| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0057/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 58
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Н.А ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Багалуу овгийн Н.А д холбогдох 1928000280035 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “ЭМ” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Багалуу овгийн Н.А , регистрийн дугаар .................,
/Яллах дүгнэлтэд бичигдснээр/
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 14 настай У.Ц ийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, улмаар хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогч У.Ц ийг урьд өмнө нь сайн таньдаггүй байсан. Би өөрөө хөдөө малчин байсан. Хөдөөнөөс намайг ирэхэд манай аав, ээжийнд ирсэн байсан. Би хохирогч У.Ц тэй 2018 оны 01 дүгээр сарын эхээр унтсан. Энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч У.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд 9 дүгээр ангид сурдаг байсан. Манай аав, ээж тухайн үед хөдөө мал малладаг байсан болоод Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Ногоочдод байдаг байсан эмээ Ч.Ч ийн гэрт сууж хичээлдээ явдаг байсан. 2018 оны 01 сарын эхээр шинэ жилийн баярын дараахан яг өдрийг нь сайн санахгүй байна орой гадаа харанхуй болсон хойно манай эмээгийн хүүхэд Н.А ийн гэрт би очсон юм. Тухайн үед Н.А ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд намайг юу хийж яваа юм бэ гэж хэлсэн. Намайг очиход гэрт нь гал түлчихсэн гэр нь дулаахан байсан. Н.А ах бид 2 тэр өдөр гэрийн баруун талд зэрэгцүүлээд ор засчихсан утсаараа тоглоод хэвтэж байсан чинь намайг үнсээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнээ хийж надтай бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш 3 хоногийн дараа би Н.А ахынд очиж хоноход дахиад надтай дахиад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Н.А ахын хүүхэд эмээ өвөөгийндөө байсан болохоор гэрт нь хүн байгаагүй. Эхнэр З нь Оюутолгой руу ажилдаа явчихсан байсан. Түүнээс хойш сар бүр миний биений юм ирэхгүй алдагдалтай ирж байсан юм тэгээд би жирэмсэн болсон байж магадгүй гэж бодож байгаад 3 сар гарантай хугацаа өнгөрсний дараа жирэмсэн болсон байсан гэдгээ мэдсэн. Тэгээд 2018 оны 05 сарын сүүлээр гэртээ байж байхад миний гэдэс өвдөөд хүүхэд дутуу төрсөн. Тухайн үед би эмээд хэлж эмнэлэг дээр очсон юм. Энэ талаараа би ээжид утсаар ярьж хэлэхэд эцэг нь хэн юм бэ гэж асуухаар нь би ээжээс айгаад хэлээгүй байж байгаад сүүлд нь Н.А ах байгаа юм гэж хэлсэн...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Надад ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн зүйл байхгүй... Намайг 4 дүгээр сургуулийн 9в ангид сурдаг талаар мэддэг байсан. Өмнө нь заримдаа сургууль дээр хүргэж өгч, их оройтож тарахаар сургуулиас ирж авдаг байсан. Би өөрөө 14 настай гэдгээ хэлж байгаагүй. Намайг 14 настай гэдгийг мэдсэн эсэх талаар нь мэдэхгүй байна... Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-7-8/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би ээжээс нь сүүлд мэдсэн. Тухайн үед ямар асуудал болсон талаар бол мэдэхгүй байна. 2018 оны 09 дүгээр сараас хойш хичээл эхлээд манайд суудаг болсон...” гэжээ. /хх-10-11/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай байгууллага У.Ц т сэтгэл зүйн оношилгоо хийсэн тэгэхэд бол нээлттэй байсан хэргийн талаар мэдүүлэг авахад ярихгүй байсан... У.Ц ийн ээжтэй уулзаж байхад хүүхдээ загнасан хөдөөний хүн байсан. Энэ асуудалд хандахдаа одоо нэгэнт ийм асуудал болсон юм чинь яахав дээ гэж хандаж байсан тэгээд одоо хөдөө яваад ирэхгүй гэж хэлж байсан...” гэжээ. /хх-10-11/,
Насанд хүрээгүй хохирогч У.Ц мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би Сэврэй сумаас аймагт 8-р ангидаа шилжиж ирсэн юм. Би аймагт ирээд Өмнөговь аймгийн 4-р сургуульд сурах болсон юм. Би Сэврэй сумаас аймагт шилжиж ирээд ээжийн эгч Ч.Ч эгчийн гэрт ирж суусан юм. Тухайн үед Ч.Ч эгч нөхрийн хамтаар амьдардаг байсан юм. Ч.Ч эгчийн хүү болох Н.А ах Ногоочдын 4-1 тоотод гэртээ байдаг байсан Ч.Ч эгчийн гэр Ногоочдын 4-9 билүү 4-10 тоотод амьдардаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын эхээр би Н.А ахын гэрт очиход Н.А ах ганцаараа байсан эхнэр нь Оюутолгой руу ажилдаа явчихсан байсан. Н.А ах гэртээ гал түлчихсэн гэр нь их халуун байсан би Н.А ахын гэрт хонох гээд гэрийн баруун талаар ор зассан мөн өөрийнхөө орны хажуугаар Н.А ахад ор засчихаад орон дээрээ гар утсаар тоглоод хэвтэж байхад Н.А ах намайг үнссэн тухайн үед би дээгүүрээ фудволктой доогуураа түрсиктэй бусад хувцасаа тайлчихсан байсан юм. Тэгээд Н.А ах миний түрсикийг тайлаад өөрийн бэлэг эрхтэнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийсэн юм. Тухайн үед Н.А ах бага зэрэг халамцуу байсан юм. Тэгээд тэр шөнө би Н.А ахын гэрт нь хоноод өглөө нь явсан юм. Тэр явдлаас 2-3 хоногийн дараагаар би мөн Н.А ахын гэрт очиход Н.А ах ганцаараа байсан тэгээд бид хоёр утсаар тоглож байгаад орой болгоод гэрийн баруун талаар 2 ор засаад хэвтэж байгаад дахин бэлгийн харьцаанд орсон юм. Түүнээс хойш өөр хүнтэй унтаагүй. Н.А ахтай 2 удаа унтсан цагаас хойш биеийн юм эхний сард 1 өдөр ирээд дахин ирээгүй дараагийн сард нь биеийн юм огт ирээгүй уг нь миний биеийн юм ирэхээрээ 7 хоног ирдэг юм. Тэгээд би жирэмсэн болсон байж магадгүй гэж бодсон тэгээд 3 дахь сард нь биеийн юм ирэхгүй болохоор нь жирэмсэн болсон талаараа мэдсэн юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын сүүлээр гэнэт миний гэдэс өвдсөн тэгээд Ч.Ч эгчийн гэрт дутуу төрсөн юм. Ч.Ч эгч намайг аваад эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь намайг эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн тэгээд би эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан юм. Ийм зүйл болсон юм... Эрүүл мэндийн хичээлээс тодорхой ойлголтой болсон. Н.А ахтай 2 удаа бэлгийн харьцаанд орсон. 2 удаа бэлгийн харьцаанд орохдоо Н.А ахын гэрт нь би очиж орсон юм... Би 14 нас 6 сартай байсан байх... Надад гомдол санал байхгүй. Нэхэмжилэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-18-20/,
Гэрч Б.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би У.Ц ийг дутуу төрсөн талаар тухайн үед нь мэдээгүй сүүлд нь мэдсэн. У.Ц 5 сар орчим жирэмсэн байж байгаад зулбасан гэсэн. Би өөрөө бол нүдээрээ хараагүй... Одоо 15 настай. Жирэмсэн болох үедээ 14 нас хүрсэн байсан... Өчигдөр манай дүү А.М надад утсаар хэлсэн. Манай эгч Ч.Ч ийн хүүхэд Н.А гэх залуу жирэмсэн болгосон байна гэж хэлсэн... Би их ойр дотно байдаггүй. Манай ээжийн дүү Ч.Ч гэж хүнийг У.Ц эмээ гэж дууддаг юм. Ч.Ч гэх хүнтэй их ойр дотно байдаг. Надад мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-21-22/,
Гэрч А.А.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би охин У.Ц ийг жирэмсэн болоод хүүхдээ дутуу төрүүлсэн талаар охин У.Ц ээсээ утсаар хөдөө байхдаа сонссон. Би 3 хүүхэдтэй У.Ц хамгийн том охин минь байгаа юм. Би У.Ц ийн ааваас салаад 8 жил болж байна бага 2 хүүхэд минь аав Уртнасан дээрээ байдаг юм. Манай охин У.Ц Өмнөговь аймгийн Сэврэй суманд 8 дугаар ангиа төгсөөд Даланзадгад сумын 4 дүгээр сургуульд 9 дүгээр ангид орсон. Би Баян-Овоо суманд мал маллаад манай охин У.Ц манай ээжийн дүү Ч.Ч гэх эгчийнд байж сургуульдаа явдаг байсан. 2018 оны 05 сарын сүүлээр манай охин У.Ц надад хүүхдээ дутуу гаргачихлаа эмнэлэг дээр байна гэж хэлсэн юм. Би охиноосоо хэн чамайг жирэмсэн болгосон юм бэ гэж асуухад манай эгч Ч.Ч ийн Н.А ийг хүүхдийн эцэг нь байсан гэж хэлсэн. Түүний дараа манай охин надад Н.А тэй унтсан гэж л хэлж байсан... Анх би өөрийнх нь амнаас сонсож байсан. Өөр надад сонссон зүйл байхгүй. Өчигдөр би Цагдаагаас манай охиныг дуудаж байна гээд Ч.Ч эгч рүү утсаар яриад хэлэхэд та нар цагдаад хэлсэн юм бишүү гэж хэлээд утасаа тасалсан... Намайг асуухаар надад хэлдэггүй юм. Н.А гэдэг хүнтэй унтаад жирэмсэн болсон гэж хэлж байсан...” гэжээ. /хх-23-24/,
Гэрч Ч.Ч.Ч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би өөрийн хүү Н.А ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /хх-17/,
Шүүгдэгч Н.А ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2012 онд эхнэр З тай гэр бүл болж Даланзадгад суманд аав ээжээсээ тусдаа өөрийнхөө гэрт амьдарч эхэлсэн. Эхнэр бид хоёр тухайн үед Оюутолгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч Сапорт сервис монголиа ХХК-д ажиллаж байгаад эхнэр 2014 онд жирэмсний амралтаа авч хүүгээ төрүүлээд би 2015 онд ажлаасаа гарч эхнэр хүүхэдтэйгээ байх болсон юм. Манай эхнэр 2015 оны сүүлчээс буцаж ажилдаа ороод би хөдөө гарч малаа маллаж, хүүхдээ аав, ээжээрээ харуулж байгаад 2017 оны намар аймгийн төвд орж хүүхэдтэйгээ аавынд байж байгаад эхнэрийг росторын амралтаа аваад ирэхээр нь гэртээ байдаг байсан. Тухайн үед намайг хөдөөнөөс аймаг дээр аавынд ирэхэд манай ээжийн үеэл дүү А.М эгчийн охин У.Ц манай аавынд амьдарч тэднийхээс хичээлдээ явдаг байсан. 2018 оны 01-р сард /өдрийг нь сайн санахгүй байна/ эхнэр ажилдаа яваад хүү бид хоёр манай аавынд байх үед би найз нартайгаа пиво уучихаад орой очиход манай аав, ээж, хүүг аваад төв рүү явсан үед У.Ц бид хоёр гэрт хоёулаа үлдсэн байхдаа би У.Ц ийг манай гэр лүү явах уу гэхэд тэгье гэхээр нь бид хоёр манай гэрт очоод нэг удаа бэлгийн харьцаанд орчихоод аав, ээжийг ирэхээс өмнө буцаж очсон юм. Тэрнээс хойш 2018 оны 01-р сарын сүүлээр аав, ээж хоёр хөдөө явчихсан манай хүү, У.Ц бид гурав хамт хонох болоод хүү бид хоёр орон дээр, У.Ц газраар хэвтэж байгаад миний ор луу ороод ирсэн. Тэгээд би хүүгээ газар унтуулаад У.Ц бид хоёр орон дээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш манай эхнэр 2018 оны 02-р сарын эхээр амралтаараа ирээд би цагаан сарын дараахан Сапорт сервис ХХК-руу ажилд орж эхнэр бид хоёрын ээлж 7 хоногийн зөрүүтэй болж эхнэр хүү бид гурав аймагт өөрийнхөө гэрт байдаг болсон..Би У.Ц тэй өөрийнхөө гэрт нэг удаа, аавын гэрт нэг удаа бэлгийн харьцаанд орсон...У.Ц бид хоёр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж, би У.Ц ийн бэлэг эрхтэн дотор дур тавьсан... У.Ц нь 14 настай, Даланзадгад сумын 4-р сургуулийн сургуулийн 9-р ангид сурдаг байсан... У.Ц нь аавындаа байхдаа над руу 4-5 удаа би таньд сайн болчихсон гэж мессеж бичээд байхаар нь би халамцуу байх үедээ унтах уу гэхэд тэгье гэхээр нь гэртээ аваачиж унтсан. Би хүч хэрэглээгүй...Аавынх Ногоочдын 4-9 тоот, манайх Ногоочдын 4-1 тоотод нэг гудамжинд байдаг байсан юм...” гэжээ. /хх-28-29/,
Шүүгдэгч Н.А ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа өөр нэмж ярих зүйл байхгүй...У.Ц ийг жирэмсэн болгосон асуудлыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ. /хх-41-42/,
2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “....У.Ц нь 2018 оны 1 сард бэлгийн бойжилт бүрэн олоогүй байсан байна. БОЭТ-ийн ЖЭЭТ-н 446 тоот өвчний түүхтэй танилцахад 2018-05-27-нд У.Ц нь 20 долоо хоногтой хожуу үеийн зулбалт оношоор хэвтэн эмчлүүлсэн ба эмнэлгийн үр хөндөлт хийгдээгүй байна. 2018 оны 1 сарын эхний 10 хоногт жирэмсэлсэн байх боломжтой. У.Ц нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэжээ. /хх-33/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Өмнөговь аймгийн гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын хууль ёсны төлөөлөгч томилсон албан бичиг /хх-13/,
Шүүгдэгч Н.А ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-45/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-46/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-47/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/,
Насанд хүрээгүй хохирогч У.Ц ийн шинжилгээний хариу /хх-53-54/,
Насанд хүрээгүй хохирогч У.Ц ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-55/,
Насанд хүрээгүй хохирогч У.Ц ийн өвчний түүх /хх-59-66/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.А д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.А ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.А д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Ногоочдын 4-9, 4-1 тоотод 14 настай У.Ц ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон болох нь насанд хүрээгүй хохирогч У.Ц ийн “...2018 оны 01 сарын эхээр шинэ жилийн баярын дараахан яг өдрийг нь сайн санахгүй байна орой гадаа харанхуй болсон хойно манай эмээгийн хүүхэд Н.А ийн гэрт би өөрөө очсон юм. Тухайн үед Н.А ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд намайг юу хийж яваа юм бэ гэж хэлсэн. Намайг очиход гэрт нь гал түлчихсэн гэр нь дулаахан байсан. Н.А ах бид 2 тэр өдөр гэрийн баруун талд зэрэгцүүлээд ор засчихсан утсаараа тоглоод хэвтэж байсан чинь намайг үнсээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийж надтай бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш 3 хоногийн дараа би Н.А ахынд очиж хоноход дахиад надтай дахиад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед Н.А ахын хүүхэд эмээ өвөөгийндөө байсан болохоор гэрт нь хүн байгаагүй. Эхнэр З нь Оюутолгой руу ажилдаа явчихсан байсан. Түүнээс хойш сар бүр миний биений юм ирэхгүй алдагдалтай ирж байсан юм тэгээд би жирэмсэн болсон байж магадгүй гэж бодож байгаад 3 сар гарантай хугацаа өнгөрсний дараа жирэмсэн болсон байсан гэдгээ мэдсэн. Тэгээд 2018 оны 05 сарын сүүлээр гэртээ байж байхад миний гэдэс өвдөөд хүүхэд дутуу төрсөн. Тухайн үед би эмээд хэлж эмнэлэг дээр очсон юм. Энэ талаараа би ээжид утсаар ярьж хэлэхэд эцэг нь хэн юм бэ гэж асуухаар нь би ээжээс айгаад хэлээгүй байж байгаад сүулд нь Н.А ах байгаа юм гэж хэлсэн...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Надад ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн зүйл огт байхгүй...Намайг 4 дүгээр сургуулийн 9в ангид сурдаг талаар мэддэг байсан. Өмнө нь заримдаа сургууль дээр хүргэж өгч, их оройтож тарахаар сургуулиас ирж авдаг байсан. Би өөрөө 14 настай гэдгээ хэлж байгаагүй. Намайг 14 настай гэдгийг мэдсэн эсэх талаар нь мэдэхгүй байна... Гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-7-8/, насанд хүрээгүй хохирогч У.Ц ийн дахин өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын эхээр би Н.А ахын гэрт очиход Н.А ах ганцаараа байсан эхнэр нь Оюутолгой руу ажилдаа явчихсан байсан. Н.А ах гэртээ гал түлчихсэн гэр нь их халуун байсан би Н.А ахын гэрт хонох гээд гэрийн баруун талаар ор зассан мөн өөрийнхөө орны хажуугаар Н.А ахад ор засчихаад орон дээрээ гар утсаар тоглоод хэвтэж байхад Н.А ах намайг үнссэн тухайн үед би дээгүүрээ фудволктой доогуураа түрсиктэй бусад хувцасаа тайлчихсан байсан юм. Тэгээд Н.А ах миний түрсикийг тайлаад өөрийн бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийсэн юм. Тэр явдлаас 2-3 хоногийн дараагаар би мөн Н.А ахын гэрт очиход Н.А ах ганцаараа байсан тэгээд бид хоёр утсаар тоглож байгаад орой болгоод гэрийн баруун талаар 2 ор засаад хэвтэж байгаад дахин бэлгийн харьцаанд орсон юм. Түүнээс хойш өөр хүнтэй унтаагүй. Н.А ахтай 2 удаа унтсан цагаас хойш биений юм эхний сард 1 өдөр ирээд дахин ирээгүй дараагийн сард нь биений юм огт ирээгүй уг нь миний биений юм ирэхээрээ 7 хоног ирдэг юм. Тэгээд би жирэмсэн болсон байж магадгүй гэж бодсон тэгээд 3 дахь сард нь биеийн юм ирэхгүй болохоор нь жирэмсэн болсон талаараа мэдсэн юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын сүүлээр гэнэт миний гэдэс өвдсөн тэгээд Ч.Ч эгчийн гэрт дутуу төрсөн юм. Ч.Ч эгч намайг аваад эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь намайг эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн тэгээд би эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан юм...Эрүүл мэндийн хичээлээс тодорхой ойлголтой болсон. Н.А ахтай 2 удаа бэлгийн харьцаанд орсон. 2 удаа бэлгийн харьцаанд орохдоо Н.А ахын гэрт нь би очиж орсон юм...Би 14 нас 6 сартай байсан байх...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-18-20/, гэрч Б.М ийн “...Би У.Ц ийг дутуу төрсөн талаар тухайн үед нь мэдээгүй сүүлд нь мэдсэн. У.Ц 5 сар орчим жирэмсэн байж байгаад зулбасан гэсэн. Би өөрөө бол нүдээрээ хараагүй...Одоо 15 настай. Жирэмсэн болох үедээ 14 нас хүрсэн байсан...Өчигдөр манай дүү А.М надад утсаар хэлсэн. Манай эгч Ч.Ч ийн хүүхэд Н.А гэх залуу жирэмсэн болгосон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/, гэрч А.А.М ын “...Би охин У.Ц ийг жирэмсэн болоод хүүхдээ дутуу төрүүлсэн талаар охин У.Ц ээсээ утсаар хөдөө байхдаа сонссон. Би 3 хүүхэдтэй У.Ц хамгийн том охин минь байгаа юм. Би У.Ц ийн ааваас салаад 8 жил болж байна бага 2 хүүхэд минь аав Уртнасан дээрээ байдаг юм. Манай охин У.Ц Өмнөговь аймгийн Сэврэй суманд 8 дугаар ангиа төгсөөд Даланзадгад сумын 4 дүгээр сургуульд 9 дүгээр ангид орсон. Би Баян-Овоо суманд мал маллаад манай охин У.Ц манай ээжийн дүү Ч.Ч гэх эгчийнд байж сургуульдаа явдаг байсан. 2018 оны 05 сарын сүүлээр манай охин У.Ц надад хүүхдээ дутуу гаргачихлаа эмнэлэг дээр байна гэж хэлсэн юм. Би охиноосоо хэн чамайг жирэмсэн болгосон юм бэ гэж асуухад манай эгч Ч.Ч ийн Н.А ийг хүүхдийн эцэг нь байсан гэж хэлсэн. Түүний дараа манай охин надад Н.А тэй унтсан гэж л хэлж байсан...Анх би өөрийнх нь амнаас сонсож байсан...Намайг асуухаар надад хэлдэггүй юм. Н.А гэдэг хүнтэй унтаад жирэмсэн болсон гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-23-24/, Шүүгдэгч Н.А ийн гэрчээр өгсөн “...2018 оны 01-р сард /өдрийг нь сайн санахгүй байна/ манай аав, ээж, хүүг аваад төв рүү явсан үед У.Ц бид хоёр гэрт хоёулаа үлдсэн байхдаа би У.Ц ийг манай гэр лүү явах уу гэхэд тэгье гэхээр нь бид хоёр манай гэрт очоод нэг удаа бэлгийн харьцаанд орчихоод аав, ээжийг ирэхээс өмнө буцаж очсон юм. Тэрнээс хойш 2018 оны 01-р сарын сүүлээр аав, ээж хоёр хөдөө явчихсан манай хүү, У.Ц бид гурав хамт хонох болоод хүү бид хоёр орон дээр, У.Ц газраар хэвтэж байгаад миний ор луу ороод ирсэн. Тэгээд би хүүгээ газар унтуулаад У.Ц бид хоёр орон дээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон... Би У.Ц тэй өөрийнхөө гэрт нэг удаа, аавын гэрт нэг удаа бэлгийн харьцаанд орсон...У.Ц бид хоёр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж, би У.Ц ийн бэлэг эрхтэн дотор дур тавьсан... У.Ц нь 14 настай, Даланзадгад сумын 4-р сургуулийн сургуулийн 9-р ангид сурдаг байсан... У.Ц нь аавындаа байхдаа над руу 4-5 удаа би таньд сайн болчихсон гэж мессеж бичээд байхаар нь би халамцуу байх үедээ унтах уу гэхэд тэгье гэхээр нь гэртээ аваачиж унтсан. Би хүч хэрэглээгүй...Аавынх Ногоочдын 4-9 тоот, манайх Ногоочдын 4-1 тоотод нэг гудамжинд байдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч У.Ц нь 4 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг байсныг шүүгдэгч Н.А мэдэж байсан нь насанд хүрээгүй хохирогч У.Ц ийн “...намайг Н.А ах 4 дүгээр сургуулийн 9 в ангид сурдаг талаар мэддэг байсан. Өмнө нь заримдаа сургууль дээр хүргэж өгч, их оройтож тарахаар сургуулиас ирж авдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-8, 18-20/, гэрч Н.А ийн “...У.Ц 14 настай 4 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг байсан...” гэх мэдүүлгээр /хх-29/ тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч У.Ц нь 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед 14 настай болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-72/ тогтоогдож байх тул хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн “....У.Ц нь 2018 оны 1 сард бэлгийн бойжилт бүрэн олоогүй байсан байна. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээний тасгийн 446 тоот өвчний түүхтэй танилцахад 2018-05-27-нд У.Ц нь 20 долоо хоногтой хожуу үеийн зулбалт оношоор хэвтэн эмчлүүлсэн ба эмнэлгийн үр хөндөлт хийгдээгүй байна. 2018 оны 01 сарын эхний 10 хоногт жирэмсэлсэн байх боломжтой. У.Ц нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэсэн дүгнэлт /хх-33/, Өвчний 446 дугаартай түүх /хх-59-66/-ээр шүүгдэгч Н.А нь насанд хүрээгүй хохирогч У.Ц тэй бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон нь тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.А ийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун, арван зургаан насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдарын зөв хөгжилд санаатай хэлбэрээр халдсан гэм буруутай үйлдэл хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд насанд хүрээгүй хохирогч У.Ц нь шүүгдэгчийн эхнэрийг ажилдаа явсан хойгуур гэрт нь удаа дараа өөрөө очин хонож бэлгийн харьцаанд ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлэлгүй орон энэ байдлаа ар гэрийнхэндээ мэдэгдээгүй, мөн ар гэрийн хараа хяналт сул байгаа нь насанд хүрээгүй хохирогчийг зөвтгөх үндэслэлгүй юм.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Н.А нь 1992 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “ЭМ” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ...............тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-46/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-47/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-48/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч О.Ш д хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Харин шүүгдэгч Н.А ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. “ гэж заасан байх ба шүүгдэгч Н.А ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.А д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Үйлдсэн гэмт хэргээ тууштайгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.А д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.А д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх санал, хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.А ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч О.Ш д хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх насанд хүрээгүй хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардалагтай гэж үзэж хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно.
Шүүгдэгчид хорих ял шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Багалуу овгийн Н.А ийг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.А д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.А нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ш д 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ