Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 146/2023/00135/И |
Дугаар | 210/МА2024/01378 |
Огноо | 2024-07-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/01378
2024 07 05 210/МА2024/01378
Т.Б ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2024/01902 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Т.Б ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.О.Т ХХК, Н.Х ХХК, А зам ХХК, Х.С, Т.Д Ц.Т, Д.А, А.Ч, П.Л Р.Т нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,004,619,908.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч, Б.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Д.О.Т ХХК нь Т.Б ХК-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04/20-105 дугаар зээлийн гэрээ байгуулж, 1,056,000,000 төгрөгийг сарын 0.25 хувийн, жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 04/20-272 дугаар зээлийн гэрээ байгуулж, 1,700,000,000 төгрөгийг сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус авсан.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04/20-106 дугаар барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Эмээлт Баруун дэнж *** *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 733.4 м.кв талбайтай, үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баруун дэнж 4, *** тоот хаягт байрлах, ***, ***, нэгж талбарын *** дугаартай, 4496 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар,
3. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баруун дэнж *** *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 504 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
4. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Эмээлт Баруун дэнж 4, *** тоот хаягт байрлах, ***, ***, нэгж талбарын *** дугаартай, 500 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай эзэмших эрхтэй газар,
5. *** аймаг, ***сум, Шанх баг Сүүжийн амны урд дэнж хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, ресторан, ажилчдын байр, ариун цэврийн байр 568 м.кв, гэрийн бетонон суурь *** бетон зам 975 м.кв талбайтай, жуулчны баазын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
6. *** аймаг, ***сум, Шанх баг Сүүжийн амны урд дэнж хаягт байрлах, ГД-0230099, нэгж талбарын ***дугаартай, 4 га талбайтай, аялал жуулчлалын баазын зориулалттай эзэмших эрхтэй газар,
7. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон Эрдэнэзуу гудамж, 142a тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 124 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
8. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Эрдэнэзуу гудамж, 142a тоот хаягт байрлах, ***, ГД-000029767, нэгж талбарын *** дугаартай, 125 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай эзэмших эрхтэй газар,
9. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон төв хэсэгт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 216 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
10. *** аймаг, ***сум хаягт байрлах, ГД-0025294, нэгж талбарын 141800693 дугаартай, 900 м.кв талбайтай, бар, рестораны зориулалттай эзэмших эрхтэй газар,
11. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон Эрдэнэзуу 1 гудамж, 142 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1017001233 дугаартай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
12. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Эрдэнэзуу гудамж 1, 142 тоот хаягт байрлах, ***, нэгж талбарын *** талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай эзэмших эрхтэй газар.
Х.С, Д.А, Т.Дуламсүрэн нараас тус тус Р.Т д итгэмжлэл олгосон байна. Мөн барьцааны гэрээнд Ц.Т гарын үсэг зурсан.
1.3. Мөн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/20-273 дугаар барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. Баянзүрх дүүрэг, ** хороо, ** хороолол, /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж, **тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн*** м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. Баянзүрх дүүрэг, ** хороо хаягт байрлах, ***нэгж талбарын *** дугаартай, 300 м.кв талбайтай, хүүхдийн цэцэрлэг, орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар,
3. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж *** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
4. Баянзүрх дүүрэг, *** хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 127/2 байр, зоорины давхар автозогсоол *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***1***тай, 272 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
5. Баянзүрх дүүрэг, *** хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж ***байр, зоорийн давхарт хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 522 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
6. Баянгол дүүрэг, **хороо, 4 дүгээр хороолол, /16064/ Жалханз хутагт Дамдинбазар гудамж ***, 2 дугаар орцны зоорийн давхар тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 250 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
7. Баянгол дүүрэг, **хороо, 4 дүгээр хороолол, /16064/ Жалханз хутагт Дамдинбазар гудамж ***, 1 дүгээр орцны зоорийн давхар тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 150 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
8. Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж 131/4 байр, 10 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, ***талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
9. Баянзүрх дүүрэг, *** хороо, **Нарны зам гудамж 99 байр, 6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай , ***м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
10. Баянзүрх дүүрэг, ** хороо, ** хороолол, /13321/ Дандарбаатар гудамж ***хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Мөн тухайн барьцааны гэрээгээр Д.О.Т ХХК-ийн Т.Б ХК болон бусад банкуудад байршиж буй харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл, ирээдүйд орж ирэх бүх төрлийн орлого авлага зэргийг барьцаалсан.
Х.С, А.Ч, ***нараас тус тус Р.Т д итгэмжлэл олгосон байна.
1.4. Т.Б ХК нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 04/20-107 дугаар батлан даалтын гэрээг Н.Х ХХК, ** ХХК, *** ХХК-уудтай, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 04/20-274 дугаар батлан даалтын гэрээг Н.Х ХХК, ***ХХК, *** ХХК, *** ХХК-уудтай тус тус байгуулсан. Батлан даалтын гэрээгээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл, хүүг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад зардлыг өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцан барагдуулахаар тохиролцсон.
1.5. Зээлдэгчтэй байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04/20-105 дугаар зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 04/20-1*** зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 04/21-123 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр тус тус хугацааг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан, зээлийн хүүг сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувь болгож өөрчилсөн болно.
Мөн зээлдэгчтэй байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/20-272 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл болох 1,608,112,876 төгрөгийг дахин санхүүжүүлж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 04/21-114 дугаар зээлийн гэрээ байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай байхаар тохирсон. Мөн 04/21-115 дугаар барьцааны гэрээ, 04/21-123 дугаар батлан даалтын гэрээг байгуулсан.
1.6. Зээл олгосноос хойш Д.О.Т ХХК нь үндсэн зээлд 1,063,066,727.50 төгрөг, үндсэн хүүнд 172,952,604.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,422,582.89 төгрөг, нийт 1,237,441,915.15 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Т.Б ХК-ийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөгчид зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхэд хандах тухай мэдэгдлүүдийг хүргүүлж байсан.
Иймд хариуцагч Д.О.Т ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2,004,619,908.61 төгрөг гаргуулж, барьцааны нийт 22 хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
2. Хариуцагч Д.О.Т ХХК, Н.Х ХХК, А зам ХХК, Т.Д Ц.Т, А.Ч, ***нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Талуудын хооронд 2 зээлийн гэрээ байгуулсан байна. Манай компанийн зүгээс зээл авсан эсэхэд маргаагүй бөгөөд зээл болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүх дүгнэнэ.Үүнээс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр бүрэн төлөгдөж дууссан бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан үүргийн тооцооллын хуудсаас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн тооцооллыг буруу бодсон. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон. Гэтэл манай компани нь зээлийн төлбөрт 271,654,804 төгрөгийг төлсөн. Үүнийг аль зээлийн төлөлтөөс хасаж тооцсон нь тодорхойгүй байна. Зээл хаагдсан байхад нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад зээл 1, 2 гэж бичсэн байна. Нэхэмжлэгч аль зээлийн гэрээнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Манай компанийн төлсөн 129,216,771 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой байсан. Нэхэмжлэгч нь 254,620,120.86 төгрөгийг үндэслэлгүй бодсон байна. Иргэний хуулийн 2** зүйлийн 216.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй гэж хуульчилсан.
2.2. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Гэтэл Т.Б ХК нь барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нартай зээлийн харилцаанд ороогүй. Эхний зээлийн гэрээг Т.Б ХК, Д.О.Т ХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Р.Т , хоёр дахь зээлийн гэрээг Д.О.Т ХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Р.Т , Ц.Т нартай тус тус байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нарыг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт тэдгээр иргэдийн итгэмжлэл байхгүй. Эхний зээл хаагдсан байхад барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөөгүй байна. Зөвхөн зарим барьцаалагдсан эд хөрөнгүүдийн барьцаалах эрхийг Р.Т д олгосон. Мөн хэрэгт Ц.Тийн итгэмжлэл байхгүй. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн итгэмжлэлээс үзэхэд Т.Б ХК нь барьцааны эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй байна гэжээ.
3. Хариуцагч Д.А, Х.С нарын татгалзал, тайлбарын агуулга:
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6-т зааснаар зээлдэгч зээлийн үндсэн өр болон түүний хүүг бүхэлд нь буюу тэдгээрийн хэсгийг урьдчилан төлөх боломжтой эсэх, хэрэв боломжтой бол ийнхүү урьдчилан төлөхтэй холбоотой нөхцөлийг барьцаалуулагчид тайлбарлан өгөх үүрэгтэй. Гэвч энэхүү үүргээ барьцаалагч хэрэгжүүлээгүй байна. Зээлийн гэрээг Х.С, Д.А нар байгуулаагүй, барьцаалах итгэмжлэлийг олгосон гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Д.О.Т ХХК-аас 1,852,845,501.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХК-д олгож, үлдэх 151,774,407.56 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Д.О.Т ХХК нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Н.Х ХХК, А зам ХХК, Т.Д Ц.Т, А.Ч, П.Л Р.Т , Д.А, Х.С нарын дараах хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Эмээлт баруун дэнж *** *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 733.4 м.кв талбайтай, үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баруун дэнж 4, *** тоот хаягт байрлах, ***, ***, нэгж талбарын дугаар ***, 4496 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар,
3. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баруун дэнж *** 98/6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 504 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
4. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Эмээлт Баруун дэнж 4, *** тоот хаягт байрлах, ***, ***, нэгж талбарын дугаар 1***, 500 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай эзэмших эрхтэй газар,
5. *** аймаг, ***сум, Шанх баг Сүүжийн амны урд дэнж хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, ресторан, ажилчдын байр, ариун цэврийн байр 568 м.кв, гэрийн бетонон суурь *** бетон зам 975 м.кв талбайтай, жуулчны баазын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
6. *** аймаг, ***сум, Шанх баг Сүүжийн амны урд дэнж хаягт байрлах, ГД-0230099, нэгж талбарын дугаар 141801210, 4 га талбайтай, аялал жуулчлалын баазын зориулалттай эзэмших эрхтэй газар,
7. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон Эрдэнэзуу гудамж, 142a тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 124 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
8. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Эрдэнэзуу гудамж 142a тоот хаягт байрлах, ***, ГД-000029767, нэгж талбарын дугаар ***, 125 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай эзэмших эрхтэй газар,
9. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон төв хэсэгт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 216 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
10. *** аймаг, ***сум хаягт байрлах, ГД-0025294, нэгж талбарын дугаар 141800693, 900 м.кв талбайтай, бар, рестораны зориулалттай эзэмших эрхтэй газар,
11. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон Эрдэнэзуу 1 гудамж, 142 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1017001233 дугаартай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
12. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Эрдэнэзуу гудамж-1, 142 тоот хаягт байрлах, ***, нэгж талбарын *** талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай эзэмших эрхтэй газар,
13. Баянзүрх дүүрэг, ** хороо, ** хороолол, /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж, **тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн*** м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
14. Баянзүрх дүүрэг, ** хороо хаягт байрлах, ***нэгж талбарын дугаар ***, 300 м.кв талбайтай, хүүхдийн цэцэрлэг, орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар,
15. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж *** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
16. Баянзүрх дүүрэг, *** хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 127/2 байр, зоорины давхар автозогсоол *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***1***тай, 272 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
17. Баянзүрх дүүрэг, *** хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж ***байр, зоорийн давхарт хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 522 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
18. Баянгол дүүрэг, **хороо, 4 дүгээр хороолол, /16064/ Жалханз хутагт Дамдинбазар гудамж ***, 2 дугаар орцны зоорийн давхар тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаартай, 250.0 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
19. Баянгол дүүрэг, **хороо, 4 дүгээр хороолол, /16064/ Жалханз хутагт Дамдинбазар гудамж ***, 1 дүгээр орцны зоорийн давхар тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 150 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
20. Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж 131/4 байр, 10 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
21. Баянзүрх дүүрэг, *** хороо, **Нарны зам гудамж 99 байр, 6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, ***м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
22. Баянзүрх дүүрэг, ** хороо, ** хороолол, /13321/ Дандарбаатар гудамж ***хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,409,199.54 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 9,492,377 гаргуулж нэхэмжлэгч Т.Б ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах шатны гомдлыг гаргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу дараах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн зүгээс шаардсан. Үүнд:
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04/20-105 дугаар зээлийн гэрээний төлбөр 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 794,921,001.91 төгрөг, үндсэн хүү 162,165,923.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,093,849.27 төгрөг, нийт 969,180774.86 төгрөг байна.
2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 04/21-114 дугаар зээлийн гэрээний төлбөр 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 806,125,146.59 төгрөг, үндсэн хүү 191,408,942.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,905,045.10 төгрөг, нийт 1,035,439,133.75 төгрөг байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэмэгдүүлэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 969,180,774.86 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,035,439,133.75 төгрөг, нийт 2,004,619,908.61 төгрөгийг шаардсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 9-д Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухай "...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 125,403,356.89 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд:
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тухайн зээл бүрэн төлөгдөх хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас шаардах бүрэн эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, шүүгчээс татгалзах гэх мэт хүсэлтүүдийг гарган, 2022 оны 07 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүй банкийг хохироосоор байна.
5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 10-т "... Иргэний хуулийн 2*** зүйлийн 232.8-д "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно" гэж заасныг баримтлан, хариуцагчийн хүсэлтийг харгалзан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардсан 26,371,050.67 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй", зээлийн гэрээний 2.1.5-т Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 (хорин) хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно" гэж тус тус заасан байна.
Шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу тооцсон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Иргэний хуулийн 2*** зүйлд заасан анз гэж үзэн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Д.О.Т ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч Д.О.Т ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 04/21-114 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан эргэн төлөх зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан боловч шүүхэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, манай татгалзальг хүлээн аваагүй.
Дээрх зээлийн гэрээгээр 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/20-272 дугаар зээлийг хаасан болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн бөгөөд нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн шаардлагад холбогдох нотлох баримтуудаа мэтгэлцэх зарчимын дагуу өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй ч гаргаж өгөөгүй.
Түүнчлэн зээлийг зээлээр хаасан талаарх хариу тайлбарын үндэслэлд дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56,1.2, 56.1.3 дахь заалтуудаар хязгаарлалгүйгээр шүүх хянан үзэж, тогтоох учиртай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хэргийн оролцогч сөрөг нэхэмжлэл, хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр эсэхийг шүүх тогтоодог.
Мөн дээрхээс гадна Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана" гэж заасны дагуу зээлдэгчид ашигтайгаар тайлбарлах боломжтой байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй.
Улмаар зээлийг зээлээр хаасан болох нь тогтоогдсон тул Иргэний хуульд заасны дагуу өгсөн, авсан зүйлээ буцаах үр дагавар үүсэх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх дүнг тооцож үзвэл, нийт олгосон 1,608,112,876 төгрөгөөс бидний төлсөн 836,662,723.26 төгрөгийг хасаж, үлдэх 774,450,152.74 төгрөг, нэхэмжилсэн 966,235,167.19 төгрөгөөс бидний хүлээн зөвшөөрч буй 774,450,152.74 төгрөгийг хасвал 191,785,014.45 төгрөгийн зөрүү үүсэж байгаа бөгөөд энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжилсэн үнийн дүнгээс 191,785,014.45 төгрөгийг хасаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч Д.О.Т ХХК-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргадаг. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, цаашид гарах үр дагаврыг ойлгож хийсэн. Аливаа байдлаар дүр үзүүлэх, халхавчлах зорилгоор гэрээг байгуулаагүй. Мөн банкнаас зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлсэн цагаас хойш зээлдэгчид захиран зарцуулах эрх үүссэнээр хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрхийн асуудал юм.
Иймд хариуцагчаас гаргаж буй гомдол үндэслэлгүй байх хангахгүй орхино уу гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагч Д.О.Т ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т.Б ХК нь хариуцагч Д.О.Т ХХК, Н.Х ХХК, А зам ХХК, Х.С, Т.Д Ц.Т, Д.А, А.Ч, П.Л Р.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,004,619,908 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.1. Т.Б ХК болон Д.О.Т ХХК-ийн хооронд дор дурдсан нөхцлөөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Т.Б ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч Д.О.Т ХХК нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
- 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 1,056,000,000 төгрөгийг сарын 0.25 хувийн, жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар,
- 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 1,608,112,876 төгрөгийг сарын 0.25 хувийн, жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, ноолуур бэлтгэлийн зориулалтаар тус тус тохиролцжээ.
3.2. Талууд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээлдүүлэгчийн Хөгжлийн банктай байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор ноолуурын түүхий эд бэлтгэхтэй холбоотой зарим өөрчлөлт оруулж, мөн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн хүүг сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувь болгож өөрчилсөн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн байна.
Мөн хүүний талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.
3.3. Д.О.Т ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ нь өмнө байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хаах зорилгоор хийсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтуудаар хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
Т.Б ХК нь Д.О.Т ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 04/20-272 дугаар зээлийн гэрээг байгуулж, 1,700,000,000 төгрөгийн ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон байх бөгөөд уг гэрээний хугацаа дуусахад буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч "Д.О.Т" ХХК нь зээлийн үлдэгдэл 1.602 сая төгрөгийг 1 жилийн хугацаагаар сунгах хүсэлт гаргаж, улмаар талууд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг байгуулжээ. Гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон хүсэл зоригоо илэрхийлсэн, уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөллдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймээс талуудын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн болон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
4. Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 1,056,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр 1,608,112,876 төгрөгийг тус тус хариуцагч Д.О.Т ХХК-д шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэжээ.
5.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 794,921,001.91 төгрөг, зээлийн хүү 162,165,923.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,093,849.27 төгрөг, нийт 969,180,774.86 төгрөгийг хариуцагч Д.О.Т ХХК-аас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нь уг гэрээний дагуу зээлд 261,078,998.09 төгрөг, зээлийн хүүнд 165,503,079.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 865,019.89 төгрөг, нийт 427,447,097.73 төгрөг төлсөн ба зээлийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш, зээлийн хүүг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тус тус төлөөгүй.
Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 794,921,001.91 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 162,165,923.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,093,849.27 төгрөг, нийт 969,180,774.86 төгрөгийг хариуцагч Д.О.Т ХХК-аас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5.2. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 806,125,146.59 төгрөг, зээлийн хүү 191,408,942.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,905,045.10 төгрөг, нийт 1,035,439,133.75 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь уг гэрээний дагуу зээлд 801,967,729.41 төгрөг, зээлийн хүүнд 34,117,430.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 557,563 төгрөг, нийт 836,662,723.26 төгрөг төлсөн ба зээлийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш, зээлийн хүүг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тус тус төлөөгүй.
Тус зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцжээ.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 806,125,146.59 төгрөг, зээлийн хүү 191,408,942.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,905,045.10 төгрөг, нийт 1,035,439,133.75 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаарх 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцсон зээлийн хүү 46,832,825.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,366,565.05 төгрөг, нийт 56,199,390.32 төгрөг, мөн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцсон зээлийн хүү 57,669,972.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,533,994.43 төгрөг, нийт 69,203,966.56 төгрөгийг тус тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацаанд хамаарах үндэслэлээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцах үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасанд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хамааруулсан нь буруу болжээ.
5.4. Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байхад шүүх Иргэний хуулийн 2*** зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр тооцсон нэмэгдүүлсэн хүү 26,371,050.67 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомпдлыг хангах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан агуулгаар өөрчлөлт оруулах нь зүйтэй.
5.5. Хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 191,785,014.45 төгрөгийг хасуулах агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх Т.Б ХК болон Н.Х ХХК, А зам ХХК, Х.С, Т.Д Ц.Т, Д.А, А.Ч, П.Л Р.Т нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн болон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ байгуулагдсаныг зөв тогтоож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад нийцсэн талаар зөв дүгнэжээ.
Барьцаа хөрөнгө болох дараах хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
1. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Эмээлт баруун дэнж *** *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 733.4 м.кв талбайтай, үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баруун дэнж 4, *** тоот хаягт байрлах, ***, ***, нэгж талбарын дугаар ***, 4496 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар,
3. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Баруун дэнж *** 98/6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 504 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
4. Сонгинохайрхан дүүрэг, *** хороо, Эмээлт Баруун дэнж 4, *** тоот хаягт байрлах, ***, ***, нэгж талбарын дугаар 1***, 500 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газар зориулалттай эзэмших эрхтэй газар,
5. *** аймаг, ***сум, Шанх баг Сүүжийн амны урд дэнж хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, ресторан, ажилчдын байр, ариун цэврийн байр 568 м.кв, гэрийн бетонон суурь *** бетон зам 975 м.кв талбайтай, жуулчны баазын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
6. *** аймаг, ***сум, Шанх баг Сүүжийн амны урд дэнж хаягт байрлах, ГД-0230099, нэгж талбарын дугаар 141801210, 4 га талбайтай, аялал жуулчлалын баазын зориулалттай эзэмших эрхтэй газар,
7. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон Эрдэнэзуу гудамж, 142a тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 124 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
8. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Эрдэнэзуу гудамж 142a тоот хаягт байрлах, ***, ГД-000029767, нэгж талбарын дугаар ***, 125 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай эзэмших эрхтэй газар,
9. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон төв хэсэгт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 216 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
10. *** аймаг, ***сум хаягт байрлах, ГД-0025294, нэгж талбарын дугаар 141800693, 900 м.кв талбайтай, бар, рестораны зориулалттай эзэмших эрхтэй газар,
11. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Ганган-Орхон Эрдэнэзуу 1 гудамж, 142 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1017001233 дугаартай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
12. *** аймаг, ***сум, 2 дугаар баг, Эрдэнэзуу гудамж-1, 142 тоот хаягт байрлах, ***, нэгж талбарын *** талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай эзэмших эрхтэй газар,
13. Баянзүрх дүүрэг, ** хороо, ** хороолол, /13320/ Д.Нянтайсүрэнгийн гудамж, **тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн*** м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
14. Баянзүрх дүүрэг, ** хороо хаягт байрлах, ***нэгж талбарын дугаар ***, 300 м.кв талбайтай, хүүхдийн цэцэрлэг, орон сууц зориулалттай эзэмших эрхтэй газар,
15. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж *** хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
16. Баянзүрх дүүрэг, *** хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 127/2 байр, зоорины давхар автозогсоол *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***1***тай, 272 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
17. Баянзүрх дүүрэг, *** хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж ***байр, зоорийн давхарт хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 522 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
18. Баянгол дүүрэг, **хороо, 4 дүгээр хороолол, /16064/ Жалханз хутагт Дамдинбазар гудамж ***, 2 дугаар орцны зоорийн давхар тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн *** дугаартай, 250.0 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
19. Баянгол дүүрэг, **хороо, 4 дүгээр хороолол, /16064/ Жалханз хутагт Дамдинбазар гудамж ***, 1 дүгээр орцны зоорийн давхар тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 150 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
20. Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж 131/4 байр, 10 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
21. Баянзүрх дүүрэг, *** хороо, **Нарны зам гудамж 99 байр, 6 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, ***м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
22. Баянзүрх дүүрэг, ** хороо, ** хороолол, /13321/ Дандарбаатар гудамж ***хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 39 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй байна.
7. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Д.О.Т ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2,004,619,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2024/01902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 1,852,845,501.05 гэснийг 2,004,619,908 гэж, олгож, үлдэх 151,774,407.56 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг олгосугай гэж,
3 дахь заалтын 9,492,377 гэснийг 10,409,199.54 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 916,822.04 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О.Т ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 1,116,875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА