| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0488/Э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 483
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Б.Энхбат,
Шүүгдэгч Д.
Шүүгдэгч Ц.
Шүүгдэгч Ц.
Шүүгдэгч, хохирогч
Шүүгдэгч О., тэдний өмгөөлөгч С.Даваасүрэн
Шүүгдэгч Д.
Шүүгдэгч, хохирогч , тэдний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д., Ц., Ц., , О., Д., нарт холбогдох 1808020770274 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парксайт резиденс хотхоны Нийслэл хүрээ гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт гийн //.
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “дугаартай лангууг түрээслэж, авто сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн тоотод оршин суух, урьд
-2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Баян овогт ы //.
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “лангууг түрээслэж, авто сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ноёныхон овогт ийн //.
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “лангууг түрээслэж, авто сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Арслан овогт гийн //.
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ лангууг түрээслэж, авто сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ийн //.
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой хаяггүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Төв аймгийн Цээл сумын 3 дугаар баг, Майхан Зүүн тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жи би хотхон тоотод түр оршин суух, урьд
-2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Жалайр овогт гийн //.
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Д., Ц., , О., Ц. нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” төвийн гадна иргэн А.ыг зодож, эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дотор булан, хамар, хоёр өвдөг, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол,
Д., Ц., , Ц. нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” төвийн гадна иргэн ыг зодож, эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд зовхи, дух, зүүн гуя, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд шарх, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол,
, Д. нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” төвд иргэн ыг зодож, эрүүл мэндэд “зүүн нүдний доод зовхи, уруулд зулгаралт, уруул баруун бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч А.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-нд манай эхнэр төрсөн өдөрт очихоор явлаа гэж надад утсаар хэлсэн. Уг нь бид хоёрыг төрсөн өдөртөй хамт урьсан боловч би жаахан ажилтай байсан болохоор найз , нарын хамт Мираж дээр 22 цаг өнгөрч байхад очсон. Найзууд манай гэрт хамт очих гээд явж байсан юм. Би замаараа эхнэрээ авах гээд очсон юм. Мираж төвийн гадна төрсөн өдрийн эзэн тай таарсан чинь манай найзууд ирчихлээ ор гэхээр нь хамт явсан хоёр найзынхаа хамт Мираж төвийн караокены өрөөнд орсон. Биднийг ороход өөрийгөө аа гээд байсан залуу архи задлаад бид нарт гурван удаа хийж өгч уулгасан. анх хэлэхдээ гэр бүлээрээ уулзана гэж манай эхнэрт хэлж байсан боловч ороход хэн нь мэдэгдэхгүй бөөн залуучууд байсан. Оронгуутаа эхнэртээ явах уу гэж хэлээд эхнэртэйгээ хамт гараад иртэл манай найз ыг засмал замын хажууд явган хүний зам дээр нүдний шилтэй өндөр залуу газар унагаачихсан толгой руу нь дэвсээд байсан. Намайг юм хэлж амжаагүй байхад намхан бүдүүн залуу нүүр рүү гараараа нэг удаа цохиход нь би нүүрээ дараад хэвтсэн. Дээгүүрээ нүцгэн залуу гүйж ирээд миний жинсэн цамц дээрээс бариад цемент дээгүүр чирээд тал талаас зодсон. Энд тэндээс алаад хаянаа гээд дэвсээд байсан. гэж надтай явсан залуу мөн Мираж төвийн зохион байгуулагч залуу хоёр нийлж байгаад намайг тэд нараас салгаж авсан....Шатаар буух гэж байхад араас цээж, нүцгэн залуу ирээд толгойны ар хэсэг рүү 1 удаа цохьсон чинь тэнд байсан залуучууд бөөнөөрөө ирж дахиад намайг зодсон. Туул гэдэг найз 102 дуудаад, цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,
2.Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр найз , бид гурав Баянбүрдийн орчимд уулзаад караокед орж, хүний хоёр пиво уусан. Тэгээд ы эхнэр яриад 21 дүгээр хорооллын Мираж гэдэг газраас авах гэж ирсэн. Бид гурав Мираж гэдэг газар ирээд эхнэрээ авах гэж орсон, тэгсэн ы эхнэрийн найз нь гээд зүс таних а гэдэг хүүхэн бид нарыг төрсөн өдөр болж байна ороод суу гэж хэлсэн. Би гурав ороод караокены өрөөнд гийн найзуудтай хамт төрсөн өдөр тэмдэглээд архи хийж өгөхөөр нь хоёр удаа уусан. Тэнд миний таньдаг гэдэг залуу байсан. Бид нар гарч тамхи татая гээд , , //, бид дөрөв Миражийн гадаа гараад шатан дээр зогсоод тамхи татаж байсан. Тэгсэн гаас гэдэг нь тамхи асуугаад тэр хоёр муудалцаад хоорондоо зодолдоод эхлэхээр нь би очоод салгасан чинь миний хажуу талаас гараараа хацар, шанаа хэсэг рүү цохиод зугатаагаад дотогшоо орсон. Би араас нь хөөж орсон. Би тухайн үед миний зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд зовхи, дух, зүүн гуя, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд шарх, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлийг , болон тэд нарын найзууд зодсоноос болж энэ гэмтлүүд учирсан. Би яг хэн нь аль гэмтлийг учруулсныг мэдэхгүй байна. ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 33-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний танил Сутайн буянт захад хамт ажилладаг ын эхнэр гийн төрсөн өдөр болоод Сутайн буянт зах дээр ажилладаг , , , , бид нар төрсөн өдөр дээр очсон юм. гийн төрсөн өдрийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мираж төвийн караокед тэмдэглэсэн. Тэр үед явах гээд дуудлагын жолооч дуудчихсан байсан, гараад явсан байхаар нь би араас нь гараад дуудлагын жолоочийг болиулчихаад буцаад орох гээд коридорт явж байсан чинь миний нүүр ам хэсэгт гэдэг залуу цохиод, тонгойсон чинь гэдэг залуу өвдөглөөд зодсон. Тэгсэн гаднаас орж ирээд надаас , хоёрыг салгаад буцаагаад хаалгаар , хоёртой ноцолдоод гараад явсан. ... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 36-37 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Шүүгдэгч Д.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..., , , , , бид нар зодоонд оролцсон. Замын хажууд ыг цохиж зодсон. тай зууралдаад унасаныг харсан. ... ын хацар, нуруунд, ы нуруу хэсэгт тус тус гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 133-134 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Шүүгдэгч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зодоонд оролцсон хүмүүсийг мэдэж байгаа. , , , , , нар оролцсон. ... ын цээж рүү гараараа хоёр удаа, ы шанаанд гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 140-141 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
6.Шүүгдэгч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би зодоонд оролцсон хүмүүсийг мэдэж байгаа. , , , , , нар оролцсоныг мэдэж байгаа. Тэрнээс хэн нь хэнийг яаж цохиж, зодсоныг мэдэхгүй байна. , хоёрыг зодоонд оролцож байхыг харсан. Дараа нь ын гарын нудрага нь хавдсан байсан, тэгэхэд зодоонд оролцсоынг мэдсэн. ыг зодоон болсны дараа нь хоорондоо ярилцаж байгаад мэдсэн. ... ын цээж рүү гараараа 3 удаа, дагз хэсэгт гараараа нэг удаа цохисон, түлхэж шат руу унагаасан ...” гэх мэдүүлэг /хх 147-148 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
7.Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг , хоёр зодоход манай найзууд өмөөрч, салгах гэж хоорондоо зодолдсон. ...ыг нуруу руу 2 удаа, ы нуруу нь 2 удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 154-155 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
8.Шүүгдэгч О.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... руу хоёр залуу дайрч зодолдоод байхаар нь би ыг өмөөрч зодолдоонд оролцсон. ... у хөл рүү нь өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх 161-162 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
9.Шүүгдэгч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хамт ажилладаг найз нартай чингэлэгнээс ачаа буулгачихаад Ардын эрхийн орчим 1 караоке орж дуулаад хүн тус бүр 2 шил шар айраг уусан юм. Ингээд байж байтал эхнэртэйгээ яриад 21 дүгээр хороололд байдаг мираж караоке дотор эхнэр нь төрсөн өдөрт очсон байна очиж авах уу гээд хамт явцгаасан юм. Ингээд тэр орой 20 цагийн үед мираж караокены гадаа очоод хүлээгээд зогсож байсан чинь гэдэг залуу бид нарыг таньчихаад ороод ир гээд байсан учраас бид гурав дотогшоо орсон. Нэг өрөөнд ороход тэр өрөөнд нилээн олон хүн байсан юм. Тэгтэл төрсөн өдрийн эзэн эмэгтэйн нөхөр гэх залуу бид нарт архи хундаглаж өгөөд 10 орчим минут уг өрөөнд суусан юм. Ингээд бид хоёр тамхи татах гээд гарсан юм. Үүдэнд зогсож байсан чинь дан цамцтай залуу хүрч ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь асдаггүй ганцыг чинь асуугаад өгөх үү гээд хэрүүл өдөөд шатны доошоо буулгаад газар унагааж байгаад дээрээс цохьсон. Тэр үед бид хоёр зугтаагаад мираж руу орсон чинь урдаас нэг залуу гарч ирээд яагаад байгаа пизда нар вэ гээд надтай хамт байсан ын толгойруу цохиод авсан. Тэгтэл гадаа надаас тамхи асуугаад байсан залуу орж ирээд миний үснээс зулгаагаад намайг гадагшаа аваад гарсан. Ингээд тэр залуу намайг зодож байхад бас гараад ирчихсэн зодуулж байсан. Тэр үед баарны зохион байгуулагч ажилтантай хамт ыг газраас татаж босгож аваад явсан чинь надаас тамхи асуусан залуу цээж нүцгэлчихсэн ыг араас нь татаад байсан. Тэгж байтал цагдаа ирсэн юм. ... ын толгой руу нь өвдөглөсөн ...” гэх мэдүүлэг /хх 168-169 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
10.Шүүгдэгч ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би мэдүүлэг өгөхгүй. ...ыг шанаа руу нь гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /1 хх 127 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
11.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....манай нөхөр гадаа чинь ирчихлээ гэж хэлсэн. Тэгсэн бид гурав гараад нөхөр дээр очсон чинь найз , нартай хамт ирсэн байсан. Тэгээд төрсөн өдөрт ор гэж хэлээд дагуулаад караокены өрөө рүү орсон. Ороод удаачгүй мэнд хүргэчихээд явлаа гэж хэлээд гараад коридороор гарсан. Бид хоёрын өмнө , хоёр гараад явсан. Нөхөр бид хоёрыг Мираж төвийн үүдээр гараад ирэхэд гадаа бөөн зодоон болсон байдалтай хашааны гадна талын шатны хажууд , хоёр нь зодож байгаа харагдсан. Тэгсэн нь цээж нүцгэлсэн гүйж ирээд манай нөхрийн хувцаснаас нь чирж унагаагаад шат руу чирсэн чинь /О./, /Ц./, /Ц./ нар нийлээд зодсон ыг замын хажууд /Д./ гэдэг залуу нь босож ирээд унагаагаад зодоод байсан. гэдэг залуу нь хөл хэсэг рүү нь өшиглөөд, цохиод байсан. Ээгий, нар нь толгой хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1 хх 50 х/,
12.Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би бүгчим байхаар нь гараад тай Миражаас гараад үүдэнд нь зогсож байхад гадаа Туяа, Цэнгүүнээ гэдэг хүмүүс тамхи татах гээд зогсож байсан. Удаачгүй /Ц./ гаас гал байна уу гээд асуусан чинь асдаггүй ганц л байна гээд хоорондоо марзагнаад байж байсан чинь ө гэдэг залуу нь асдаггүй ганцыг чинь асдаг болгоод өгөх үү гээд гараараа толгой руу цохих шиг болсон чинь ухраад Мираж руу орсон. Мираж төвөөс гарсан чинь миний хажуугаар /Д./ гэдэг залуу гарч ирээд ыг шат руу жийж унагаагаад очоод зодсон. гэдэг залуу нь бас ыг цохисон. Намайг Мираж төвийн , болон хэдэн хүмүүс нийлсэн газар унагаасан зодож байсан. ...ыг , гэдэг залуучууд зодсон. ыг , ө хоёр зодож байхыг харсан ба бусад залуучуудыг нь би танихгүй...” гэх мэдүүлэг /1 хх 53-54 х/,
13.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгэхэд Миражийн гадаа бөөн хүмүүс хоорондоо зодолдож байсан. тэр хүмүүс рүү гүйгээд очихоор нь ыг салгаад Миражийн урд буланд аваачсан. тэр хүмүүстэй нээх аймаар зодолдоогүй. Би тухайн үед согтуу байсан болохоор хэн, хэн зодолдож байсан талаар сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 55-56 х/,
14.Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр ажлаа хийгээд Мираж төв дээр байж байх үед караокены өрөөнд 21 цагийн үеэс эхлэж нэг эмэгтэй хүний төрсөн өдрийг тэмдэглэж эхэлсэн. Тэгсэн 23 цаг өнгөрөөгөөд хаах гэж байхад камер хэсэгт нэг саравчтай малгайтай залууг шууд зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би буугаад очсон чинь коридороос хаалгаар гараад явсан, караоекны өрөөнд байсан олон залуучууд гараад үүдэн хэсэгт хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед эр, эм нийлсэн 10 гаран хүн байсан. Хүүхнүүд орилдоод байсан, буцаж ороод хамгаалагч, тогооч нарыг дуудаад зодооныг салгах гээд гараад ирсэн чинь шатны зүүн хойно нэг шар царайтай, том биетэй, жинсэн яактай залууг хэдэн залуучууд нь дарсан байсан, яг цохиж, зодож байгаа юм харагдаагүй. Тэгэхээр тэд нарыг салгаад, дөрвөн хөлөлсөн байсан залууг босгосон. Тэрнээс хойш зодоон болоогүй ба энд тэнд бөөгнөрөөд л байсан. 10 орчим минутын дараа замын хажууд бас нэг залуу ухаан алдсан байсан. Тэр залууг нэг залуутай нийлж би сэрээсэн, би тэр залуучуудыг танихгүй болохоор хэн нь хэнтэйгээ зодолдоод байгааг мэдэхгүй байсан бүгд караоекны нэг өрөөнд байсан хүмүүс...” гэх мэдүүлэг /1 хх 248 х /
15.Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Яг хараагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Караокены өрөөнд юу ч болоогүй. Сүүлд сонсоход гадаа манай найз сүүлд орж ирсэн гурван залуугаас тамхи асуусан чинь асдаггүй ганц байна гэж хэлснээс болоод маргаан болсон юм шиг байсан. Тэгээд ыг зүгээр үүдэнд явж байхад нь сүүлд ирсэн гурван залуугийн хоёр нь зодсон гэсэн..." гэх мэдүүлэг /1 хх 39 х/,
16.Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-нд Сутайн буянт захад хамт ажилладаг гэх эмэгтэйн төрсөн өдөр болно гэж урд өдөр нь хэлсэн байсан лангуугаа эрт хаагаад гэртээ очиж байж байгаад 20 цаг өнгөрөөд Мираж төвд хамт ажилладаг хүмүүстэйгээ уулзсан. Тэгээд караокед ороод архи пиво ууж дуулж сууж байгаад нойл орчихоод буцаад иртэл танихгүй 3 залуу ороод ирсэн байсан. Хэн юм бэ гэхэд ын найз гээд танихгүй 5 эмэгтэй байсан, тэд нарын нөхөр гэж байсан. Би найз тэй юм яриад сууж байхад залуу нь ирж байна гэсэн. Намайг нилээн согтчихсон байна хүргээд өгье гээд гартал ын хамар, амнаас нь цус гарчихсан байсан. ыг хамт явъя гэхээр нь хамтдаа алхаад харьсан. ийн найз залуу манай гэрийн гаднаас ийг аваад явсан. хөлөө чирээд алхаад байсан. Чи согтчихсон юм уу хөл хугарчихсан юм уу гэхэд ам жаахан эвгүй болчихлоо гээд сонин яриад байсан. Нөгөө сүүлд орж ирсэн 3 залуутай тааралдаагүй. Тухайн үед цагдаа ирээгүй байсан хэнтэйгээ яаж зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. Караокены өрөөнд хэрүүл болоогүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 46 х/
17.Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-нд хамт ажилладаг гэдэг эгчийн төрсөн өдрийн баярын үйл ажиллагаа Мираж төвд болно гэхээр нь 20 цаг өнгөрөөгөөд очсон. Баяр тэмдэглээд архи пиво уугаад хүмүүс нилээн согтсон. Тэгээд харихаар болоод /цаг хараагүй/ той хамт гарсан чинь ахын нүүр ам цус болчихсон байсан. Яасан юм бэ гэж асуухад ах нь зодуулчихлаа гэсэн. Тухайн үед хэнд яагаад зодуулсан гэдгийг асуугаагүй. ах эхнэртэйгээ бид нар харихаар алхсан. ын гэрийн гаднаас намайг манай найз залуу ирж авсан. Би нилээн согтуу байсан. Караокены өрөөнд зодоон болоогүй гадаа ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна. Бид нар гарахад эгч аа ах эгчийн 2, 3 найз хүүхэн нь Зулаа эгч байсан байх. Өөр хүмүүс байсан эсэхийг санахгүй байна. аа ах орж гараад байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 47 х/
18. Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-нд ажил дээрээ байж байтал хамт ажилладаг а гэж залуу залгаад өнөөдөр манай эхнэрийн төрсөн өдөр болж байгаа юм хамт олноороо Мираж төвийн караокед 19 цагт хүрээд ир гэсэн. Би тай хамт очиход а эхнэрийн хамт, , гэсэн хүмүүс ирчихсэн байсан. Мөн танихгүй 3 хүүхэн ирчихсэн байсан. 22 цаг хүртэл архи уугаад дуулах нь дуулаад сууж байтал танихгүй 3 эмэгтэйн нэгний нөхөр гэх хүн өөр 2 залуугын хамт ирсэн. Хүмүүс байн байн гараад тамхи татаад байсан. Сүүлд харахад хамраа хугалуулсан гээд байсан хар куртик өмссөн залуутай би чамайг өмнө нь харж байсан юм байна гээд хэсэг юм ярьсан. Манай сургуулийг төгссөн 21 дүгээр хороолол орчим харж байсан хүн байсан. Караокены өрөөнд а Хишгээ гэх охин бид 3 дуулж байгаад тамхи татахаар гарахад Мираж төвийн урд талын төв замын хажууд миний зүс харж байсан гэх залуу газар сууж байсан ба 2 өвдөг нь шалбарчихсан танай найзууд намайг зодчихлоо гэчихсэн сууж байсан. Өмднийхөө өвдөгийг дээш шуучихаад энийг хараа гээд надад харуулаад байсан. Өөр гэмтэлтэй газар байсан эсэхийг анзаараагүй. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг машинд суулгачихсан. Төрсөн өдрийн эзний найз нэг танихгүй эмэгтэй наадах чинь бишээ энэ гээд ыг заасан чинь цагдаа намайг буулгасан. хүүхэн энэ зодсон гээд ыг чирээд цагдаа дээр авчирч өгсөн. Намайг шалбарсан гэх залуутай ярьж байсан болохоор цагдаа намайг зодсон гэж бодсон байх. ыг эхнэр нь аваад явсан гэсэн, би хараагүй сүүлд хүнээс сонссон, өөр ямар асуудал болсон гэдгийг мэдэхгүй. Караокены өрөөнд ямар нэгэн зодоон маргаан болоогүй. ...” гэх дүгнэлт /1 хх 48 х/
19.Шинжээчийн 5371 дүгээр дүгнэлт
1.ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд зовхи, дух, зүүн гуя, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд шарх, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1хх 60 х/,
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Мөнхын: “...Д. нь бусадтай бүлэглэн , нарыг зодож, гэмтээсэн ...” гэх илтгэх хуудас /1 хх 21 х/,
20.Шинжээчийн 5369 дугаар дүгнэлт
1.А.ы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дотор булан, хамар, хоёр өвдөг, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 63 х/,
21.Шинжээчийн 5373 дугаар дүгнэлт:
1.ын зүүн нүдний доод зовхи, уруулд зулгаралт, уруул, баруун бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /1 хх 66 х/
22.А.ы хохирлын баримтууд /1 хх 25 х/
23.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 74 х/
24.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхиг шалгах хуудас /1 хх 102 х/
25.Ц.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхиг шалгах хуудас /1 хх 104 х/
26.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхиг шалгах хуудас /1 хх 105 х/
27.О.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхиг шалгах хуудас /1 хх 107 х/
28.Д.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхиг шалгах хуудас /1 хх 108 х/
29.Д.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхиг шалгах хуудас /1 хх 109 х/
30.Ц.гийн эрүүгийн хариуцлага хүлээж- байсан эсэхиг шалгах хуудас /1 хх 110 х/
31.Д.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 113 х/
32.Ц.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 114 х/
33.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 115 х/
34.О.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 116 х/
35.Ц.Бундахнүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 118 х/
36.Д.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 119 х/
37.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 120, 228 х/
38.Ц.гийн шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 194-201 х/
39.Д. иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 233 х/
40.Д.гийн шийтгэх тогтоолын хуулбар/1 хх 249-250 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Д., Ц., , О., Ц. нар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” төвийн гадна “түүний найз ыг цохисон асуудлаас болж” А.ыг зодож, эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дотор булан, хамар, хоёр өвдөг, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол,
Д., Ц., , Ц. нар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” төвийн гадна иргэн тай тамхины асуудлаас болж муудалцан зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд зовхи, дух, зүүн гуя, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд шарх, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол,
, Д. нар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мираж” төвд хоорондын таарамжгүй харилцааны улмаас ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхи, уруулд зулгаралт, уруул баруун бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч А.ы “...Намайг юм хэлж амжаагүй байхад намхан бүдүүн залуу нүүр рүү гараараа нэг удаа цохиход нь би нүүрээ дараад хэвтсэн. Дээгүүрээ нүцгэн залуу гүйж ирээд миний жинсэн цамц дээрээс бариад цемент дээгүүр чирээд тал талаас зодсон. Энд тэндээс алаад хаянаа гээд дэвсээд байсан. ... Шатаар буух гэж байхад араас цээж, нүцгэн залуу ирээд толгойны ар хэсэг рүү 1 удаа цохьсон чинь тэнд байсан залуучууд бөөнөөрөө ирж дахиад намайг зодсон. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,
Хохирогч ын “... гараараа хацар, шанаа хэсэг рүү цохиод зугатаагаад дотогшоо орсон. Би араас нь хөөж орсон. Надад учирсан гэмтлийг , болон тэдний найзууд зодсоноос болж энэ гэмтлүүд учирсан. Би яг хэн нь аль гэмтлийг учруулсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 33-34 х/,
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...буцаад орох гээд коридорт явж байсан чинь миний нүүр хэсэгт гэдэг залуу цохиод, тонгойсон чинь гэдэг залуу өвдөглөөд зодсон. Тэгсэн гаднаас орж ирээд надаас , хоёрыг салгаад буцаагаад хаалгаар , хоёртой ноцолдоод гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 36-37 х/,
Шүүгдэгч Д.ын “..., , , , , бид нар зодоонд оролцсон. ... ын хацар, нуруунд, ы нуруу хэсэгт тус тус гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 133-134 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ц.гийн “...Зодоонд оролцсон хүмүүсийг мэдэж байгаа. , , , , , нар оролцсон. ... ын цээж рүү гараараа хоёр удаа, ы шанаанд гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 140-141 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ц.ын “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би зодоонд оролцсон хүмүүсийг мэдэж байгаа. , , , , , нар оролцсоныг мэдэж байгаа. ... ын цээж рүү гараараа 3 удаа, дагз хэсэгт гараараа нэг удаа цохисон, түлхэж шат руу унагаасан ...” гэх мэдүүлэг /хх 147-148 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч ын “...Намайг , хоёр зодоход манай найзууд өмөөрч, салгах гэж хоорондоо зодолдсон. ... ыг нуруу руу 2 удаа, ы нуруу нь 2 удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 154-155 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч О.ын “... руу хоёр залуу дайрч зодолдоод байхаар нь би ыг өмөөрч зодолдоонд оролцсон. ... ы хөл рүү нь өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх 161-162 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Д.гийн “... намайг зодож байхад бас гараад ирчихсэн зодуулж байсан. Тэр үед баарны зохион байгуулагч ажилтантай хамт ыг газраас татаж босгож аваад явсан чинь надаас тамхи асуусан залуу цээж нүцгэлчихсэн ыг араас нь татаад байсан. ... би ын толгой руу нь өвдөглөсөн ...” гэх мэдүүлэг /хх 168-169 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч ын “... ын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /1 хх 127 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.ын “...гадаа бөөн зодоон болсон байдалтай хашааны гадна талын шатны хажууд , хоёр нь зодож байгаа харагдсан. Тэгсэн нь цээж нүцгэлсэн гүйж ирээд манай нөхрийн хувцаснаас нь чирж унагаагаад шат руу чирсэн чинь /О./, /Ц./, /Ц./ нар нийлээд зодсон ыг замын хажууд /Д./ гэдэг залуу нь босож ирээд унагаагаад зодоод байсан. гэдэг залуу нь хөл хэсэг рүү нь өшиглөөд, цохиод байсан. Ээгий, нар нь толгой хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1 хх 50 х/,
Гэрч С.ын “....ыг шат руу жийж унагаагаад очоод зодсон. гэдэг залуу нь бас ыг цохисон. Намайг Мираж төвийн , болон хэдэн хүмүүс нийлсэн газар унагаасан зодож байсан. ...ыг , гэдэг залуучууд зодсон. ыг , ө хоёр зодож байхыг харсан ба бусад залуучуудыг нь би танихгүй...” гэх мэдүүлэг /1 хх 53-54 х/,
Гэрч Б.гийн “...Тэгэхэд Миражийн гадаа бөөн хүмүүс хоорондоо зодолдож байсан. тэр хүмүүс рүү гүйгээд очихоор нь ыг салгаад Миражийн урд буланд аваачсан. тэр хүмүүстэй нээх аймаар зодолдоогүй. Би тухайн үед согтуу байсан болохоор хэн, хэн зодолдож байсан талаар сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 55-56 х/,
Гэрч Б.гийн “...Тэгэхээр тэд нарыг салгаад, дөрвөн хөлөлсөн байсан залууг босгосон. Тэрнээс хойш зодоон болоогүй ба энд тэнд бөөгнөрөөд л байсан. 10 орчим минутын дараа замын хажууд бас нэг залуу ухаан алдсан байсан. Тэр залууг нэг залуутай нийлж би сэрээсэн, би тэр залуучуудыг танихгүй болохоор хэн нь хэнтэйгээ зодолдоод байгааг мэдэхгүй байсан бүгд караоекны нэг өрөөнд байсан хүмүүс...” гэх мэдүүлэг /1 хх 248 х/,
Гэрч Г.ын “...Яг хараагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Караокены өрөөнд юу ч болоогүй. Сүүлд сонсоход гадаа манай найз сүүлд орж ирсэн гурван залуугаас тамхи асуусан чинь асдаггүй ганц байна гэж хэлснээс болоод маргаан болсон юм шиг байсан. Тэгээд ыг зүгээр үүдэнд явж байхад нь сүүлд ирсэн гурван залуугийн хоёр нь зодсон гэсэн..." гэх мэдүүлэг /1 хх 39 х/,
Гэрч Т.ын “... хөлөө чирээд алхаад байсан. Чи согтчихсон юм уу хөл хугарчихсан юм уу гэхэд ам жаахан эвгүй болчихлоо гээд сонин яриад байсан. Нөгөө сүүлд орж ирсэн 3 залуутай тааралдаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 46 х/,
Гэрч Д.ийн “...Өмднийхөө өвдөгийг дээш шуучихаад энийг хараа гээд надад харуулаад байсан. Өөр гэмтэлтэй газар байсан эсэхийг анзаараагүй. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг машинд суулгачихсан. Төрсөн өдрийн эзний найз нэг танихгүй эмэгтэй наадах чинь бишээ энэ гээд ыг заасан чинь цагдаа намайг буулгасан. хүүхэн энэ зодсон гээд ыг чирээд цагдаа дээр авчирч өгсөн. Намайг шалбарсан гэх залуутай ярьж байсан болохоор цагдаа намайг зодсон гэж бодсон байх. ыг эхнэр нь аваад явсан гэсэн, ...” гэх дүгнэлт /1 хх 48 х/,
ын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шинжээчийн 5371 дүгээр дүгнэлт /хх 60 х/,
А.ы биед хөнгөн хохирол учирсныг тогтоосон Шинжээчийн 5369 дугаар дүгнэлт /хх 63 х/,
ын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шинжээчийн 5373 дугаар дүгнэлт /1 хх 66 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Д., Ц., , О., Ц. нар нь хохирогч А.ыг зодож, Д., Ц., , Ц. нар нь хохирогч ыг зодож, , Д. нар ыг зодож биед нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирлууд, шүүгдэгч нарын үйлдлүүд хоорондоо шалтгаант холбоотой, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 21, 63, 66 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Д., Ц., , О., Ц., , Д. нар нь бусдыг зодсон өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Д., Ц., , О., Ц., , Д. нар нь үйлдлээрээ нэгдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт оролцсон тул “бүлэглэж” гэх, мөн Д., Ц., Ц., нар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь “хоёр түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг хангасан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч , нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч А.ы баримтаар нэхэмжилсэн 120,000 төгрөгийг шүүгдэгч нар хуваан төлсөн болох нь шүүгдэгч Д., Ц., , О., Ц. нарын хохирол төлсөн баримт /2 хх 39-43 х/-аар тогтоогдсон, хэрэгт хавсаргасан цаашид гарах хагалгааны төлбөр гэж ЭМ БИ ЖИ МЕД ХХК-ийн нэхэмжлэхтэй 3,360,000 төгрөгийн баримтыг дангаар нь нотлох баримтаар тооцож үнэлэх нь учир дутагдалтай.Учир нь уг эмнэлэгт хагалгаанд орох болсон талаарх эмч нарын зөвлөгөөний шийдвэр, урьдчилгаа хэлбэрээр мөнгө төлсөн төлбөрийн баримт зэрэг нотлох баримтууд дутуу тул дээрх хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Улсын яллагч: Уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 04 сарын 23-ны өдөр дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Даваасүрэн, Г.Сүхээ нар: Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хуульчилсан.
Хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.
Мөн зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хоёр өөр байдлаар хуульчилж Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын санкцын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч нар 2018 оны 04 сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн, дээрх хугацаанд яллагдагч, шүүгдэгч нар оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдсэн гэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, , Д. нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч А. хохирлын баримтаа бүрдүүлж Д., Ц., , О., Ц. нараас иргэний журмаар жич нэхэмжлэл гарах эрхтэй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт гийн , Баян овогт ы , Ноёныхон овогт ийн , Арслан овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайд,
Боржигин овогт ийн , Жалайр овогт гийн , Боржигин овогт ын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д., Ц., , О., Ц., , Д. нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д., Ц., , О., Ц., , Д. нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч , Д. нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч А. хохирлын баримтаа бүрдүүлж Д., Ц., , О., Ц. нараас иргэний журмаар жич нэхэмлэл гарах эрхтэй болохыг болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д., Ц., , О., Ц., , Д. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ