ногоон шаргал өнгийн хээтэй хар өнгийн эрэгтэй дотуур хувцас нэг ширхэг, дотор талын салтааны хэсэгт цагаан өнгийн оруулгатай улаан өнгийн эмэгтэй дотуур хувцас нэг ширхэгийг хохирогч буцаан авах хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА