Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 486

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,

Улсын яллагч Б.Энхбат,

Шүүгдэгч Ж. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ын д холбогдох 1908011800610 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Ж. нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагын тоотод С.ыг хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гадуур найзуудтайгаа архи ууж байгаад 23 цагийн орчимд  ахын гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг тоотод очсон юм. Гэрт нь яваад ортол  ах согтуу байсан. Намайг архи уугаад яваад байна гээд загнаад байсан, тэгэхээр нь би гараараа нүүр лүү нэг удаа цохьсон, тэгсэн уурлаад над руу дайрж байснаа шүүгээнээс хутга аваад далан дээр нэг удаа хатгачихсан, тэгэхээр нь би эргэж хараад дарж унагаад хутгыг нь салгах гэтэл гэдэс хэсэг рүү нэг удаа хатгачихаар нь хутгыг нь салгаад шидчихээд би яваад өгсөн. Гарч яваад гэртээ очоод  эгчид болсон зүйлийн талаар ярихад цагдаад хандах ёстой гэхээр нь цагдаад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,

 2.Шүүгдэгч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019.02.11-ны өдөр гэртээ архи уучихаад согтуу амарч байтал оройны 23 цагийн орчимд зээ дүү  гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд би ах нь юм чинь гэж бодоод архи уулаа гэж загнасан тэгсэн өөдөөс хэрэлдээд надруу дайраад миний баруун шанааруу гараараа нэг удаа цохиод авсан тэгээл 25-уулаа ноцолдсон тэгсэн зуухны хажууд жижиг хутга байхаар нь аваад ын баруун далруу нь нэг удаа хатгачихсан. Тэгсэн миний хутгыг булааж авах гэж байгаад хэвлийн хэсэг рүүгээ хатгуулчихсан  босоод гараад яваад өгсөн. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            3.Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн орчимд  ажил хөөцөлдөнө гээд гарсан юм, тэгсэн орой 23 цагийн орчимд  над руу залгаад  ахтай маргалдаад хутгаар хатгуулсан гэсэн, ... гэрт ирэхээр нь хартал цус нь тогтчихсон байхаар цэвэрлээд маргааш нь би эмнэлэг рүү дагуулж явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 26 х /,

 

           4.Шинжээчийн 422 тоот дүгнэлт

    1.С.ын биед хэвлий болон цээжний гүн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

    2.Учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    3.Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл болно.

    4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Учирсан үедээ амь насанд аюулгүй гэмтэл болно. гэх дүгнэлт /хх 33 х/,

 

5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 х/

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 49 х/

8.Эвлэрлийн батлагаа бичгээр гаргасан баримт /х  55, 56 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Ж. нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагын тоотод С.д “чи яагаад архи уугаад байгаа юм хэмээн хэлэхэд нь С. түүний нүүрэн тус газарт цохисон” асуудлаас болж хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Ууганбаярын “... би гараараа нүүр лүү нэг удаа цохьсон, тэгсэн уурлаад над руу дайрж байснаа шүүгээнээс хутга аваад далан дээр нэг удаа хатгачихсан, тэгэхээр нь би эргэж хараад дарж унагаад хутгыг нь салгах гэтэл гэдэс хэсэг рүү нэг удаа хатгачихаар нь хутгыг нь салгаад шидчихээд би яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 - Шүүгдэгч Ж.ийн “... өөдөөс хэрэлдээд надруу дайраад миний баруун шанааруу гараараа нэг удаа цохиод авсан тэгээл хоёулаа ноцолдсон тэгсэн зуухны хажууд жижиг хутга байхаар нь аваад ын баруун далруу нь нэг удаа хатгачихсан. Тэгсэн миний хутгыг булааж авах гэж байгаад хэвлийн хэсэгрүүгээ хатгуулчихсан  босоод гараад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            - Гэрч Ж.ийн “...  ахтай маргалдаад хутгаар хатгуулсан гэсэн, тэгсэн Ууаганбаатар гэрт ирэхээр нь хартал цус нь тогтчихсон байхаар цэвэрлээд маргааш нь би эмнэлэг рүү дагуулж явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 26 х /,

    - С.ын биед хэвлий болон цээжний гүн хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 422 тоот дүгнэлт /хх 33 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ж. нь хохирогч С.Ууганбаярыг 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 33 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

 

Шүүгдэгч Ж. хүнийг хутгалсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж. үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч С. эмчилгээний зардал нэхэмжлээгүй болох нь эвлэрлийн гэрээ /хх 55, 56 х/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Ж.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, мөн торгох ял дээр саналгүй гэсэн болно.

 

            Ж.ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч архидан согтуурсан үедээ, хутга хэрэглэж уг гэмт хэргийг үйлдсэн зэргийг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ж.д үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.д мэдэгдсүгэй.

 

   5.Ж.йин иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ