| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0177/Э |
| Дугаар | 298 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 298
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Ц., Л., Ц.,
шүүгдэгч И., түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /ҮД:2173/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батхан овогт ын д холбогдох 1803003670029 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл судлаач мэргэжилтэй, "" ХХК-д дэлгүүрийн эрхлэгч ажилтай, ам бүл 5 нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Батхан овогт ын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
И. нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнжийн давааны баруун уруудах замд Тоуоtа Вlаdе маркийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.ийн эрүүл мэндэд хүнд, Ц., Л. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /прокурорын яллах дүгнэлтээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гэнэт л жолооч "тоормосгүй болчихлоо" гээд л хэлсэн, осол болсон, ... урд сууж явсан 2 хүн бүстэй явсан, харин ард суусан бид 2 бүсгүй явж байсан. …” гэх мэдүүлэг /хх 15-16, 111, 200 х/,
2.Хохирогч Ц.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “. бид хоёр нэг ангид сурдаг байсан. Тухайн хэрэг болох өдөр би өөр газар явж байсан чинь манай нөхөр надруу яриад чи хурдан хүрээд ирээ ойрхон салхинд гарчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгийн гадаа ирээд И.гийн машинд суусан. Замдаа колонк дээр зогсож бензин авсан. Тэгээд бид нар замдаа юм ярьж инээж хөөрөлдөөд явж байсан. Миний санаж байгаагаар даваа руу дээш гарч байсныг санадаг юм. Яаж осол болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь машины дугуй налчихсан сууж байсныг санадаг …хохиролд 3,325,000 төгрөг авсан, цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ ... хөнгөн ял оноож өгнө үү?” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Хохирогч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ар гүнтийн даваагаар даваад дөнгөж уруудаад явтал машины хурд нэмэгдээд ирсэн. Би гээс юу болсон бэ гэж асуухад тэрээр ахаа тоормосгүй болчихлоо гэсэн. Тэр үед зам тахир байсан боловч машин чигээрээ яваад л замаас гараад нисчихсэн, нэг мэдэхэд л машин зогссон хэрнээ машины аваар дийд гээд орилж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-19, 201 х/,
4.Хохирогч Л.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 26-ны үдээш хойш хөдөө явсан. Тэгээд замдаа бензин хийгээд 19 цагийн үед давж ороод зүүн гар талруугаа эргэх байтал машин хурдаа нэмсэн. Яасан бэ гэж асуухад машин тооромзгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд ухаан алдсан байсан. Дараа нь ухаан ортол И. бид нарыг машинаас нэг нэгээр нь гаргасан. Өвчүү, 7-8 хавирга хугарсан босч чадахгүй байж байгаад гэмтэл дээр ирсэн. Тухайн үед би машины үрүүлийн аппарат эвдэрсэн гэж ойлгосон. Миний зүгээс хүндэвтэр гэмтэл авсан. Харин одоо нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял оноож өгнө үү …” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Хохирогч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...яг яаж байгаад осол гарсныг санахгүй байгаа, нэг мэдсэн эмнэлэг дээр байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
6.Хохирогч Ц.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би Л. ахаар дамжуулж И.тэй уулзсан. Ерөнхийдөө удган гэдэг утгаар нь уулзсан яагаад гэвэл маргааш нь засал ном хийлгэх зорилгоор маргааш надруу цаг зав гаргаад яръя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 15-16 цагийн үед надруу залгасан бөгөөд эмчийн эмнэлэгийн гадаа байна гэхээр нь тэнд очиж машинд суусан. Тэгээд тэндээс хөдөлснөө санаад байгаа юм. Тэрнээс хойш аль зүгрүү хөдөлсөнөө яаж явснаа санахгүй байгаа юм. эмчийн хэлж байгаагаар замдаа зогсож бензин авсан гэж хэлсэн. Тэр талаар ерөөсөө санахгүй байгаа юм. Тухайн үед би ослоос болж бэртэхдээ хүзүүний 1, 7-р нуглам цуурсан гээд хоёр бэртэлтэй гарсан. Би маргааш өглөө нь сэрэхэд хүзүүндээ хүзүүвч зүүсэн оронд хэвтэж байсан … хохиролд 2 сая төгрөг авсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай ... ялын хувьд хорихоос өөр хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
7.Шүүгдэгч И.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би тухайн үед ойролцоогоор 45-50 км цагийн хурдтай явж байсан. Би зөвхөн машинаа л бариад явж байсан, жолоогоо бариад явж байхдаа хажууд явж байсан хүмүүстэй юм яриад явж байсан. Манай машинд надаас гадна 3 зорчигч суугаад явж байсан. Тэр хавьд ойр хүн байгаагүй, сүүлд машинтай хүмүүс ирээд зогссон. Хохирогч д бэлнээр 2,000,000 төгрөг өгч гомдолгүй болгосон. ...” гэх мэдүүлэг /хх 186-187 х/,
8.Шүүгдэгч И.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байсан. Тэгсэн Л. гуай өглөө нь надруу 2 удаа, үдээс хойш надруу 2 удаа залгаж “Ар гүнт” рүү газар үзэх гэсэн юм яваад өгөөч гэсэн. Тэгээд би хүүхдүүдээ гэртээ цоожилчихоод явсан. Машинтайгаа явж байгаад нэг даваа давах гэсэн чинь миний машины тоормоз ажиллагаагүй болчихсон юм. Өөрийнхөө гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв. …” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
9.Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх уг автомашиныг 2017 оны 5-р сард байхаа бусдаас худалдаж авч байсан, тэгээд тэр ондоо 10 сард байхаа би машиныг унаад явж байтал гэнэт машины жолооны хүрд гацаад хөдлөхгүй байхаар нь Доктор засварыг дуудаж машинаа ачуулж, засварт оруулж, рулийн компьютерийг засварлуулсан, түүнээс өөр засвар үйлчилгээ хийгээгүй, оношлогоонд орсон, гэтэл манай эхнэр машин барьж яваад, руль гацаж осол болсон гэсэн... Өөр хүн машиныг барихгүй. ...” гэх мэдүүлэг /хх 5-12, 132 х/,
10.Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би танай байгууллагад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А18/335 дугаартай албан бичгээр Тоуоtа Вlаdе маркийн дугаартай автомашин манай байгууллагад үйлчилгээ хийлгэсэн мэдээллийг дурьдаж явуулсан. Манай компани үйл ажиллагааны үйлчилгээ болгон кодтой, бүртгэлд авагддаг, бүртгэлээс гадуур ямар ч ажил үйлчилгээ хийгдэх боломжгүй юм. ...” гэх мэдүүлэг /хх 202 х/,
11.Шинжээчийн 5504 дугаар дүгнэлт.
1.Ц.гийн биед хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэн, хажуу масс, хөндлөн сэртэн дайрсан хугарал, 2-р нугаламын гулсалт, сээрний 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал үүсчээ.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх 29 х/,
12.Шинжээчийн 5642 дугаар дүгнэлт.
1.Л.гийн биед цээжний битүү гэмтэл, өвчүү ясны их бие, баруун 5,6-р хавирганы, зүүн талд 3,4-р хавирганы эгэмний дунд шугамаар зөрөөтэй хугарал, баруун 8,9-р хавирганы суганы дунд шугамаарх зөрөөтэй далд хугарал, баруун уушгины дээд дэлбэнгийн эдийн няцрал, хоёр уушгины авчилт, баруун, зүүн шуун зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашмд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 31 х/,
13.Шинжээчийн 5786 дугаар дүгнэлт.
1.Ц.ийн биед духны хөндийн гадна, дотор ханын хугарал, баруун, зүүн ухархайн дээд, дотор ханын хугарал, хамар ясны хугарал, дух, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 34 х/,
14.Шинжээчийн 3801 дугаар дүгнэлт.
1.Шинжилгээнд ирүүлсэн Тоуоtа Вlаdе маркийн улсын дугаартай автомашинд урд талаар эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
2.Урд бамбай гэмтэлтэй, нүүрний хаалт байхгүй, баруун их гэрэл
хагарч эвдэрсэн, зүүн их гэрлийн суурь хугарсан гэмтэлтэй, урд бамбайн
ард байрлах 115X9 см хэмжээтэй хөндөл баруун талаас 72 см зайд
байрлах хэсгээр хойш чиглэлд нугарч гулзайсан гэмтэлтэй, хөргөлтийн
радиатор гулзайж, битүүмжлэл алдсан, сэнс, хүрээ хуванцар хойш
шахагдаж хагарсан гэмтэлтэй, зүүн, баруун лонжерон хойш чиглэлд
гулзайж нугарч, зэвэрсэн гэмтэлтэй, баруун урд далбаа урд үзүүр хэсгээр
хойш чиглэлд 16 см хэмжээтэй нугарсан гэмтэлтэй, хойд хэсгээр
хаалгатай залгаа байрлалд 39X25 см хэмжээтэй хонхойж нугарсан
гэмтэлтэй, баруун урд байрлах 28X31 см хэмжээтэй гурвалжин хэлбэртэй
хажуугийн шил хагарсан, баруун урд хаалга гажсан, баруун талын толь
баганын харалдаа дээр байрлах дээвэрт 28X21 см хэмжээтэй хонхойж
нугарсан гэмтэлтэй, арын шил 112X41 см хэмжээтэй бутарч хагарсан
гэмтэлтэй, арын бамбай зүүн талд 2,5 см хэмжээтэй ангайж салсан
гэмтэлтэй, зүүн гадна толины хавтас 4X12 см хэмжээтэй цуурч хагарсан
гэмтэлтэй, салхины шил 135X100 см хэмжээтэй баруун зүүн талд цуурч
хагарсан гэмтэлтэй, бүхээг дотор жолооны хүрдний голд байрлах
аюулгүйн хийн дэр, өвдөгний аюулгүй хийн дэр задарч гарсан гэмтэлтэй,
жолоочийн даруулга бүс залгасан зүүлттэй, татахад ажиллахгүй гацсан
урд зорчигчийн аюулгүйн хийн дэр задарч гарсан гэмтэлтэй, зорчигчийн
даруулга бүс зүүлттэй, гацсан, зорчигчийн суудлын түшлэг баруун талаар
урагш чиглэлд гулзайсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв.
3.Зүүн гадна толь цуурч хагарсан гэмтэл ашиглалтын явцад бусад
эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байна.
4.Зүүн гадна толь цуурч хагарсан гэмтэл ашиглалтын явцад үүссэн
тул осолд нөлөөлөх үндэслэлгүй.
5.Нөлөөлөхгүй.
6.Шинжилгээнд ирүүлсэн автомашины жолооны механизмд ил харагдах эвдрэл, гэмтэл илрээгүй. Зориулалтын багэжгүй тул хүчлүүрийн цахилгаан моторын ажиллагааг шалгах боломжгүй. Осол хэргийн материалд автомашин ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойш чигт хөдөлгөөн үйлдэж байгаад мөн тэр чигт замаас гарсан байх тул жолооны механизм осолд нөлөөлсөн гэх баримтгүй байна. Хэрэв хүчлүүрийн цахилгаан мотор ажиллахгүй болсон тохиолдолд хөдөлгөөний явцад жолоодлого хүндэрч, жолоочид эргүүлэх хүч ихээр шаардах тул ажиллахгүй юм шиг сэтгэгдэл төрүүлж болох үндэслэлтэй. гэх дүгнэлт /хх 39-70 х/,
15.Шинжээч Д.Бадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дүгнэлт гаргахдаа уг банкийг автомашинаас салгаж авч ирж үзсэн ба манайд одоогоор шалгах багаж төхөөрөмж байхгүй. Электрон удирлагын төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд жолооны хүрдийг гараар эргүүлэхэд илүү хүч шаардагдана. ...” гэх тайлбар /хх 163-164/,
16.Шинжээч С.Мөнхдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...одоогоор манай байгууллагад шалгах багаж төхөөрөмж байхгүй учраас шалгах боломжгүй гэж дүгнэлтэнд тусгасан. ...” гэх тайлбар /хх 165-166/,
17.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 3-5 х/
18.Жолоочийн лавлагаа /хх 76 х/
19.Хохирлын баримтууд /хх 175-177 х/
20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 188 х/
21.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 191 х/
22.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 192 х/
23.Жолоочийн лавлагаа /хх 193 х/
24.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 196-198 х/
25.Хохирогч Ц.гийн хохиролд “2, 000,000 төгрөг төлсөн” тухай баримт /хх 91 х/
26.Хохирогч Ц.ийн хохиролд “2,325,300 төгрөг төлсөн” тухай баримт /2 хх 61, 62 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
И. нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнжийн давааны баруун уруудах замд “Тоуоtа Вlаdе” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.ийн эрүүл мэндэд хүнд, Ц., Л. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч Ц.ийн “... гэнэт л жолооч "тоормосгүй болчихлоо" гээд л хэлсэн, ... урд сууж явсан 2 хүн бүстэй явсан, харин ард суусан бид 2 бүсгүй явж байсан. …” гэх мэдүүлэг /хх 15-16, 111, 200 х/,
Хохирогч Л.гийн “... замаас гараад нисчихсэн, нэг мэдэхэд л машин зогссон хэрнээ машины аваар дийд гээд орилж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-19, 201 х/,
Хохирогч Ц.гийн “...яг яаж байгаад осол гарсныг санахгүй байгаа, нэг мэдсэн эмнэлэг дээр байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,
Гэрч С.ын “...би машиныг унаад явж байтал гэнэт машины жолооны хүрд гацаад хөдлөхгүй байхаар нь Доктор засварыг дуудаж машинаа ачуулж, засварт оруулж, рулийн компьютерийг засварлуулсан, түүнээс өөр засвар үйлчилгээ хийгээгүй, оношлогоонд орсон, гэтэл манай эхнэр машин барьж яваад, руль гацаж осол болсон гэсэн ...” гэх мэдүүлэг /хх 5-12, 132 х/,
Шинжээчийн 5504 дугаар дүгнэлт.
1.Ц.гийн биед хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэн, хажуу масс, хөндлөн сэртэн дайрсан хугарал, 2-р нугаламын гулсалт, сээрний 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал үүсчээ.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх 29 х/,
Шинжээчийн 5642 дугаар дүгнэлт.
1.Л.гийн биед цээжний битүү гэмтэл, өвчүү ясны их бие, баруун 5,6-р хавирганы, зүүн талд 3,4-р хавирганы эгэмний дунд шугамаар зөрөөтэй хугарал, баруун 8,9-р хавирганы суганы дунд шугамаарх зөрөөтэй далд хугарал, баруун уушгины дээд дэлбэнгийн эдийн няцрал, хоёр уушгины авчилт, баруун, зүүн шуун зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашмд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 31 х/,
Шинжээчийн 5786 дугаар дүгнэлт.
1.Ц.ийн биед духны хөндийн гадна, дотор ханын хугарал, баруун, зүүн ухархайн дээд, дотор ханын хугарал, хамар ясны хугарал, дух, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 34 х/,
Шинжээчийн 3801 дугаар дүгнэлт.
1, ..., 6.Шинжилгээнд ирүүлсэн автомашины жолооны механизмд ил харагдах эвдрэл, гэмтэл илрээгүй. Зориулалтын багажгүй тул хүчлүүрийн цахилгаан моторын ажиллагааг шалгах боломжгүй. Осол хэргийн материалд автомашин ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойш чигт хөдөлгөөн үйлдэж байгаад мөн тэр чигт замаас гарсан байх тул жолооны механизм осолд нөлөөлсөн гэх баримтгүй байна. Хэрэв хүчлүүрийн цахилгаан мотор ажиллахгүй болсон тохиолдолд хөдөлгөөний явцад жолоодлого хүндэрч, жолоочид эргүүлэх хүч ихээр шаардах тул ажиллахгүй юм шиг сэтгэгдэл төрүүлж болох үндэслэлтэй. гэх дүгнэлт /хх 39-70 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
И. нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь И.гийн автомашин жолоодож явахдаа “аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авч чадаагүй” эс үйлдлээс шалтгаалж автомашин онхолдож хохирогч Ц.ийн бие махбодид хүнд, Ц., Л. нарын бие махбодид хүндэвтэр хохирол тус тус учирсан хор уршигт хүргэсэн.
Хохирогч Ц.ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, Ц., Л. нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлтүүд /хх 29, 31, 34 х/-ээр уг гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, И.гийн эс үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Ц.гийн хохиролд 2,000,000 төгрөг, хохирогч Ц.ийн баримтаар нэхэмжилсэн хохирлын 2,325,300 төгрөг тус тус төлөгдсөн болох нь хохирол хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдсон, хохирогч Л. нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн, хохирогч Ц., Ц. нарын гарсан бодит зардлыг нөхөн төлсөн тул цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.
Улсын яллагч: И. хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд 01 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И. анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, бодит гарсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү? гэх саналыг гаргасан.
И.д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.4 дэх хэсгүүдэд заасны дагуу прокуророос шүүхэд санал оруулж ирээгүй тул өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч И. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөниий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирогч нарын баримтаар нэхэмжилсэн төлбөрүүдийг төлсөн, цаашид гарах зардлуудыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагыг хангаж байгаа тул түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Батхан овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар И.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар И.д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг И.д мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6.И.гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.д 2,000,000 төгрөг, хохирогч Ц.т 2,325,300 төгрөг тус тус төлөгдсөн, хохирогч Л. хохирол нэхэмжлэхгүй гэсэн, хохирогч Ц., Ц. нар цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол И.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ