Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 0736

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Наранцэцэг

хохирогч: Б.Б

шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Ц А  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906018270844 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц А, 19 оны 01 дүгээр  сарын 19-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй,  ажилладаг,  ам  бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт   тоотод оршин судаг, улсаас авсан гаьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Ц.А нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Лотус зочид буудалд Б.Б маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Ц.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Б гэдэг найз дуудаад байхаар нь гараад очтол зочид буудал хамт оръё гээд орсон. Тэгээд тухайн буудлын өрөөнд ороход хоёр танихгүй охин байсан. Тэгээд хамт пиво ууж, хөзөр тоглоод сууж байгаад маргалдсан. Гэтэл тэр хоёр охин хоорондоо муудалцаад байсан тул би нэгийг нь өмөөрөөд үг хэлсэн чинь нөгөөдөх нь уурлаад над руу нэг аяга шидэхээр  нь би буцаагаад тэр аягыг нь шидсэн. Тэгээд цагдаа дуудсан. Энэ хоёр охины нэг нь гараад зугтаасан. Тэгээд энэ охин араас гараад явсан. Би найзуудтайгаа араас нь гарч хайгаад олохгүй байсан. Тэгээд маргааш нь манай дүүг зодсон байна гэж нэг эгч залгасан. Би юу болсныг тайлбарлаж, уучлалт гуйж, хохирол төлбөр төлнө гэж хэлсэн боловч шүүх, цагдаагаар явж шийдүүлнэ гэж хэлсэн. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр би С гэдэг найзтайгаа хамт байхад Б залгаад очоод авъя гээд нэг хамгаалагч найзтайгаа, нэг шил архитай ирсэн. Тэгээд архи ууж байгаад 6 цагийн үед би нэг сэрэхэд зочид буудалд байсан. Тэнд танихгүй залуу байсан. Би юунаас болж маргаснаа мэдэхгүй байгаа. Би тэр оройдоо аяга шидүүлээд цусаа гаргаад байж байгаад цагдаа дуудсан боловч дуудлага буцаасан байсан. Намайг нэг удаа шилэн аягаар цохисон. Би эгчийнхээ ажилладаг эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Манай эгч А руу мессеж бичсэн байсан. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлээд өргөдлөө өгсөн. А байцаагч нэг өдөр залгаад ирж уулз гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр очиход  байцаалт аваад, А яллагдагчаар татсан гэж хэлсэн. Миний хувьд оёдолдоо мөнгө гаргаагүй боловч гэмтэл авснаас эхлэн унааны зардал болон бусад эм тарианд мөнгө их зарцуулсан. Надад нийт 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй. Өнчин тархинд нөжирсөн зүйл байгаа. Хяналтанд ирж үзүүлж бай гэж хэлсэн. Нүдний ухархайгаар хатгаж өвддөг. Би сорви арилгах талаар асууж байгаа гэв.

         Шүүгдэгч  Ц.А    мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр найз Б 17.00 цагийн орчимд хаана байна гэхээр нь би төвд явж байна гэхэд танай 16-д ирчихсэн байна ойрхон байна уулзий гэхээр нь за гэсэн. Гэтэл танихгүй дугаараас залгаад байсан. Тэгээд би 20.00 цагийн орчимд найз Д, Ж, М нарын хамт Лотус буудлын гадна очоод Б дуудхад гараад ирсэн. Б шивээс хийлгэх гэж байна ганц нэг пиво ууя гэхээр нь би зөвшөөрөөд буудал руу орсон. Б 3-уулаа нэг ортой өрөөнд байгаа гэхээр нь би найз нь яаж найзуудыгаа орхиод орох вээ гэхэд Б ороод өрөөгөө солиод 2 ортой өрөө болгочихлоо гэсэн. Бид нар гаднаас архи, пиво аваад уг өрөөнд ортол нэг эмэгтэй унтаж байсан нэг эмэгтэй сууж байсан. Сууж байсан охинтой нь танилцахад С гэсэн. У байсан охины нэрийг мэдээгүй. Бид нар уугаад хөзөр тоглож байтал нөгөө унтаж байсан охин сэрсэн. Гэтэл уг охин бид нар луу шүдээ зууж дайрч хашгираад би тэрний охин байна таних уу гээд байсан.  Уг охин их согтуу байсан хэлэх хэлэхгүй зүйл хэлээд янз бүрийн зан гаргасан. Баттулга надаас тамхи байна уу гэхээр нь би тамхи гаргаад иртэл чи бас тамхи татдаг юм уу гээд над руу тамхины татаж байсан хэсгээ нясалсан. Тэгэхээр нь би чи согтуу байна ямар ичмээр юм бид нар явлаа гэхэд нөгөө охин пивотой аяга аваад над руу шидсэн. Тэгэхээр нь би чи яасан овоо амьтан бэ гэж хэлээд нөгөө аягыг нь эргүүлээд шидтэл нөгөө охины духан дээр оноод цус гарсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан. Уг охины духнаас гарсан цус нь тогтохгүй байсан. Уг охин өөрөө согтуу байсан бөгөөд бид нарыг доромжлоод байсан гэжээ. /хх-ийн 18/

           Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр найз С хамт Чулуун овоонд байдаг найз З гэрт очсон. Тэднийд хүн байхгүй гэсэн тул замаараа гэрийх нь түлхүүрийг аваад гэрт нь очоод байж байтал 16.00 цагийн орчимд найз Б 0.500 граммын архи авчирхаар нь уугаад дуусч байтал 18.00 цагийн  орчимд З ирээд бид гэрээс нь гараад ЛОТУС зочид буудалд очсон. З бид нартай буудалд ирээгүй. 20.00 цагийн орчимд Б найзууд болох 1 эмэгтэй, 2 эрэгтэй ирсэн. Тэгээд тэдгээрийн авчирсан 0.750 граммын нэг шил архи, 2.5 литрийн том 2 ширхэг пиво уугаад сууж байтал сүүлд ирсэн 2 залуугийн нэгтэй би маргасан. Юунаас болоод маргаснаа санахгүй байгаа юм. Ямар ч байсан зүгээр яриад сууж байгаад ярианаасаа маргасан чинь ширээн дээр байсан шилэн аягыг өөдөөс хараад сууж байсан залуу над руу аваад шидэхэд миний зүүн хөмсөгний дээд хэсэгт оноод цус гарсан. Би цусаа гоожуулаад 102-т дуудлага өгсөн. Дуудлага өгөөд зогсож байтал манай найз С зугтаагаад гарахаар нь би араас нь хөөж барьж аваад буудалдаа иртэл нөгөө залуучууд бүгд байхгүй байсан. Би С яагаад зугтааж байгаа юм гэхэд юм хэлээгүй гэжээ.  /1-р хх-н 4-12/

          Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдрийн өглөө 11.00 цагийн орчимд найз Б намайг найзындаа дуудсан. Тэгээд би Чулуун Овооны орчим байдаг гэрт нь очсон. Б нэг эрэгтэй найзтайгаа байсан. Нэрийг нь З гэж байсан. Тэр залуу нь ажилдаа явлаа гээд гарсан. Б бид хоёр хоол идэж байтал Б нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгтэл 2 залуу архи ундаа бариад ороод ирсэн. Би тэр залуучуудыг танихгүй. Уг авчирсан архинаас нь би уугаагүй харин Б, Б хоёр л уугаад байсан. Архи дуусаад дахин нэг шил архи авчирч ууцгаасан. Би тэр архинаас нь уусан. Тэгж байтал З ирээд гэрт архи уулаа гэж уурласан. З, Б хоёр архи ууснаас болоод маргасан. Тэгээд бид нар тэднийхээс гараад ЛОРД буудалд очсон. Б тасарчихсан байсан тул Б тэвэрч буудалд оруулсан. Тэгээд Б би ажилдаа явлаа чи Б хараад байж бай гэсэн. Орой 18-19 цагийн орчимд Б ганцаараа буудалд ирсэн. Тэгээд байж байтал нэг эмэгтэй, 2 эрэгтэй манай өрөөнд орж ирсэн. Б найзууд гэсэн. Бид жижиг өрөөнд байсан болохоор өрөөгөө том болгоод 2 давхарт гарсан. Тэр үед Б сэрсэн ба бид ширээнд суусан. Тэгээд тухайн хүмүүсийн авчирсан архи пивийг уусан. Б дахин уугаад согтсон. Б надад архи шахсан чинь Сок гэх сахалтай залуу нь наад хүн чинь уухгүй гэж байхад яах юм гэж хэлтэл Б би найзыгаа мэдэж байна гээд тэр хоёр маргасан. Би 00 орчихоод эргээд гараад иртэл Б нүүрээ дараад сууж байсан яасан гэсэн чинь нүүрнээс нь цус гараад маш их цус болчихсон байсан. Би яасан юм бэ гэтэл нөгөө С гэдэг залуу танай найз эхлээд над руу тамхины иш аяга шидэхээр нь би эргүүлээд аяга шидсэн гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо муудалцаад Б орилж чарлаад байхаар нь би явлаа гээд гарсан. Гэтэл Б араас гүйгээд ирсэн. Б шарх нь зүүн хөмсөгний дээд хэсэгтээ хуруу орох зайтай ангайсан байсан. Би явж эмнэлэг орий гэхэд би өөрийгөө мэдэж байна гээд байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй гэжээ. /хх-н 13-15/

          Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдрийн орой 20-21 цагийн орчимд манай гэрийн гадна найз А, Ж хоёр ирээд бид 3 уулзаад сууж байтал А утас дуугарсан тэгээд утсаар ярьж дуусчихаад удаан уулзаагүй найз маань буудалд байна гэнэ очий гэсэн. Тэгээд бид 3 манай гэрийн ард байдаг ЛОТУС буудалд орсон. Уг буудалд 2 эмэгтэй нэг эрэгтэй хүн байсан. Тэд өрөөнд ороод ууцгаасан. Би архи уугаагүй. Тэгж байхад орон дээр унтаж байсан эмэгтэй босоод ирсэн. Тэр  эмэгтэй босч ирэнгүүтээ архи пиво нэхээд байсан. Тэгж байснаа өрөөнд байсан хүмүүс рүү орилж чарлаад янз бүрийн зүйлээр хэлээд байсан. Өрөөнд байсан нэг эмэгтэй нь 00 орох гээд С өмнүүр гартал согтуу эмэгтэй нь гаргахгүй гээд  С нөгөө охиныг нь гаргачихсан чинь бөөн хэрүүл үүсгэсэн. Тэгээд нөгөө согтуу эмэгтэй С өөдөөс татаж байсан тамхины ишээ шидсэн, мөн пивотой пивор аягаа С руу шидсэн. Гэтэл С нөгөө аягыг нь эргүүлээд нөгөө эмэгтэй рүү шидсэн чинь хөмсөг орчмоос нь цус гарч эхэлсэн. Би тэгээд хэсэг байж байгаад явчихсан гэжээ. /хх-н 19-20/

         Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би найз А ирээд хэд хонож байгаа юм. Тэр орой найз С, М бид нар уулзаад байж байтал С утас дуугарсан. Тэрээр утсаар ярьчихаад манай найз ойрхон буудалд байна гэнээ шивээс хийлгэх гэж байгаа юм гэнэ дуудаж байна гэхээр нь бид 3 явсан. Тэгээд М гэрийн ойролцоо байдаг нэг буудалд орсон. 2 ортой нэг өрөөнд ортол 2 эмэгтэй, нэг эрэгтэй байсан. Бид нар архи ууж хөзөр тоглосон. Тэгж байтал орон дээр унтаж байсан эмэгтэй сэрж босч ирээд агсарч эхэлсэн. Нөгөө найз охиноо янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Найз охин нь 00 орох гээд С урдуур гарах гэтэл гаргахгүй гээд С нулимаад элдэв муухайгаар хэлээд байсан. Тэгээд С өөдөөс татаж байсан тамхиа шидээд ундаа билүү пиво ууж байсан пивор аягаа С руу шидсэн. Гэтэл С эргүүлээд аягыг нь өөдөөс нь шидчихсэн. Тэгтэл дух орчмоос нь цус гарч эхэлсэн гэжээ.  /хх-н 21-22/

         Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр Б над руу яриад найзындаа байна уулзах уу гэсэн. Тэгээд Чулуун-Овоонд С байна тэрний төрсөн өдөр болж байгаа гэж хэлсэн. Тэгээд би нэг шил архи аваад тэднийд очсон. Намайг тэднийд очиход Б С хоёр л байсан. Би С тэр өдөр л танилцсан. Архи уугаад Б нилээн согтсон. Тэгж байтал айлын эзэн гээд залуу ирсэн. Б уг залуу руу дайраад байхаар нь би болиулсан. Би тэр хоёр эмэгтэйг аваад ЛОТУС буудалд очсон. Би тэр хоёрыг буудалд оруулаад 20.00 цагийн орчимд эргээд иртэл нөгөө хоёр буудалд байж байсан. Буудал ирэх замдаа би А руу яриад хүрээд ир гэсэн. 21.00 цагийн орчимд А хоёр найзын хамт ирсэн. Би буудлын өрөөг томруулаад бид нар архи ууж хөзөр тоглож байтал Б сэрсэн. Тэрээр нэмж архи уугаад тэнд байсан хүмүүс рүү агсарч дайраад байсан. Тэгж байснаа өөрийх нь урд ширээн дээр байсан аягыг аваад А руу шидсэн. А уг аягыг эргүүлээд нөгөө эмэгтэй рүү шидсэн. Яг ямар аяга байсныг би сайн анзаараагүй.  Цус гарахаар нь би цаасаар дарсан гэжээ. /хх-н 23-25/

          Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26-27/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2213 дугаарт шинжээчийн дүгнэлт:

1.Б.Б биед хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 28/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсэн тэмдэглэл /хх-н 29-30/

          Б.Б эмчилгээний зардлын талаарх баримт /хх-н 31/

          Ц.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32-33/

          Ц.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-ийн 40/,

          Ц.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 34/, прокурорын тогтоол /хх-н 35-36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/ зэрэг болно.

           Ц.А нь 2019 оны 3 дугаар сарынм 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Лотус зочид буудалд Б.Б маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Тэгээд тэдгээрийн авчирсан 0.750 граммын нэг шил архи, 2.5 литрийн том 2 ширхэг пиво уугаад сууж байтал сүүлд ирсэн 2 залуугийн нэгтэй би маргасан. Юунаас болоод маргаснаа санахгүй байгаа юм. Ямар ч байсан зүгээр яриад сууж байгаад ярианаасаа маргасан чинь ширээн дээр байсан шилэн аягыг өөдөөс хараад сууж байсан залуу над руу аваад шидэхэд миний зүүн хөмсөгний дээд хэсэгт оноод цус гарсан. Би эгчийнхээ ажилладаг эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Надад нийт 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 4-12/

         Ц.А аяга шидсэнээс болж Б.Б биед хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж   Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2213 дугаарт шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна./хх-н 28/

          Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б надад архи шахсан чинь С гэх сахалтай залуу нь наад хүн чинь уухгүй гэж байхад яах юм гэж хэлтэл Б би найзыгаа мэдэж байна гээд тэр хоёр маргасан. Би 00 орчихоод эргээд гараад иртэл Б нүүрээ дараад сууж байсан яасан гэсэн чинь нүүрнээс нь цус гараад маш их цус болчихсон байсан. Би яасан юм бэ гэтэл нөгөө С гэдэг залуу танай найз эхлээд над руу тамхины иш аяга шидэхээр нь би эргүүлээд аяга шидсэн гэж хэлсэн. ...Б шарх нь зүүн хөмсөгний дээд хэсэгтээ хуруу орох зайтай ангайсан байсан. Би явж эмнэлэг орий гэхэд би өөрийгөө мэдэж байна гээд байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй гэсэн мэдүүлэг  /хх-н 13-15/

          Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нөгөө согтуу эмэгтэй С өөдөөс татаж байсан тамхины ишээ шидсэн, мөн пивотой пивор аягаа С руу шидсэн. Гэтэл С нөгөө аягыг нь эргүүлээд нөгөө эмэгтэй рүү шидсэн чинь хөмсөг орчмоос нь цус гарч эхэлсэн гэсэн мэдүүлэг  /хх-н 19-20/

         Гэрч Б.Ж дөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... С өөдөөс татаж байсан тамхиа шидээд ундаа билүү пиво ууж байсан пивор аягаа С руу шидсэн. Гэтэл С эргүүлээд аягыг нь өөдөөс нь шидчихсэн. Тэгтэл дух орчмоос нь цус гарч эхэлсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 21-22/

         Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Б сэрээд  нэмж архи уугаад тэнд байсан хүмүүс рүү агсарч дайраад байсан. Тэгж байснаа өөрийх нь урд ширээн дээр байсан аягыг аваад А руу шидсэн. А уг аягыг эргүүлээд нөгөө эмэгтэй рүү шидсэн. Яг ямар аяга байсныг би сайн анзаараагүй.  Цус гарахаар нь би цаасаар дарсан гэсэн мэдүүлэг  /хх-н 23-25/

      Шүүгдэгч Ц.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... тэр хоёр охин хоорондоо муудалцаад байсан тул би нэгийг нь өмөөрөөд үг хэлсэн чинь нөгөөдөх нь уурлаад над руу нэг аяга шидэхээр  нь би буцаагаад тэр аягыг нь шидсэн. Би эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Ц.А нь Б өөр лүү нь аяга шидэхэд буцаагаад аягыг түүн лүү шидсэнээс зүүн хөмсөг нь цохигдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Түүнй энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Ц.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэнэдэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Ц.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.              

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Б овогт Ц А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А  нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 5. Энэ хэргийн улмаас  Ц.А  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.А  нь бусдад төлөх төлбөргүй болохыг   тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН