Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 0708

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Н.Гэрэлмаа

хохирогч: Б.М

шүүгдэгч: Ц.Б /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц Б  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806099510747 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц Б, 19 оны 6 дугаар  сарын 07-ны  өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,  албанд хамгаалагч ажилтай,  ам  бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт   дүүргийн дугаар  хороо  дүгээр гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа эдлэж байгаад 2017 оны 9 дүгэр сарын 26-ны өдөр 1 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.М үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 22.00 цаг өнгөрч байсан. Сансарын тэнд гэрч Д тааралдаад гэрт нь очиж нэг шил архи хувааж уусан. Намайг хүргэж өгөх гээд явж байгаад хохирогчтой тааралдсан. Энэ хоёр нэгнийгээ таньдаг байсан. Тэгээд хамт нэг шил юм ууя гээд дэлгүүр орж архи уух гэснээ болиод гараад явж байгаад хоорондоо ноцолдоод, шороон дээр унаад байсан. Тэгээд би болиулах гэтэл намайг чи хэн бэ гээд гар луу тоосго шидсэн. Хохирогч өөрийгөө согтуу байсан гэдгээ  мэдэхгүй байгаа. Хохирогчийг зодсоны дараа эхнэр, охин, ах нь гарч ирсэн. Би бүгдийг санаж байгаа. Би шууд гараад явсан. Миний зүүн гарын зөөлөн эд гэмтсэн. Гар хавдаад юм хийж болохгүй үе байсан. Би байцаагчид хэлсэн чинь байцаагч чи гомдол гаргавал наад хэрэг чинь удаашираад заваарна гэж хэлсэн гэв. 

          Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гомдолтой байна. Шүүгдэгч намайг албаар өдөж байгаад зодуулсан гэж хэлж байна. Миний орсон дэлгүүрт Д нэлээн согтуу таараад жижиг архи аваад өг гэхээр нь за гээд 0.33 литрийн архи аваад өгье гээд дэлгүүр лүү гурвуулаа цуг орсон. Гэтэл Б дэлгүүрт байсан хүнийг зодох гэж дайраад, худалдагч хүнийг зүгээр байлгахгүй байсан учраас гарцгаасан. Тэгээд гараад Д согтуу машин зам дээр унаад байхаар нь босгох гээд зууралдаж байсныг зодолдож байна гэж бодсон юм шиг байна. Би Д танай найз чинь хаана байна вэ ййм найз гэж байдаг юм уу гэтэл гэнэт намайг 2, 3 удаа цохисон. Миний шүд хугарсан. Тэгээд амнаас цус гарсан. Эрүү хоёр газар хугарсан, шүд хугарсан зэрэг гэмтэл шинжээчийн дүгнэлтээр гарсан. Би тархины томографикийн зураг авахуулсан. Баруун нүдний аяган хэсэг цөмөрсөн байна гэж хэлсэн. Би 1 дүгээр эмнэлэгт эрүүндээ 5-6 хадаас тавиулж хагалгаанд  орсон. 6 сард дахин хагалгаанд орно. Би хохирол төлбөрт 3.500.000 төгрөг нэхэмжилсэн. Би анх цагдаад гомдол гаргахгүй гэж бодоод Б Д ахаар дамжуул ирээд уулз гэж хэлүүлсэн боловч утас нь холбогдохгүй таг болсон учраас би цагдаад өргөдөл өгсөн. Одоогоор 800 гаран мянган төгрөгийн зардал гарсан. Би тухайн үед зарим эм тариаг гаднаас авч байсан. Манай эхнэр намайг эмнэлэгт эргэх гэж хоол унд зөөж, такси барьж явсан зардлыг бичээгүй байгаа. Би хувиараа таксинд явдаг байсан боловч энэ хэргээс болж гэмтэл аваад 2, 3 сар ажлаа хийж чадаагүй. Өдөртөө халтуур хийж олох байсан мөнгөө нэхэмжилж байна гэв.

           Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуучин хамт ажилладаг байсан Д гэх залуутай Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таараад Д гэрт хамт очиж нэг шил 0.5 граммын архи хувааж уусан. Мөн  нэг лааз пиво уугаад харихаар гараад дэлгүүр орох гээд явж байтал хохирогч Б.М согтуу таараад Д архи нэхээд байсан. Сүүлдээ тэр хоёр дэлгүүр орж архи авахаар явахад нь би араас нь дагаад явж байсан. Тэр хоёр сүүлдээ хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар нь би салгасан. Д надтай уулзахаасаа өмнө архи уусан байсан тул их согтсон байсан. Би Д гэрт нь оруулах гэтэл эхнэр байгаа жаахан байж байгаад орий гээд гадаа зогсож байтал   Б.М ахин ирж агсам тавиад чулуу шидээд Д 0.33 граммын архи аваад өг гээд байсан. Тэр хүний шидсэн чулуу миний баруун гарын шуу хэсэгт оносон. Би гараа бариад байж байтал намайг өшиглөх гээд байхаар нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Уг хүн их согтсон байсан болохоор газар унаад бүх хувцас нь үнс шороо болсон байсан. Тэгж байтал нөгөө хүний эхнэр, охин хоёр нь гарч ирэхэд над руу улам дайраад байсан. Эхнэр нь муусайн архичингууд гээд орилоод миний өмсөж явсан куртикны ханцуйнаас барьсан байхаар нь тавиулаад цаашаа явсан. Би М өмнө нь танихгүй уулзаж байгаагүй. Над руу чулуу шидэхээр нь би М нүүрэн хэсэгт 2-3 удаа л цохисон. Би түүнийг унагаж өшиглөөгүй. Хохирогч болон Д нар маш их согтсон байсан гэжээ. /хх-ийн 31/

           Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжинд 23.30 цагийн орчимд дэлгүүр ороод гэрлүүгээ явж байхад манай хажуу айлын залуу болох Д гэгч нь хөл дээрээ тогтож чадахгүй үл таних 25-30 орчим насны саарал пальто, хар ногоон малгай, хар өмдтэй залуутай хамт явж байсан.  Би тэгэхээр нь аятайхан яваач пизда минь зам дээр унаад хүнд гай болох гээ юу гэж хэлсэн чинь нөгөө залуу нь намайг миний найзыг пизда гээд байхдаа яадгийн гээд учир зүггүй миний зүүн дал руу өшиглөөд нуруу луу өшиглөсөн. Намайг газар унахад нүүр лүү 5-6 удаа өшиглөсөн. Миний амнаас цус гараад амнаас шүд хугараад унаад ирсэн. Би хажуу айлын залууг зам дээр унаад байхаар нь сануулж л хэлсэн юм. Би С гэдэг залууд нь гомдолтой байна гэжээ. /хх-н 16-23/ 

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 246 тоот шинжээчийн дүгнэлт:

           1.Б.М биед баруун хацар ясны нумны хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 25/

         Шинжээчийн дүгнэл танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-27/

          Гэрч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хуучин танил болох С хамт Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ-гийн бөөний төвөөс нэг шил архи аваад хувааж уусан. Би нэг сэрэхэд гэртээ унтаж байсан. Өглөө нь манай хажуу айлын ах болох М орж ирээд чамайг өчигдөр орой нэг залуу чирээд хүргэж явсан. Би хажуугаар чинь очоод чамайг газарт унаад байхаар нь аятайхан яваач яагаад унаж тусаад байгаа юм гэж хэлэхэд хамт явсан найз чинь намайг зодоод зугтсан гэж хэлээд дугаарыг асуусан. Намайг С хашааны буланд хаяад явсан байсныг М ахын эхнэр манай эхнэр хоёр оруулж ирсэн гэж хэлсэн. Би С2099 дугаар луу залгаад чи яагаад хүн зодсон юм бэ гэхэд тэр хүн чинь чамайг нудраад байсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд би чамайг өмөөрөөд араас нь жийж унагаад хоёр өшиглөсөн гэж хэлсэн. М ах болохоор уг залуу чинь намайг жийж унагаад нүүрэн хэсэгт хэд хэд өшиглөсөн гэж хэлсэн. Би С 2011 онд Туушин компанийн барилга дээр хамт ажиллаж байгаад танилцсан юм. Би С 5-6 жил уулзаагүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уулзаж байгаа нь тэр юм. Бид хоёр уулзаад нэг шил архи л хувааж уусан одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй гэжээ. /хх-н 28-29/

          Ц.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 34-37

          Ц.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 43/ прокурорын тогтоол /хх-н 44-45/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-49/

          Ж Ц.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48-49/ зэрэг болно.

           Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 00.00 цагийн үед  Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.М үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 246 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.М биед баруун хацар ясны нумны хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тогтоосон байна. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .... Би тэгэхээр нь аятайхан яваач пизда минь зам дээр унаад хүнд гай болох гээ юу гэж хэлсэн чинь нөгөө залуу нь намайг миний найзыг пизда гээд байхдаа яадгийн гээд учир зүггүй миний зүүн дал руу өшиглөөд нуруу луу өшиглөсөн. Намайг газар унахад нүүр лүү 5-6 удаа өшиглөсөн. Миний амнаас цус гараад амнаас шүд хугараад унаад ирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 16-23/, Гэрч Х.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Би хажуугаар чинь очоод чамайг газарт унаад байхаар нь аятайхан яваач яагаад унаж тусаад байгаа юм гэж хэлэхэд хамт явсан найз чинь намайг зодоод зугтсан гэж хэлээд дугаарыг асуусан. Намайг С хашааны буланд хаяад явсан байсныг М ахын эхнэр манай эхнэр хоёр оруулж ирсэн гэж хэлсэн. Би С099 дугаар луу залгаад чи яагаад хүн зодсон юм бэ гэхэд тэр хүн чинь чамайг нудраад байсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд би чамайг өмөөрөөд араас нь жийж унагаад хоёр өшиглөсөн гэж хэлсэн. М ах болохоор уг залуу чинь намайг жийж унагаад нүүрэн хэсэгт хэд хэд өшиглөсөн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, шүүгдэгч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... хохирогч Б.М согтуу таараад Д архи нэхээд байсан. Сүүлдээ тэр хоёр дэлгүүр орж архи авахаар явахад нь би араас нь дагаад явж байсан. Тэр хоёр сүүлдээ хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар нь би салгасан. Д надтай уулзахаасаа өмнө архи уусан байсан тул их согтсон байсан. Би Д гэрт нь оруулах гэтэл эхнэр байгаа жаахан байж байгаад орий гээд гадаа зогсож байтал   Б.М ахин ирж агсам тавиад чулуу шидээд Д 0.33 граммын архи аваад өг гээд байсан. Тэр хүний шидсэн чулуу миний баруун гарын шуу хэсэгт оносон. Би гараа бариад байж байтал намайг өшиглөх гээд байхаар нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Уг хүн их согтсон байсан болохоор газар унаад бүх хувцас нь үнс шороо болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ц.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд Ц. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Энэ хэргийн улмаас хохирогч Б.М эмчилгээний зардалд 821.804 төгрөг гарсаныг нотлох баримтаар нотолж ирүүлсэн байх тул Ц.Б  гаргуулж хохирогч Б.М олгох нь зүйтэй гэж үзэв. Хохирогчийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүй байх тул цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.             

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б овогт Ц Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр  гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэргийн улмаас Ц.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 821.804 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны тоотод оршин суух /РД: ЦА/ Б.М олгох, Б.М нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардлыг ИХШХШТХ-д заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН