| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0299/Э |
| Дугаар | 314 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 314
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Х.Анхцэцэг,
Шүүгдэгч Чнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ын т холбогдох 1908006420258 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д экскеваторын оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Заамар сум, гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Чнь 2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус 2 хотхоны тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие хамтран амьдрагч ын тай 2010 онд танилцаад 2010 оны 7 сараас хамтран амьдарч 2011 онд дундаасаа хүүхэдтэй болсон. 2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус 2 хотхоны тоот гэртээ очтол найз өөтэйгээ архи ууж байсан. Удалгүй Төмрөө яваад бид хоёр үлдсэн архийг нь хувааж уугаад бид хоёр амьдралынхаа талаар яриад тэрнээс хойш санахгүй байна. Намайг хамтран амьдрагч зодож цохиж байгаагүй анх удаагаа л ийм юм болчихлоо, нэг сэрэхэд л нүүр ам хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 7 х/,
2.Шүүгдэгч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эхнэр халамцуу надад агсам тавьж
эхэлсэн. Тэгэхээр нь би өөр газар очиж хонодог юм билүү гээд хувцсаа өмсөөд
гарах гэтэл намайг явуулахгүй гээд зууралдах үед нь нүүрэнд нь гараараа 1-2 удаа
алгадаж, нэг удаа түлхэж унагаасан. Шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан
гэмтлийг би гараараа нүүрэнд нь 1-2 удаа цохиж, нэг удаа түлхэж унагааж байхдаа
учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хүний эрүүл
мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гээс
уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 261 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шинжээчийн 1705 тоот дүгнэлт
1.Н.гийн биед тархи доргилт, нүүр, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх 16/,
4.Шинжээч эмч О.Болороогийн: "Н.гийн биед учирсан гэмтэл нь уналтаас үүсэх боломжгүй, гэмтлүүд нь цохих цохигдох үед үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 19 х/,
5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28 х/
6.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 29 х/
7.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 30 х/
8.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 31, 32 х/
9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 47 х/
10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51 х/
11.Гэр бүл хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ “бага зэргийн эрсдэлтэй” гэсэн дүгнэлт /хх 52-64 х/
12.“Хохирогч Н.гийн гомдолгүй, Ч.тай эвлэрсэн тухай баталгаа” /хх 69 х/
13.“” ХХК-ийн тодорхойлолт /хх 78 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Чнь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хотхоны тоот гэртээ хамтран амьдрагч Н.г “ агсам тавилаа, гэрээс гаргасангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүр мөчдөд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.гийн “...Төмрөө яваад бид хоёр үлдсэн архийг нь хувааж уугаад бид хоёр амьдралынхаа талаар яриад тэрнээс хойш санахгүй байна... нэг сэрэхэд л нүүр ам хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 7 х/,
Шүүгдэгч Ч.ын “... эхнэр халамцуу надад агсам тавьж
эхэлсэн. Тэгэхээр нь би өөр газар очиж хонодог юм билүү гээд хувцсаа өмсөөд
гарах гэтэл намайг явуулахгүй гээд зууралдах үед нь нүүрэнд нь гараараа 1-2 удаа
алгадаж, нэг удаа түлхэж унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх 261 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 1705 тоот дүгнэлт
1.Н.гийн биед тархи доргилт, нүүр, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх 16/
Шинжээч эмч О.Болороогийн: "Н.гийн биед учирсан гэмтэл нь уналтаас үүсэх боломжгүй, гэмтлүүд нь цохих цохигдох үед үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 19 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Чнь Н.гийн биед “тархи доргилт, нүүр, мөчдөд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Чхохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Ч.ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... хамтран амьдрагч, ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Ч., хохирогч Н. нар дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн баталгаагүй ч хамтран амьдрагч болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.ын хохирогч Н.гийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Н. эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, эвлэрсэн болох нь хавтаст хэргийн 69 дүгээр хуудсан дахь бичгээр гаргасан баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжээр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.
Ч.т холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 750 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг оногдуулсан болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ч.т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.т мэдэгдсүгэй.
5.Ч.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ